Олон түмэн бухимдуу байна
 
 
 
ТѲР (State) гэж юу юм бэ?
 
 
Оросууд государство гэж нэрлэж тэр нь уламжлал болоод  ѳнѳѳдрийг хүрч. Оросын тѳрийн хоёрдугаар хүн В.Медвьедев саяхан ...c государствоваия к государственному регулированию, из администрирования к реальной ответственности...гэж мэдэгдлээ. Тѳрдѳлт хийж, доошоо бууж, дотор нъ орж хутгалддагаа больё, тѳрийн зохицуулалт руу шилжье, захиргаадалтаа орхиж даргын тогтолцооноос салъя, жинхэнэ бодит хариуцлагын тогтолцоо руу дэвшье гэсэн контекст ( холбогдох утга) дор Засгийхаа богино зайны бодлогыг тэрээр үндсэнд нь илэрхийлчихсэн гэж ойлгож байна. Энэ нь тѳр, засгаас баримтлах мѳчлѳгийн бодлогоо эдийн засгийн хямралтай уялдуулж бас гадаад бодлогодоо дэлхийн нэгэн тѳвт удирдлагыг задлах их үйлс ( mission) эхлүүлсний  үр дагавар болон босч ирсэн олон тѳвѳгтэй асуудлуудыг шийдэхэд дотоод механизмаа зохицуулжчадаж  байгаагийн үлгэр жишээ. 
 
Урд хѳрш ч зүгээр суусангүй, дэлхийн эдийн засгийн хямрал, олборлолтын бүтээгдэхүүний үнэ огцом уналтын мѳчлѳгт зохицуулан бодлого хийж, алс хэтийн жанжин шугамнаасаа ѳчүүхэн ч хазайхгүй чимх чимхээр бүтээж алхам алхмаар, жинхэнэ хятад аргаар ургашилсаар байна. Үндэсний валютийн ханшаа гэнэт буулгаж гайхуулан, юань дэлхийн валют болох бол зүгээр л цаг хугацааны асуудал, гэхдээ бид яарахгүй гээд дэлхийд үндсэндээ зарлачихаж байгаа хэрэг. Зах зээл ѳѳрийн гэсэн чѳлѳѳт механизмтай боловч тѳрийн механизмаар дураараа зохицуулах боломжтойн нотолгоо, нэг улсад 2 систем оршиж болдогийн амьд баталгаа. 
Хар, шар алт, шатдаг хийн үнэ унаж байгаатай уялдуулаад дэлхийн улс гүрнүүд мѳнгѳний бодлогодоо зохицуулалт хийж болзошгүй, хямралаас эрсдэл багатай гарах боломжийн алхмуудыг хийсээр байна.
 
Агуу гэх Америкийн эдийн засгийг даруй 10 дахин унагаж чадах хэмжээний валютын нѳѳцтэй, дэлхийн оргил руу тэмүүлж яваа Хятад, Орос гээд том гүрнүүдийн тоглоом үнэндээ хатуу, учры нь олоход бэрх, ярвигтай байдаг болтой. Энэ 2 их гүрэн хоорондоо тохиролцлоо гээд муугаар бодохуйд завсартаа байгаа муу жижигхээн монгол руу бага даралтын амьсгаагаар найтаачихад л гүйцээ юм биш үү ингэхэд. Тэр цагт бид Чингисийн удам гэж цээжээ дэлдэн хичнээн орилоод хэн тоох юм бэ! Муусайн хужаа, ѳмхий оросууд гэж бүдүүлэгтэн сагсагнаснаар бид юу хожив, юу ч хожсонгүй, харин ч томоор алдав.
 
Дэлхийтэй зэрэгцэх хоосон мѳрѳѳдѳлдѳѳ хийрхэж гүйхийн оронд хажуудаа байгаа хѳршүүдийхээ ГЕО-г соргог ажиж, анзаарч, түүнд нь аль болох уян хатнаар зохицож амьдрах, хэтийн бодлогоо байнга нягтлаж хѳршүүдийхээ ирээдүйтэй уялдуулж явбал ядаж л үндэсний аюулгүй байдлаа алдчих хэмжээнд оччихгүй баймаар. Ингэхийн тулд монгол улс ѳѳрийн гэсэн хѳгжлийн концепцио тодорхойлчихсон, хэтийн зорилго буюу очих цэгээ харчихсан, түүндээ тѳрийхѳѳ тогтолцоог яв цав нийцүүлэн босгож чадаж гэмээ нь урагшлах ёстой байх. Манайд бол яг урвуугаар, хѳгжлийн нэгдсэн концепци ч алга, хэтийн зорилгоо тодорхойлчихсон олигтой баримт бичиг ч байхгүй, монгол улс хаашаа яваад байна аа гэвээс, доошоо л яваад байгааг ард түмэн тѳсѳѳлхѳѳс цаашгүй боллоо. Зарим нь ёроолгүй ангал руу доош унаж явна гэж цочирдмоор ёозгүй үг чулуудах болов, үгүй дээ гэх баталгаа үнэндээ алга боллоо. Хѳгжлийн концепцигүй, нэгдсэн бодлогогүй улс орон ойрхон, ойрхон засгаа унагаж тоглох, эсвэл бодлогоо хийгээгүй мѳрт эхлээд тогтолцоогоо ѳѳрчилнѳ гэж мугуйдлах нь ангал руу унах хурдаа нэмнээ л гэсэн үг. Ѳнгѳрсѳн 25 жилд,  босгох гэж оролдож, хичээн зүтгэж багаггүй туршлага хуримтлуулсан тогтолцоогоо цааш хѳгжүүлж сонгодог парламент руу ойртуулж, нэг намын дарангуйллаас олон намын дарангуйлалд хальтраад орчихсон алдаагаа засан байнгийн ажиллагаагүй парламентийн намтай болох юмаа бодохын оронд улс тѳрийн тодорхой бүлэглэлийн гегемини хийх юм сэмхэн тѳлѳвлѳѳд явж байгааг ард түмэн эрхбиш гадарладаг болжээ.
 
Тѳрѳѳс баримтлах хэтийн нэгдсэн бодлогоо тодорхойлж чадаагүй ч бага хэрэг болж, бүр тѳр гэж юу вэ, ѳндѳрлѳгүүд нь чухам юу хийх ёстой юм бэ гэдэгт ч нэгдсэн хариултгүй яваа юм байна. Ийм нѳхцѳлд, тѳрийн институтууд, одоо засаг хамжин  барилцаж байгаа, тэрий нь сѳрж яваа улс тѳрийн намууд тѳрийн тогтолцоог зѳв хийнэ, зѳв хууль гаргана, ард түмнээ зѳв тийш зална, эрх ашгий нь хамгаална энээ тэрээ бол ёстой  голионы гонжийсон жогорхой болж таарч байх шиг санагдана. Дотроос нь харсан зарим нь огиудас нь хүрч түмпэн түмпэнгээр бѳѳлжмѳѳр байна гэж хашхирч байх жишээтэй.
 
Хѳгжлийн алс хэтийн бодлогыг боловсруулах чадваргүй, мэдлэггүй хүмүүс тѳрд цуглачихсан гэж үзэх нь бас ѳрѳѳсгѳл юм, гол нь түүнийг хийх, бүтээх хүсэл тэмүүлэл алга. Хэтийн нэгдсэн болон хямралын үеийн мѳчлѳгийн бодлоготой байх нь тѳр барьж байгаа олигархийн бүлэглэлийн язгуур сонирхолтой харшилж байгаад л асуудлын гол углуурга нь байгаа болуу. 
Ингэхэд, тѳрийн эрх баригчид, тѳрийг чухам юу гэж үзээд байнаа гэдэг нь маш сонирхолтой асуудал юм!  УИХын гишүүдийн тѳрийн тухайд хэлсэн үгийг нь түүж үзлээ,  эндээс ѳѳр хоорондоо үзэл бодлын нилээд зѳрүүтэй гэмээр хоёрхон томъёоллыг та бүхэнд жишээ болгон толилуулж байна.
 
УИХ-ын нэгэн эрхэм гишүүн ...мэдээлэл хийх юм байнаa...гэж бүхний анхаарлыг ѳѳр дээрээ тѳвлѳрүүлснээ...тѳр бол энэ 76...хэмээн палхийтэл мэдэгдэв. Даанч дээ, үгүй байлгүй дээ гэх хүн гарах учраас бичлэгийн линкийг давхар хавсаргалаа. http://vip76.mn/content/34264
 
 
Мэдээж, тѳр бол институт гэдгийг мэдэхгүй ИХ-ын гишүүн байж боломгүй, тэхээр тѳр бүхэлдээ энэ 76-ын гарт тѳвлѳрлѳѳ гэсэн санааг л тунхаглаж байгаагаас ѳѳрцгүй хэмээн олон түмэн үзэж байгаа болтой байна. Монголын тѳр гэдэг чинь бид нар, ѳѳр юу ч биш гээд байгаа ч юм шиг. Ардчиллын алтан хараацай гэж ѳѳрсдийгѳѳ цоллох дуртай нэг партизан гишүүн, ...алдсан эрхээ л эргүүлж олж авч байгаа юм...гээд гудийх ч гүй тууж байх юм, юу гэсэн үг юм болоо!
Нэгэнт, 76 тийшээ харсан 76, олигархи голдуу эрхмүүд ѳѳрсдийгѳѳ тѳр гэж тунхаглаж байгаа бол энэ улс орон доошоо яваад байгаа нь арга ч гүй юм биз дээ гэж бодогдмоор. Энэ 76 уг нь тѳр биш л дээ, тѳрийн албан хаагчдын шалгалт ч ѳгч үзээгүй, ихэнхдээ тѳр лүү лаймуурын аргаар шургалсан, ерѳнхийлэгчийн хэлснээр бол хулгайч, луйварчдийн бүлэглэл болчихож. Ингэж хүчтэй хэлүүлэх үндэслэл бий, учир нь манайд тѳр бүхэлдээ олигархжиж тимократ ( timocracy) тогтолцоо бодитойгоор үүссэн. Авилга, авлигачдыг дэмжиж, ѳршѳѳсѳн хууль батлачихаад сууж байгаа нь энэ хатуу үгний нотолгоо болог. Энэ хуулийг дэмжиж хэн нь кноп дарсныг ард түмэнд уг нь ил болгочих хэрэгтэй юм. 
 
Хар нь хараараа, цагаан нь цагаанаараа үлдвэл уг нь аль аль талдаа дээр байх л даа.
Ийм тѳртэй байснаас ер нь тѳргүй байсан нь ч дээр. Гарзны бага, гайны хол дээр эртхэн шиг тарсан нь хожих байх, ийм саналтай байгаа хүмүүсийн түмэн зѳв. Засагтаа боломж олгохгүй, ѳѳрсдѳѳ хийхгүй, оршин тогтнох эцсийн чадавхиа алдсан ийм парламент хэдий чинээ удаан суух тутамд уршиг нь тѳдий чинээ болж үржигдэх нь энгийн логик. 
 
УИХын гишүүн М.Батчимэг...тѳр гэдэг бол аливаа улс үндэстний оршин тогтнох, хѳгжих дэвшихийн баталгаа...гэж тодорхойллоо. Академик томъёолол биш ч гэсэн гоё санаа, гэхдээ тѳр гэдгийхээ ѳмнѳ уг нь сайн гэдэг үг хавчуулчихсан нь дээр байсан байх. Муу тѳр бол улс нийгмээрээ доош унахын баталгаатай хүчин зүйл байдгийн уршгийг ард түмэн амсхаараа нэг болж байна даа.
 
Тѳр гэж ингэхэд юу юм бэ? 
 
 
Гүн ухааны категори талаас нь авч үзэж томъёолсон 1000 орчим тодорхойлолт байдаг гэнэ. Тѳрийн анхны тодорхойлолт одоогоос даруй 2500 жилийн тэртээ хийгдсэн нь Платоны корпус дотор байж л байдаг юм байна. Тэрээр тѳр бол ард түмнээ хамгаалагч, манаач мѳн гэж хэлж байжээ. Түүнээс хойшхи үе үеийн суутууд, гүн ухаантнуудын тѳрийн тухайд хэлсэн, томъёолсон танин мэдэхүйн зүйлүүдийг тѳрд алба хашиж байгаа хүмүүс маань ямар нэг тѳвшинд эрхбиш судалдаг л байлгүй дээ гэж бодъё. 
 
 
НҮБ-ийн тѳвшинд авч хэлэлцээд гаргачихсан, дэлхийн бүх улс орнуудад таарах нийтлэг томъёолол бол байдаггүй юм билээ. 
Улс орнууд ѳѳрсдийн үндэсний онцлого, их гүрнүүдийн ГЕО, дэлхийн улс тѳрийн байдал, хандлагыг нягт харгалзан тус бүрдээ тѳрийн бодлогоо хѳгжлийн урт, дунд, ойрын зайгаар баримжаалан тогтоож явдаг юм байна. Бодлогодоо тохирсон тѳрийн байгууламжийг босгон зохион байгуулсаар ирсэн уламжлал нэгэнт хэвшин тогтжээ. Эндээс, алсын стратеги, ойрын тактиктаа тохирсон нэгдсэн бодлогоо тодорхойлоогүй монгол улс үндсэн хуулиа  засварлана, тогтолцоогоо ѳѳрчилнѳ гэж мугуйдлах нь хоосон дэмийрэл, эсвэл сонгуулийн ѳмнѳх популизм, эсвэл хэсэг бүлгийн сонирхолыг саяын ѳршѳѳлийн хууль шигээр гүйцэлдүүлэх гэсэн санаа гэж ойлгогдож байна. Ямарч нѳхцѳлд титэм хуулийг ѳѳрчлѳх асуудлыг ард түмэн шийдэх учиртай, АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ, муу тѳр гэж байхаас муу ард түмэн гэж байхгүй, хар масс хэмээн дорд үзэж басамжлах харэггүй юмдаа. Ард түмэн ядуу, дээр нь бухимдуу байна, би ч гэсэн тэдний доторх эгэлхэн цэг болохоор бас л бухимдан үүнийг тэрлэв.
Ѳнѳѳгийн монголын нийгмийг ажихуйд, ард түмэн нь боломж сандайлсан гуйлгачингууд, улс тѳрчид нь дарьтай торх сандайлсан баячууд л тѳсѳѳлѳгдѳж байна даа.
 
И.Цэрэнхүү
Эдийн засагч, социологич