Дэлхий ѳнѳѳдѳр Путиныг, гагцхүү Путиныг л ярьж Путингээр ѳвчилцгѳѳж байна. Титаник киноны дараа дэлхийн хүмүүс млрд-аараа титаникаар ѳвчилсѳнтэй тѳстэй, гайхшруулсан үзэгдэл (fenomen)  болж байна. Юу болоод байнаа гэх асуултанд ч хариу ѳх завгүйгээр түүнийг магтан дуулж, эсвэл гутааж байна. Хичнээн хурдтай, давтамжтай ярьцгааж байгаа ч Путины ѳѳрийх нь үйлдлийн хурдыг гүйцэж ярьж чадахгүй алмайрцгааж, мэдээллийн урсгалд заримдаа хугарал ( contusion) үүсэх болов. Далавчит пуужингаар 1500 км-ын алсаас объектоо бѳмбѳгдѳж учры нь ч олоогүй ядаж байх зуур маргааш нь Халифын Вант УЛС гэх улсын байлдааны зэвсгийн агуулах, шатаж тослох материалын бункеруудыг жолоочгүй онгоцоор ѳдѳртѳѳ 20 гаруй удаа, дуунаас хурдан СУ24, СУ24МК, СУ30МК онгоцноос ѳдѳрт 60 гаруй удаа зад бѳмбѳгдѳж объектуудыг 5м-ийн оночтойгоор газартай тэгшилж орхих л жишээтэй байна.  Онилсон байгаа 2-5 хaн метрийн зѳрүүтэй онож байгаа нь Пентагоныг хүртэл алмайруулж, Америкийн  цэрэг техникийн тактикийн бодлогод будлиан ( disorientation ) үүсгэв. Орос алсын тусгалт далавчит пуужинтай гэж Пентагон тѳсѳѳлѳѳгүй явж ирснээ хүртэл хүлээн зѳвшѳѳрлѳѳ.

 


Джон Керри, Сергей Лавров руу утас цохиж, танайх номенклатургүй ракет хэргэллээ шүү гэхэд Лавров...тийм ээ, гэхдээ манай улс НАТО-д элсч амжаагүй л байна, яахав ZM-14E кодоор бүртгэчихэж болох юмдаа. Манайхан дотроо КАЛИБР-М гэж нэрлэдэг юм, яг л Бразилын гоёмсог колибри шиг үзэсгэлэнтэй эд дээ..ѳѳр ч гоё гоё шувуунууд (ласточки) байгаа, байгаа гэж даажигнав. Каспийн тэнгисээс 4 хѳлѳг онгоцноос, 24 пуужин харван нисгэж байгаа бичлэгийг нь уншигчид харцгаасан байх, хѳѳрѳнгүүтээ далавчаа дэлгээд нуман хэлбэрээр чиглэлээ ѳѳрчилж байгаа энэ тэр нь үнэхээр гоёмсог эд байна билээ. Голч нарийнтай, 6 метрийн урттай, 240 м/сек хурдтай юм гэсэн. Колибри шувуу, хэрээнээс бултан нисэх чиглэлдээ нүд ирмэхийн зуур маневр хийчихдэг шиг, далавчит КАЛИБР нь тохиолдох уул саад, байгалийн үзэгдэлээс зайлан уян хатан чиглэлээ ѳѳрчлѳѳд нисчихдэг болохоор нь Лавров, Бразилын тэр үзэсгэлэнт шувуутай зүйрлүүлсэн байх.
Пентагоны шеф Эштон Картер, Шойгуруу утасдаж бункеруудын байршлыг тийм ѳндѳр магадлалтай ямар аргаар мэдээд байнаа гэхэд Шойгу...манай НИСДЭГ ТАНКнууд танай АРААТАН ( хищники)-аас навигаци тоноглолын хувьд хол давсан байгаа гэж тайван хариулж байна. Танай пуужин Ираны нутагт унасан байсан гэхэд нь Шойгу ...за би нислэгийн траекторийн бичлэгийг явуулчихъя гээд харвасан, ниссэн, аяллын траектори, байт объектыг гарцаагүй оносон бичлэгийг явуулж байх л жишээтэй байна. Үнэндээ бол оросын тагнуулын газар Халифуудын зэвсгээ нэг гудамжнаас нѳгѳѳд харанхуй шѳнѳѳр шилжүүлэх үйлдлийг хүртэл  алган дээрээ байгаа юм шиг агаараас хараад сууж байгаа ажээ. Хиймэл дагуулын навигацын хүч чадлыг бүрэн ашиглаж чадаж байна.
Брак Обама бор шидэмс байдагсан бол боож үхэх дѳхѳж байгаа бололтой...оросуудын бѳмбѳгдѳлт, алуурч Осадыг аврахад, Сири дахь хяналтаа тогтоон барихад л чиглэгдэж байгаа, сѳрѳг хүчнийг л устгаж байна, олон улсын алан хядагч Халиф бүлэглэлийг устгаад гавьсан юм байхгүй гэж ууртай мэдэгдэв. Мэдээж энэ худлаа гэдгийг дэлхий харж л байна л даа. Осадын сѳрѳг хүчин оросын цэргий ажиллагааг дэмжиж Халифын эсрэг тэмцэхээ мэдэгдсэн нь Америкад хүнд цохилт болов. Америк үндсэндээ ялагдлаа.

Олон улсын ГЕО, нийгэм зүйн хэллэгт ПУТИНЫ ХУРД гэдэг томъёолол зүй ёсоор орж ирлээ.
Аливаа чадал нь хурд ба тэнцүү үйлчлэх хүч ( тулгуур хүчнүүдийн нийлбэр)-тэй шууд хамааралтай гэх байгалийн шинжлэх ухааны хуулийг кинематик, динамикийн анхны мэдэгдэхүүнтэй хүн бүр мэднэ.


ХУРД ба ТУЛГУУР ХҮЧ энэ хоёрын зохистой байр суурийг олж зѳв хослуулсан нѳхцѳлд хэнд ч ялагдахгүй, дээр нь хэнийг ч юуг ч ялан дийлэх чадалтай байж болно, байгалийн хууль нь нийгмийн амьдралд ч бас адилхан үйлчлэх ёстой гэсэн үзэл баримтлалыг анх дэвшүүлж амьдрал дээр гарцаагүй нотолсон улс тѳрч бол Оросын Холбоот Улсын ерѳнхийлѳгч В.Путин. Энэ үзэл баримтлалаа тэр, хэдэн жилийн ѳмнѳѳс, олон талын аспектаар тал талаас нь газар сайгүй ярьж, улс тѳрийн бодлогодоо тэргүүлэх концепци болгон хэрэгжүүлсээр ирсэн байдаг юм. Үзэл баримтлалаа ...конструктивная позиция гэж томъёолж байв. Энэ концепцын задаргааг би ПУТИНЫ ҮГ МОНГОЛЫН ХУВЬД ШООРОВНОО БИШЭЭ гэдэг нийтлэлдээ 2 жилийн ѳмнѳ гарган тавьж байсаан. Путин, дэлхийн тѳвшинд бол многополюсная конструктивная позиция, олон улсын харилцаанд многосторонная конструктивная позиция, эдийн засагт либерально-конструктивная позиция гэх мэтээр ярьж томъёолж байлаа. Түүний концепци ѳнѳѳдѳр, амьдралын үнэн болон хэрэгжиж дэлхийн хүндийн тѳвийг орвонгоор нь эргүүллээ.Тэр одоо Оросын хүн байгаад зогсохгүй дэлхийн их хүн болж хувирлаа, энэ нь түүний дэвшүүлсэн үзэл баримтлалдаа туйлийн үнэнч байж, үр дүнгий нь үзэх гэж туйлбартай хичээн зүтгэсний ѳгѳѳж. Дэлхийн хүндийн тѳв Америкаас Оросын зүгт туйлбартай эргэлээ.

Хүмүүс боломжтой юмыг байгаа чадлаараа хийгээд л хир таарсан хэмжээндээ болцгоогоод, болж л байна дѳѳ гээд явцгааж байдаг. Гэтэл боломжтой байдал хүний чадлыг бүрэн нээж чаддаггүй, гагцхүү боломжгүйн ард л хүний жинхэнэ чадал оршиж байдаг ажээ. Боломжгүй юмыг боломжтой болгохын тулд байдаг чадал энерги, оюун ухаан эрдэм мэдлэг, хѳрѳнгѳ мѳнгѳ, цаг хугацаа...юу байдгаа дайчлан тэмцсэн нѳхцѳлд үр дүнд хүрч, боломжгүйнүүд боломжтой болон нээгдэж гайхамшиг бүтээгдэж байдаг байна. Ойрын үед болоод ѳнгѳрсѳн ийм 3 гайхамшигын тухай ѳгүүлэн та бүхний сонорыг мялаая!
Боломжгүй юмыг боломжтой болгож, бүтэшгүй юмыг кинематикийн хууль ашиглан бүтээж болдог тухай тодорхой жишээ хэлнэ гэж нэгэн уншигчид амласнаа үүгээр далим гарган биелүүллээ.

Путины гайхамшиг нэг.ТУЛГУУР ХҮЧ.

Орос Америкийн харьцаанд суусан жавар Брак Обамаг ерѳнхийлэгч болсон цаг үеээс л эхлэлтэй санагддаг. Гэхдээ миний энэ бодол, Оросын улс тѳрийн нилээд дээгүүр зиндааны нэг зүтгэлтэн Обамаг сармагчин гээд хэлчихсэнтэй ямар ч холбоогүй юм шүү! Обама ч Путиныг, Оросыг элдвээр доромжилдог л доо, за энэ ч яахав, сэдэв рүүгээ орох минь.

Путин олон тулгуурт хүчний онолыг дэлхийд санал болгоод зогсоогүй, ѳѳрѳѳ шат дараалан хэрэгжүүлсээр ирсэн. БРИКС, Шанхайн форум, Каспийн тэнгисийн орнуудын форум...эрэлхийлэл маш их хийсэн, нэг л том юманд бэлтгээд байгаа нь ерѳнхийдѳѳ тѳсѳѳлѳгдѳж л байсан, хэн ч хэлнэ. Ерѳнхий Ассамблей хуралдахаас ѳмнѳ, дэлхийн уур амьсгал ерѳнхийдѳѳ оросын тал руу эргэсэн байлаа. Ассамблей дээр Путины хэлсэн үгийг урра хашхирч хүлээж аваагүй ч алга ташилтаар угтсан, Обама, Прощенко 2-оос ѳѳр эсэргүүцсэн тѳрийн тэргүүн гарсангүй. Путин эндээс, НҮБ ерѳнхийдээ дэмжиж байгаа юм байна гэдгийг мэдрээд авсан гэж хэлж болно. Тѳдѳлгүй Англи, Франц Оросын Халиф руу довтлохыг дэмжихээ мэдэгдэж Ангель Меркел...Осада бол обьект биш, субьект мѳн гэдэг алдарт үгээ хэлсэн. Дэлхийн түүхнээ европа, бараг анх удаагаа дотнын анд Америкаасаа үг зѳрж байгаа нь энээ. Энэ нь үндсэндээ европын хүчний тулгуур байв.
Аравийн хэд хэдэн орнууд, түүний дотор Сирийн албан ёсны засаг Путины талд байсан нь маш хүчтэй тулгуур боллоо.

Путины гайхамшиг хоёр.ХУРД.
 
Путин, сүүлийн жилүүдэд энд тэнд хэлсэн үгэндээ, Орос улсад Америкийн цэргийн тѳсѳв шиг тийм их мѳнгѳ байхгүй, АРААТАН (хищники F22) гэх тѳгс боловсрогдсон бѳмбѳгдѳгч бас байхгүй, НҮБ  зѳвшѳѳрѳл ѳгѳѳгүй байхад ч дуртай улс орноо сонгож аваа л очоод бѳмбѳгдчихдѳг ѳѳдгүй (безсовестный) чанар бүүр ч байхгүй...гэх мэтээр ярьдаг байсан, гэхдээ нэг л том давуу тал бий л гэдэг байв. Тэр давуу тал нь юу юм болдоо гэж тухайн үед нь эргэцүүлж бодоцгоож байгаагүй, бодлоо ч онцын ач холбогдол ѳгѳѳгүй юм шиг байдаг. Тэр давуу чанар нь ХУРД (скорость) байсныг сүүлийн ѳдрүүдийн үйл явдлаар нотлогдож байна.

Путин Ерѳнхий Ассамблэйн хурал дээр, ...АНУ 400 хоног Халифыг бѳмбѳгдлѳѳ, гэтэл алуурчдын булаан эзэлсэн газар нутаг ихээр ѳргѳжсѳнѳѳс ѳѳр үр дүн гарсангүй. Бид Америкийн хийж чадаагүй бүхнийг 400 хоногт биш, түүнээс 10 дахин ахар хугацаанд хийж чадна... гээд үг хэлээд зогсож байхад, Оросын тагнуулын онгоцууд Сирийн эзлэгдсэн газар нутаг дээгүүр зогсоо зайгүй эргэлдэж байв. Путинг хурлаас шууд буцан Москвад ирэхэд нь Оросын БХЯ-ы жанжин штабын дарга, хурандаа генерал В.Герасимов, бѳмбѳгдѳлтийн зураглалыг Путинд гардуулж, тэр дороо Холбооны Дээд Зѳвлѳл хаалттай хуралдаж гаднын оронд хүч хэргэлэхийг Ерѳнхийлѳгчид зѳвшѳѳрсѳн шийдвэр гарав. http://echo.msk.ru/blog/echomsk/1631882-echo/


Шийдвэр гарснаас хойш 10 минутын дараа бѳмбѳгдѳлт эхлэж, ѳдрийн 26 нислэгийн давтамжтай 5 ѳдѳр бѳмбѳгдѳхѳд Халифын вант улс зэвсгийн тѳв агуулах, дэд бүтэц, армийн командлалын бункерууд, зэвсэг техникээ алдаж үлэмж хохирол амссан байлаа. Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов, дэлхийн 14 орны ЭСЯ-ны цэргийн атташе нарыг урьж зѳвѳлгѳѳн хийн шинэ зэвсэг хэргэлэх болсноо мэдэгдэв. Тэр шѳнѳдѳѳ Каспийн тэнгисээс 4 хѳлѳг онгоцноос алсын тусгалт 26 пуужин харвасан нь 100%-ын магадлалтайгаар байгаа онож, Халифын вант улсын цэрэг командлалын ар тал, дэд бүтцийг газартай тэгшлэв. Тэр ѳдрѳѳ Сирийн арми давшилтанд орж Халифын вант улсын цэрэг ухарч, эзэлсэн газар нутаг, хот суурингуудаас ихэнх зэвсгээ орхин зугтацгаав. Дараагийн ѳдрүүдэд агаараас цохилт ѳх бѳмбѳгдѳлтийн тоог 3 илүү дахин нэмэгдүүлж алан хядагч нарын байрлаж байсан бункерүүдийг бут ниргэв. Энэ бол дайн байлдааны түүхэнд байгаагүй гайхамшигтай ХУРД байв.

Путины гайхамшиг гурав. ЧАДАЛ.

Оросын, Путины чадал тэнгэрт хадав. Оросын техникийн чадал хурдандаа байна. Халифын армийн командлалын байр асар том бункерийг экстра хурдтай пуужингаар харваж бункерийн хамгаалалтын хэдэн давхар хүнд бетонон таазыг хадаас буудаж байгаа юм шиг сүлбэж ороод дэлбэрч хэдэн зуун цэргийн арсеналийг амьдаар нь булшилж орхив. Пентагон мэл гайхаж хоцров. Энэ бичлэгийг цаг гарган эрж хайсны дүнд оросын нэг эх үүсвэрээс олсноо толилуулж байна, сонихцгооно уу! http://zilv.ru/v-mire/20039-terroristy-igil-pokazali-podzemnyj-bznker-unichtozhennyi-aviaudarom-video.html

Путин дотооддоо ч гэсэн, эдийн засгаа болзошгүй сүйрэлээс авран хамгаалахад ч ХУРДны гайхамшигт чадлыг ашиглах үзэл баримтлалаа хэрэгжүүлэн уналтыг тогтворжуулаад зогсохгүй үлэмж хэмжээний ѳсѳлт гарах нѳхцлийг босгож чадлаа. Либерально-конструктивная политика баримтлан, европын орнуудаас хориг тавигдсан тэр даруй хариу ЭМБАРГО зарлаж, хэд хэдэн том форум зохион байгуулан хямралыг сѳрѳх тодорхой үзэл баримтлал гарган хүчилж дотоодын үйлдвэрлэлийн хүч чадлыг 10 дахин нэмэгдүүлэн, богино хугацаанд хүнд байдлаас гарлаа. Оросыг ганцаардуулах гэсэн их гүрнүүдийн бодлого нуран унав. Дотоодын үйлдвэрлэлийн хүч чадал, борлуулалтаа урьд хожид байгаагүй ихээр нэмэгдүүлж сохорсон биш завшив гэгч болов.

Энэ нийтлэлийг тэрлэхдээ, орос орныг, Путиныг магтан дуулах зорилго тавьсангүй, факт дурдаж, байгаа байдлыг байгаагаар нь харуулахыг хичээлээ. Дэлхий, тэр дундаа Оросын ГЕО судалдаг мэргэжилтнүүд дараах хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж, угтах бодлогын хариу гаргамаар санагдав.

1. Дэлхийн удирдлагын хүндийн тѳв эргэж, олон туйлт удирдлага бодитой боллоо. Монгол улс яах ёстой вэ?
2. З.Энхболд нарыг хойд хѳршид айлчлах үеэр, конструктивная позиция үзэл баримтлалаар олон тулгуурт харилцаа хѳгжүүлэх саналыг Матвеенкогоор дамжуулан хэлсэн. Монгол улс ямар угтах бодлого хийх ёстой вэ?
3. Путины ХУРД манайд ямар санамж ѳгч байна вэ?
4. Холын Америк дагасан нислэгээ орхиж, ойрын хѳрштѳйгѳѳ дотносож хѳрсѳн дээр буусан нь дээргүй юу?
5. Эцэст нь хойд хѳршдѳѳ уурхай нээхийг санал болгох хэрэггүй, тэд уурхайгаар дутахгүй, харин сэтгэл нээж харьцвал дээргүй юу?

Орос манай хувьд мѳнхийн хѳрш гэдэг үнэн, цаашдаа хѳгжлийн хѳрс ч байж болох талтай биш үү!

 
И.Цэрэнхүү