Балга ус
Дөрвөн есийн хүйтэн тачигнасан хэд хоногт энэ өвөл худаг маань тас хөлдчихөв. Хорт утаанаас холхон байж, хлораминтай ус уухгүйн тулд зуслан дээр ямар ч байсан тэсэж суухаар санаа шулуудсан миний бие хажуу хөршийнхөөсөө хоног тутам хоёр хувингаар ус зөөж хэд хоног амьдарч үзлээ.
Ус гээч энэ шидэт тунгалаг шингэн амьдралын ямар үнэтэй цэнэтэй эрдэнэ болохыг энэ хэд хоногт яс махандаа тултал мэдэрсэн түүхээсээ хуваалцъя.
Л.Түдэв гуайн зөвлөмжөөр зэс аяганд хонуулсан өлөн элгэн дээрээ өглөө болгон уудаг аяга усаа энэ хэд хоногт өөрөөсөө харамласангүй. Харин угааж цэвэрлэхдээ зориулан хувин хувингаар асгадаг байсан усаа дээд зэргээр хэмнэв. Шүд амаа угаахад ерөөсөө ганцхан шилэн аяга ус л хангалттай байдгийм байна. Хэлнийхээ өнгөрийг хусаад амаа зайлахад нэг балга, шүдээ сойздоод амаа зайлахад хоёр балга, амандаа балгасан усаар гараа угаахад нэг балга, нүүрээ угаахад нэг, нүүр гараа хоёуланг нь угааж зайлахад хоёр ингээд нийтдээ гурав дөрөвхөн аяга буюу нэг литр ус хангалттай байдгийм байна.
60-аад оны үед бага балчир байхад арван хэдүүлээ нэг гэрт өссөн бид хэдэд өглөөд ганц данх ус, нэг түмпэн байхад л хангалттай байдаг, ухаантай аав ээж маань ч энэнээс илүү усны хэрэглээг бидэнд зөвшөөрдөггүй байлаа. Худаг ямар азаар энэ өвөл усгүй болж, усыг яаж ариг гамтай хэрэглэдэг байсан Монгол ахуйд маань намайг буцааж аваачиж тавив аа? Монгол гэрт өссөн орчноосрр холдож, мартсан эхнэр маань тэсэлгүй орон сууц руугаа дүрвэж, би гэдэг бодгаль өнгөрсөн зууныхаа Монгол ахуйд эргэн очоод сайхан байна.
Ач зээ нар маань амандаа ус балгаад алгаа тосон гоожуулж буй намайг харах юм бол өвөө маань шүлсээрээ нүүрээ угаадаг муухай муужгай болжээ л гэх байх. Тэгж ярих юм бол шүлстэй ус чинь цэвэр уснаас хавьгүй илүү хир буртгийг ариутгадаг юм. Яагаад гэвэл хүний шүлс жирийн уснаас илүү уусгах чадвартай, рН 4-5-аас хэтэрдэггүй хүчиллэг учраас хэр зэргийн бактер нянг алах чадвартай уусмал шүү дээ. Өнөөдөр яаж ч ууж идсэн ганц миний усны хэрэглээ хоногт 5-6 литрээс хэтрэхгүй байнав. Усанд орж хувцас хунараа угаахаар бол хотын байшин руугаа автобусаар гэлдрээд оччихно, бусад үед утаатай хотын паартай байшинд шигдээд суугаад байх шаардлага надад алга.
Миний амьдралын өнөөдрийн энэ хэв маяг хэдэн жилийн өмнө надад тохиолдсон нэгэн явдлыг гэнэт санагдууллаа. 2000 оны үед санагдана, нутгийн дүү UNIСEF буюу НҮБ-ийн Хүүхдийн санд ажилладаг Баярмаа агсан маань над руу ярьж тусламж хүслээ. Говь, хангайн аймгуудаар явж хөдөөгийн эх хүүхдийн аж амьдралтай танилцахаар Бээжингээс Монголын хүүхдийн байгууллагыг хариуцсан дарга нь ирсэн юм байх. Би тэдний гайд, газарчин, жолооч, тогооч, зохицуулагч гээд бүх л ажлыг нь хариуцахаар болж, хотоос зуны өглөө эртлэн гарч, Өмнөговь аймгийн төв ортол эхний сорилттой тулгарах нь тэр.
-Пүүжээ ахаа баларлаа. Энэ аймагт чинь олигтойхон халуун устай буудал байхгүй юм байна. Манай энэ дарга усанд л орж байж орондоо орохгүй бол нойр нь хүрдэггүй гэнээ гэх нь тэр. Баярмаагаа хамт явсан нэг ажилтан охинтой нь дагуулаад аймгийн захаар орж, нэг том хуванцар ногоон түмпэн, хоёр төмөр халуун сав худалдаж аваад буудалд ирж нөгөө Япон бүсгүйд учрыг нилээд сайн тайлбарлаж өгснөөр түүнийг усны хэрэглээ багатай Монгол ахуйд дасан зохицуулах аялалаа эхлүүллээ. Зарим сумын төвд бол юун халуун ус битгий хэл зочид буудал ч байхгүй. Тэр үед малчин эмэгтэйчүүдийг төрөхөөс нь хэд хоногийн өмнө авчирч байлгах зориулалттай нэг өрөө эмнэлэг бүрт байсан нь нөгөө Япон бүсгүйд зориулагдаж, хоёр халуун сав ус, нинжа нарын алтаа угаадаг том ногоон түмпэн л нөгөө бүсгүйн аминд орж байсандаа. Дараахан нь тэр бүсгүй надад дахин талархаж, Монголчуудтай адил хэв маягаар амьдарч үзсэнээ олон найз нөхдөдөө ярин амыг нь ангайлгаж байснаа надад захидал бичиж байж билээ. Дуучин Сараа маань бас нэг иймэрхүү маягийн усны “хангамжтай” явж хөдөөгүүр тоглолтоо хийдэг байсан тухай нэгэн сонинд ярилцлага өгсөн байсныг уншаад инээд хүрч байж билээ.
Бид дэлхий нийтээрээ тэр тусмаа Монгол орон, говийнхон, Улаанбаатарынхан усгүй болох цаг тун ойртож байгааг би байнга та бүхэнд сануулдаг. Туул голын маань усыг хуримтлуулдаг голын дагуу хайргыг нь яаж хар найргүй өдөр шөнөгүй өвөл зунгүй ухаж онгичиж, шавхаж авч байна аа. Хайргаар нь бид энд тэндгүй байгин барилга барин сүндэрлүүлж байна. Усгүй болчихвол энэ их өндөр барилгууд бидний амьдралыг залгээлж дөнгөх үү? Монголчуудын өвөг дээдэс гэх эртний Маяачууд шиг хотоо хаяад хаашаа ч хамаагүй нүүцгээх үү? Дахин сауулахад Улаанбаатар хотын маань усны нөөц нь Туул гол, түүний дагуух 160 худаг л юм шүү дээ. Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг жаахан алтыг нь авах гэсэн тонуулчид хэдхэн голынхоо эх рүү яаж улангасан дайрч байна аа?
Албан ёсны тоогоор бол 16 мянган тонн алтаа арав гаруйхан жилийн дотор ухуулсан ӨАБНУ-ын нийслэл КейпТаун хот өнөөдөр дээрх үйлдлийнхээ шанг хүртэж өнөөх баялгийн хараал гээч нь тусч, усгүй болж буй дэлхийн анхны нийслэлээр тодорлоо. Хотын захиргаа нь хүн бүрт өдөрт 30-аас илүүгүй литр ус хэрэглэх норм тогтоож, усаар машинаа бүү хэл биеэ олигтойхон угаах боломжийг нь хаахаар шийд гаргалаа.
Харин бид хоногт 170 мянган тонн хүрэхтэй үгүйтэй литр усны нөөцтэй байж, тонн тонн гүний усаар машин тэргээ угаан тансаглаж, мянга мянган тонн цэвэр усаар жорлонгийн тосгуураа дүүргэн баас шээстэй бохир усаа минут тутамд Туул гол руугаа цутгаж байна.
Ерөнхий сайд маань Улаанбаатараа утаагүй болгоно гээд хагас тэрбум доллар сайн санаат Солонгос түмнээс зээлэхээр болов, харин устай Улаанбаатараа аврахын тулд үүнээс илүүг зараад ч нэмэргүй болох цаг дөхөж байна шүү. Хүмүүс ээ. Усны инженер Сосорбарам андын нүүр номоороо дамжуулан усаа хайрлах шинжлэх ухаанч дэвшилт санаанд ухаант өвгөдийн маань усаа гамнадаг байсан хар ухаанаар учиг нэмэхэд ийм байна. Тунгааж үзэхтий, Та минь ээ.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл (50)
Утааны дараах асууддал нь ус шүү... Гэр хорооллын айлуудыг орон сууцанд оруулахад 10 дахин их ус хэрэглээд л эхлэнэ. Энэ хот аль хэдийнээ хараал хүрсээн
Чингисийн Монголчууд бид эртнээс Хар ус гэж харааж ирсэн уламжлалыг яахав?
Хар ус шар алтнаас илүү үнэтэй болсон цаг хаяанд ирсэнийг мэдэхгүй яваа хүнтэй юугаа ярихав
Хар ус нуур гэж байх юм. Тэр хараал байхнээ, чингисийн монгоол. Монголоор дүүрэн Хар нуур, Хар уул байна. Хар далай, Хар мөрөн... хараал уу ү. монгооол?
Хар ус нуур гэж байх юм. Тэр хараал байхнээ, чингисийн монгоол. Монголоор дүүрэн Хар нуур, Хар уул байна. Хар далай, Хар мөрөн... хараал уу ү. монгооол?
Та усгүй 3 хоноод үз.
Бид усыг тэгж харааж байгаагүй сүүлд тэр үүссэн Чингэс хаан харин ус бохирдуулсан этгээдийг цаазаар авч байсан юм шүү урвагч хулгайчтай адил үзэж их засаг хуулиндаа оруулж байсан цаазаар авах ус бохирдуулсан этгээдийг
Удахгүй ус хүмүүст төмөр нүүрээ харуулах болно
Yadaj noiliihoo usiig dahin tsevershuuleed ergeed noildoo hergeldeg bolmoor yum
ОО-ын ус бишээ үүнийг "хар ус"гэдэг юм цэвэршүүлбэл их үнэтэй,харин "шүршүүр,ванн,угаалтуур,угаалгын машинаас гарсан усыг"саарал ус"гэдэг юм үүнийг л ашиглах талаар манайд ярьж байгаа,баруунд хийж байгаа
mnb tv eer tseverlegee hiihiig urialaad zasmal zam husaad zogsoj baisan, odoo sar shinii bayar bolloo, Gandangiin hashaa toiruulaad uugaadas, bohiroo asgaad baigaa teneg salbadainuudiig medeelj arga hemjee avaach, niislel ene orching shiideej, zarih bish hiigeech garaa hudulguuch lalaruudaa!!!!!!
Шар ус борооны үерийн ус зэргийг асар том хиймэл цөөрөмд хуримтлуулж хүнсний бус зориулалтаар ахуйн хэрэгцээнд ашиглавал асуудал байхгүй дэ. Хүн өдөрт 2-5 л усыг л зөвхөн унданд хэрэглэдэг бусдыг нь дандаа угаалга цэвэрлэгээ болон ялгадас ургсгахад ашигладаг биздэ. 500 гр шээгээд л 10 л цэвэр усаар урсгаж цэвэрлэж байнашдэ
500 грамм их шээстэй эр байна. 200 -300 д бол бур хайран байна
Та зөв хэлжээ..
Захаасаа дэлхийн улс орнууд ундны усгүй болж байна. Энэ бол хорвоогийн жам.
The smile on your face lets me know that you need me Чиний нүүрэн дээр байгаа инээмсэглэл надад, чамд би хэрэгтэй, тэрийг мэдүүлсэн There's a truth in your eyes saying you'll never leave me Тэнд чиний нүдэнд хэлж байгаа үнэн байгаа, чи намайг хэзээ ч орхихгүй The touch of your hand says you'll catch me wherever I fall Чиний гар хүрч байгаа хэлдэг, хаана ч би унахад чи намайг барьна You say it best (say it best)..When you say nothing at all Чи энийг хамгийн сайн хэлдэг (энийг хамгийн сайн хэлдэг).. Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш Oh......The smile on your face lets me know that you need me Чиний нүүрэн дээр байгаа инээмсэглэл надад, чамд би хэрэгтэй, тэрийг мэдүүлсэн There's a truth in your eyes saying you'll never leave me Тэнд чиний нүдэнд хэлж байгаа үнэн байгаа, чи намайг хэзээ ч орхихгүй The touch of your hand says you'll catch me wherever I fall Чиний гар хүрч байгаа хэлдэг, хаана ч би унахад чи намайг барьна You say it best (say it best).. when you say nothing at all Чи энийг хамгийн сайн хэлдэг (энийг хамгийн сайн хэлдэг).. Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш (You say it best when you say nothing at all (Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш You say it best when you say nothing at all..) Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш..) That smile on your face Чиний нүүрэн дээр байгаа тэр инээмсэглэл The truth in your eyes The touch of your hand Чиний нүдэнд байгаа үнэн, чиний гар хүрэх Let's me know that you need me.. Чамд би хэрэгтэй, тэрийг надад мэдүүлээч (You say it best when you say nothing at all) (Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш) (You say it best when you say nothing at all..) (Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш)
Ronan Keating - When You Say Nothing At All Ронан Патрик Джон Китинг – Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш It's amazing how you can speak right to my heart Энэ бол гайхалтай чи миний зүрхэнд хэрхэн зөв ярьж чадах Without saying a word, you can light up the dark Хэлж байгаа үггүйгээр, чи харанхуйд дээр гэрэлтэж чадна Try as I may I can never explain Хичээ миний боломжтой шиг, би хэзээ ч тайлбарлахгүй байж чадна What I hear when you don't say a thing Чи юмыг хэлдэггүй байхад, би юу соносож байна The smile on your face lets me know that you need me Чиний нүүрэн дээр байгаа инээмсэглэл надад, чамд би хэрэгтэй, тэрийг мэдүүлсэн There's a truth in your eyes saying you'll never leave me Тэнд чиний нүдэнд хэлж байгаа үнэн байгаа, чи намайг хэзээ ч орхихгүй The touch of your hand says you'll catch me wherever I fall Чиний гар хүрч байгаа хэлдэг, хаана ч би унахад чи намайг барьна You say it best ....when you say nothing at all Чи энийг хамгийн сайн хэлдэг....Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш All day long I can hear people talking out loud Бүх өдөр урт, би хүмүүсийн чанга яриа гарахыг соносож чадна But when you hold me near, you drown out the crowd Гэвч чи намайг ойроос тэврэхэд, чи чихэлдсэнээс бүтэхээс гарсан Try as they may they could never define Тэдэнд болдог шиг хичээ, тэд хэзээ ч тодорхойлж чадаагүй What's been said between your heart and mine Юу хэлүүлсэн байна, чиний зүрхний мөн миний хооронд
Ус бензинтэй бараг адилхан унэтэй болж байна шуу дээ. Дэлгуурт 1 л савласан ус хэдэн тегрег билээ!!!
Усгүй бол мөхнө. туулын эрэг дагуух газрын зөвшөөрлыг нэн даруй бүгдыг цуцал батболд дарга. энэ таны аврагдах нэг боломж. босгосон хашаануудыг буулга. эсвэл ард түмэн бид буулгая
Гуц муу ацаа!
Ус сувгийнхан дандаа худлаа мэдээлэл өгдөг шүү. Дүнжингарав зах болон Туул голын ойролцоо шинэ хорооллууд барихын тулд хэдэн гүний худгийг устгасан бэ? Одоо яг хэдэн худгаас хэдүй хэр ус шахаж байна? Хотын бидэнд усны нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Гачууртын дээхнэ усан сан байгуулж гадаргуугийн усыг хамгаалж ашиглая Хотын даргаа
odoohondoo naad talaar chine yaridag uls turch gej neg ch baihgui usgui bolohoor ni yariidaa geed l bodood suuj bgaa
Мөнгө, мөнгө л гэх юм. Түүнээс илүү нь ус, агаар гэдгийг ухаарах хэрэгтэй.
Ulaanbaatart nemj baishin bariad bhad gaihdag l daa.usnii noots muutai baij .
Ингэж байгаад мөнгө тавиулж, хусдаг бас нэг арга байдаг бололтой юм билээ.
Hotiin hynee bagasgaa Uur arga bhgyi
Мөнгөөр юм бүхнийг шийддэг гэж юу байдаг юм
хэлээд хэлээд ойлгох болуу даа, хараад байхад манайхан дандаа л аливаа зүйлийг болоод өнгөрсөн хойно нь сүржигнэдэг дээ , өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэгшиг л
Одоо УБ-ыг барилгажуулах нь усны хомсдол үүсгэж хот тэр чигээрээ сүнстэй хот болох алхам руугаа яваад байна даа. Уг нь Монгол оронд өөр газар хот байгуулах замаар УБ-ын төвлөрөлийг сааруулах талаар л ЗГ, Хот 2 ажиллах ёстой юм. Даанч у/т бизнесийн бүлэглэлүүд сонгогчдод таалагдах, нөгөө талаар өөрсдийн барилгын бизнесийг хөгжүүлэхийн төлөө усгүй болсноор ирээдүйд үнэ цэнээ асар хурдан алдах УБ-ыг барилгажуулах ажилыг хийгээд байна. Харамсалтай. Үр дагавар нь төсөөлөхийн аргагүй аймшигтай байх болно доо.
Одоо УБ-ыг барилгажуулах нь усны хомсдол үүсгэж хот тэр чигээрээ сүнстэй хот болох алхам руугаа яваад байна даа. Уг нь Монгол оронд өөр газар хот байгуулах замаар УБ-ын төвлөрөлийг сааруулах талаар л ЗГ, Хот 2 ажиллах ёстой юм. Даанч у/т бизнесийн бүлэглэлүүд сонгогчдод таалагдах, нөгөө талаар өөрсдийн барилгын бизнесийг хөгжүүлэхийн төлөө усгүй болсноор ирээдүйд үнэ цэнээ асар хурдан алдах УБ-ыг барилгажуулах ажилыг хийгээд байна. Харамсалтай. Үр дагавар нь төсөөлөхийн аргагүй аймшигтай байх болно доо.
Өнөөдөр Ийгл ТВ-ээр Өмнхөд Африкийн нийслэлийнхнийг хараад өрөвдчихлөө. Ирэх сард бүрмөсөн усгүй болно гэнэ. Орон сууцнуудын үнэ 50 хувиар хямдарч байгаа юм байх. Нүүн шилжилт дээд цэгтээ хүрчээ. Ингээд бодохоор усгүй бол амьдрал дуусаа. манай орон сууцны айлууд хүн бүр зуу зуун литр ус хоногт хэрэглэдгийн гол шалтгаан нь жорлонгийн тосгуурын ус. Нэг татахад л арван литр цэнгэг ус гоожиж алга болно. Хүндрэхгүй л бол шээх болгондоо арван литр ус гоожуулах шаардлага байхгүй. Хүн бүр шээчихээд араас нь хоёр шанага ус хийчихдэг бол Улаанбаатарын усны хэрэглээ даруй тав дахин багасах тооцоо хийсэн. Баярцогтын хорин мянган хувьсагч хэрэглээгүй болохоор алдсан ч байж болох, уучлаарай. Айл болгон ашигласан бохир усаа суултуур руугаа юүлчихдэг савтай болчихвол бас нэг шийдэл болох юм шүү.
Улаанбаатар хот усгүй боллоо одоо яанаа гээд суугаад байгаа нь энэ салбарт шинэ сэтгэлгээ шинэ менежмент шаардлагатай болсонг л харуулж болохоос өөр ямар ч гаргалгаа байхгүй болчоод ингээд ард иргэдээ сандаргаад байх асуудал биш юм шүү. Улаанбаатар усгүй болтол өчнөөн мянган жил шаардагдах болно. Энэ асуудлыг шийдвэрлэх өчнөөн арга зам байна. Ганцхан энэ асуудлыг шийдвэрлэх эх оронч сэтгэлгээ дутагдалтай байна.
Ус ус ус. Усгүй бол хэдэн тонн алттай байгаад ч нэмэргүй болох цаг айсуй.
Нэг найз маань усгүй болох 20-30 жилийн дараах Улаанбаатар 90--д оны орос цэргийн хаягдсан хот шиг л болно доо гэж байсныг саналаа. Даруй арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй байна даа
Hedenhen zuun km hooloi tataad usaa hangachih biz dee bitgii sanaa zov
Миний бодлоор хотын байгаль орчин,утаа, ус, хөрсний бохирдол зэрэг үнэхээр шийдэхэд ихээхэн хүнд асуудлуудтай бид тун удахгүй тулгарна. Зөвхөн орон сууц барьж утааны асуудлаа шийдээд бусадыг нь орхиж болохгүй. Хамгийн зөв шийдэл бол асар их хөрөнгө шаардсан ч гэсэн Улаанбаатарыг нүүлгэх юм. Тэр сайхан чилийсэн Орхоны хөндийг сонговол зүйтэй юм. Дэлхийд нийслэл хот нь нүүгээгүй улс орон байна уу.Хамгийн сүүлийн жишээ нь Казахстан шив дээ. Одоогийн төр засгийн удирдлага байх хугацаандаа иргэдийн саналыг татах гэсэн явуургүй популист бодлого л бүү бариасай. Улсын нийслэлээ,хөрсний бохирдол, туул голоо авч үлдэх л цогц бодлого хэрэгжүүүлээсэй.
Миний хэлэх гээд дүлэгнээд байсан зүйлийг палхийтэл биччихсэн танд баярлалаа
Энэ байдлаараа явбал Улаанбаатар хот 2030 он гэхэд усны дутагдалд орж 2050 онд бүрэн хаагдана. Эртхэн амь амиа бодсон нь дээрдээ.
Yanadaa mongolchuud mini usgui bolhoor shat shatandaa ajlaa hiideggui ene muu saiduudiig boldog bol tsaazlah yumsan tegdeg bol eh ornoo avarch uldeh setgeltei zaluus l ashig sonirholiin tuluu bish eh ornihoo ard tumniihee tuluu zutgej ajillanada tiim uchraas malnaasaa door mongolchuudad zahirgaadalt baih ni tuiliin zuv gej boddog ezengui bolson mongolchuud odoonoos hun chanargui bolood bgaa ni ilt bhad yun usaa hemneh setgel bhgui
GEHDEE FTORGUI US UUGAAD SHUD TSOORNO
улаанбаатар хотод бөөгнөрсөн иргэдээ 21 аймагтаа тараан байрлуулж, хотын хөрс, усны бохирдолоо шийдэж болно. Хөдөө нутаг чинь эзэнгүйрч хүнгүй болсныг чинь ашиглаад гадаадынхан нутаг усыг чинь эзлэхэд бэлэн байгаа шүү
21 аймагруу 400 сумруу зам тавихуу чи бол жинхэнэ мал бна
улаанбаатар хотод бөөгнөрсөн иргэдээ 21 аймагтаа тараан байрлуулж, хотын хөрс, усны бохирдолоо шийдэж болно. Хөдөө нутаг чинь эзэнгүйрч хүнгүй болсныг чинь ашиглаад гадаадынхан нутаг усыг чинь эзлэхэд бэлэн байгаа шүү
энэ хүний үгийг хэн ч тоохгүй байна даа
Монголчуудын усны тухай сэтгэлгээ дундад зууны үеээс хойш өөрчлөгдөөгүй. Усыг хар ус гэж үл тоосоор байна. Ядахдаа Алтан өргөө гэдэг киног үзэх хэрэгтэй.
1 кг алттай байгаад яахав дээ мэрж уух биш, 1 л устай бол хэд хонож магадгүй юм даа. Нарийн яривал ...
москвагийн их сургууль төгссөн гд овоо тоож цааш унштал монголын хэвлэлийн хүрээлэн төгссөн сэтгүүлч мэргэжилтэй гэчихжээ энэ ХҮРЭЭЛЭН сэтгүүлч мэргэжил эзэмшүүлдэг болж таарч байна уу өөрийгөө хэн бэ гэдгээ л над харуулчлаа
УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ ГЭЖ ДЭЭДЭЛДЭГ ГАНЦ АРД ТҮМЭН ШҮҮ!БИД!
Туулын газар дорх хэсгээс тэжээгдэж Улаанбаатар хотыг цэвэр усаар хангадаг тусгай хамгаалалттай бүсэд хэн халдаж барилга бариулсан вэ?Нөгөө зүтгүүр М.Энхболд.Тэрээр төмөр замаас өмнө орших гүний олон худгийг устаган байж цэвэр усны хамгаалалтын бүсийг давж Наранхүүд газар олгож баяжсан.Түүний балгаар маш холоос цэвэр ус авах болж үндсэндээ эх орон маань ихээр хохирсон.Иймэрхүү байдлаар л нийслэллийг олон хэлвэрээр балласан этгээддээ.
Usaa xemnex talaar zuv sanal gargasan baina . OO d xereledeg tvever usnii nemex tsaaral usaa