ѲМ гэхээр Ѳвѳр монгол, Ѳмнѳговь гэх мэтээр ойлгогдох байх. Тэгвэл, ѳм гэх монгол сайхан аялгуу бас бий, түүний олон утгын учир холбогдлын тухай нэгэн уншигчын бичсэн саналд тайлбар ѳгч байсан санагдана. Ер нь бол аз гэсэн үг юм билээ, тэхдээ дандаа ѳѳр үгтэй холбоос үүсгэж утга гаргадаг, азтай азгүй гэж хэлнэ, харин ѳмтѳй, ѳмгүй гэж ярихгүй. ѲМ НЬ ГИЙСЭН, ЭСВЭЛ ѲМ НЬ ХАЛИСАН г.м. ярьж бичдэг. Энэ утгаар Баянсэлэнгэ бол аз (ѳм) нь шовойсон бүсгүй юм. Ахархаан хугацаанд, жирийн нэг хэрэг бүртгэгчийн шрээнээс суга үсрэн, УИХ-ын жагсаалтын гишүүн болж, Сайдын сэнтийд залраад авна гэдэг азгүй хүнд тохиох тавилан биш ээ. За одоо ...Баянсэлэнгэ азтай гэнээ хэхэ, олны дургүй зэвүүг хүргэсэн, оймсонд хавчуулаастай бузрын авгайг азтай гэж хэллээ... гээд над руу хэлээ билүүдэж, точийлдож байгаад могойлон гозолзуулаа л дайрна гэдгийг мэдэрч байгаа. Бурхан, чѳтгѳр 2 л биш юм бол цав цагаан, эсвэл нил хар хүн гэж байх ёсгүй, тас харлуулчихсан хүнд ч цагаан толбо үлддэг л юм гэдгийг дахин дахин хэлье. Би сонгуулийн ПР хийдэг ч хүн биш, зүгээр л бичилбэрийн ийм жанр сонгож авсан жирийн нэг нийтлэлч хүн юмаа. Надад улс тѳрийн тодорхой хэвшил ч алга, гэхдээ дэмжиж явдаг залуус бол байгаа, байгаа.

Би энэ хүнийг юм мэддэггүй хүн гэдгээр гадарладаг байв. Гэхдээ юм мэддэггүй гэдгээ мэдээд байх шиг анх санагдсан, тийм ч учраас тѳрийн түшээ хүн байна, түлхүүр үг (indexterm) сайн судлаач гэж нэг биш удаа бичиж билээ. Түлхүүр үгний мэдлэг уг нь байнгийн бодлого ярьж суудаг, ярих хэлэх нь болохоор цаг хугацаагаар хязгаарлагдчихсан хүмүүст чухамдаа яг л таарсан, амин чухал эрдэм юм. Угтаа бол, түлхүүр үгний мэдлэггүй хүнд парламентад суудал олдох ёсгүй л дээ, гэхдээ сонгуулийн сонгох, сонгогдох тогтолцоо бүрэн тѳлѳвшѳѳгүй манайх шиг улс оронд тохиолдлын хүн ороод ирэх нь энүүхэнд гэмээр ч юмуу, ямартай ч ард түмэн тэгж л ойлгож байна. www.trends.mn/n/3410

Эрхэм гишүүн саяханы нэг ярилцлагадаа, ёстой л юм мэддэггүй гэдгээ ч мэддэггүй л юм байна даа гэж бодогдохоор юм пал хийтэл хэлэв. ...тѳр гаргасан алдаагаа залруулахын тулд ѳршѳѳлийн хууль гаргадаг...8000 гаруй хоригдлын эрх хѳндѳгдѳж байна ...гэх зэргээр сэтгэлийн их хѳдлѳл гарган ярилаа.  http://sonin.mn/news/gemt-hereg/50690

Ѳнѳѳдѳр УИХ-аар удаан дуншсан Ѳршѳѳлийн хууль эцэслэн батлагдаж 1700 хоригдол суллагдахаар болж байгаа юм байна. Эрхэм гишүүнийхээр бол 8000 хоригдол, за тэгээд тѳр энэрэнгүйн зарчмаар бус, 8000 хэрэг дээр ажилласан шүүх бүрэлдэхүүн, прокурор, мѳрдѳн байцаагч, хамгийн цѳѳнѳѳр тооцоход л 40 000 хуульч алдаа гаргаж тэрнийхээ тѳлѳѳ уучлал гуйх, бүр гомдол гарвал хариуцлага хүлээх ёстой ч юмуу гэмээр. ИХ-ын гишүүн, дээр нь тѳрийн сайд хийж байгаа хүний амнаас ийм хариуцлагагүй үг унаж болохгүй ээ. Хүн бүхэн юм болгоныг мэдэж байх албагүй. Мэдлэг, ухааны хүрээ хязгааргүй ч мэдэх хүрээ хязгаартай. Гэхдээ хүн мэддэггүйгээ мэдэж явах л учиртай байх. Эртний арабын нэг цэцэн үгийг сануулчихад гэмгүй ч юмуу гэж бодлоо.

1. Мэддэг, мэддэггийгээ мэддэг хүмүүс, тэд цэцэнд тооцогдоно, тэднээс суралцах ёстой ажгуу.
2. Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүмүүс, тэд хэнэггүй хүмүүс, тэднийг сэрээх хэрэгтэй.
3. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүмүүс, тэд сурах хүмүүс, зааж ѳх хэрэгтэй.
4. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүмүүс, тэд бол "илжиг", нэн даруй хѳѳн явуулваас зохилтой.

Эрхэм уншигчид ѳѳрсдѳѳ дүгнэцгээнэ буйзаа!
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү