Суусрын гүйдэл салхи сэвэлзүүлээ л ерѳѳсѳѳ, суурь хѳлгѳн хуулийхаа судсы нь суга татчих юм хийх гээд оролдоод, тулгаад, заавал сонгуулиас ѳмнѳ шийднэ гэж зүтгээд байгааг би ерѳѳсѳѳ ойлгохгүй байгаа юм.
 
Үндсэн хуулийн ѳѳрчлѳлт гэх бүтэхгүй, болохгүй, амжихгүй юмны тухай улиглацгаах нь, олон нийтийн санааг ѳѳр тийш эргүүлэх бас ямар шалтгаан гараад ирчихсэн юм бол гэж хардахаар болов. УИХ-ын бүрэн эрхийг ѳргѳтгѳх, сунгах, ѳѳртѳѳ эрх мэдэл олж авахыг УИХ ѳѳрсдѳѳ санаачилж болохгүй гэсэн эрх зүйн орчин хүчин тѳгѳлдѳр үйлчилсээр байтал ерѳнхийлѳгчийн эрхийг хасч ѳѳрсѳддѳѳ эрх мэдэл илүү олж авах гээд улайраад байгааг нь харахуйд,... энэ 76 дотор эрүүл ухаантай хүн тун цѳѳхѳн дѳѳ... гэж нэг улс тѳр судлаачийн хэлсэн үгийг эрхгүй санагдуулна.
 
Зэрвэсхэн ажхад, Элбэгдоржийг хазаарлах санаагаа ҮХ ѳѳрчлѳх аргаар хэрэгжүүлэх гээд байгаа ч юм шиг, тун инээдтэй. Тэртэй тэргүй бүтэхгүй юмаар оролдож олон түмний доог тохуу болж, зэвүү дургүйг нь хүргэж байх нь хэний, ямар бүлэглэлийх нь эрх ашигт нийцээд байгаа юм бол гэж бодогдмоор.
 
Тѳрийн гурван ѳндѳрлѳгийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх юм гэнээ. Тѳрийн гурван ѳндѳрлѳг гэж дэлхийд байхгүй үгийн чамирхлыг ер нь ингэхэд хэн гээч мангар нь гаргачихсан юм бол?  Элбэгдорж, Энхболд, Сайханбилэг 3-ыг хэлээд байгаа ухаантай юмуу даа. Хоёр намхaныг нь тайраад, нэг ѳндрийх нь хэмжээг уртасгах гээд байгаа юмуу?  Элэнцгийх нь 3 ѳндѳрлѳг байхав дээ, сонгодог парламентийн 3 засаглалын тухайд л яриад байгаа бололтой юм. Хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гэж байдаг л даа. 
 
Соёл иргэншилтэй улс орнуудад бол Шүүх засаглалын эрхэмсэг байх чанарыг нь ҮХ-иа хянах функцыг эдлүүлснээр баталгаажуулаад ѳгчихдѳг юм билээ. Шүүхийн бус институтээр ҮХ-иа хянуулдаг орон дэлхий дээр ганцхан бий, тэр нь Mонгол. Тѳрчид, хууль эрх зүйн боловсролтой эсэхээс үл хамааран тэтгэвэрт гарахдаа очиж тухалдаг газар, нэр нь ЦЭЦ. Тэр Цэцийх нь шийдвэрийг хэн ч тоодоггүй юм. Дордохын 7 ѳѳрчлѳлтийг хориглосон шийдвэрийг тэр Цэц гэгч нь Дунд болон Дээд суудлаараа гаргасан, гэлээ ч УИХ нь хѳгшин нохой хуцсан чинээнд ч авч хэлэлцээгүй. Ийм балай юмаа ѳѳрчлье гэж ярихын оронд хэдэн олигархи нь ѳѳрсдийхѳѳ дархлааг бэхжүүлэх юм л яриад мунагтацгаах юм. Ийм юмыг ард түмэн хүлээж авах уу таминь!
 
Улс тѳр нилээд гадарладаг нэг эрхмээс асуутал,...энэ фортуна Батбаяр,...бэлтрэг царайлчихаад чи муу, харанхуй шѳнѳѳр хулгайч нохой шиг хууль хэлэлцүүллээ...гээд согтуугаар З.Энхболд руу дайрч байсныг санаж байна уу, тэгвэл Батбаярыг ажлын хэсгээрр томилж, олны ѳмнѳ нүдний булай болгуулсныхаа ѳшѳѳг, ѳѳрийг нь булай болгох аргаар хариу авч байгаа юм...гэсэн фантааз хэлдэг байгаа. Нээрээ л тэртэй тэргүй амжихгүй гэдгийг ѳѳрсдѳѳ хүртэл сүүлийн үед хэлээ л байгаа л даа. Нэг хүний нэрийг унагахын тулд эцэг хуулиа хов, хэрүүлдээ хавчуулдаг мѳн ч дүүрчихсэн толгойнууд шүү гэсэн юм бодогдов.
 
ҮХ-ийн заалт болгон ардаа нарийн утгатай, хүнээр бол цус гүйдэг судастай адил  ѳѳр хоорондоо органик уялдаатай, ганц цэг хѳдѳлгѳхѳд л хууль бүхэлдээ доргино гэж шинэ ҮХ-ийн эцэг гэх Чимид гуай амьд сэрүүндээ мѳн ч олон удаа захьсан юм гэнэ билээ. ҮХ-ийн агуулга нь биш  архитектур нь угаас ийм зохиомжтой болж таарaaд байгаа юм.
 
Тэхээр энэ, салхилуулаа л сэвэлзүүлээ л шүүб, шүүб гээд шийдчих асуудал мѳн үү, биш үү! Нэг удаа салхилуулаа л 7 заалт ѳѳрчилчихсѳн, ард түмнээсээ ч асуугаагүй, одоо түүний лай ланчгийг улам ядуурсаар байгаа ард түмэн л тойруу замаар, нуруун дээрээ үүрч яваа биз дээ. УИХ-ын ирцийн доод хязгаар 51 гэж ҮХ-д бэлээхэн байгааг 39 болгон ѳѳрчилсѳн, одоо эргүүлээд 51 болгохын оронд гишүүдийн тоог 99 болгох юм гэнээ, ичгүүр сонжуур гэж үнэндээ алга.
 
Нийгмийн суурь харилцааны талаар ойлголтгүй, тодорхой концепцигүйгээр парламентийн гишүүдийн тоогоор, ѳѳрсѳддѳѳ гоё санагдсан санаа хавчуулан үлгэр зохиож гадаад орнуудад ийм тийм байдаг гэдгээр түрээ барих нь бодит байдлыг зориуд гажуудуулсан үзэл суртал гэж хэлэхээс ѳѳр үг олдохгүй байна. Монгол бол гадаад орон биш, түүхэндээ гаднын дохиурын улс байж зовж үзсэн, одоо дахин болохыг хүсэхгүй!
 
Монгол улсад,  парламентийн тогтолцоог эргэлт буцалтгүй босгоод ѳгсѳн Эцэг хуулиндаа 70 нѳхѳѳс хийхээр завдаж, даавууны ѳѳдѳс зүү утас бэлдээд, эд эрхтнээс нь тасдаж хаях гэж хайч, сүх бариад бушуул, бушуул хэмээн үг сүггүй  дайраад байгаа нь угаас юмыг аажуу тайван бодож ултай шийддэг монгол үндэсний менталиттэй халз тулгарч асуудал үүсгэчихлээ.
 
Ѳнѳѳдрийн тѳр засгийн байгаа байдал, нийгэм зүйн коньюнктур, суурь харилцаанд гарсан гажуудлууд нь чухамдаа тогтолцоо, ҮХ-иас болсон уу, аль эсвэл тѳрд шургалсан муу хүмүүсээс болсон уу гэдгийг дэнслэх хугацаа олон түмэнд үнэхээр хэрэгтэй байна. Ард түмэн ѳѳрийн гэх баялаг, эд хѳрѳнгѳ, эрх чѳлѳѳ, үг хэлэх чѳлѳѳтѳй сонгох эрх...байдгийгаа улс тѳрийн бүлэглэлүүдэд булаалгасаан, үлдсэн гэхээр юм нь ҮХ, дээр нь ерѳнхийлѳгчѳѳ ард түмнээр сонгох эрх 2 л байх шив дээ. Одоо энэ сүүлчийн эрхий нь булаах гэж ядаж байгаа юм байна.
 
Монгол улсын соёл иргэншлийн тѳвшин, ерѳнхийлѳгчѳѳ парламентаас сонгох тийм хэмжээнд хүрч очиж чадаагүй байна. Тэгээд ч ерѳнхийлѳгчийг сонгочих, сонгодог парламентийн тогтолцоо манайд одоогоор бүрэлдэн тогтож амжаагүй л явна. Дан ганц босоо тэнхлэгийн удирдлагатай, хэвтээ тэнхлэгийн удирдлага тѳлѳвшѳѳгүй манайх шиг улс оронд огцом ѳѳрчлѳлт хийх нь нэн эрсдэлтэй, мѳхлийн зам руу хѳтлѳж ч мэднэ гэдгийг мэргэжилтнүүд, хашир улс тѳрчид үндэслэлтэй хэлээд л байгаа шүү дээ. 
 
Ард түмнээсээ асууна гэсэн санаа уг нь хэлбэр талаасаа сайхан л юм, гэтэл тэр асуултых нь агуулга авах юм байхгүй нохойн жогор. Үндсэн хуулинд ѳѳрчлѳлт оруулах хэд хэдэн томоохон шаардлага бол бий, тэрийг асуулгатай, асуулгагүй ард түмэн гадарлаж байгаа, гагцхүү ҮХ-ийн ѳѳрчлѳлтийг энэ хэдэн клептократууд ( тѳрѳѳс, тѳрѳѳр бэлжсэн хулгайчууд)-д  итгэж болох эсэх нь л асуудал болчихоод байна шүү дээ.
 
Тэхээр ард түмнээс санал асуулга авах асуулт нь тодорхой, ТА ҮХ-ИЙН ѲѲРЧЛѲЛТ ХИЙХ АЖЛЫГ ОДООГИЙН УИХ-Д ИТГЭМЖЛЭХ ҮҮ?  гээд дугуйлах, эсвэл чагтлах, ийм л үйлдэл байх нь зүйд нийцнэ. Тэрнээс, тэртэй тэргүй ѳѳрчлѳх шаардлагатай байгаа юман дээр ѲѲРЧЛѲХ ҮҮ? гэж асуугаад 5 млрд тѳг зарцуулна гэдэг бол яав ч эрүүл саруул ухаан биш ээ. Ингээ л бодохоор нѳгѳѳ дээрх ...энэ 76 дотор...гэсэн зурвас бодол гялсхийгээ л ороод ирж байгаа юмдаа.
 
Сонгодог парламент руу ойртоно гэнээ. Хаздаг, хайрдаг морь луу, эсвэл гал руу ойртох гэж байгаа юм шиг илэрхийллийн хувьд инээдтэй л юм, гэхдээ яахав, уг нь санаа бол буруу биш байх.
 
Харин, сонгодог парламент руу ойртохын тулд заавал ҮХ-иа ѳѳрчлѳх шаардлагатай юу? Сонгодог парламент руу ойртох нь тѳрийн дотоод зохион байгуулалтын харилцааг зохицууах ажиллагаа. Харин ҮХ-д ѳѳрчлѳлт оруулах нь нийгмийн тулгуур харилцааг хѳндѳх үйлдэл юм. Сонгодог парлемент тѳлѳвшүүлэх нь хѳгжлийн механизмыг, ҮХ ѳѳрчлѳх нь хориглолтын механизмыг чангатгах концепцыг шаардана.
 
Эндээс эсрэг тэсрэг 2 юмыг нэг саванд хийж, тэрийгээ аргумент болгож яриад байгаа нь ТАРХИ УГААЛГА, ѳѳр юу ч биш. Ард түмний нийгмийн сэтгэлгээ сайн тал руугаа урьдыхтай харьцуулахад зүйрлэшгүй ѳѳрчлѳгдсѳн, энэ зэргийн юмыг гадарлаад байгаа учраас л ҮХ-ийн ѳѳрчлѳлтийг яаран сандран хийх дээр эерүү санал ѳхгүй дээ гэж баттай хэлж болохooр харагдаж байна.
 
Эцэст нь нэг ишлэл хэлье. 
Сайн түшмэдүүдтэй байхад, муу хультай байсан ч улс орон хѳгжинѳ. Харин, муу түшмэдтэй байваас хичнээн сайн хуультай байгаад ч ѳчүүхэн ч нэмэргүй. ( Отто фон Бисмарк)
 
И.Цэрэнхүү 
Эдийн засагч, социологич