Монгол Улс нэг хүнд ногдох эмнэлгийн орныхоо тоогоор дэлхийд маш дээгүүр ордог. Нэг хүнд ногдох эмчийн тоогоор ч дэлхийд бараг л наамбар ван.. Юун Америк, Англи, Япон, Солонгос... Яршиг цаашаа.
Эмч мэргэжилтнүүдийн маань мэдлэг боловсрол ч тийм муу биш. Тэгсэн мөртлөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд, Их хурлын гишүүд, сайд нар үргэлжлүүлээд жирийн иргэд нь хүртэл жил бүр зуу шахам мянган хүн гадаадад оношлуулах, эмчлүүлэхээр явж байх юм. Эмнэлэгт хэвтэх гэхээр ихэнх эмнэлэг бөөн оочертой. Хавар бол бүр эмнэлэгт хэвтэх талаар санахын ч аргагүй.
Борооны дараах мөөг шиг энэ олон эмнэлгээ эмнэлэг шиг эмнэлэг болгох, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг хөнгөн шуурхай болгох талаар эрүүл мэндийн үе үеийн сайд, дарга нар боломж олдох бүрийд мөхөс би өөрийн санал бодлоо хэлж үзсэн дээ. Ихэнх нь ойшоодоггүй, ойлгодоггүй юм. Ойлгосон зарим нь багагүй хугацаа, хүч зарцуулах төвөгтэй ажлаас бэрхшээдэг, хүмүүсийн хэл амнаас айдаг, зарим нь ч амиа, намаа боддог, дараагийн сонгуулиа л гэдэг юм билээ.
Эмнэлгээр явахаар зарим өрөө тасалгаа нь эмнэлэг мөн үү гэж бодогдоно. Өвчтэй хүмүүсийн идэж уух хоол тусдаа. Ихэнх өвчний үед хоол идэх дуршил эрс буурдаг. Бие махбодь маш нарийн зохион байгуулалттай, гайхмаар ухаантай, өөрөө бүхнээ зохицуулж байдаг.
Өвдөх үед ихэнхдээ бүх эрч хүчээ хоол боловсруулах биш өвчинтэй тэмцэхдээ зориулж байгаа нь тэр. Гэтэл манай эмнэлгүүдээр оройхон явахаар бууз хуушуур, өөхтэй тарган мах гээд эрүүл хүнд ч хүнддэхээр хоол унд харагдаж хамар цоргино. Заримдаа бүр инээж хөхөрсөн, архи ууж халамцсан нүүр нь улайсан хүмүүс ч тааралдах... Хагас бүтэн сайнд эмнэлгүүдээр яваад үзвэл ихэнх өрөө тасалгаа хоосон. Чөлөө авч гэртээ гарсан гэнэ. Тийм өвчтөн байдаг юм уу?
Тийм ээ, манай эмнэлгүүд эмнэлэг сувилал нь ялгагдахаа болиод удаж байна даа. Бие гайгүй ээ. Жаахан ядраад байна. Хэд хоног амрах гэсэн юм. Гэрт хэвтэх гэхээр хүүхдүүд шуугилдаад, авгай яншаад...Бие чилээрхээд байна. Дусал хийлгэх гэсэн юм. Дулаан тохьтой газар хэд хоноё...Хавар болж байна. Хэдэн витамин тариулах гэсэн юм. Иймэрхүү яриа эмнэлгүүдээр цөөнгүй сонсдоно. Энэ чинь одоо юу вэ? Хүнд өвчтэй үхэл амьдралын ирмэг дээр байгаа заримд нь эмнэлгийн ор олдохгүй байхад...
Эмнэлгийн төсөв хаанаа ч хүрэхгүй. Хуваарилагдсан олон олон тэрбум төгрөг эмчилгээ үйлчилгээнд зарцуулагддаг гэж бодож байгаа бол маш том эндүүрэл. Энэ олон эмнэлгийн халаалт, цахилгаан, уур ус гээд юу юу байдаг юм.Яг эм эмчилгээнд бол өчүүхэн хэсэг нь ногдоно. Эмнэлгүүдийн яг эмчилгээ, эм тарианд зарцуулж буй хөрөнгө олон улсын дунджаас тав зургаа дахин бага байна. Яаж ийм мөнгөөр чанартай эмчилгээ хийх билээ?
Мөхөс миний бодоход эмнэлгүүдээ эмнэлэг шиг эмнэлэг болгое гэвэл хамгийн түрүүнд хийх ажил бол зоригтойхон, бодлоготойхон хувьчлах... Одоо цаана чипь гэмтлээс авхуулаад олон эмнэлэг ямар нэг байдлаар хууль бусаар хувьчлагдчихаад байна шүү дээ. Цөөнгүй улсын эмнэлэг дотор улсын хувийн хоёр эмнэлэг ажиллаж байна.
Нүдээ нээцгээ л дээ эрхэм түшээд минь. Ихэнх мэдлэгтэй, чадвартай эмч нар хоёр газар ажиллаж байна шүү дээ. Тэднийг буруутгах аргагүй. Улсын эмнэлгийн эмчийн цалингаар амьдрах хэцүү. Тийм болохоор зүгээр л албан ёсоор хувьчилчих.
Айх эмээх хэрэггүй. Бэлэн жишээ дэлхийгээр дүүрэн байна. Аль ч оронд очсон хамгийн шилдэг их дээд сургууль, хамгийн шилдэг эмнэлэг оношилгоо эмчилгээний төв хувийнх байна. Монголд ч ийм жишээ бэлхнээ байна.Төрөөс зүйл бүрээр дэмжээд байхад төрийн өмчит компаниудын ашиг орлого нь буурч авлига хээл хахуулийн хүүдий болж байхад хувийн өмчит компаниуд төрийн дэмжлэг бараг үгүй байхад хэдхэн жилийн дотор суга өсч дотоодын нийт бүтээгдхүүний 70-80 хувийг үйлдвэрлэж байна. Эрүүл мэндийн салбарт ч ийм жишээ хэлж болно.
1990-ээд оны эхээр Эрүүл мэндийн Яам өөрсдөө ч сайн ойлголгүй эм хангамжийн салбарын агентлаг болох Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрыг татан буулгаж худалдааны Эмимпекс концерн байгуулсан юм. Ийнхүү эм хангамж үйлдвэрлэлийн салбар нэг талаас харахад удирдлагын агентлаггүй болсноор төрийг хэт шүтдэг хүмүүсийн нүдээр төрийн бодлогогүй, эмх замбараагүй, хяналт шалгалтгүй болсон юм.
Нөгөө талаас эм хангамжийн салбар бусад бүх салбараас эрчтэй хөгжсөн нь төрийн оролцоо бага байх тусам үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ яаж хөгждөгийн яруу тод жишээ гэж болох байх. Хэдхэн жилийн дотор мянга гаруй эмийн сан байгуулагдлаа. Эмийн гадаад дотоод бөөний худалдааны зуу гаруй эм ханган нийлүүлэх байгууллагатай боллоо.ЗО гаруй эмийн үйлдвэр байгуулагдлаа. Одоо гадаад дотоодын хэн ч орсон санаа зовохооргүй орчин үеийн эмийн сангуудаар бид үйлчлүүлж байна. Америк, Англи, Франц, Швейцари гээд олон улсын хамгийн шилдэг эм бэлдмэл тэнд байна.
Богинохон хугацаанд эмийн үйлдвэрүүд тооноос чанарт шилжиж олон улсын GMP, ISO 9001 стандартууд нэвтрүүлж дуслын шингэн, ампултай тарилга, бүрхүүлтэй шахмал, нано бэлдмэл гээд орчин үеийн бэлдмэл үйлдвэрлэж, түрүүчээсээ гадаад экспортолж эхэллээ. Грандмэд, Интермэд гээд орчин үеийн эмнэлгүүдийг хувийнхан байгуулж хамгийн орчин үеийн оношилгоо, эмчилгээг ард олонд хүргэж эхэллээ.
Тиймээс манай төр засгийнхан эрүүл мэндийн салбарыг айж эмээхгүйгээр зоригтойхон хувьнлах хэрэгтэй байна.Харин эмчилгээ үйлчилгээний чиглэлийг өөрчлөхгүй байх, чанарыг сайжруулах талаар гэрээ даалгавар нь хатуу байх шаардлагатай биз ээ. Магадгүй хэд хэдэн үе шаттай байх, эхний үед халдварт өвчний болон эх нялхсын чиглэлийн эмнэлгийг хувьчлахгүй байх зэрэг олон нөхцөл байж болох юм нөгөө талаар хоёр дахь санал маань энэ олон эмнэлгийг стандартчилж заримыг нь жинхэнэ эмнэлэг, заримыг нь сувилал болгох хэрэггэй байх.
Хамгийн гол нь эмнэлэгт зориулсан улсын жаахан төсвөө, нийгмийн даатгалын мөнгөө жинхэнэ эмнэлэг, жинхэнэ өвчтөнд үр дүнтэй зарцуулахад хоёрдахьсаналын маань гол утга учир оршиж байгаа юм. Гадаадад эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний зардал өндөр байдаг. Тийм ч байхаас өөр аргагүй. Тийм болохоор зөвхөн гэрээр болон амбулатори, сувиллын газарт эмчлэх боломжгүй өвчтөнүүдийг буюу эрчимт эмчилгээ, мэс засал, төрөх гэх мэтийн цөөхөн заалтаар хэвтүүлдэг.
Ямар өвчтэй хүмүүсийг эмнэлэгт, ямрыг нь гэрээр, ямрыг нь сувиллаар эмчлэх стандартыг тодорхой болговол эмнэлгийн төсвийн ачаалал буурч жинхэнэ эмнэлгээр эмчлэх өвчтөнд зарцуулах хөрөнгө нэмэгдэнэ. Бас эмнэлгийн нэг эмч, сувилагч, асрагчид ногдох өвчтөний тоо эрс багасч эмчилгээ үйлчилгээний чанар ч сайжрах юм.
Өрхийн эмнэлгүүдийг сайжруулбал, дуслын шингэн, цагийн тариаг хөнгөн өвчтэй хүмүүст гэрээр сувилагч эмч яваад хийчихдэг болох юм бол эмнэлгийн ачаалал эрс багасна даа. Энэ мэтчилэн сонсдог судалдаг бол олон санал байна даа. Саяхан ардын эмч, академич гээд бид бүхний хүндэлдэг нэр хүндтэй эмч нар төр засагт хандаж ил захидал бичсэн байна лээ. Тэнд нэн тэргүүнд авууштай хэрэгжүүлүүштэй олон сайхан санал байна. Төр засгийн маань түшээдийн авах гээхийн ухаан мэдэж дээ.
Төрийн шагналт, доктор, профессор
Л.Хүрэлбаатар
Сэтгэгдэл(12)
Цагаан Шонхорын Энхтайван 2005 онд центрпоинтын хэргээр сууж байгаад шоронгоос сулллагдсаныхаа дараахан оросын мафийнхнаас энэ аппаратыг оруулж ирсэн. Сая орчим доллараар оросын мафийнхнаас худалдаж авч монголд авчирсан байдаг. Энхтайвны тухайд оросуудтай бүр ерээд оны эхэн үеэс холбоо тогтоосон байдаг юм байна лээ. Аппарат гээд байгаа зүйл нь агаарын долгионыг ашиглаж компьютерийн програмтай холбож ажилладаг. Шинжлэх ухаан болон програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан бүтээсэн. Ерөнхийдөө оросын тусгай албаныхан олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр зохион бүтээсэн. Харин яаж яваад тусгай албаны энэ аппарат оросын мафийнхны гарт орсныг бүү мэд. Миний ойлгож байгаагаар оросын тусгай алба мафитайгаа хамтарч ажилладаг гэж ярилцдаг нь бараг үнэн байх аа. Тусгай алба, мафи хоёрын хооронд ямар нэгэн нууц холбоо сүлбээ байдаг болоод л энэ аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмж эхлээд оросын мафийнхны гарт орж. Улмаар тэднээр дамжин Энхтайвны гарт ирснээс зайлахгүй. Тэрнээс биш сүүлийн үеийн техник технологийг ашигласан тоног төхөөрөмжийг мафийнхан өөрсдөө зохион бүтээх ямар ч боломжгүй шүү дээ. Гаднаас нь харахад ердийн нөүтбүүк шиг хэлбэр дүрстэй энэ аппаратыг олон улсын хил гаалиар авч гарахад ямар ч асуудал үүсэхгүй. Учир нь онгойлгож, асааж үзэж, нарийн шалгахгүй юм бол гаднаас нь харахад жирийн л нэг лап топ шиг харагддаг. Хийсэн материалын хувьд сансарын хөлөг бүтээхэд ашигладаг. Эвдэрдэггүй материалаар хийсэн тул хэдэн цаг, хэдэн өдөр ч унтраахгүйгээр тасралтгүй ажиллуулсан ямар ч эвдрэл саатал үүсэхгүй гэсэн үг. Би интернэт маш сайн ухсаны хүчинд энэ аппаратыг анх оросууд зохион бүтээсэн хэдий ч өнөөдрийн байдлаар гадаадын өндөр хөгжилтэй хэд хэдэн орны тусгай албад яг ийм аппаратыг ашигладаг байж болзошгүй тухай мэдээллийг олж уншсан. Тэр дундаа америкийн тагнуулынхан олон жил хойноос нь хөөцөлдөөд хаана байгааг нь илрүүлж чадахгүй байсан Осама Бин Ладены байгаа газрыг нь илрүүлэхдээ энэ аппаратыг ашигласан байж болзошгүй тухай мэдээллийг гадаадын нэгэн сайт дээрээс олж уншсан юм. Өөр нэг энэ аппараттай холбоотой сонирхолтой таамаглал нь 2006 онд оросын тагнуулын албанд ажиллаж байгаад чөлөөнд гарсан хурандаа цолтой хүн эхнэр хүүхдээ өөрийн гараар хөнөөгөөд. Улмаар өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарсан байдаг. Афганы дайнд оролцож, тусгай албаны нарийн нууцуудыг хариуцан ажиллаж явсан. Үхэхээс бусдыг үзсэн, сэтгэлийн тэнхээ тэвчээртэй хурандаа хүн хайртай хүмүүсээ өөрийн гараар хөнөөх болсон шалтгааныг барууны экспертүүд тайлбарлахдаа оросын тагнуулынхан миний яриад байгаа яг энэ аппаратыг ашиглан хурандаагийн сэтгэл зүйд өөрчлөлт оруулж. Улмаар галзуурлын байдалд оруулж. Хүчээр бодол санааг нь удирдан эхнэр хүүхдийг нь өөрийнх нь гараар хөнөөлгөсөн гэдэг таамаглалыг дэвшүүлсэн байдаг юм байна лээ. Мань хурандаа хэтэрхий их нууц мэддэг. Бас тэр нууцаа задлах аюул тулгарсан учраас ийм байдалд орсон тухай 2006 оны намар барууны хэвлэлүүдээр ганц нэг мэдээлэл гарсныг гаднын хэвлэл уншдаг хүмүүс сайн мэдэж байгаа. Агаарт хаа сайгүй эргэн тойрон дүүрэн долгион байдаг. Худлаа гэвэл Улаанбаатарт байгаа хүн хаа холын Эрээнд байгаа хүнтэй гар утсаар яаж ярьж болоод байдгийг тайлбарлая л даа. Ихэнх хүмүүс гар утсыг хэрэглэж мэддэгээс биш ямар зарчмаар яаж ажиллаад байдгийг нь огтоос сонирхдоггүй. Нээрээ ямар ч утас, холбоо, ямар нэгэн контакт байхгүй мөртлөө хоорондоо хэдэн мянган километрийн алсад байгаа хүмүүс яаж бие биенийхээ дууг сонсоод яриад байдаг юм бол оо. Нууц нь маш энгийн. Агаарт байдаг хүний нүдэнд үл харагдах долгион. Тэгвэл миний яриад байгаа энэ аппарат нь яг энэ долгионыг ашиглаж ажилладаг бөгөөд түүнийгээ компьютерийн програм хангамжийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт ололттой холбож өгсөнд энэ аппаратны нууц байгаа юм. Энэ аппаратыг дээр нэр дурдсан гадаадын тусгай албад онцгой тохиолдолд ашигладаг. Тэрнээс биш юм болгонд ашиглаад байдаггүй. Өөрөөр хэлбэл тагнуулчдын хүч хүрэхээргүй /хүний хүчээр хийх боломжгүй/ тийм онцгой тохиолдолд ашигладаг гэсэн үг. Тэгвэл Энхтайван энэ аппаратыг оруулж ирэхдээ өмнө нь монголын тагнуулд ажиллаж байгаад хууль зөрчсөний улмаас ажлаасаа халагдсан хоёрын зэрэг залууг эгнээндээ элсүүлсэн байдаг. Мань хоёрын нэг нь миний олж судалснаар орос, англи хэлтэй. Дээр нь програм хангамж, техникийн талын шаггүй мэдлэгтэй гэж байгаа. Харин нөгөөх нь мэдлэг боловсрол сайн биш боловч нөгөө залуугаараа заалгаж энэ аппаратыг ашиглаж сурсан. Одоо энэ хоёр нөхөр энэ аппаратыг нь хариуцаж ажилладаг. Үүнийхээ төлөө Энхтайвнаас хангалттай хэмжээний цалин урамшуулал авдаг. Дээр нь тусгай албанд ажиллаж байсан хүмүүс болохоороо нууцыг яаж хадгалах болон энэ аппаратаар юу хийж болох болохгүйгээ маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл найдвартай, учраа мэддэг хүмүүс гэсэн үг л дээ. Аппаратын ажиллах зарчим маш энгийн. Гаалиар унтрааж авч орж ирээд асаангуутаа аппаратны дэргэд хамгийн ойр байгаа хүн рүү ганцхан кноп дараад долгионоор буудна. Ингэхийн тулд аппарат мэдээж хангалттай цэнэгтэй байх ёстой. Яг гар утас, цахилгаан бараа шиг тогоор ажиллана гэсэн үг. Лап топ ч бас тогоор ажилладаг шүү дээ. Харин тог гэж юу билээ. Тог бол долгион. Ийм энгийн ажиллагаатай, хэн ч гэсэн заалгаад сурахад хялбархан ажилладаг аппарат. Ингээд хамгийн ойр байгаа хүн рүүгээ долгионоор буудахад нөгөө хүн нь сүртэй ёолж гаслаад, өвдөж зовоод байх юм юу ч байхгүй. Биеийнх нь аль нэг хэсэг рүү. Тэр дундаа толгой руу нь долгионоор буудахад бага зэргийн толгой нь өвдөх түр зуурын өвдөлт мэдэгдэнэ. Ингээд толгой руу нь орсон долгионы тусламжтайгаар нөгөө хүнийхээ толгой доторх бүх мэдээллийг яг алган дээрээ ном тавиад уншиж байгаа юм шиг уншиж болно. Өөрөөр хэлбэл тэр хүний дотор ямар ч нууц үлдэхгүй гэсэн үг. Бүгдийг нь унших боломжтой. Хүний тархи их сонин зарчмаар ажилладаг. Хүн амаараа үг хэлэхийн тулд эхлээд тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү тухайн хэлэх гэж байгаа үгээ тэмдэгт маягаар маш хурдан дамжуулдаг юм байна. Ингээд тархины тухайн тэмдэгтийг хүлээн авсан хэсэг нь уг тэмдэгтийг үг болгож амаараа гадагшлуулдаг. Өөрөөр хэлбэл хүн үг хэлэхийнхээ өмнөх хоёроос гурван секундэд ямар үг хэлэхээ тархин дотроо маш хурдан хугацаанд бодож амждаг гэсэн үг. Харин тархины нэг хэсгээс нөгөө хэсэг рүү дамжуулж байгаа уг тэмдэгт буюу мэдээллийг энэ аппарат нь хүний тархи руу маш хүчтэй долгионыг буудаж оруулах замаар толгой дотроос нь шууд барьж авдаг гэсэн үг. Аппарат гэж нэрлээд байгаа төхөөрөмжний ажиллах зарчим нь ердөө л энэ. Зөвхөн хэлэх гэж байгаа үг төдийгүй тухайн хүний толгой дотроо бодож байгаа бүх бодлуудыг нь энэ аппаратны тусламжтайгаар тухайн хүний толгой дотроос барьж авч, замаас нь сонсох боломжтой гэсэн үг. Хэрвээ унаган англи хэлтэй гадаад хүн байх юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож байгааг шууд англи хэл дээр маш хүчтэй долгионы тусламжтайгаар сонсоно. Харин монголд авчраад монгол хүний толгой руу буудах юм бол тухайн хүний толгой дотроо юу бодож сэтгэж байгаа нь аппаратыг хариуцаж ажиллуулж байгаа хүнд шууд монгол хэлээр сонсогдоод эхэлнэ гэсэн үг. Ийм болохоор энэ аппаратаар дэлхийн ямар ч хэлтэй ямар ч үндэстний хүний бодлыг тухайн эх хэл дээр нь толгой дотроос нь шууд сонсож мэдэх боломжтой. Ганцхан аппаратыг ажиллуулж, тухайн хүний бодлыг сонсож байгаа хүн нь тэр хүний төрөлх хэлийг мэддэг байх шаардлагатай гэсэн үг. Энхтайван 2005 оноос хойш аппаратаа ямар зорилгоор ашигласан бэ гэвэл хамгийн нэгдүгээрт монголын улс төр, бизнест нөлөө бүхий бүх хүмүүсийн толгой доторх бодол. Нарийн нандин нууцуудыг нь уншиж, судалсан байдаг. Монгол жижигхэн. Улаанбаатар хот бүр жижигхэн. Монголын бүх томчууд нийслэл хотод амьдардаг нь монголын улс төр, бизнесийн томчуудын бодлыг хэдхэн сарын дотор хялбархан уншиж мэдэх боломжийг Энхтайванд олгосон хэрэг. Аппаратыг оруулж ирээд хамгийн анх буудсан хүн нь олны танил нэг улс төрчийн байгаа газар нь очиход аппаратын дэлгэцэн дээр тэр хоёр хүний хоёулангийнх нь дүрс харагдана. Энэ бүхнийг аппаратнаас ялгаруулж байгаа маш хүчтэй долгион толгой руугаа буудуулсан нөгөө хүний бодлыг нь уншихаас гадна бие махбодыг нь дэлгэцэн дээр дүрс хэлбэрээр харуулж байгаагаар тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл энэ аппарат нь зөвхөн долгионоор буудаж сонсох биш. Давхар тэр хүнийхээ болон тэр хүний эргэн тойронд байгаа хүмүүсийн дүрсийг хардаг гэсэн үг юм. Ингээд аппаратыг монгол улсын хилээр оруулж ирээд хамгийн анх толгой руу нь долгионоор буудсан хүнээрээ дамжаад өөр олон хүнийг долгионоор буудах замаар монголын олон арван улс төрчид, бизнесмэнүүд. Цаашлаад хүчний байгууллагын дарга, ажилтнууд. Олны танил урлаг спортын одууд. Жирийн иргэд гээд ердөө хэдхэн жилийн дотор маш олон хүний бодол санаа. Толгойн доторх бодол, мэдээллүүдийг нь судалж амжсан байдаг. Эдний дотор үе үеийн төрийн өндөрлөгүүд болох ерөнхий сайдууд, ерөнхийлөгчид. Улсын их хурлын гишүүд гээд олон хүн хамрагдаж байгаа юм. Монгол жижигхэн. Тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод бүх зүйл нэг дороо төвлөрсөн байдаг нь аппаратны эздэд бүр ч сайхан аятай таатай боломж олгож өгсөн хэрэг. Одоо гол нууц руугаа оръё. Аппаратаараа Энхтайван болон түүний хоёр туслах нь /өмнө нь тагнуулд ажиллаж байгаад халагдсан/ зүгээр нэг нэр бүхий хүмүүсийн бодлыг уншаад. Юу хийж байгааг нь хараад суугаад байсангүй. Компьютерийн програмыг долгионтой холбож ажилладаг энэ төхөөрөмж нь зүгээр нэг сонсоод, хараад суух биш. Түүнийгээ бичиж, хадгалж авдаг өөр нэг давуу талтай төхөөрөмж юм. Хэдхэн жилийн дотор олны танил, нэр нөлөөтэй олон ч хүний порно бичлэг Энхтайвны гарт ийм маягаар орж ирсний заримыг нь Энхтайван тэдгээр хүмүүсийг дарамтлахдаа ашигласан байхыг үгүйсгэхгүй юм. Хоёр дахь нэмэлт мэдээлэл бол Энхтайван энэ аппаратаа оруулж ирснийхээ дараа монголын тагнуулд ажилладаг өндөр албан тушаалын хүнд аппаратаа өөрийн биеэр харуулсан байдаг. Цаад хүн нь Энхтайвантай бүр ерээд оны үеэс холбоотой ажилладаг бизнесийн түншүүд. Энхтайвныг олон жил хамгаалж, өмгөөлж ирсэн хүн. Одоо бүр илүү ноцтой мэдээлэл бичиж үлдээх гэж байна. Аппаратаар зөвхөн олны танил хүмүүсийг судлаад суусангүй. Бэлгийн гаж донтнууд болон гэр бүлгүй ганц бие залуусыг. Бас биеэ үнэлдэг янхан охидуудыг идэвхтэй судалсан байдаг. Учир нь Энхтайван энэ аппаратаараа зөвхөн монголын томчуудын тухай мэдээлэл цуглуулах зорилго тавьсангүй. Нэгэнт маш өндөр үнээр оруулж ирсэн аппарат болохоор шархаа буцааж нөхөх. Цаашлаад их хэмжээний ашиг орлого олох зорилгыг тавьсан. Хүмүүс бид мэдэхгүй болохоос биш монголд бэлгийн гаж донтнууд цөөнгүй байдаг. Гар хангалга хийдгээс эхлээд есөн жорын гаж аргаар таашаал авагсад байдаг. Тэгвэл эдгээр нөхдүүдийн гаж секс хийж /гар хангалга хийх зэргээр/ байгаа бичлэгийг нь долгионоор буудах замаар бичиж авчээ. Ингээд оросын мафийн холбоотнуудаараа дамжуулаад Энхтайван гадаадын гаж донтон, мөнгөлөг баячуудыг идэвхтэй эрж сурвалжилсан байдаг. Учир нь гадаадын мөнгөлөг баячууд дотор энгийн сексээс таашаал авдаггүй. Заавал бусдын секс хийж байгаа, гар хангалга хийж байгаа элдэв янзын бичлэг үзэж байж таашаал авсан болдог гаж нөхдүүд нэг бус байдаг. Энхтайван болон оросын мафийнхан яг ийм гаж донтой. Тэгээд тэр гаж донгоо хангахын тулд бусдын гажиг секс хийж байгаа бичлэгэнд хэдэн мянган доллар төлөхөөс ч буцахгүй баячуудыг ОХУ болон европ, азийн хэд хэдэн улс орноос идэвхтэй хайж сурагласны хүчинд олж холбоо тогтоосон байна. Ингээд нөгөө бичлэгүүдээ өндөр үнээр зарж эхэлжээ. Зөвхөн манай монголын бэлгийн гаж донтнууд төдийгүй саун массажны биеэ үнэлдэг янхан охидуудын клиентүүдтэйгээ хэрхэн секс хийж байгаа болон гэр бүлгүй ганц бие бөгөөд шоучин, замбараагүй бэлгийн амьдралтай залуусын секс бичлэгийг нэлээд хэдэн жилийн хугацаанд гадаадын гаж донтой баячуудад зарж их хэмжээний ашиг орлогыг олсон. Ашгаа Энхтайван оросын мафийнхантай хуваалцахаас гадна аппарат ажиллуулдаг хоёр залуудаа хувь өгдөг. Мөн ашгийнхаа багагүй хувийг өөрийг нь хамгаалдаг тагнуулын өндөр албан тушаалын том цолтой даргад өгдөг. Ашиг нь тав арван мянган доллараар тогтохгүй. Миний олж судалснаар монголын гаж донтнууд болон янхан эмэгтэйчүүд, шоучин залуусын удаа дараагийн бичлэгүүдээр Энхтайван тагнуулын том цолтой дарга хоёр зургаан оронтой америк доллараар хэмжигдэх хэмжээний мөнгийг сүүлийн хэдэн жилийн дотор олсон гэх мэдээлэл байна. Дээр нь худалддаггүй болохоос биш монголын олны танил бүх хүмүүсийн секс бичлэгүүд бий. Эдний дотор улс төрчид, бизнесмэнүүд, тамирчид, бөхчүүд, миссүүд, загвар өмсөгчид, цагдаа хүчний байгууллагын өндөр албан тушаалын томчууд орно.
Yu bicheed bgaa erguu ve
секс донт tsagaan shonhor.
оорийнхоо зуудийг ярьж бичээд байгаа юмуу хайшаа юмбэ?ШААЛ ТЭНЭГ ОЧУУХЭН БОДОЛТОЙ МАНГАР ЮМ БИЧЭЭД БАЙХЫН.Оросод бол наад хумуусийн гаж донгийн бичлэгээр шантаж хийж монгийг бол наад захын гудамжны хулигаан хийнэ юуун ухсэн баасны чинь мафи зафи!Оросын мафи бол чиний наад очуухэн сэтгэж яваагаас чинь тум бум дахин айхтар аюултай,одор дутмын амьдралын чинь хэрэгцээг хангадаг бух торлийн цагаан бизнесруу аль диван галавт орчихсон гаднааснь харахад яаагаадч мафи гэж хэлоэгдэхээргуй дурэм журамтай хууль дурэмээрээамьдардаг хумуус!Аюуулнь юуу вэ гэхээр энэ хумуус янхан хуухэн хучээр згадагшаа гаргаж зарах, хар тамхи их хэмжээгээр гадаадаас оруулж ирэх,буу зэвсэг вагон вагоноорнь дайн байлдаантай бус нутагуудаас оруулж ирж зарах, баян тарган бизнесменуудийн хуухдуудийг хулгайлж киднепенгээр том хэмжээний монго саах,зэрэг туйлын аюултай гэмт хэргуудийг орос даяаар хийж паралельно гэмт хэргээс олсон монгоороо энгийн цагаан бизнесуудийг худалдан авч одор дутмын энгийн амьдралд гунзгий орж чадсан эдийн засаг санхуу, хууль дурэм шуухийг гэмт хэргээр олсон хар монгоор худалдан авч чаддаг аюултай улсууд.Тэрнээс биш тэрмуу сексийн донтой матаруудыг шантажлаж монго олох гэдэг бол Оросод байх биенээ хундэтгэж явдаг мафиозууд ичээд хийхээргуй очуухэн монготэй ичмээр бизнес байхгуй юу!Бичих гээд байгаа сэдэвээ сайн судалж байж худлаа бурж бай!Ахнь еронхийднь оросын мафи яааж монго олдогийг олон жил Оросод амьдарч байгаагийн хувьд гадарлана...
Hudlaa bitgii buraad bai, naad enhtaivan chin S Zorigiig hen alsaniig heleh ni yasiin tegvel
Tegeed yahlaaraa hudlaa onosh taviad mon emchilj chaddaggui yum be? Ereenii emch nar uhtlee shooldog gesen1
Энэ нөхөр өөрөө эмнэлэг хувьчилж авах санаатай гээ ч хөөе
Тарваган шийр, кальцекс гэх мэтийн хямд төсөр шахмал эмийн үйлдвэрлэлийг болиулж, эмийн сангаар уртрофин, кальци хлорид, амидофрин гэх мэтийн шингэн эм заруулахыг болиулж өөрийн гадаадаас бөөнөөр нь оруулж ирсэн эм бэлдмэлүүдийг хүн ардад өндөр үнээр шахаж, ядарсан ард түмнээ шулан мөлжиж хагартлаа баяжсан муу чөтгөр. Хойд насандаа хонин гүрвэл болж төрөөрэй.
Энхтайван гэдэг рекет бол АН-ын гишүүн гэж байгаа, АН-д нэг иймэрхүү л нөхөд байхаар улс орныг удирдаж чадах уу,
Хүрлээ их л зөв юм бичиж, ярих юм. Харин танай тэр дүү чинь мэдэхгүй ээ, нэг л биш
Ядарсан ард түмнээ бодоод эмийхээ үнийг бууруулж болохгүй юу? Моносын эм дэндүү үнэтэй шүү дээ.
HAHA monosiin em denduu uneteee? bichej bga umaa sain medehgui hun bh shig bna MGL d bga emiin sanguudin hamgiin himdaar ugdug n MONOS shde, Minii avdag em busd gazar 4500 bhad monosd 3800 bsan ernch neg bish em bi uuru yag avj bsan bolhoor meden