Унаач гэдэг байсан, дараа нь уралдаанч хүүхдүүд гэцгээсэн, энэ жилээс “Өв соёлын баатрууд” гэж хүүхдүүдээ урамшуулж байгаа нь сайхан л юм
Хэрэв тэр кодыг нь унагачихвал монголчуудыг хурганы арьс шиг элдэн зѳѳлрүүлж эдлэхэд хялбар болгож болно гэж тѳсѳѳлдѳг бүтэшгүй (бүтэж ч мэдэх) мѳрѳѳдѳлтэй улс орон ч бий гэдгийг энд хэлье
 
Улсын их хурлын энэ чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ жилийн цагаан сарыг тусгайлсан хуультай угтаж, алдарт уяачдынхаа ажил хѳдѳлмѳрийг шинэ хуулиар дүгнэх бололтой, ард олны маань санаа сэтгэл ѳѳдрѳг байлгүй яахав дээ. Энэ жил онцгой дулаахан сайхан урт намар болж ѳнгѳрлѳѳ. Найр хурим угаалга, цолны мялаалга гээд бараг тасарсангүй, одоо ч бичил хѳѳрхѳн уралдаан наадам болсоор байна. Ганц нэг хүүхэд мориноос унасан бэртсэн сурагтай, орон нутаг хавьдаа тэгэсгээд дуулиан бололгүй ѳнгѳрдѳг болохоор ойшоогдсон юмгүй. Үндэсний морин уралдааныг Монголын үндэсний соёлын ѳв гэдэгтэй маргах хүн байхгүй байлгүй дээ. Нэгэнт соёлын ѳв болохоор түүнийг нандигнан, үеийн үед уламжлан ѳвшүүлэх хариуцлагатай үүргийг монголчууд ѳѳрсдѳѳ ачаа болгон ѳргѳж ирсэн нь гарцаагүй. Чухам хэрэг дээрээ ингэж чадаж байгаа билүү гэдэг нь асуудал. Энэ жилийн баяр наадам сайхан болж ѳнгѳрсѳн, наадамчин олон ам сайтай байгаа. Гэхдээ зарим зүйл дээр сэтгэл эмзэглүүлсэн нилээд алдаа гарсан нь анзаарагдахгүй ѳнгѳрч чадсангүй. Хамгийн маргаантай асуудал эрлийз морины будлиан. Эрлийз морийг наадамд уралдуулахгүй гэх нь сүүлийн жилүүдэд гарч ирсэн асуудал. Ялангуяа сэрвээний ѳндрѳѳр эрлийз малыг таних болхи арга араасаа бѳѳн будлиан чирэв. Хүнээр бол ухаандаа Оргилболд, эсвэл Шаравжамц нар монгол хүн биш гэж үзэх дайны л юмуу даа, ингэж болох уу. Сэрвээ ѳндѳртэй монгол адуу ялангуяа баруун аймгуудад нийтлэг, тэгээд ч тэр нь бие хааны хѳгжлийн онцлог болохоос цусны үр хѳврѳл биш, үүнийг мэдсээр байж ийм үнэлэмж сонгож олсон нь сонин. Тэр инээдтэй хэмжээсээ мѳрдѳж байгаа гэж жигтэйхэн, хүүхэд нохойн доог болцгоов, олон ч наадамчин уяачид ардаа гомдолтой үлдэв. Эрлийз малыг муу мал гэж гадуурхах үндэслэл байхгүй, үүлдэр угсааг сайжруулах шилдэг арга нь эрлийзжүүлэх гээ биз дээ? Нѳгѳѳ талаар эрлийз морийг монгол адуутай хольж уралдуулах үндэслэл бас байхгүй, тэгэхээр гарц хайж олох л шаардлагатай. Миний бодлоор тогтолцоогоо ѳѳрчлѳх шаардлагатай л юм шиг санагдаж байна. Үндэсний наадам, морин спорт хоёроо л ялгаад зохицуулчих хэрэгтэй. Би энэ саналыг хоёр жил гаруйн ѳмнѳ тавьж байснаа дахин сануулъя. Үндэсний уламжлалаа гээсэн улс орон үндэсний тусгаар улсаа алдахад ойртож очдогийг дэлхийгээрээ мэднэ. Улс үндэстнүүд монголчуудад атаархдаг, хамаг нууц нь үндэсний уламжлалт код гэдэгт байдаг юм. Аливаа улс үндэстэнд үндэсний уламжлалт соёлын түлхүүр (culture kode) гэж байдаг, энэ нь нийгэм зүйн маш чухал индекстерм юм. Жишээ нь англичуудын танин мэдэхүйн, германчуудын техникийн рационал сэтгэлгээний ард үе улираан залгамжилж ирсэн, соёлын код оршдог гэж нийгэм зүйчид үздэг. Түүнтэй нэгэн адил монголчуудын оюун ухааны мэдрэмж ѳндѳр, аливаад тэвчээртэй, харх шиг тэсвэртэй, дасан зохицох хатуужилтай, халуун цѳстэй гэж ярьдаг тэр эрэмгий чанарын ард, нүүдлийн соёлоор дамжин ѳнѳѳг хүртэл уламжлагдаад ирсэн соёлын код гарцаагүй байгаа гэж зураглан харж болно. Хэрэв тэр кодыг нь унагачихвал монголчуудыг хурганы арьс шиг элдэн зѳѳлрүүлж эдлэхэд хялбар болгож болно гэж тѳсѳѳлдѳг бүтэшгүй (бүтэж ч мэдэх) мѳрѳѳдѳлтэй улс орон ч бий гэдгийг энд хэлье. Монголын уламжлалт Үндэсний соёлын түлхүүр нь монгол морь. Монгол морийг гагцхүү хэрэглээний амьтан гэдэг утгаар нь хязгаарлаж болохгүй, тѳрийн сүлдэндээ морио дээдлэн залсан үндэстэн монголоос ѳѳр байхгүй, энэ бол ард түмний ямар нэг онцгой чанарын мэдрэмж. Монгол морь гэдэг хахир хатуу нѳхцѳлд ч дасан зохицож чаддаг, ямар гээчийн тэвчээртэй адгуус болох нь дэлхийн хоёрдугаар дайны үед нотлогдсон феномен. Унасан эзэндээ нохойноос ч үнэнч ухаалаг адгуус бол монгол морь. Сайн хүнд амархан ээнэгшиж дасдаг, муу хүнийг олгойг нь дэлбэртэл ѳшиглѳдѳг адгуус бол монгол морь. Монгол морины эрэмгий чанарыг ойлгохын тулд хурдан морины уралдаан харахад л хангалттай.
 
 
Монгол адууны энэ бүх чанар монгол хүнд байдаг нь амьдрал ахуйд нь морь мал голлох үүрэгтэй байсаар ирсний үр хѳврѳл биш гэж үү. Аливаа ахуй, амьдралын нѳхцѳл нь үндэстний сэтгэлгээ, зан заншлын нѳхц ѳлдѳхүйд хамгийн гол үүрэгтэй байдгийг хэн ч надаар заалгахгүй мэднэ. Хүүхдийн эрх гэд гээр дѳрѳѳлѳн хурдан морины уралдааныг бүхэлд нь эсэргүүцэх санаа цухалзах болсныг дагаад хэнд тус болох гээд байнаа гэдэг асуулт логикоор орж ирж байгаа.
 
 
Өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шүүхийн шийдвэрийг Засгийн газар зөрчсөн тохиолдол хоёр жилийн өмнө гарсан. Энэ нь шүүх засаглалаа аажимдаа алдаж байна гэсэн сэтгэлгээг олон түмэнд бий болгож, эргэн засахад тун тѳвѳгтэй алдаа болон хувирлаа. НҮБ-аар 1933 онд батлагдсан Монтевидео (Montevideo Convention) нэрээр алдаршсан, засаглалуудын харилцааны тухай чухал конвенц байдаг. Уг конвенцын дагалдах баримт бичигт, НҮБ-ын гишүүн орнуудад шүүхийн шийдвэр хүчинтэй хугацаандаа заавал хэрэгжиж байх тухай заалтууд орсон байна. Хүүхдийн тэвчишгүй хѳдѳлмѳрийн тухай ч бас бус конвенцууд бий. Тэгэхээр, сѳргүү логик шинжилгээний аргаар бол “НҮБ-ын конвенцыг биелүүлэхгүй байгаа орон гишүүн байх эрхтэй юу” гэсэн асуулт гарч ирэх талтай. Уламжлалт соёлын кодоо хадгалж үлдэх ёстой, бас НҮБ- ын конвенцын үзэл санааг ч дагах ёстой. Тѳвѳгтэй хоёр асуудлыг биесийг нь сѳргүүлж тавин талцалгүйгээр аль аль талд нь эергээр шийдэх аргыг монголчууд заавал олох ёстой.
 
Аливаа эсрэг тэсрэг дотор нийтлэг юм гарцаагүй олддог, энэ л гарцны түлхүүр байх бол уу гэж бодогдоно. Уламжлалт соёлоо авч үлдэх магадгүй цорын ганц арга бол хѳгжлийн эрингээ дагаад орчин цагийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулалтаа ѳѳрчлѳх явдал мѳн гэсэн дүгнэлт гарч байна. Монголчууд цаашдаа ч морио уралдуулсаар л байх болно, гэхдээ ѳнѳѳдөр нийтийн спорт, баяр цэнгэл, наадам гэхээсээ илүү улс тѳр, их мѳнгѳний хонжоо хайсан цѳѳн хүний тоглоом болох тийшээ хандаад ирсэн нь нууц биш. Хурдан морины уралдааныг хүндрэлтэй байдлаас гаргах, шүүхийн шийдвэрийг ч хэрэгжүүлээд, морио ч уралдуулаад явах боломжтой, энд олон гарц бий. Тѳр засаг, тѳрийн наадмаа ѳѳрийн эрх ямбаар зохион байгуулан явуулсаар ирсэн, энэ уламжлалыг эвдэх хэрэггүй юм. Бусад бүх уралдааныг мэргэжлийн гэж тооцон морин спорт, уяачдын холбооны мэдэлд бүрэн шилжүүлэх нь зүйтэй. Нэгэнт суурь агуулгаар нь ийнхүү ангилал гаргачихаар уралдаан явуулах цаг хугацааны маргаантай асуудлыг ч шийдэхэд дѳхѳм болно. Хѳх ногоо гарах, хѳхѳѳ шувуу донгодож эхлэхээс ѳмнѳ морь уралдуулдаггүй байсан монголын уламжлалт зан заншлаа бид хадгалж үлдэх ёстой. Мэргэжлийн морин уралдааны хувьд бол ѳѳр. Нэгэнт мэргэжлийн гэсэн болохоор унаач хүүхдүүд нь мэргэжлийн жокей байж таарна, тэдний аюулгүй байдлын шаардлага ч ѳндѳр тавигдах нь ойлгомжтой. Харин бооцоот уралдаан гэж шинээр гарч ирж байгаа тѳрлийг дэмжээд экстремал спорт гэдэг талаас нь энэ хэлбэрийн уралдаанд улирал цаг хязгаарлахгүй байж болмоор. Бооцоонд татварын албанаас хяналт тавьж, татвараа сайн авах нь зүй. Мөн уламжлалт соёлоо цаашид соёл гэх сонгодог утгаар нь авч үлдэе гэвэл уралдааны зохион байгуулалтыг наадамчин олон түмний хүсэл, шаардлагад тохируулан ѳѳрчлѳх л ёстой, уламжлал гэдэг нь яс хуучнаар нь хѳдѳлбѳргүй байлгах улаан туг биш л дээ. Тухайлбал, морины гарааг ч бас үзмээр хүсэлтэй байдгаа наадамчдын зүгээс олоон жил илэрхийлсэн, үүнийг бодолцох ёстой. Хүй долоон худагаас, наадамчин олны үзмэр болгон морио гаргаад, бай тойруулан ирүүлдэг зохион байгуулалтад оруулж бас болно. Олны хяналтанд орчихож байгаа болохоор гараан дээр хүүхдүүд унаж осолдох нь ч эрс багасна. Хүүхдийн насыг ялимгүй нэмээд сунгааны зайг жаахан танаж бас болно. Олон зүйлийн санал хэлж болох байна. Дараагийн шийдэл шаардсан асуудал бол хүүхдийн талаарх маргаан. Нас хувцас, шагнал даатгал гээд олон асуудал шийдэгдсээр байгаа. Гэхдээ хүүхдийн тэвчишгүй хѳдѳлмѳрийн тухай хориглолтод орчихсон байгаа, үүнийг заавал шийдэх ёстой л доо. Сум бүрд жокейн сургууль нээж уралдаанч хүүхдүүдийг мэргэжилтэй, мэргэжлийн үнэмлэхтэй болгомоор санагддаг, энэ тухай бас л санал тавьчихсан байгаа. Унаач гэдэг байсан, дараа нь уралдаанч хүүхдүүд гэцгээсэн, энэ жилээс “Өв соёлын баатрууд” гэж хүүхдүүдээ урамшуулж байгаа нь сайхан л юм. Ѳѳр нэг сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол уяачдын ухамсрын асуудал.
 
 
Хурдан моринд допинг шахаж байна, хяналт шалгалт алга. Допинг шахуулсан мал бахардаж үхэж байна. Зарим нь хордуулсан гэсэн яриа тараалаа, хүний ч бай ѳѳрийн ч бай хурдан буянд хор ѳгѳѳд гайтуулчихдаг богинохон зангаасаа салах ёстой л доо, ийм хүмүүсийн үйлс яагаад ч бүтэхгүй шүү дээ. Он гаруут л сонгуулийн шоу эхэлнэ, цагаан сараар далимдуулан хѳхѳѳ ѳвлийн хүйтнээр, хѳр цасны хайруугаар хичнээн бичил наадам, шоу болохыг хэлж мэдэхгүй, гэхдээ дуулж сонссоноор маш олон л болох бололтой бэлдэцгээж байгаа юм байна.
 
 
Энэ учир шалтгаанаар нийтлэл тэрлэлээ. Ѳв соёлоо хадгалж үлдэх талаар дорвитойхон эрх зүйн баталгаатай орчинтой болж авмаар л байна санж. Энэ жил сонгуулийн жил, улс тѳрчид анан хүлээж байгаа нь ойлгомжтой, хѳр цасны хайруугаар л уралдуулаад эхлэхэд гайхах юмгүй ээ.
 
 
И.Цэрэнхүү