1992 онд болсон УИХ-ын анхны сонгуулиар МАХН (МАН) 70 суудал авснаар үнэмлэхүй олонхийн засаглал эхлэв. Гэхдээ парламентад тавхан суудалтай ардчилсан хүчин тэр үлэмж биетнээс айж бэргэсэнгүй чадлаараа тэмцэхээр шулуудлаа. Хэдийгээр нэгдмэл цул хүчийг дийлнэ гэдэг хэний ч санаанд багтахгүй. Гэхдээ үхээнц дорой байх нь утгагүй тул үзэлцэх, ядаж л дараагийн сонгуульд амжилт үзүүлэхийн тулд улстөрийн хүчний хувьд “амьд” байх ёстой. Ингээд л нөгөө аварга “амьтан”-тай зууралдаад л байлаа. 1994 онд П.Жасрайн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах санаачилгыг МоАХ гаргаж (Монголын оюутны холбоо дэмжив) улмаар өлсгөлөн зарлалаа. Мэдээж МАН-ын 70 гишүүн засгаа унагана гэж худлаа. Тэр үед МАН Засгийн газраа нүднээс далд л юу юм гэхээс ил шүүмжлэх нь ёстой л өдрийн од байсан гэдэг. Тийм нөхцөл байдалд засгаа огцруулах бүдүүн зүрхтэн байгаагүй.
1996 оны сонгуулиар “МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгууллаа. Үүсэн байгуулагдаад зургаа долоохон жилийн нүүр үзэж байгаа балчир ардчилагчдын хувьд асар том амжилт, бас түүхэн боломж.
Ардчилсан хүчин Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилов. Тэрбээр суурь үнийг чөлөөлөхөөс ажлаа эхэлсэн бөгөөд “Ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Монгол Улс 18 сарын тогтвортой хөгжлийн зам дээр гарч ирнэ. Ард түмэн минь түр зуур бүсээ чангалах хэрэгтэй боллоо” гэж мэдэгдэв. 18 сар ч нүд эрмэхийн зуур өнгөрч, харин байдал төдийлөн дээрдсэнгүй. УИХ-д 25 суудалтай МАН “Нийгмийн асуудлыг хөсөр хаяснаас болж ард түмэн ядуурч, маргаашдаа итгэх итгэлгүй болж эхэллээ” гэж мэдэгдээд Засгийн газрыг огцрохыг удаа дараа шаардах болов. М.Энхсайхан нар хариуд нь “Хамгийн зөв нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого” гэдэг үгээр хариу барив. Эхлээд эдийн засгаа эрүүлжүүлье. Дараа нь нийгмийн асуудлаа анхаарая гэдэг утга санаа эрх баригчдын тайлбараас шууд “үнэртэж” байлаа. Гэвч нийгэм тэр үгийг сонссонгүй, уур бухимдал өдрөөс өдөрт хүрээгээ тэлж эхэлсэн бөгөөд ийм нэр нэр хүнд муутай Засгийн газартай хол явахгүй нь гэж харсандаа, нөгөө талаас Ерөнхий сайдынхаа намдаа захирагддаггүй биеэ тоосон гэмээр ганцаарчилсан араншинд эгдүүцсэндээ, бас бүлэглэлийн эрх мэдэлд хүрэх ашиг сонирхолоор “Ардчилсан холбоо” эвсэл анхны Засгийн газраа 1998 оны 4 дүгээр сарын 23-нд огцруулж чадсан. Тэглээ гээд жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, гомдол шаардлага намжсангүй, улам л шинэ утга агуулгаар баяжсаар байлаа. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн Засгийн газар “Ардчилсан холбоо” эвслийн дотоод хагарлаас болоод 3-хан сар албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлсэн юм. Харин гудамжинд жагсаал цуглаан өрнөсөн хэвээр байлаа. Халаа сэлгээ, бүтцийн өөрчлөлт, өмч хувьчлал, банк тойрсон халуун сэдэв М.Энхсайхан, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын нэр хүндийг шавартай хутгаж, түүн дээр нь сөрөг хүчин чадамгай тоглож байв.
2000 оны УИХ-ын сонгуульд МАХН (МАН) 72 суудал авч намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдаар томилогдов. Тус тусдаа жижиг намуудын хэлбэрээр хол явахгүй гэдгээ ухаарсан ардчилагчид нэгдэж нийлэхээр шийдэж АН хэмээх нэг том дээвэр дор цугларч, тэр даруйдаа эрх баригчидтай хүч тэнцвэргүй тулалдаанд орохоо ч мартсангүй. УИХ дотор Л.Гүндалай нь чуулганы хуралдааныг тасалдуулж, гадаа гудамжинд Э.Бат-Үүл нь трактортой жагсаал хийнэ... Өөрөөр хэлбэл, 1996-2000 онд гудамжинд тэмцэж байсан сөрөг хүчин МАН эрх барьж, харин хуучин эрх баригч АН гудамжны тэмцэлд шилжсэн гэсэн үг. Өнөөдрийнхийг бодвол тухайн үед МАН-ын гишүүд амь нэгтэй байсан болохоор Засгийн газраа яаж хөдөлгөж зүрхлэх билээ дээ? Намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Энхбаяр намаа бүтцийн хувьд ч, оюун санааны хувьд ч базаж чадаж байлаа. Гэхдээ л сөрөг хүчний дайралт, жагсаал цуглаан, шаардлага зогссонгүй.
2004 оны сонгуулиар АН, МАШСН-ын “Эх орон-Ардчилал” эвсэл 36, МАН 36, БНН 1 (бие даагч 3) суудал авлаа. Хоёр том нам өмнөх жилүүдийн дайсагналцлаа мартаж анх удаа Засгийн газраа хамтран байгуулж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилов. Хэдийгээр хоёр нам эвссэн ч гудамжинд уур амьсгал өөр байлаа. 2004 онд байгуулагдсан “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийхөн жагсаал цуглаан хийж, тэр ч бүү хэл Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэж нийгмийг бужигнуулж байв. Өвөл болсон нэгэн жагсаалд оролцогсод МАН-ын байр руу халдаж цонхыг нь хагалж, намын тугийг нь шатаасан хэрэг ч гарав.
Халуухан эхэлсэн МАН, АН-ын “хайр” хоёрхон жилийн настай байжээ. 2006 оны 1 дүгээр сард МАН хангалтгүй ажиллаж байна гэдэг шалтгаанаар эвслийн Засгийн газрыг огцруулж, МАН-ын даргаар сонгогдоод удаагүй М.Энхболдыг Ерөнхий сайдаар томилов. Тухайн үед АН-ын УИХ дахь нэгэн төлөөлөл “МАН-ын дарга нар УИХ-д орж ирэх болгондоо Засгийн газрыг огцруулах санаачилга гаргадаг нь ямар учиртай юм бэ” гэж гомдоллож байсан ч МАН-ын Удирдах зөвлөлөөс нэгэнт гаргасан улстөрийн шийдвэр өөрчлөгдсөнгүй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо “Ард түмэн маань ХААН сонголт хийсэн” хэмээн хөөрөн тунхаглаж байсан мань Элбэгээ улстөрийн шийдвэрээ эргэж харахыг МАН-аас гуйсан ч М.Энхболд тийм яриа байхгүй гэдэг үгээр асуудал хэдийнэ шийдэгдсэнийг нотолсон юм. Хачирхалтай нь Засгийн газрыг огцруулах санал гаргасан МАН дараагийн байгуулах Засгийн газарт Үндэсний эв нэгдлийн гэх гоё хаяг наачихаад парламент дахь бүх намд орж ажиллах уриалга гаргадаг байгаа. АН-ын хувьд хэзээ ч үгүй хэмээгээд сөрөг хүчний эгнээнд шилжиж байгаагаа албан ёсоор мэдэгдэв. Харин БНН-аас Б.Жаргалсайхан, АТН-аас Л.Гүндалай нар тэрхүү саналыг хүлээж авсан бол АН-ын М.Энхсайхан, М.Сономпил, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг нар МАН-ын шинэ дарга М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт оров. Гэвч намын дүрмийг зөрчиж дур зоргоороо авирласан гэдэг үндэслэлээр АН дээрх дөрвөн “эсэргүүг” намаасаа хөөх шийдвэр гаргасан билээ. Хэдийгээр АН сөрөг хүчний эгнээнд шилжиж, Ц.Элбэгдорж зөөлөн суудлаасаа буусан ч авлигатай тэмцэж эхэлснээс болоод намайг огцрууллаа хэмээгээд жагсаал цуглаан өрнүүллөө. Дээр нь Ж.Батзандан, О.Магнай нарын тэргүүлсэн иргэний хөдөлгөөн, Г.Баасан нарын “чөлөөт ахмадууд” Сүхбаатарын талбайд бараг л “амьдардаг” болов.
2008 оны сонгуулиар МАН 45, АН 28 суудал авлаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж ард түмний сонголтыг луйвардаж авлаа гэж мэдэгдсэнээр эсэргүүцэл өрнөж, үр дагаварт нь МАН-ын байр галдан шатаагдаж, таван хүний амь нас учир битгүүлгээр хохиров. Монголын ардчиллын түүхэнд гарч байгаагүй аймшигтай үймээн, гарз хохирол, айдас, түгшүүр энэ л өдрүүдэд болж өнгөрөв. МАН хэдийгээр Засгийн газраа дангаараа бүрдүүлэх хэмжээний суудал авч чадсан ч АН-тай хамтарч ажиллах шийдвэрт хүрснээр улстөр нэг хэсэгтээ л ажин түжин болж амрав. Төрийн ордон дотор амар амгалан, хоёр нам хэл амгүйхэн нэг тогооноос хооллож байсан бол гудамжинд жагсаал цуглаан болдогоороо л болно. Иргэний хөдөлгөөнүүд бүл нэмж тэр хэрээр төр засаг руу дайрч довтолж ард түмнийг тэмцэлд уриалж байв. Тухайлбал Ц.Мөнхбаяр тэргүүтэй “Гал үндэстэн” холбооныхон Урт нэртэй хуулийн хэрэгжилтээ ярьж 2011 оны 6 дугаар сарын 3-нд төв талбайд морьтой орж ирээд Төрийн ордон руу таван удаа нум сум харваж олныг шуугиулж, Д.Батцогт, Г.Уянга нарын “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн Засгийн газар руу зай чөлөөгүй дайрч байлаа.
Нийгмийн уур амьсгал Засгийн газарт таагүй байна гэж харсандаа ч тэрүү 2012 оны 1 сарын 6 буюу сонгууль болохоос зургаахан сарын өмнө АН хамтарсан Засгийн газраас гарч байгааг Н.Алтанхуяг мэдэгдсэн юм.
2012 он. Сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 31, МАН 25, “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН 2 суудал ( бие даагч 3) авав. Дангаараа засгаа бүрдүүлэх хууль эрхзүйн чадамжгүй ч шийдвэр гаргах түвшний суудал авсан АН-ын хувьд “Шударга ёс” эвслийг сонгож хамтран ажиллахаар боллоо. Гэвч сөрөг хүчин МАН гудамжны жагсаал зохион байгуулах ажилд орсон юм. Тухайлбал, 2013 оны 4 дүгээр сарын 5-нд МАН-ын зүгээс үнийн хөөрөгдөл, хуулийн зөрчил гэх мэт шударга бус байдал газар авч байгааг эсэргүүцэн шүгэлтэй жагсаал, мөн оны 9 дүгээр сарын 8-нд салаавчтай жагсаал зохион байгуулж билээ. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын газрын гишүүний албыг давхар хашихыг эсэргүүцэж давхар дээл бүхий жүжигчилсэн үзүүлбэртэй жагсаал хүртэл зохион байгуулж байлаа. Дайран дээр давс гэгчээр иргэний хөдөлгөөнүүд, тухайлбал өнөөх Ц.Мөнхбаярын нарын хэдэн хүн Төрийн ордны хойно буу тавьж бөөн шуугиан тарих нь тэр.
2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч жагсаал цуглаан мөн л тасрахгүй нь. Утааны эсрэг жагсаал хоёр ч удаа болсон бол ирэх сөрөг хүчин ирэх 2 дугаар сарын 1-нд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Ер нь улстөрийн уур амьсгалыг харвал энэ хавар бас л үймээн бужигнааны улирал байх бололтой.
Тэртээ цагаан морин жилийн хувьсгалаас хойш хоёр том нам ээлжлэн төр засгийн эрх барьсан он жилүүдэд жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн тасарсангүй. Нэг нам нь цөөнх болохоороо гудамжинд гарч ард түмний дунд ороод Засгийн газрыг огцрохыг шаарддаг. Харин тэд дараагийн сонгуулиар олонхи боллоо гэхэд өмнөх эрх баригчид нь гудамжинд гарч тэмцдэг, ард түмнээ турхирдаг ийм л дүр зураг, нүүр царайтай болжээ, Монголын улстөр. Хамгийн гол нь амьдрал муу байна хэмээн орилж чарлан жагсч, “тэмцэж”, эрх баригчдыг балбаж байсан хүмүүс шийдвэр гаргах түвшинд очсон хойно ч байдал дээрдэхгүй байгаагийн учир шалтгаан нь чухам юунд байна вэ? Нэг намыг нөгөөгөөр, нэг улстөрчийг өөр хүнээр сольсон ч ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдал, шударга бус байдал өөрчлөгдөхгүй байгааг засах арга зам гарц нь хаана, хэнд, юунд байна вэ?
Дажсүрэнгийн Лхагвадорж
Сэтгэгдэл(94)
Бүгд хулгайч учир
BUGD HUJAA
... Баас хатавч , өмхийгээ тавихгүй , ... Монгол Улсын хилийн торгон зааг Замын Үүдэд улс орны аюулгүй байдалд шууд заналхийлэх , хилийн дэглэмийн хатуу горимыг эрс бууруулах сөрөг нөлөөтэй Хятадын сууринг байгуулахыг эрс эсэргүүцэж байна. ... Одоо Гамингийн түрэмгийлэлд өртсөн 1919 он бус 1921 оны Ардын хувьсгалын 97 жилийн түүхт ой тохиох 2018 он . … Монгол Улсын эрх ашгаас урвасан хорлон сүйтгэх энэ мэт олон бузар гэмт үйлдлийнх нь хариуцлагыг үүрүүлж Төр засаг дахь Хятад бүлэглэлд багтах хотын хужаа М Энхболд , хужаа Энх амгалан , урвагч Хянхирваа , урвагч Ө Энхтүвшин , ГХЯ ны сайд Цогтбаатар , БХБЯ ны сайд Баделхан , ЗТЯ ны сайд Бат эрдэнэ , БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа , Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн , , БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат , УБ хотын захирагч хужаа Су Батболд тэргүүтэй бузар этгээдүүдэд хатуу чанга шийтгэлийг зайлшгүй оноох ёстой. ... Монгол Улсын ерөнхийлөгч Х Баттулгын Цаазын ялыг сэргээх саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Ардчилал шударга ёс ардтүмэн,улс орныг минь үзэл бодол,оюун санааны хоцрогдлын балчигаас гаргаж,дэлхий ертөнцийг энгээр нь,бас өнгөөр нь харах боломж олгосон.Хий хоосон улс төрийн суртал ухуулгын мунхралаас ангижрах нөхцөлийг бүрдүүлсэн билээ..Ардчилалын ололтыг хэн мэдэрдэггүй,мэдэхийг хүсдэггүй вэ? Ардын намын мунхруулгад мэдрэл нь хордсон мунхагууд,Ард түмний хөрөнгийг идэж цусалж ханахаа мэдэхээ байсан Ардын намын хувалзнууд юм.Одоо эд Эрдэнэтийг гадныханд алдаж байна.Ардын намын хар балаг Монголыг минь өөд нь гаргахгүй хэмлэж,ард түмнийг доромжлон тохуурхаж байна.Энэ нам бол Арван таван толгойтой Атгаалжин хар мангасын үүр ,уурхай.хорт хөрс юм.

Zerleg Kapitalizmiig 2 Nam husej baigaad gol ni baigaa yum.99%=1%
... Нүгэл нүдээрээ гарна , ... Монгол дахь хятад цустангууд , хужаанууд , луйварчид урвагчид Монголын хүн амын хэрэглэдэг гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг химийн элдэв хороор хордуулах далд ажиллагааны ил нэршил нь Хүнс баяжуулах , ... мөн генийн өөрчлөлттэй хүнсээр Монголчуудын үр удам , ирээдүйг устгах ажиллагаа 2012 оноос хойш Хүнсний хуулийн хамгаалалт дор ил тодоор явагдаж байна. ... Монголын ард түмний эсрэг хийсэн бүхий л хорлон ажиллагаанд холбогдсон бузар этгээдүүдийг Цаазын ялаар шийтгэх ёстой . ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
odoo manan hulgaich nar bolno .
монголд улс төрийн хямрал эдийн засгийн хямрал болж өргөжин тэлж байна. ардчлалаар халхавчилсан капитализм оршин тогтнох хугацаандаа байнга хямралыг дагуулсаар иржээ. ийм хямрал болсон үед авдаг арга хэмжээг ардчилсан капитализм боловсруулж хэрэгжүүлдэг арга хэмжээний жишиг дэлхийд нэгэнт тогтсон байхад манай төр, засагт гарсан улс төрч гэж хөөрдөг луйварчид энэ жишгийг авч хэрэгжүүлэхийн оронд тансаглалаа хэмэгдүүлэх гэж хямралыг улам гүнзгийрүүлж байна. хямралын үед ардчилсан капитализмийг дагаж байгаа орнууд төрийн тансаглалаа бүхий л арга замаар танаж гадаадад суугаа элчин консулиа эрс цөөлдөг ажээ. гэтэл манайд унадаг машинаараа тансаглах, төрийн онц ач холбогдол багатай байгууллагуудыг татан буулгах, төрийн захиргааны орон тоог цөөлөх,хэт баян давхаргынхаа дээрмийг хязгаарлах, дунд давхаргынхаа амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлдэг ажээ. монголын төр өнөөдөр МАНАН мафид бүрэн эзлэгджээ
Зах зээлийн нийгэм буюу капитализмийн нэгж элемент нь хувийн омчтон юмаа. Бид 1990 онд зах зээлд шилжсэн тул шинэ нийгмийнхээ элементуудийг аль болох хурдан бий болгож байж шилжилтийн уеийг хурдан туулах шаардлагатай болсон. Аль болох хурданаар хувийн омчтон хоронготнуудийг ямарч хамаагуй унээр бий болгох бодит шаардлага байсан. Энэ зорилгыг гуйцэлдуулэх хамгийн бодитой арга зам бол нийтээрээ уралдан хулгай хийх байсан юм. Энэ ч есоор болж омчтон, хоронготонуудтэй болж нийгмийн шилжилт хурдан дууссан. Харин хулгай хийх баба гэдэг хумуус хоосон хоцорч энэ нийгмийг хараасаар сууна.
Төрөөс төрсөн хөрөнгөтнүүд бүтээмжтэй зүйл хийхгүй нөгөө л авилга, тендер, шахаа, албан тушаал ашиглан мөнгө хийх аргаар яваад улс орныг хөгжлийг хоцроочихоод байна. Хувийн хэвшлүүдийн хөгжих замыг нь хаачихаад зүгээр идээд хэвтээд байгааг яах уу?
Нэгэнт нийгэм маань капиталжиж дууссан тул одоо харин хууль есийг тогтоох шаардлага бий болжээ. Тиймээс ч АТГ мэтийг байгуулсан байх. Нийгэмд том хоронготнууд бий болж, баялаг тэгш биш ч ямарч байсан эзэдтэй болсон тул эздэд одоо дэг журам хэрэгтэй болсон тул тэдний толоололууд бараг толгой дараалан УИХ- д сууж, тийшээ амь тэмцэн тэмуулж байна
Сөрөг хүчин эрх баригчдаа татан унагаахын тулд бүхнийг хийдэг учраас.Түүнд нь ард иргэд хууртдаг.
Тэгэхээр 1990-2001 оны хооронд монголын тороос ил зарлаагуй ч унэн хэрэгтээ хулгай хийх марофон зарлаад, харин 2001-2010 онуудад баялаг ундэсний хоронготнуудэд хувиарлагдаж, 2010- аас одоог хуртлэх хугацаанд олигархууд хууль есоо, дэг журамаа тогтоож байна. Одоо баячуудад унэнч шудрага, ажилсаг, дуулгавартай, хулгай хийдэгуй тийм хумуус нийгмийн анги давхрага хэрэгтэй болсон цаг уе юмаа
Энэ бол хатуу ч гэсэн нийгмийн хогжлийн зуй тогтол юмаа. Хэнч гажихгуй хууль. Энэ замыг европ, америк, орос гээд бугдл тойрч биш туулж гарсан.
Mongoliin ard tumnii baylagiig huuli busaar deeremdej avsan odoo uursdiigee baychuud yu ch hiij bolno gej enduursen hulgaich deeremchdiig archij haysan nuhtsuld Eh oron mini hugjun devjih bolno
Хамгийн зөв хувилбар бол эхлээд жанхууг огцруулж, дараа нь УИХ-г тараах!!!
МАН гараад байдал дээрдсэн шүү дээ, Ядаж нэг төсөвтэй боллоо, Эдийн засаг өсөж эхэллээ, Сахилга хариуцлага яригдаж эхэллээ, том төслүүд хөдлөх сураг байна, АН-ын үед бүх шатанд хулгай нүүрлэж эдийн засаг унагааж 30 гаруй мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа хааж залуус ажилгүй болж Солонгос явж эхэлсэн юм даа, Тэхээр байдал өөр болсон шүү, битгий сөрөг юм яриад бай АНын тэнэгүүд ээ
ih sonin setegdeg uls yumaa gg
АН-ын үед шүүх эрхзүйн шинэчлэлийн эхлэл тавигдсан. Үнэхээр зөв арга хэмжээ. Ардын нам ард түмнээрээ овоглосон нам учир иргэдээ илүү сайн хамгаалах байх гэж итгэж байна. Ерөнхий сайд Хүрэлсүх: Ард түмэн хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Би ард түмнээ өмгөөлдөг ерөнхий сайд байна
Хөрөнгө мөнгөөр, бөгс бөөрөөрөө холбогдсон МАН АН хоёр монголчуудыг доромжилж дууслаа. Ард түмэн тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд нэг босвол ч...
Хөрөнгө мөнгөөр, бөгс бөөрөөрөө холбогдсон МАН АН хоёр монголчуудыг доромжилж дууслаа. Ард түмэн тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гээд нэг босвол ч...
Буруу хүүмүүс эрх мэдэлд хүрсэн учир. АН-хан бол ардчилагчид биш, ардчилсан үзэлтэй хүмүүс ч биш, хувиа бодож арьсаа зузаалсан бэртэчингүүд. МАН-ханч ялгаа байхгүй хулгайчууд. Энэ 2 намынхан ээлжилж идэцгээж ирсэн цаашдаа ч тийм байх гээд үхэн хатан зүтгэцгээж бна.Ииймээс энэ 2 намыг хэзээч дахин сонгож болохгүй. Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй шинэ залучуудыг дэмжих хэрэгтэй.

Нам нь тусдаа ч санаа нь нэгдсэн учир. Монголд улс терийн нам гээч хэзээ ч бурэлдээгуй, харин ашиг сонирхлын зерчил нь тусдаа нам байгуулах боломжтой байсан.
NEMEGDEHUUNII BAIRIIG
MAN AH ni medlegtei humus negdeji shine nam baiguulah heregtei , mergejil iin uls turch iin chiglel chiglel aar ni world top university 1aas 3 d bichigdeg university d beldeh heregtei . ingeed MONGOL CHUUD UURIN CAPITALISM IIG BAIGUULAH HEREGTEI -INCLUSIVE ALLIANCE CAPITALISM SHUU. NEOLIBERAL CAPITALISM BISHEEEEEEEEE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
МАН гарч ирээд улс орон маань хөл дээрээ босох гээд байгаа юм биш үү? Юмыг арай бодитойгоор төсөөлж бичиж сурвал зүгээрсэн. Дандаа муу амалж, бүгдээрээ муухай царайлаад байвал улс орон маань өөдлөх үү. Монгол хүн амны билгээр гэж нэг үг байдаг даа.

Олон нийт хяналт тавьж чадахгүй байгаа болон хяналт тавих сонирхолгүй байгаад л оршино ...
2 namiig tatan byylgaj bvx ard niites tuluulugchid songon Vndsen xyylia mngl xursun deer byylgan uurchilie
Манай ард түмэн боловсролтой шударга иргэдийг бус харин олонд танигдсан алдартай эрүүгийн элементүүдийг сонгосоор ирснээ мартчихсан бололтой.Өөрсдөө хариуцлагагүй байвал төр засаг чинь хариуцлагагүй л байна шүү дээ.Манай ард түмэн улс орнэоо шоронгийн хулгайчуудад дпаатгачихаад араас нь сайн сайхан юм нэхээд суух хэмжээний мэргэн ухаант ардууд гэхээр орнэоос нь айдас төрдөг.Хийрхэж намчирхдаг гишүүн дэмжигч гэгдэгч нийгмийн хог шаарнууд дээр нь их нэмэр болдог.Тэд бол өөрийн намын гмт хэрэгтнүүдийг нүдээ аниад сонгодог хорлон сүйтгэгчид байгаа юм.
Харин хамгийн vнэн зeв дvгнэлт чинь наадах чинь шvv. Mонгол уул нь 1990 онд зев зам дээрээ гарсан, луйварчид дунд нь будилуулсан, ард тvмэн тэр луйварыг олж харж чадаагvй, туршлага боловсрол мэдлэг муу байсан, тэд жинхэнэ vнэнийг олж мэдэх боловсрол мэдлэгтэй болтол хугацаа хэрэгтэй.Тэр болтол луйварчид ард тvмнийг их л будилуулах болно.Хамгийн наад захын жишээ АН-аас нэр дэвшин еронхийлогч болсон этгээд монголын ардчиллын ололт парламентийн засаглалыг устган еерийн дарангуйллын тогтоохыг санаархаж явна, АН нь тэрний талд байгаа нь бvр хувь заяаны тохуурхал гэлтэй.....Хэрэв монголчууд мартаагvй бол нилээн хэдэн жилийн емне М.Энхсайхан Еронхийлогчийн засаглал монголд тохирно гэж хэлээд Батvvлд бараг алуулах шахуу юм болж ардчиллаас урвагчаараа дуудуулж байсан даа .....монголчууд Женког л дагах юм бол юун ардчилал, юун хегжил ..... зvгээр л шувтарсан цагаандаа л болж шуударнаа.........
Манай ард түмэн боловсролтой шударга иргэдийг бус харин олонд танигдсан алдартай эрүүгийн элементүүдийг сонгосоор ирснээ мартчихсан бололтой.Өөрсдөө хариуцлагагүй байвал төр засаг чинь хариуцлагагүй л байна шүү дээ.Манай ард түмэн улс орнэоо шоронгийн хулгайчуудад дпаатгачихаад араас нь сайн сайхан юм нэхээд суух хэмжээний мэргэн ухаант ардууд гэхээр орнэоос нь айдас төрдөг.Хийрхэж намчирхдаг гишүүн дэмжигч гэгдэгч нийгмийн хог шаарнууд дээр нь их нэмэр болдог.Тэд бол өөрийн намын гмт хэрэгтнүүдийг нүдээ аниад сонгодог хорлон сүйтгэгчид байгаа юм... Энэ бол туйлын үнэн.
Хийрхэж намчирхдаг гишүүн дэмжигч гэгдэгч нийгмийн хог шаарнууд дээр нь их нэмэр болдог.Тэд бол өөрийн намын гэмт хэрэгтнүүдийг нүдээ аниад сонгодог хорлон сүйтгэгчид байгаа юм
Манай ард түмэн боловсролтой шударга иргэдийг бус харин олонд танигдсан алдартай эрүүгийн элементүүдийг сонгосоор ирснээ мартчихсан бололтой.Өөрсдөө хариуцлагагүй байвал төр засаг чинь хариуцлагагүй л байна шүү дээ
АН-хан бол ардчилагчид биш, ардчилсан үзэлтэй хүмүүс ч биш, хувиа бодож арьсаа зузаалсан бэртэгчингүүд, луйварчид
Ямар ч нам,ямар ч хүн гарсан юм өөрчлөгдөхгүй байгаагийн учир нь хариуцлагынхаа тогтолцоог төрд гарсан нөхдүүд хуулиндаа хийж өгөхгүй байгаатай холбоотой.Дарга нэг бүрийн үүрэг хариуцлагыг хуулиндаа маш нарийн тусгаад,хэрэв үүргээ умартвал хүлээлгэх хариуцлага нь тодорхой байх ёстой.Ямар төрлийн хариуцлага алдсанаас шалтгаалаад шийтгэлүүд нь бас тодорхой бичигдсэн байх ёстой.Ажлаас халахаас өгсүүлээд шоронд хийх,улс төр хийх эрхийг нь хасах гээд.Мөнгө идсэн тохиолдолд жишээ нь: 1 сая шамшигдуулсан бол 5 жил,1-10 сая-8 жил,10-40 сая бол 20 жил түүнээс дээш бол бүх насаар нь гэх мэт хатуу хуулийг маш нариын хийж өгөх хэрэгтэй.Мөн үүний сацуу хяналт шалгалтын тогтолцоог асар нарийн бий болгох,үүний үндсэн дээр шийтгэл ноогдуулах баримтыг гаргаж тавих.Ийм хариуцлагын хууль байхгүй учир танил тал арын хаалга бүх юм нүүрэлчихээд ажил сайжрахгүй байгаа юм.Дээрхи хуулийг гаргаагүй цагт ямарч алтан гургалдай төрд гарч ирээд нэмэргүй.Энэ хариуцлагын тогтолцоог төрд бөайгаа нөхдүүд албаар,хэргээр хийхгүй байгаа юм.

Байдал нэлээн дээрдсэн АН-ын үед бүх сум бригадын дарга нар Luxes-470 авч унасныг хурааж авч зарж төсөвт төвлөрүүлсэн Чингис Самурай бондыг хувааж идээд дууссаныг одоо төлөөд дуусаж байна Эрдэнэтийг хулгайлсан байсан Буцааж авч ирсэн...гэх мэт
1996-2000 сүйрлийг Энхбаяр Баяр Батболд өөд татсан 2012-2016 оны сүйрлийг одоо Энхболд Эрдэнэбат Хүрэлсүх нар өөд татаж л байна
2 тарган
Хэт хурдан дур тавилт, Бэлгийн сулрал юунаас үүдэлтэй вэ? Тэдгээрийг хэрхэн эмчилж зохицуулах вэ? www.iEmch.mn
МАН үргэлж ялдаг ш дээ. Ялагдаж байгаагүй. Ялагдсан ч эрх баригчдыг будаа болгох хэмжээний чадвартай үлдэж байсан юм. Өөрөөр хэлбэл АН хэзээ ч олонх болж байгаагүй. Энэ бүх завхралын эзэн МАН юм. Хөгшин чекист хор хутгаж гүйдэг гэсэн үг. Нямдоржийн бүлэглэл. Төрийг хүчгүйдүүлж байгаа адгийн шаар.
Монголын цор ганц шудрага хүн Нямдорж ихээр тансаглаж байхад шудрага бус ард олон өлөн гөлөн тэнүүчлэх нь шудрага ёс ялж буйн тод жишээ.
МАНАНгийн намтар байна.
MANAN -bulegleliin hoer tolgoilogch mun bulguu
Хөрөнгөлөг давхрааг дэмжсэн хэт барууны үзэл баримтлалтай АН, зүүний буюу нийгмийн чиг баримжаат МАН хоёрын МАН нь монголд ээлтэй ч, удирдах фунцдээ боловсролтой мэдлэгтэй шударга хүмүүсийг оруулаагүйгээс төр засгийн чадамж алдагдаж эх орноо сөнөөхөд хүргээд байна.
ХАМГИЙН ИТГЭЖ ЯВСАН ХУН НЬ 380 САЯ ТӨГРӨГНИЙ ХЭМНЭЛТ ХИЙХ ЁСТОЙ БАЙТАЛ МАШИН УНАЖ, ӨГЛӨӨ, ОРОЙ 2- Л УДАА ЯВАХ МАШИН ХУДАЛДАЖ АВСАН НЬ ТӨР ЗАСАГ МААНИ ЯАЖ ДАМПУУРСАНЫ ТОД ЖИШЭЭ НАМГҮЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.
ЖИШЭЭ НЬ НЭГ ГАЗАР ТОГТВОРТОЙ 8- ААС ДЭЭШ ЖИЛ ТЭР АЛБАНДАА САЙН АЖИЛЛАЖ, ХАМТ ОЛНЫ НЭР ХАЙР ХУНДЛЭЛ АВСАН ХҮНИЙГ ӨНДӨР БОЛОВРОЛ МЭДЛЭГ АЖИЛ ХИЙДЭГ АЖИЛДАА ШУДРАГА БАЙДАГ ТИЙМ ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН АЛБАНЫ ДАРГАД ЖИШЭЭ НЬ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАХИЛГААН ХОЛБОО ГЭХ МЭТ.
эх орноо бус,эхнэр хүүхдээ боддогтоо л тэр
Монголчууд үхэр шиг учраас тэр. Ухамсарт иргэдтэй улс өөр байдаг.
90 оноос хойшхи 20 гаран жил бол нийгмийн амьдрал улс орны түүхийн хувьд бага хугацаа байхаа.явах ёстой замаара явцгааж байна.50 жилийн дараа л цэгцрэх байх.одооны залуучууд их мэдлэгтэй ухаалаг болсон байнлэ.
... Ардчилсан хужаа Ц Элбэгдорж Монголын ард түмний хайртай хүү С Зоригийг алсан , балин бао ли Цэрэндорж Жавзандамба хутагттай хуйвалдан их удирдагч жанжин Д Сүхбаатарыг хорлож алсан , ... Харин ардчилсан хужаа алуурчин Ц Элбэгдоржийнхоо удирдлагаар Монгол Улсын Төрийн эсрэг хужаанууд 2008 оны 7 сарын 1нд босож МАХН ын байрыг шатааж , Монголчуудын эсрэг гэмт хэргийнхээ 1 жилийн ойг тэмдэглэн олуулаа нийлж архидан цэнгэж баярлаж байхыг хараад зэвүүцэх сэтгэл төрж байсан . ...
Tuilbartai ajil hiij amidraltai nuur tulan temtseh salbariin terguuleh company Mongold alga. Delhiid ajil uilchilgee zardag salbar alga.
yaj deerdeh yum be neg udaa songoltoo hiihdee neg tald ni buh erhiin uguud daraa ni hariutslagaa nehej sur 8-r angi tugssun huneer erunhiilugchuu tavichihaar erun yaj hugjij yum be
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, намдаа биш хүмүүнд, хүмүүст байгаа гэдгийг ХҮН ГЭГДЭХ ТОЛГОЙТОЙ БҮХЭН МЭДДЭГ ТАНЬДАГ ЯЛГАДАГ САЛГАДАГ ОЙЛГОДОГ БОЛЖ ИРЭЭД БИЙ БУЙ БАЙГАА НЬ УЛАМ БҮР ОЛШРООД ИХЭСЭЭД БУЙ ЮМ БИШҮҮ. Хүмүүн Хүмүүс бол, -түүний дотор би гээч этгээд ч орно-, тус бүрдээ тус бүрийн нь авир, араншин, ааш, зан, төрх нь илүүтэй давамгайлсан хувьгал бөгөөд үүнийгээ илүүтэй үздэг, дээдэлдэг, Монголчууд Бидний хэлж ярьдагаар "хувиа болгож довоо шарлуулаад явахыгаа" ИЛҮҮД, ЭХЭНД ТАВЬДАГ, ҮҮНИЙГЭЭ ДАЛДАЛЖ НУУХДАА ГАРГУУД, ХҮНИЙ ХӨЛД СУУГААД Ч ТЭР, ХҮНИЙ АМЫГ ДАГУУЛААД Ч ТЭР, ХҮНИЙГ ХУУРЧ МЭХЛЭЭД ЗАЛИЛААД Ч ТЭР, ХҮНЭЭР МУУ МУУХАЙГ ХИЙЛГЭЭД Ч ТЭР, ХҮНИЙ АР ХУДАРГААР Ч ТЭР, ХҮНИЙГ АМЬДААР НЬ Ч, АМИЙГ НЬ ХӨНӨӨГӨӨД Ч, ХҮНИЙГ ШОРОН ОРОНД ОРУУЛААД Ч ХАМААГҮЙ ГАГЦ ӨӨРӨӨ #БИ Л# БОЛЖ БАЙВАЛ, БИ Л, МИНИЙ ХИЙСЭН ҮЙЛДСЭН МУУ МУУХАЙ БОЛГОН ИЛ ГАРЧ ИРЭХГҮЙ Л БОЛ, ИЛ ГАРГУУЛАХЫН ТӨЛӨӨ БҮХНИЙГ БҮГДИЙГ ЭЦЭГ ЭХЭЭ Ч ЭХНЭР ХҮҮХДЭЭ Ч ЗОЛЬЖ ЗОЛИОСОЛЖ ЧАДДАГ БОЛДОГ, ТИЙМ БОЛОХООР ЭХ ОРОН ГЭДЭГ ЮУ Ч БИШ ЭТГЭЭД/ҮҮД/. Тэгвэл ХҮН ГЭДЭГ ХУВЬГАЛ БОЛОХ ТЭРНЭЭС ТЭДНЭЭС ТЭС ӨӨР. ХҮН АЛИВААД БОДЬ БУЮУ БИЕТ, ЖИНТЭЙ ХАНДДАГ ДЭНСЭЛДЭГ БОДЬГАЛ. УЧИР НЬ, ХҮН ТҮҮНД ОЮУ УХААН БУЮУ ТӨР-АХУЙ- ЗАСАГ-ЦААЗ-ЦАДИГ БИЙ БУЙ БАЙДАГ. ХҮН ГЭДЭГ БОДЬГАЛ ЯЛДАМ Ч, ЭЕЛДЭГ Ч, ЦЭХ Ч, ЧАНД Ч, БИЙ БУЙ БАЙДАГ. ХҮН ГЭДЭГ ХАТТАЙ, ХӨВЧТЭЙ, ЭРЧТЭЙ, ИЛЧТЭЙ, ХИЛЭНТЭЙ, ХЭРЭГ ЗОРИГТОЙ, ОРОН НУТАГТАЙ, ЭХ ОРОНТОЙ, УЛСТАЙ, ХҮН АРДТАЙ, НӨХӨДТЭЙ, АНДТАЙ ИЙМ Л БАЙДАГ.
ИЛ ГАРГУУЛАХГҮЙН ТӨЛӨӨ
Энэ улс хурдан сөнөвөл монголчууд хүн шиг амьдарцгаах байх даа.
бүх нам адилхан, бүх намын гишүүд адилхан болчихсон учраас ... тэдэнд ямарч суртахуун алга, ямарч хариуцлага алга, бас улс орноо хөгжүүлэх зорилго тэмүүлэл алга ... зорилгогүй болохоор сайн бодож боловсруулсан төлөвлөгөө алга, байгаа юм нь гэвэл дараагийн сонгуульд ээлжит ялагдалаа хүлээгээд ажилгүй болох хүртэл хувьдаа ямарч хамаагүй байдлаар ашиг олох
Энэ хоёр намыг ээлжилж гаргаад байгаа юм чинь байдал өөрчлөгдөхгүй гэдгийг л харуулаад байна шүү дээ. Хамгийн гол нь ард түмний саналыг луйвардаад л гараад байна шүү дээ. Ард түмэн болохоор саналаа өөр өгч байгаа.
Засгийн газрууд байдаг чадлаараа л ажиллаж байхад УИХ ууд юу хийсэн юм бэ. УИХ ерөөсөө хариуцлага хүлээж байгаагүй, хариуцлага хүлээдэггүй сувьект Монгол төрийг удирдаж байгаагаас буруутангаа олж чадахгүй тоглоом болоод байнаа.
ok
bugd idej uuh husleer UIH-d songogdson uuriin erh ashgiig ulsiin erh ashgaas deeguur tavisan gishuud uchraas odoog hurtel Mongol uls hugjihgui bgaa yum.
цөөхөн монголчууд дарамтгүй амьдрах юмсан
олон шашины бодлого хөшигний ард төр нийгэмийг будаа болгож байна . шашинаасаа салж байж төр тогтоно өөр гарцгүй
Хамгийн ашигтай салбар болох уул уурхайг төр эзэмших хууль гарсанаар төрийн нэрээр хэдхэн хүн улсын нийт ашигт малтмалыг эзэмших болсон. 2012 оноос өмнө уул уурхайн бизнест бүгд оролцож байхад эдийн засаг өндөр өсөлттэй аж ахуйн нэгж, иргэд хөрөнгөжиж байсан.
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Өөрчлөгдөхгүй байгаа шалтгаан нь улсын эдийн засаг бусдын гарт байгаатай шууд холбоотой. Үнэн чанартай ардчилалын анхны өдрөөс эхлэн төрийг хүчгүйдүүлэх үйл ажиллагаа эхэлсэн. АН-ын түүхэнд анхны хурлаа Азийн сангийн хөрөнгөөр хийсэн байдаг. Энэ олон төрлийн хөрөнгө оруулалт нэртэй төслүүд Монгол хүнд гэхээсээ илүүтэй гадны болоод тэдний гар хөл болооч дотоодын хэдэн хүнд ашиг өгсөөр ирсэн. Харин ард түмэн зээлийн хөрөнгөөр өдөр хоногийг өнгөрүүлж, улам л өрийн намагт шигдсээр байна. Одоо ч бид олон улсын валютын сангаас зээл хүсэж тэдний хүсснээр хөдлөж байна шүү дээ. Нөгөө талаас өгсөн зээлийг АН-ын нөхөд шиг хуваагаад идвэл ямар нэмэр байх билээ. Зээл өгсөн хүчин бидныг угжны хурга л байлгахыг хүсэж байна. Эдийн засгийн эрх чөлөөгөө олж аваагүй цагт төрөөс их зүйлийг хүсэх нь учир дутагдалтай юм.
Нэг л мафий хоёр нам болж биднийг маллаад байгаа болохоор нам солигдлоо гэхэд юуу ч өөрчлөгдөхгүй байгаа юм.Ийм бид мафийг устгах ёстой.
Хамгийн буруу нь сонгогч нарт байна. Сонгууль бүрээр нам түүнийг дагаад засаг солигдох нь тогтворгүй хөгжлийг бий болгож түүнээс болж эдийн засаг муудаж, ард олны амьдрал дордоод байгаа юм. Намыг болон Засгийг солихгүй 8-12 жил явахад л бүх зүйл сайжраад хөгжил тогтворжоод ирнэ. Үүний тулд сонгогчид нэгдмэл бодлоготой сонголтоо өгөх учиртай. Нэгдмэл бодлоготой сонголтын төлөөх төрийн бус байгууллагууд бий болж сонгогчдын сонголтыг чиглүүлэх асуудал дутагдаад байна. ҮҮНИЙГ ХҮН БҮР МЭДСҮГЭЙ ГЭЖ ЧИНГИС ХААН ТЭНГЭРЭЭС ШИВЭГНЭВ.

gadaadaas zeel abakhaa zogsooj eronjiilegch Battylgiin toloblogoo ontsgoi ach kholbogdoltoi ,odoo nam yarikhgui zobkhon zob khumuusiig songokh kheregtei.
Өөр намыг сонго гэсэн дээрээс ирж буй мсж
Анхнаасаа МАХН буюу МАН-ыг Социализмтой нь хамт түүх болгож үлдээх байсан юм.Тэгээгүйн үр дүн нь өнөөгийн эрх мэдэл эд хөрөнгийн төлөөх цусгүй дайн ,амь нам хоёроо хамгаалах зорилго.Улс орон өөдлөхгүй байгаагын гол буруу нь ердөө энэ.
НЕОПАРАДИГМ
1921оноос өдий хүртэл /97жил/Ардын намынхан төрийн толгойд дураараа дургиж,зөвхөн өөрсдөө идэж ашиглах,баяжихын тулд ямарч хар үйл хийх нь дурных нь асуудал болсон байна.БУЗАР ЛУЙВАРЧИД,ХУЛГАЙЧИД.ГЭМТ ХЭРЭГТНҮҮД

ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй байна.аз таарч амин хувиа биш ард түмнээ гэсэн зөв хүн гарч ирвэл энэ жижигхэн монгол 10-15 жилд суга хөгжинө.хэрэв аз нь таарахгүй бол одоогийнх шиг олон бирд идэж байсанаас нэг мангас идэг л дээ.аан?

Үндсэн хуулинд Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага гээд заачихсан байгаа нь хамгийн буруу болжээ. 76 хүн тэр тусмаа 76 монгол хүн төрийн эрхийг барьж хэзээ ч чадахгүй. Шууд Ерөнхийөгчийн засаглал руу орохгүй бол хэчнээн ч жил болсон энэ байдал засрахгүй.
Niigem ni Kapitalizm
ХЯТАД АМЕРИ КТАЙ ХАМТРАН МОНГОЛ ОРНЫГ МААНЬ ЮУ Ч ҮГҮЙ БОЛТОЛ ЦӨЛМӨН ГУРАВХАН САЯ ХҮНИЙГ ЯМАР ГАЙХАЛТАЙ АРГААР ИЙМ АЙМААР ЯДУУ АМЬДРУУЛАН МОНГОЛ УЛСЫГ МААНЬ ДЭЛХИЙ ДАХИНД АЙМШИГТАЙГААР НЭР ХҮНДИЙГ УНАГАН ДОРД ОРУУЛАН ЭДИЙН ЗАСГИЙГ НЬ ЯАЖ ИЙМ ХУРДАН УНАГАН ӨӨРСДӨӨ ЯАЖ ТЭГЖ БАЧЖТН ГАДААДАД ХАГА ҮНЭТЭЙ УСАН ОНГОЦ Ч ГЭХ ШИГ ХЭДЭН АРВАН МЯНГАН ДАЙЛУУРЫН ҮНЭТЭЙ БАЙРАНД АМЬДРАН ИЧИГ Ч ҮГҮЙ КАЗИНО ТОГЛООД СУУЖ Л БАЙНА Ш ДЭЭ ХАГА ХАГА БАЯЖИХ ГЭЖ ЭНЭ Л БАЙХДАА ЯМАР ЗЭВҮҮН ШУНАЛТАЙ ХУЖАА ЦАГААЧИЙН ХҮҮ ЭЛБЭГДОРЖ ВЭ ТҮҮНД УГ НЬ ЦАЗЫН ЯЛ Л ТААРМАХО ЮМ ЯАГААД ЭГЭ МЭТ АВИЛГАЛЫН АКУЛЫГ НЬ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛДОО МОНГОЛЫГ МӨХӨӨХ ШАХДАГ ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ СЭТГЭЛГҮЙ ЗҮТГЭЛГҮЙ АН НАМ БУТРАН СӨНӨХ БОЛТУГАЙ ХОЖИМ БҮҮ ҮЗЭГД ДАНДАХ ЦАГААЧ НАРЫН ТЕРОРЕСТУУД МОНГОЛЫГ МААНЬ ДУУСГАН ХАРИН МАН НАМ МОНГОЛОО СӨХРҮҮЛЭН УНАГААСНЫГ ӨӨД НЬ ӨНДИЙЛГӨХ ГЭЖ ЗҮТГЭН ЭЛДВЭЭР ХЭЛҮҮЛСЭН Ч ТЭВЧЭЭД ЭНЭ МОНГОЛЫГ МААНЬ ЭХ ОРОН МИНЬ ГЭЖ СЭТГЭЛЭЭ ЧИЛЭЭЖ СУУНА ШҮҮ ДЭЭ ХУДЛАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БҮР ХҮМҮҮС МОНГОЛЫН МААНЬ УРВАГЧ ГЭСЭН ҮГ ШҮҮДЭЭ ЭЛБЭГДОРЖОО НАДАА 500 САЯ ТӨГРӨГ ӨГЧИХ БИ БАЙР АВЧ ХАЯНАНЬД АМРАХСАН АА ТЭГЭХ ҮҮ АА АА

Эхлээд иргэний нийгмийн байгууламжаа бодитойгоор тодорхойлж,түүндээ хөтлөх Үндсэн Хуультай болох хэрэгтэй.Ингэсний дараа ардчилал,иргэний нийгэм, ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж түүнийхээ дагуу хянаж байх байнгын бус ажиллагаатай дээд танхим бүхий парламентийн тогтолцоотой болох нь зүйтэй.Ингэснээр засгийн бүх эрх ард түмний мэдэл, хяналтанд орсноор өнөөгийн ардчилал, иргэний нийгмийн төлөвшилд гарч байгаа гажуудлыг арилгах, намын цаана нуугдсан бүлэглэлүүдийг шахаж зайлуулах боломж нээгдэнэ. Шударга ёс тогтож шүүх засаглал цоо шинэ тогтолцоо, зохион байгуулалттайгаар ажиллана.. Ийм шинэчлэлийн төлөө Монголчуудын хандлагыг өөрчилж чадахуйц улс төрийн шинэ нам хэрэгтэй 2018 онд багтан ийм нам байгуулагдвал нэн сайн
EELJLEN MONGOL ULSIIG SONOOJ BGAA XULGAICH NAR LUIBARCHID ARD TUMNIIG DARLAGCH ARD TUMNII DAISNUUD ERDENECBOL BUR AIMSHIGT JIGSHUURT XUN MANGAS
Аль нам гараад өөдлөхгүй байна гэж үзэхээс илүү эв нэгдэлгүй байдал улс орныг мөхөөж байна гэж үзэх учиртай.Ардчилалд үнэ зүйл бий юу? бий, тэр нь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь эрх чөлөө мөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө хариуцлага хүлээхгүй байх нь үнэт зүйл бас мөн.Үзэл бодлоо хүчээр тулган хүлээлгэж хэрэгжүүлэх гэж ёс бус авирлах нь ардчилалын үнэт зүйлийг гутааж байгаа юм. Жинхэнэ ард түмний эрх ашгийн төлөө тэмцэгч бол өөрөө албан тушаал эд баялагт шунадаггүй хоёр идэхгүй хоосон хонохгүй аль засаглалын үед алдаатай бодлогын эсрэг дуу хоолойгоо хүргэж явдаг хүнийг хэлэхээс бус одоогийн ардчилагчид шиг хагартлаа баяжиж өндөр албанд заларч байгаа хүмүүсийг хэлэхгүй.

Одоо улс орныг аврах ганц л арга байна Энэ нь нийгмийн асар их баялгийг луйвардаж, хуйвалдаж, хулгайлж, хуурч мэхэлж авсан хөрөнгөтэй баячууд аж ахуйн нэгжээ хувьцаат компани болгож ноогдол ашгаасаа хувьцааны үнийг тодорхой хувиар барагдуулж дуусгах хууль эрх зүйн зохицуулалттай зохион байгуулж эцсийн үр дүнд нийт ард түмэн бүгд хувьцаа эзэмшигч болсон тохиолдолд улс орны эдийн засаг зөв голдрилд орно.Харамсалтай нь шуналтай хөрөнгөтнүүд ийм алхам хийх нь амиа хорлохтой адил болж төр засгаас ийм арга хэмжээ бодлого явуулбал шууд иргэний дайнд ардчиллыг аврах нэрийдлээр ард түмнийг турхирч тэнэгэрсэн ард түмэн эмх замбараагүй байдлыг үүсгэж 2008 оныхоос ч дор юм болох байхаа. Ийм учир намуудын бодлого улс эх орныхоо эрх ашгийн төлөө нэгдэж төрийн зохицуулалттай ардчилсан нийгэм байгуулаасай гэж хүсэх юм.Шуналдаа хөтлөгдсөн баячууд минь зуун жилийн дараа нэг чинь ч байхгүй болсон байна гэж сануулмаар байна. Ард түмэн минь ч гэсэн ухаалаг хандаж аливаа асуудлыг дан болохгүй бүтэхгүй талаас нь харж адилхан Монгол хүн байж хэлэх хэлэхгүй үгээр бие биеээ доромжилж байхаа болиж асуудалд бодитой хандаж хэрүүлээр бус хэлцлээр улс орноо аврах талаар санал санаачлага гаргаж байя гэж уриалж байна
Офшор гэж нэг юм яриад үнэн худал нь мэдэгдэхгүй албан ёсоор нотлогдоогүй юмаар бие биерүүгээ дайрч байхаар бидний нүдэн дээр ил байгаа бусармаг аргаар хөрөнгөжсөн дотоодын хүмүүстэйгээ яръя л даа Аж үйлдвэрийн комбинатын тэр олон үйлдвэр, уул уурхайн тэр том үйлдвэрүүдээс эхлээд мах комбинат, хүнсний үйлдвэр, талх чихрийн үйлдвэр,гурилын комбинат ,их дэлгүүр,олон САА, кино театрууд гээд тоолж баршгүй олон том аж ахуйнуудыг эргэж тооцож энэ эдийн засаглалын сүятгэлийг төр өөрөө хийсэн гэж узэж авсан ашигласан хүмүүстэй ял хариуцлага тооцохгүй, гагцхүү хувьцаат компани болгож хувьцаагий нь ард түмэндээ хүртээх арга хэмжээ авах нь зүйтэй. нэгэнт хөрөнгөжсөн хөрөнгөтнүүдийн эрх ашгийг бодож хувьцааны үнийг дор хэлсэнчлэн ашгаас суутгах журмаар удаан хугацаагаар төлүүлэх ажлыг хувийн хэвшлийн аж ахуй,төр хоёр гэрээ хэлцэлээр зохицуулах учиртай, Ганзагын наймаагаар ч бай, гадаад дотоод худалдаагаар ч бай Монголын байгалийн баялаг, мал сүрэг, ажилчин малчны хөлс хүчийг шулж сорж хөрөнгөжсөн гэдгээ хөрөнгөтнүүд мартаж болохгүй. Хүн шудрагаар баяжина гэж хэзээ ч байхгүй, энэ бол хэн ч маргаад нэмэргүй үнэн. Дан ялангуяа төрийн албан хаагч бүр ч баяжих боломжгүй, хань ижил, ахдүү найз нөхдөө шудрага бусаар албан тушаал ажил төрлөө ашиглан дэмжиж тусалж байж л хөрөнгөтэй болох нь бас л гарцаагүй үнэний нэг