Коронавирусын тухай тойм мэдээ N3
 
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүүгийн бэлтгэдэг коронавирусын тухай "Тойм мэдээ N3"-ыг хүргэж байна. 
 
Тойм мэдээний эхний 2 дугаарыг уншиж саналаа бичсэн уншигчиддаа баярлалаа!
“Арай л өндөр түвшинд бичигдээд байна, гэхдээ ойлгогдож байгаа” гэсэн коммент урам өглөө, санааг нь бас ойлголоо!
Жирийн хүмүүс мэдээд авмаар мэдээнүүдийг бас тоймлон хүргэж байх болно гэж л хариулъя даа! Уг нь Европын Холбоо нэг талаас, нөгөө талаас ОХУ+БНХАУ хооронд мэдээллийн толхилцоон явж эхэллээ, бүх юм коронавирусын “хар тахал”-ын фонон дээр!
 
“Италийн удирдлага та нар , ОХУ, Хятадын тусламжинд согтон мансуурах хэрэггүй! Франц, Герман яаж туслаж ирснийг мартсан уу?” гэж Макроне, брифинг дээрээ хэллээ! 
 
ЕХ-г төлөөлөн А.Меркель, Их Британы ЕС- тай харьцсан утасны яриа ил боллоо! Энэ бүхний талаар бичих байснаа түр хойш тавиад энэ удаа иргэд маань мэдүүштэй хоёр ч мэдээ орж ирснийг тоймлон хүргэж байна, болгооно уу!
 
Стенфордын Их сургуулийн эрдэмтэд прессконференци хийлээ, эндээс 2 сэдвийг онцолж байна!
 
Коронавирусын халдвар авагчид залуужиж байна!
“Супер тээгчид”-ийн учир тайлагдлаа, тэд залуучууд хүүхдүүд! Герман, Австрийн халдвар авагчдын 80% нь залуучууд байна!
1. Хүүдүүд халдвар авсны дараа удаан хугацаагаар симптом илрэхгүй өвдөхгүй яваад байна! Биеийн эсэргүүцэл (kцrperkraft) сайн байна! Улс орон дамнан дамжин хэсцгээж байна! Бусдад маш их хэмжээгээр халдвар тархааж байна!
2. Хүүхдүүд халдвар авсан ч хөнгөн хэлбэрээр өвчилж байна! Энэ нь хүүхдүүдэд автоиммуны өвчин бараг байдаггүйтэй холбоотой!
3. Хүүхдүүд залуучууд, ахмад хүмүүсийг бодвол илүү их бөөгнөрөл (сургууль цэцэрлэг) цугларалт, контакттай байдаг!
Иймээс хүүхэд залуучуудыг л сайн тусгаарлах ёстой юм байна! Хүүхдүүдийг гадаа гарахыг хатуу хориглож байгаа нь учиртай ажээ!
 
Өөр нэг чухал мэдээ!
 
Аливаа коронавирусын халдвар дархлаа огт тогтоодоггүй ажээ! Одоо ковид19-ийн халдвар авагчдын ихэнх нь урьд нь САРС, МЕРС ч юмуу ямар нэг коронагийн вирусээр өвчилсөн байсныг судалгаагаар тогтоосон байна! Вирусын ханиадаар бол 3 хүн тутмын нэг, ямар ч дархлаа тогтоогүй!
Нийт хүн амын 70% нь халдвар авч нийгмийн дархлаа тогтоно гэсэн онолд цэг хатгав!
 
Монголд амьсгалын замын вирусын гаралтай өвчин (респираторны) урьд нь тархаж (400 хүнээ алдсан) тодорхой хэмжээний дархлаатай болсон гэсэн үзэл баримтлал худлаа боллоо шүү!
Стенфордын эрдэмтдийн нээлт “тэгээд вакцинаа яахын?” гэсэн ноцтой асуултыг эрдэмтдийн өмнө тавилаа!
Жаахан сөрөгдүү л мэдээ юм, гэхдээ хэлчихсэн нь дээр гэж санагдаад...
 
И.Цэрэнхүү