Миний бие Хүннүгээс хойш өнөөг хүртэлх хоёр мянган жилийн хугацаанд Монгол газарт өөрчлөгдөөгүй зүйлсийн тухай судлаачийн хувьд олж мэдсэнээ уншигчдад хүргэж байгаа билээ. Өмнө удаад энэ газар нутаг дээр аж төрж ирсэн ард түмнүүдийн хүн амын тоо өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл ямар ч өсөлт үржилт байгаагүй тухай өгүүлсэн. Энэ удаад тийм бас нэг зүйлийн тухай дурдахыг зорьлоо.
Монголчууд бид мянга мянган жилийн өв уламжлалтай Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн удам угсаа билээ. Манай эриний өмнөх буурал эртний цаг үеэс буюу өдгөөгөөс даруй 3-5 мянганы тэртээд бий болсон Нүүдлийн хэмээх тодотголт өвөрмөц нэгэн соёл иргэншлийн гол цөм нь яах аргагүй бидний өвөг дээдэс, түүнийг өнөөгийн цаг үед өвлөн тээж яваа Монголчууд бид мөн.
Гэтэл сүүлийн үед зарим хүн “Бид жинхэнэ нүүдэлчид биш. Нүүдэлчид гэдэг бол яг арабын бедуин нар шиг байдаг. Тэд нүцгэн элсэн цөлийн дунд тэмээ унаад л явж байдаг, юу ч үгүй, хоцрогдсон овог отгийнхон. Тэднийг л жинхэнэ NOMADS гэдэг гэх болжээ. Уг нь нүүдэлчид гэдэг энэ монгол үгээс, nomads хэмээх энэ харь үгнээс ч бид ичиж нэрэлхэх, пий паа, мунхаг бүдүүлэг хэмээн дөлж зугтах хэрэггүйсэн. Эцэг эхээс төрсөн хэн ч эцэг эхээ үгүйсгэдэггүй биш бил үү? Ингэж ярьж хэлж, бичиж бодох болсон тэр хүмүүс хөдөө орон нутагт явахдаа ард түмнийхээ өмнөөс ичдэг бололтой, харийнхны өмнө нүүр нь улайдаг бололтой, түүхийн цаг үед үлдэж хоцорсон эрт балрын овог отгийнхонтой тааралдсан мэт, өөрсдийгөө гаднын хүн, би эдэн шиг биш гэж үздэг байж тун магадгүй нь. Бүхэл бүтэн соёл иргэншлээсээ, аж төрөх ёсноосоо, удам угшлаасаа хэн татгалзаж чадах билээ? Тэглээ гээд хаа холдох билээ? Тэгж их ичиж зовоод, бусдын өмнө нүүр улайгаад, нуугдах газаргүй болоод байгаа юм бол “бусдын нүдээр өөрийгөө харах” хэрэгтэй. Буруу муу юм, алдаа сул талаа засмаар байна. Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэгсэн. Угсаа гарал, удам судраасаа ичих хэрэггүй, харин өөр юмнаас ичих хэрэгтэй. Өнөөдөр Монголчууд Монгол гэхээсээ, нүүдэлчин удамтай гэхээсээ, ажил хийхээсээ ичдэг болжээ. Энэ л аймшигтай. Өнөөгийн монголчууд хэдэн мянганы тэртээд бий болсон нүүдлийн соёл иргэншил хэмээх өвөрмөц аж төрөх ёс, зан үйлийг өвлөн уламжилж яваа нь маргашгүй үнэн. Энэ агуу их соёл иргэншлийг бид цаашид ч өвлөн уламжилж үлдээх ёстой. Харин засч сайжруулууштай зүйл бий. Тийм ээ, өнгөрсөн түүхээ эргэн харж, санаа сэдэл авууштай. Хоёр мянганы тэртээх он жилүүдэд нүүдэлчид ба нангиадуудын харилцаа зарим талаараа өнөөдөр ч давтагдсаар байнам. Энэ бол худалдааны сорилтот байдал.
Өнөөдөр Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомт дээр шуудхан хэлэхэд алаан болж байна, талаан болж байна. Тулалдаан болж байна, дайн болж байна. Энэ бол хоёр мянганы тэртээх Хүннүгийн үед болж байсан тэр л шударга бус худалдаа, арилжаанаас болж хоёр тал алалдан дайтаж байсан тэртээх цаг үеийг бидэнд сануулнам.
Эдийн засаг нь улс төрөө тодорхойлдог гэж их сургуульд Улс төрийн эдийн засгийн ухааны хичээлээр заалгаж байсан санагдана. Тэгвэл тэртээх Хүннүгийн үед ч ийм байж, харамсалтай нь өнөөдөр Монголын үед ч ийм л байна. Яагаад шударга бус арилжаа наймаа гэв? Энэ бол учиртай. Үүнд бибээр бусдыг буруутгах гэсэнгүй. Харин өөрсдийгөө буруутгах гэж байна. Тэгэх ч учир бий. Товчхон хэлэхэд нүүдэлчид бол үйлдвэрлэгчид болсонгүй. Түүхээсээ тийм явж иржээ.
Хүннү нар материаллаг баялгийг үйлдвэрлэгчид байсангүй, тэднийг залгасан Сяньби, Нирун, Түрэг, Уйгур, Хитан, Зүрчид, Монгол, Манж нарын хэн нь ч үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид болсонгүй ээ. Тэд зөвхөн баялгийг хүртэгчид, хэрэглэгчид байв.
Тийм ч учраас өөрийн гарт бэлэн байгаа юмаараа бусдаас баялгийг нь, бүтээгдэхүүнийг нь, үйлдвэрлэлийн үр бүтээлийг нь сольж авахыг л зорьдог байв. Үүнийг л нүүдэлчид олон зуу, мянган жилийн туршид эрхэлсээр иржээ. Тэр бол хилийн худалдаа. Худалдаа биш зүгээр л арилжаа, наймаа, мэргэжлийн нэр томьёогоор бол барааг бараагаар сольж авдаг бартерийн худалдаа.
Харин тэр нь хэзээ ч шударга, тэгш байсангүй, байх ч аргагүй байв. Хүннүчүүд малынхаа түүхий эдийг хятадуудад өгч оронд нь чамин эд бараа авдаг байжээ. Чамин эд бараа гэж хятад торго дурдан, бөс бараа, чихэр жимс, гурил будаа, гялгар цалгар өмсгөл зүүсгэлийг хэлж байна. Тэр цагт л хүннүгийн улс төрчид ард түмнээ өмнө газрын чамин эд бараанд автаж байгаад сэтгэл зовнидог байсан тухай түүх бичлэгт тэмдэглэж үлдсэн байдаг. За энэ ч яахав, хүмүүс хоорондоо харилцах нь зүйн хэрэг. Харин тэр харилцаа ямар байсныг энд өгүүлье. Хүннүчүүд малын гаралтай түүхий эдээ хятадуудад худалддаг байсныг дурдсан. Тэр нь үс ноос, арьс шир, амьд адуу үхэр, хонь ямаа... Бас үслэг ангийн арьс үс төдийхөн. Боловсруулагдаж бэлэн бүтээгдэхүүн болоогүй түүхий эдийг цаадуул нь хямдхан авах гэнэ. Энэ ч мэдээж, авсан түүхий эдийг боловсруулах гэж ажил явдал болно, жинхэнэ үйлдвэрлэл явагдана.
Харин хүннүчүүд хямд өгөхгүй гэж маргалдана. Түүхий эд үнэд хүрч байсан түүх үгүй. Чухам эндээс л асуудал үүсдэг байжээ. Чингэмэгц хятадууд “Тэгвэл та нартай наймаа хийхгүй, та нарын муусайн юмнуудаар дутахгүй, манай хятадад жинхэнэ баялгийг үйлдвэрлэдэг. Бид танай түүхий эдгүйгээр алзахгүй. Тиймээс бид хилээ хаалаа!...” Нээрээ л хятадууд хохирохгүй, харин хүннүчүүд хохирдог байжээ. Тэгээд аргагүй эрхэнд түүхий эдээ хямдхан өгөхийн түүс болно. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр хүннүчүүд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчийн үлгэрээр нөгөөдүүлдээ идүүлж шулуулж байгаадаа уурсан бөөн хэл ам болно, үүнээс болж хятадууд хилээ хаана. Чингэмэгц догшин нүүдэлчид хүчээр булааж авахаас өөр замгүй болж нум сумаа агсч мориндоо мордон дайран ордог байжээ. Өнөөдөр ч хүннүчүүдийн тэр байдал давтагдсаар байна. Тэр цагт мал, амьтны гаралтай түүхий эдээ урагш нь гаргадаг байсан бол өнөөдөр дээр нь газрын хэвлийн баялаг нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, урьд газрын дээрх баялгаа өгдөг байсан бол өнөөдөр дээр нь газрын доорх баялгаа нэмж өгөх болжээ.
Хоёр мянганы хойно өнөөдөр ч Монголчууд үйлдвэрлэгч, баялгийг бүтээгч болоогүй байна. Бэлэн хэрэглэгч хэвээр, бусдаас хийсэн бүтээснийг нь авч хэрэглэсэн хэвээр байна.
Үүнээс болж асуудал үүссээр л. Бэлээхэн жишээ нь дээрх боомтод үүсээд байгаа хэрэг явдал мөн. Нүүрс бол боловсруулагдсан эцсийн бүтээгдэхүүн биш, түүхий эд. Түүнийгээ бид, хүн авахгүй гээд байхад л “Ав ав!” гэж шахаад байдаг, “Хэрэггүй ээ, бид нүүрсний хэрэглээгээ багасгаж байгаа. Тэгээд ч нүүрсийг ийм маягаар, авто тээврээр авмааргүй байна, байгаль орчинд дэндүү халтай юм. Удахгүй манай төр засаг үүнийг хориглоно гэсэн! Төмөр замаар ч юм уу, лав л өөр арга замаар авдаг болох шаардлага тавиад байна!” гээд байхад л манайхан “Ав ав!” гээд зүтгээд байдаг. Энэ бол өнөөдрийн бодит дүр төрх. Энэ дүр төрх зөвхөн өнөөдрийнх биш, өнгөрсөн түүхийн турших дүр төрх ажээ.
Бусдын нүдээр өөрийгөө хараач! Зөвхөн ганц нүүрс биш, зөвхөн ганц уул уурхайн салбар ч биш, өөр олон юман дээр, олон салбарт энэ тухай бодох цаг болжээ. Арьс шир, ноос ноолуур, мах сүү, тариа ногоо, зэс, нүүрс, цайр, газрын тос... тоочиж баршгүй нь. Дээр нь дэд бүтэц, зам, гүүр, байшин барилга, бохир цэврийн цэвэрлэх, зайлуулах байгууламж, утаа тортог, жорлон баас... Энэ бүхнээ бид хүнээр, бусдаар хийлгэсээр, цаашид ч хийлгэх гэж зүтгэсээр байна. Өөр гарц, арга зам байхгүй мэт болтлоо бидний хараа, сэтгэлгээ мууджээ. Бид ийм цамаан, ийм харалган, ийм л залхуу хойрго... Тэгээд дээр нь мөнгөгүй.
Хүн болгоны мэддэг нэг онигоо байдаг даа, Монголчууд бүх юмаа бусдаар хийлгэдэг тухай. Тэгээд монголчууд та нар өөрсдөө юу барьж байгуулж байгаа вэ? гэхээр: “-Бид социализмыг байгуулж байна” гэж бардам хариулсан тухай. Монголчууд социализмын үед ч ийм байж, өнөөдөр ч ийм байна. Улаанбаатарыг орос, хятад, япончууд барьж өгсөн гэхэд хэтрүүлэг болохгүй. Дархан, Эрдэнэт, Чойбалсан гээд хот суурин, үйлдвэр завод, эмнэлэг, сургууль, нэгдэл, сангийн аж ахуй бүгдийг гадныхан барьж байгуулсан. Зөвхөн социализмын үед ч биш, бүр Хүннүгийн үеэс зууныг, мянганыг туулан аж төрөхдөө бид ийм явж иржээ гэхэд ёстой гайхмаар. Өнөөдөр тэр социализм ч алга, ардчилал нь ч алга. Анархизм л бий болжээ. Ингэхлээр зарим хүн дургүйцэж мэднэ. Гэвч гашуун үнэнийг дахин хэлье: Монголд ардчилал байхгүй. Ардчилал ялаагүй, бий болоогүй байна.
Жараад оны үед Улаанбаатарын гэр хорооллын айлууд хятадуудаар жорлонгоо ухуулдаг байж билээ. Тэгэхдээ өвөл хүйтний улиралд газар хөлдсөн үед ухуулна. Өөрсдөө ухаж чадахгүй, пий паа, үмхий самхай гээд хамар амаа дарцгааж ярвайгаад л. Тэгсэн мөртлөө хөлсийг нь өгөх болохоор унжаад л.
Тэр байтугай усаа зөөлгөнө, модоо хөрөөдүүлнэ. Өндөр хүрэн луус хөллөсөн, том тодон торхтой морин тэргээр Хятадууд худгаас ус авч гудамж хороогоор явж айлуудад ус түгээдэг байсныг санах хүмүүс өнөөдөр олон байгаа. Улаан хоолой руугаа хийх усаа зөөлгөж, хоолоо хийж идэх, гэрээ дулаацуулах түлээ түлшээ хүртэл хятадуудаар бэлдүүлдэг байсан. Ингээд бодохоор юу ч гэхэв дээ. “Залхуу хүн завагтай махандаа хүрдэггүй” гэсэн хуучны үг бий. Монголчууд бид залхуу хүмүүс юм уу, эсвэл өөр учир шалтгаан байна уу? Бүхэл бүтэн үндэстэн “арчаагүй” гэсэн менталитеттэй гэж баймааргүй. Зарим хүн энэ үгийг үндэстний ухамсар, үндэстний сэтгэлгээ гэж тайлбарладаг. Миний бодоход, энэ үг бол Монголоор үндэстний зан чанар гэсэн ухагдахуун юм. Хувь хүнд зан ааш, имиж төрх байдаг шиг үндэстэн ястанд ч бусдаас ялгагддаг, өөрсдөд нь нийтлэг зан чанар байдаг. Монгол үндэстний зан чанар залхуу байдал гэж үү?
Өнөөдөр ч бид Улаанбаатарынхаа лаг хэмээх асар том жорлонгоо шинэчилж чадахгүй, аанай л өнөөх муу нэртэй хятадуудаар хийлгэх гэж байна. Хэдэн зуун сая ам.доллараар шүү
Ер нь яагаад энэ бүхнийг бид өөрсдөө хийж чадахгүй гэж? Яагаад байшин барилгаа, орж суух орон сууцаа монголчууд өөрсдөө барьж болдоггүй юм? Яагаад бид өөрсдөө гадныхныг мянга мянгаар нь оруулж ирчихээд ад үзээд элдвээр хэлж туугаад байдаг юм? Больчихооч. Тэр зам байгууламж, дэд бүтэц, гэр хорооллыг барилгажуулах ажлаа өөрсдөө хийгээч. Тэр гэр хорооллоо өөрсдөө өөрчилж, орон сууцаа өөрсдөө барьцгаагаач. Зам, гүүрээ өөрсдөө барьцгаая. Үйлдвэр заводоо өөрсдөө босгоцгооё. Хоёр мянган жил бэлэнчлэх сэтгэлгээгээр явж ирсэн нүүдэлчдийн үр хойчис одоо болоо юм биш үү?
Ингэвэл олон юм өөрчлөгдөнө. Улс орон хөгжинө, үйлдвэржинэ. Өнөөх хоёр мянган жил бэлэнчилж ирсэн сэтгэхгүйгээсээ сална. Магадгүй тэр цагт бид огт өөр Монгол үндэстэн болох ч юм бил үү? Бас хөрш зэргэлдээх улс гүрнүүдтэйгээ жинхэнэ ёсоор найрсаг нөхөрсөг харилцана. Тэглээ ингэлээ гэж ад үзэж, нүд үзүүрлэхээ болино. Хий хоосон хар хорын хардлага сэрдлэгээр хандахаа байна. Ийм л байна. Түүх давтагддаг гэдэг. Үнэхээр ч тийм байна. Давтагдаж буй түүхэн нөхцөл байдлыг харахад ийм л юм бодогдож байна. Түүхий эд экспортолж байгаа улс хэзээ ч баяждаггүй, бас хөгждөггүй гэдэг. Учир нь тэр түүхий эд нь үнэгүй гарч байгаагаас ялгаагүй аж. Харин цаад улсдаа очиж гүн боловсруулагдаад ихээхэн үнэ өртөгтэйгээр эргэн орж ирдэг. Бас түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулагдахгүй тул тэр улс орон хөгждөггүй аж. Энэ л учир шалтгаанаар зуу, мянган жил өнгөрөхөд нүүдэлчдийн нэг ч улс хөгжин цэцэглээгүй гашуун түүх бий.
Монголоор дүүрэн ажилгүй залуус, архайлдаад хэвтэцгээж байна. Архи ууж, агсан тавьж, хийх юмаа олж ядаж байна. Аав ээжийгээ сааж амандаа хоол халбагадуулан эрхэлсээр байна. Шуудхан хэлэхэд монголын залуучууд эцгийн гэртээ, ээж аавынхаа дэргэд тэднийгээ сааж амьдарсаар өтөлдөг.
Байр орон сууц олдохгүй байна, энэ тэр гэсэн янз бүрийн шалтаг шалтгаанаар залуучууд өрх тусгаарлаж тусдаа гарахгүй, өөрсөд дээрээ нэмээд үр хүүхэд төрүүлэн эцэг эхээрээ тэжээлгэдэг дүр зураг Монголд хавтгай. Гэтэл бусад улс оронд эсрэгээрээ. 18 нас хүрээд л гэрээсээ гарч бие даасан амьдралаа эхэлдэг. Ажил хөдөлмөр хийн мөнгө олж амь зууна, илүү гаргасаар боломжтой болсон хойноо их, дээд сургуульд элсэн суралцана. Чадахгүй бол ажил хийж амьдралаа аваад явна. Бусдад төвөг удаж дарамт болохгүй. Яагаад гэвэл бусдын төлөө, эцэг эхийнхээ төлөө амьдарч байгаа биш, яалаа гэж тэднийг шулж мөлжих юм? Манайд ажилгүйчүүд хэдэн арван мянгуулаа бий. Тэдэнд ажил олгоё. Тэдэнд нийгмийн халамж хэрэггүй, харин ажлын байр, цалин хөлс хэрэгтэй. Тэд энэ нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгэмдээ үйлчлэх, хүчээ өргөх ёстой.
Хүннүгийн үед ч тэр, Монголын Юань гүрний үед ч тэр, хожмын Мин, Чин улсын үед ч мөн адил, монголчуудад өмнө зүгээс жил бүр их хэмжээний тусламж өглөг ирдэг байсан тухай түүх, архивын данс бичлэгүүдэд дурдсан байдаг.
Хэдэн мянган боодол торго даалимба, хэдэн мянган пүү гурил, будаа, хэдэн мянган жин чихэр жимс... Хэдэн мянган...хэдэн мянган... Монголд зуд турхан болж, хот хоосрон цайрахад өмнө зүгээс үгээгүй ядуучуудад зориулж илгээсэн буяны өглөгийн тухай архивын данс бичмэлүүд хэдэн зуугаараа байдаг. Өмнөд хөрш тийм баян, Монгол газар тийм хоосон байжээ. Учир нь өмнөд хөрш үйлдвэрлэгч, монголчууд ердөө хэрэглэгч, хүртэгч л байсан хэрэг.
Энэ бол эртний явдлуудын жишээ. Саяхны жишээ бас бий. 2001 оны өвөл Монголд нүүрлэсэн зуд онцгой байжээ. Берлин хотод ажиллаж амьдарч байсан миний ажлын газрынхан Монголын зудын тухай байнга өгүүлэх болсон сонин хэвлэлээс энэ тухай олж мэдэж, Монголын цас зуд, үхсэн малын уул овоо шиг сэг зэм, зутарсан айл, малчдын хөөрхийлөлтэй дүр зураг сонин, телевизээр гарч байлаа. Тэр байтугай “зуд” гэдэг үг “цунами” хэмээх япон үг шиг тухайн хэлний үгийн санд орж хүн бүр мэддэг болж, ажилдаа очих болгонд германчууд, бас гадаадын олон орныхон Монголын зудын тухай асууж лавлан, хачин их өрөвдсөн харцаар харах болсон билээ. Улмаар Монголд хандив цуглуулж илгээх хөдөлгөөн өрнөж юм юм л болж байлаа. Тэр маягаар бол бусад олон улс оронд ч Монголын тухай мэдээлэл тэгж хүрч байсан байх аа.
Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо гэсэн лут гарчигтай мэдээ саяхан сайтуудаар түгсэн.
”УИХ-ын гишүүд саяхан Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэн судлаачидтай санал солилцжээ. Энэ бүгдийн үндэс нь ажилсаг, оюунлаг монгол хүн байх тул бүх монгол хүн ажилсаг байгаасай. Одооноос ярьж, хэрэгжүүлж эхэлбэл, 20-30 жилийн дараа “Ажилсаг монгол” гэдэг брэнд бий болох болов уу.
Энэ том хоёр хөршийн дунд амьдарч байгаа бид ажилсаг байхгүй бол дээшээ гарч ирэхгүй юм байна гэдэг үүднээс “Ажилсаг монгол” хөтөлбөрийг санаачилж байна” гэжээ. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг. Дэндүү их үнээр, дэндүү их цаг хугацаа алдаж байж сая ойлгож байна биш үү! Мянга мянган жилийн энэ ужид цэнгэл, арчаагүй байдал, залхаг сэтгэлгээгээ халцгаая! Энэ ард түмэнд зөвхөн ийм хувь тохиол үүрд заяасан юм гэж үү? Өөр гарц байхгүй гэж үү? Өөр ухаарал, сэрэл, сэтгэлгээ Танд, Та бүхэнд төрөхгүй байна гэж үү?
Доктор, орчуулагч Я.Ганбаатар
Сэтгэгдэл(60)
сайн байцгаана уу? МОНГОЛЧУУДЫГ ХЭРГЭЭР, БОДЛОГООР НУХЧИН ДАРЖ, ИЛЭЭР Ч ДАЛДААР Ч ХОМОРГОЛОН СҮЙРҮҮЛЖ СҮЙТГЭЖ, ДЭГЖИЖ ДЭВЖИЖ ХӨГЖИЖ ЦЭЦЭГЛЭЖ МАНДАХ ҮЙЛДВЭРЛЭГЧ ДАРХЛАГЧ БҮТЭЭГЧ БАЙХЫГ НЬ ӨНӨӨДРИЙГ ХҮРЧ БИЙ БУЙ БАЙГАА. ХАМГИЙН СҮҮЛИЙН ЖИШЭЭ Л ГЭХЭД МОНГОЛЫН ТӨРД ШИГДЭЖ МОНГОЛЫГ ХҮН АРДТАЙ НЬ ШИМЭГЧ НАР НЬ Л ГЭХЭД МОНГОЛЫГ, МОНГОЛ ХҮНИЙГ ГЭСЭН СЭТГЭЛ Ч ЗҮРХ Ч БАЙДАГГҮЙ, ЕРДӨӨ Л МОНГОЛЫГ НУТАГТАЙ НЬ ГАЗАРТАЙ НЬ, МОНГОЛЧУУДТАЙ НЬ, ХҮН АРДТАЙ НЬ, ХӨРӨНГӨТЭЙ НЬ, МӨНГӨТЭЙ НЬ ХУУ СОРДОГ.
...БҮТЭЭГЧ БАЙХЫГ НЬ БООМИЛЖ ....
Hooh chi medeed baigaa yum davaad garah gej neg uzeech? Bolomj alga u?
Za yostoi hudlaa maliihaa aris shir, tumur bolovsruulj zer zevsegee hiiideg sain hiideg bsan yum shu.Huneer hiilgedeg gej harin ch mongold booliin niigem bgagui.Odo harin hugjiltei ornuud hamag yumaa gadniihanaar hiilgej bnada.
Ene deer nemeed helhed mongoliin ohid busguichuud myanga myangaaraa hyatad ulsad ochij biye uneldeg bolood 20 garan jil bolj bn! Hyatadiin tomoohon hot bolgond niitdee 5 myanga orchim mongol busguichuud biye unelej bn!
Erchuul ni sulral yum chin kkk hohi ahrind boov ni nevcheed nemergui bolson
Энэ олон телевизүүд нь, морь бөх, түвд ном, том жижиг хийдийн уншлага, шоу гэж нэрийдсэн худал инээж ангалзсан хэдэн тэнэг залуучуудын марзагналаас өөр,идэвхитэй сонирхолтой,хүн хэрэгтэй юм юу ч нэвтрүүлэхгүй байна.Дарга дээдэс нь хаанаас ямар аргаар мөнгө хулгайлах вэ гэдгээр өөр юм бодохоо больжээ. Монголын жирийн иргэд, ухаантай сэхээтэй залуус сэрэх хөдлөх цаг нэгэнт болжээ.
Tiim irged ni zongooroo 90 ond medreed ariltsgaasan shu de. Odoo baiga bugd shavhruu ni
ДААМИЙГИЙН ХЭЛЖ БУЙГ ДАВТАН ДЭМЖИЖ БАЙНА.ЧУХАМ ҮНЭН ХЭЛЛЭЭ.
Энэ олон телевизүүд нь, морь бөх, түвд ном, том жижиг хийдийн уншлага, шоу гэж нэрийдсэн худал инээж ангалзсан хэдэн тэнэг залуучуудын марзагналаас өөр,идэвхитэй сонирхолтой,хүн хэрэгтэй юм юу ч нэвтрүүлэхгүй байна.Дарга дээдэс нь хаанаас ямар аргаар мөнгө хулгайлах вэ гэдгээр өөр юм бодохоо больжээ. Монголын жирийн иргэд, ухаантай сэхээтэй залуус сэрэх хөдлөх цаг нэгэнт болжээ.
Энэ олон телевизүүд нь, морь бөх, түвд ном, том жижиг хийдийн уншлага, шоу гэж нэрийдсэн худал инээж ангалзсан хэдэн тэнэг залуучуудын марзагналаас өөр,идэвхитэй сонирхолтой,хүн хэрэгтэй юм юу ч нэвтрүүлэхгүй байна.Дарга дээдэс нь хаанаас ямар аргаар мөнгө хулгайлах вэ гэдгээр өөр юм бодохоо больжээ. Монголын жирийн иргэд, ухаантай сэхээтэй залуус сэрэх хөдлөх цаг нэгэнт болжээ.
Шинэ Монгол улс Сингапур болж хөгжихийг оросууд зөвшөөрөхгүй байна ш дээ Аж үйлдвэр технологийг хөгжүүлье гэвэл эхлээд ус цахилгаан хоёрт Монголчууд эзэн байх хэрэгтэй
Хоцрогдолын амьд үзмэр шившиг монгол .Монголд ямарч амьдрал алга худлаа гарууд улс орон болж тоглож байгаа ....аль хэдийн мөхсөн утсан хүүхэлдэйнүүд дүр аван тоглож байгаа шүү дээ...

Ер нь энэ улс сүйрлийнхээ дунд шатандаа ороод хурдтайхан явж байна. Монголчууд юм үйлдвэрлэж үзэхгүй байсаар улс нь сөнөж мөхөх нь тодорхой болсон. Хүн ардынх нь бэлэнчлэх сэтгэлгээ, дарга даамлуудынх нь хар амиа хичээсэн хулгайлах дон, хөрш орнуудынх нь эдийн засгийн дарамт, ялангуяа цахилгаан эрчим хүч, газрын тосоор хараат байлгах гэсэн оросын дээрэнгүй бодлого, бүх юмаар нь хангаад ам руу цутгаад байх хятадын зөөлөн хүчний бодлого гээд бүгд нийлээд монгол улсад хөгжих ямар ч шаанс өгөхгүй байсаар мөхлийн голидролд нь оруулчихлаа. Монголын боловсролын тогтолцоо мэргэжилтэй мундаг инженер бэлтгэхээсээ өнгөрлөө, байгаа инженерүүд нь юм бүтээхээсээ ч өнгөрлөө. 2000 гаруй жилийн түүхтэй агуу улс эдүгээ бидний нүдэнд дээр сүйрч, сүүлчийн хүчээ гарган дэмий л сарвалзаж байгааг та бид харж байна.
Tiimee tiim bugd l busdiin buruu. Negent anhnaadaa chi tegj bodoj baiga bol chi ygaasaa anhnaadaa sonochihson torson bn
НАМАЙГ ЯАЖ Л БОЛ ЯАЖ ХАРААЖ ЗАГНАЖ ААШИЛЖ ЗҮХЭЦГЭЭ, МОНГОЛДОО, МОНГОЛЧУУД ТА НАРТАА, ХҮН АРДДАА ХАЙРТАЙ ХҮНДТЭЙ ХАНДДАГ НАДААС ЮУ Ч УНАХГҮЙ. НУТГАА ХЭВЛИЙТЭЙГЭЭ УХАЖ АВААД НҮҮХГҮЙ Ч ГЭЛЭЭ,МОНГОЛЫН ТУХАЙД ОРОСЫН Ч, ХЯТАДЫН Ч ТӨРИЙН БОДЛОГО ШИГ ХОРОН АМИЛСАН АЛБИН ЧӨТГӨР ШИГ БОДЛОГОТОЙ УЛС ОРОН ЭНЭХҮҮ ХОРВОО ДЭЛХИЙН ХААНА Ч БАЙХГҮЙ, БАЙДАГГҮЙ. АЛЬЧ УЛСЫН ХҮН АРДАД ДУРТАЙ, ТЭДНИЙГ ХАЙРЛАДАГ БАЙЖ БОЛНО, БОЛОЛГҮЙ ЯАХАВ ГЭХДЭЭ...., ХҮМҮҮСТ НЬ, ТӨРИЙН БОДЛОГОД НЬ АНХААРАЛТАЙ, ХЯНАМГАЙ, ЭДГЭЭРИЙГ ШҮҮЖ ТУНГААЖ УХААНТАЙ, ОЮУТАЙ БАЙДАГ БАЙХ ГЭДЭГ НЭН ЧУХАЛ.АЛИВААГХОЛЬЖ ХУТГАЖ БАНТАН БОЛГОДОГГҮЙ, ЯЛГАЖ САЛГАЖ ЦЭГНЭЖ ДЭНСЭЛЖ БИЙ БУЙ БАЙХ ТОЛГОЙ ТАРХИА СЭРГЭГ БАЙЛГАЦГААЯ МОНГОЛЧУУДАА.
Bidend sergeg tarhi hereggui, hun shig bolovsrol, zorilgo heregtei. Sergegeer dutlaa yu
Социолизмын үeд малаас гардаг түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн хийж өөрсдөө хэрэглэж бас экспортлож байсан юм шүү. Одоо лчадахгүй болсон байна
Гүйээ соц. гэдэг үед нүүдлийн монгол чинь Хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон болчихсон л байсымштээ. Тэгээд бүүр Аж үйлд-хөд. ахуйн орон болох зорилт дэвшүүлчихсэн байсымштээ. Чи тэр үйлдвэрлэлийг залгисан мангаагийн үр сад байогүй дээ.
Uneheer uildveriim oron bolchihson baisan yum yaj ch system oorchlogdloo ch yumaa dagnad yavah bsn yum. Buh yum hiisvr baisan yum durakaa
Гүйээ соц. гэдэг үед нүүдлийн монгол чинь Хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орон болчихсон л байсымштээ. Тэгээд бүүр Аж үйлд-хөд. ахуйн орон болох зорилт дэвшүүлчихсэн байсымштээ. Чи тэр үйлдвэрлэлийг залгисан мангаагийн үр сад байогүй дээ.
Санаа тань сайхан юм, гэхдээ хоёр их хөрш биднийг ажилсаг болгох болов уу? Тэдэнд ажилсаг, /ухаантай/ монгол хэрэггүй л болов уу?
Баахан юм хольж хутгаад бантан болгочихож.
Иймэрхүү гаргалгаа сонин биш.биднээс дор багийнууд өчнөөн шүү дээ. тэд болоод л байна.
Тун зөв хэлжээ.
Ёстой үнэн үг дээр нь нэмвэл бүгд хулгайч сэтгэхүйтэй мухар сүсэгтээ живсэн алдар нэр албан тушаалтөмрийн төлөө нүдээ ухаад өгөхөд бэлэн нийтээрээ сэтгэхүйн янхан ийм байж бүгд бүхнийг мэдэгч чадагч болж солиорно яана даа бурхан ч өршөөхгүй дээ
Зөв
Алдарт уяч нар гээд халхгар дээл дээр хятад хантааз омссон баячууд байх юм аа. Яагаад урдаа энгэртэй хятад хувц омсоод байдаг юм бол?
Монголчууд бид ухаан сэргэг зорьсон зүйлдээ үхэхээс ч үл айн зүтгэх тиим зориг зүрхтэй хүмүүс Гэхдээ бидэнд нэг зүйл байнга дутагддаг Тэр нь аливаа ажлыг хиихдээ эхлээд сайтар тунгааж тооцоо судалгаа зураг төсөл гаргаж бэлтгэл ажлаа маш сайн хииж байж эхэлдэггүй ихэнхдээ ажлаа сэтгэлиин хөөрлөөр хар таамгаар сургаар хиигээд эрэлчихдэг тэгээд явц дундаа болохоо байгаад ирэхээр өөриигөө биш ямар нэгэн шалтаг олж хэн нэгэнд буруугаа тохоод эхэлдэг Бид шинжлэх ухаанд биш өөриинхөө хар ухаанд итгэжюм хиидэг Иимболоод бид үйлдвэрлэгч болж чаддаггүй Бид хятад оросоос ихзүйл сурахаар байна Кунз бид үйлдвэрлэж сурья тэд хэрэглэж сураг гэж хэлсэн гэдэг. Бид хэрэглэж сурчихаад үйлдвэрлэгчиин хараат улс болчихсон байна Бид дээр доргүй ямар нэгэн зүйл үйлдвэрлэхииг зорих хэрэгтэй байна Тэгж байж бид хятадын нөлөөг багасгаж өөрсдөө хөгжинөБид хэн нэгнииг шүүмжлээд суух биш хиих цаг нь болсон Бидэнд харин аль ч талаасаа үйлдвэрлэгч болох бүрэн бололцоо байсаар байна
Гэхдээ одоо монголчууд орон сууцаа еерсдее бариж сурлаа еерсдынхее гараар туухэндээ анх удаа хот босгож байна одоол бид жинхэнээсээ хотжиж эхэлж бн бидэнд ирээдуй байна хэцуухэн алдаа дутагдал ч байна хоер херш хар шар хятадынхаа эвийг олж сиймхийг тааруулж хегжиж байнаа хегжиж бн
мангараа хөгжил гэж юу юм бэ ,маш энгийн ,дотоод сэтгэлийн амар амгалан,байгальд хоргүй нүүдэлийн аж ахуй ,,энэг дээдэс мэддэг бсан ,хүний хөгжил ,хайр энэрэл,байгаль дэлхийтэй зөв зохистой л амьдрах ёсон юм

Судлаач яг үнэнийг хэлжээ. Монголчууд хүннүгийн үед ч үйлдвэрлэгч байсангүй одоо ч чадсангүй. Ардчилалаар Цэдэнбал даргын байгуулсан 320 үйлдвэрийг төмрийн хог болгосон. Энэ бол бидний үйлдвэрлэгч болох хүчин чармайлтыг устган булшилсан үйл явдал болж дээ.