Аль ч нийгэмд, тѳрийн чухал амин сүнс нь засаглалын алгоритмын түлхүүр хэний гарт байна гэдэгт байдаг. Монголын парламент язгуур механизмаа, түүний түлхүүрийг хулгайд алдсан тухайд маш чухал асуудлыг хѳндѳх гэж байна.
 
Энэ нь парламент консенсусаа намуудад алдсан гэсэн дүгнэлт, үндсэндээ бол УЛС ТѲРИЙН АЛГОРИТМ гэсэн том сэдвийн угтал тайлбар гэсэн үг.
 
КОНСЕНСУС нь, зѳвшилцѳл, ойлголцол, нэгдсэн үзэл баримтлалд хүрэх г.м. утгатай consensus гэсэн латин үгнээс гаралтай улс тѳр, нийгэм зүйн чухал түлхүүр утга ( indexterm) юм. Олон талст маягийн ургал үзэл бодолтой, янз бүрийн тѳвшний мэдлэг боловсрол, дадлага, мэргэжил, сэтгэл, оюун ухаан, зан ааш, араншин, ил далд санаа бүхий 76 субьектын цуглуулга дотроос, олон чигийн үзэл баримтлалыг ургуулан, уралдуулан байж нэгдсэн шийдвэрт хүрэх гол шижим нь КОНСЕНСУС, УИХ-ын хувьд консенсус нь ҮНДСЭН ЗАРЧИМ болон үйлчилж явах ёстой, уг нь бол. Манай парламент, түүхийн ахархан хугацаанд хѳлѳѳ олсон, тѳлѳвшиж яваа сайн парламент гэсэн үнэлгээг олон улсын экспертүүдээс авчихаад байгаа юм билээ.
 
Гэхдээ парламент, улам цааш ахиж сонгодог хэлбэр лүү хандан эргэлт буцалтгүй хѳгжих, ялангуяа тѳлѳвшилтѳндѳѳ саад болоод байгаа чѳдѳр тушаанаас түргэн салах нь чухал, тэгж чадалгүй 25 жилийг ардаа орхилоо. Консенсус биш бачир дээрээ бол, хуйвалдаан, тохиролцоо, лоббид дулдуйдсан хос үзүүрт бодлого, хоёр нүүрт зарчим (double standart) л үндсэндээ голлосоор ѳнѳѳг хүрэх шив дээ. Үүнээс болж, УИХ ажлаа хийж чадахгүй гацаж байна, Засгийн газар нь байн байн огцорч байна, консенсусгүй байдлаас эцэс тѳгсгѳлгүй талцал, хэнийх нь ч зѳв гэхийн тамтаггүй хэрүүл хараал үүсч байна, тэрий нь дагаад нийгэм бүхэлдээ талцан доргиж байна.
 
УЛС ТѲР БОЛ БОХИР ТОГЛООМ гэсэн гаж ойлголт тархи толгойд нь гүн суучихсан мѳнгѳтэй хэдэн баагийнууд тѳрѳѳр тайз хийн, дураараа тоглоцгоосоор тѳрийн эрхэмсэг чанарыг замрууллаа. Улс тѳр гэж тийм бохирын шугам шиг заваан зүйл юмуу, тэгвэл тэр заваарсан сэжгийн бохироо парламентаас, Засагаас зайлуулмаар, бохир биш юм бол ТУНГАЛАГ ҮНЭН рүү орцгоо, алдаа, шударга бусаа далдлах гэж худлаа хэлж бусцар ойлголтоо бусдын нуруунд тохож, хуваалцаж урагшлах нь ямар хэрэгтэй,  ингэх нь хэний эрх ашигт нийцэж байгаа юм, энийгээ л олон түмэнд, сонгуулийн ѳмнѳ шударгаар хэлцгээх ёстой л доо. Сүүлдээ бүр, ѳѳрийхѳѳ санаанд таарахгүй, ѳѳрѳѳр сэтгэсэн хүн болгоныг МУУ ХУЖАА болгосон. Монголчуудын үндэс угсаагаа сэтгэлдээ тээж явдаг менталит чанарт манипуляци хийцгээж байна. Ингээ л  бодохоор нээрээ бохирын шугамнаас ч их ялгаа харагдахгүй ч юм шиг. Яг л энэ чиглэлээр нүцгэн үнэнийг хэлж, гарцын үүд гарцаагүй байгаа гэдгийг л сануулах аядан энэхүү нийтлэлийг тэрлэв.
 
Консенсусгүйн учир шалтгаан
 
Орчин цагийн нийгэм зүйн ухаанд консенсусыг саатуулж болдог 3 ангид хүчин зүйл байдгийг заачихсан юм байна. Консенсусыг яаж тогтоох вэ гэхийн урьд, консенсусгүй байлгаад байгаа шалтгааныг тайлах нь логик талаасаа илүү үр дүнтэй ч байж мэднэ гэж бодогдов. УИХ-ын ѳнѳѳгийн үйл ажиллагаан дээр буулгаад үзэхүйд яг л дүйж байгаа юм.
 
1. Эсрэгүү бодлоо гүйцэлдүүлэх. Манайд УНАГАХ гэдгээр нэршүүлсэн. Унагах уу, эсвэл тохиролцоод цааш явах уу гэдэг дээр намын бүлгүүд дотроо ярилцаад нэгдсэн шийдвэр гаргадаг, тэрийгээ улс тѳрийн алгоритмд оруулдаг. УЛС ТѲРИЙН АЛГОРИТМ бол тѳрийг, цаашлаад Засаг, макро эдийн засгийг хямралд оруулдаг хамгийн том гаж программ, энэ тухай амласан ёсоор нийтлэл хийхээр материал цуглуулж  байгаа.  КОНЦЕПЦИГҮЙН АЛДАА  http://sonin.mn/blog/tserenkhuu/57344  Улс тѳрийн алгоритмыг засагт оруулснаас болж унасан манайтай ижил тѳстэй улс гэвэл Молдав, тэдний сургамжыг судлаж байна, нилээд цаг хэрэгтэй юм шиг байна.
 
Манай парламент дотор, олон тогтолцоот улс тѳрийн алгоритм хүчтэй үйлчилж байгаа. УИХ-д асуудал ороод ирэхүйд ухаандаа, аль талаас нь хэлэлцэж шийдэлд хүрэх нь зүйтэй вэ гэхийн оронд асуудлыг ашиглаад хэнийг, аль хэсэг бүлгийг УНАГАХ нь дээр вэ гэж эхэлж бодоцгоодог, бодлоо гүйцэлдүүлэх үүднээс намууд заримдаа ѳѳр хоорондоо хуйвалддаг. Энэ бол парламентыг хүчгүйдүүлж, үнэгүйдүүлж консенсусгүй болгож байгаа аймшгийн тогтолцоо, тѳрѳлхийн гаж механизм.
 
2. Бѳѳнѳѳрѳѳ түтгэлзэж унагах. Энэ нь хуралд хүрэлцэн ирсэн, гэхдээ хурлын үйл ажиллагаанд оролцохгүй, кардаа шургуулахгүй байх башир арга. Ирсэн мѳртѳѳ хуралд суухгүй байна гэдэг нь боож хааж, эсвэл бачилж байгаа хамгийн бүдүүлэг арга саам л даа, ийм л хүмүүсийг сонгочихож гэж ард түмэн гаслахаар харагддаг. Ирцэнд орохгүй байдлаараа, үнэндээ бол уг асуудлыг чимээгүй бѳѳнѳѳрѳѳ дэмжчихэж байгаа хэрэг, хоёр нүүрт үйлдэл. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Цацраг идэвхит бодисын талаарх конвенцид нэгдэх тухай багц хууль хэлэлцэхэд түтгэлзсэн байр суурийг МАН илэрхийлж байгаа харагдав.
 
Цацраг идэвхит бодисын хаягдал оруулахыг хориглосон конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэх гэж байхад, шар хор оруулах гэж байна гээд жагсаал цуглаан хийх нь тун инээдэмтэй. Энэ конвенцид аль болох түргэхэн нэгдэх нь улс эх орныхоо ашиг сонирхлыг боддогсон бол бэлэн боломж баймаар. Цацраг, радиа идэвхит бодисын хѳнѳѳл, аюулгүйн байдалд том жижиг тун гэж байдаггүй. Наад зах нь, эмнэл зүйд хэрэглэж байгаа цацраг бодисын ангиллаар манай улс альфа зэрэглэлээс шууд бетта, гамма ангилал руу шилжиж, хүнээр бол эрийн цээнд хүрснийг энэ тѳрийн мундагчууд мэдэж байгаа юм болуу. Азийн аль ч оронд байхгүй хорт хавдрын эмчилгээний нүсэр тѳхѳѳрѳмж Австри улсаас оруулан суурилуулах гээд эмч мэргэжилтэн нар нь Австрид ирчихсэн дадлага курс хийж байгааг бол эрхбиш сонсцгоосон байлгүй дээ.
 
Цацраг идэвхит гэхээр л эсвэл атомын бѳмбѳг дэлбэрчих гээд, эсвэл цѳмийн хаягдал хордуулчих гэдгээр тѳсѳѳлѳѳд бодоод явчихдаг хоцорсон сэтгэлгээнээсээ салцгаамаар юм. Технологийн эринд атомын энерги ашиглахгүй хѳгжилд хүрнэ гэдэг хэцүү, мэдээж аюулгүйн талы нь бол аливаа эвсэл конвенцид нэгдээд ч болов баталгаажуулж авах нь зүй. Нийгмийн энгийн ухамсрын тѳвшин ѳнѳѳдѳртѳѳ оохор, шар нунтагийн хэмжээнд байна, гэхдээ мѳнхѳд ийм байхгүй, нийгэм тасралтгүй  хувьсан урагшлаж байгаа.
 
3. Гацаах (block). Улс тѳрийн сѳрѳг хүчний зүгээс, засгийн эрх баригч намын явуулж буй үйл ажиллагаанд гацаалт үүсгэх механизм бий болгохыг хэлж байна, сүүлийн үед блоксистем гэж ярьцгааж байгаа. Манай парламентын намуудад хэвшил болсон албан тушаал хуваарилдаг, тэрийгээ квот гэж нэрлэдэг Үндсэн хууль зѳрчсѳн жишгийг дурьдаж болно. Квот ( quota-лат) гэх  тогтолцоо европад бол аль хэдийн хоцрогдсон систем. Орос болон соц. байсан орнуудын хувьд энэ системнээс шийдвэртэй татгалзацгааж байна. Парламентын тогтолцоо тѳдийлэн тѳлѳвшиж амжаагүй яваа Иран хүртэл татгалзлаа.
 
Манайх дандаа сүүл барьдаг нь эндээс амархан мэдэгдэнэ. Тэд, квот системнээс татгалзах янз бүрийн арга хэрэглэж байна. Хамгийн үр дүнтэй арга нь квотад хамаарахгүй албан тушаалын жагсаалт гаргаж батлах, түүндээ яамдын сайд, дэдүүд, агентлагын дарга нарыг багтаах арга юм байна. Энэ аргаар бол ЭМ Сайдаа томилж чадахгүй хэдэн сар болон гацах хямрал ирэхгүй байх л жишээний юм. Ѳдѳртѳѳ хагас мянган хүүхэд улаан бурхан ѳвчний халдвар авч байгааг сайдгүйгээс болсон гэж батлахад хэцүү, гэхдээ ийм яриа гарчихаад байгаа нь бол ФАКТ.
 
Дээрх шалтгаануудыг цогцод нь, субьектив хүчин зүйлээс шууд ба шууд бус үүдэлтэйгээр үүссэн объектив нѳхцѳл байдал гэж үзээд шийдвэрлэчих арга зам харагдаж байгаа. Ѳѳрѳѳр, энгийн хэллэгээр бол улс тѳрчдѳѳс, нарийндаа бол УИХ-ын гишүүдээс хамааралтай,  зориудын үйлдлээр хэвшүүлчихсэн тѳвѳгтэй шалтгаанууд удирдлагын бүх шатанд гаж  нѳхцѳл байдал үүсгэсэн гэж шударгаар хүлээн зѳвшѳѳрѳѳд, эль шалтгааныг шууд үгүйсгэн зайлуулах арга. Угаас, улс тѳрийн коньюнктурыг судлаад байхаар нэлэнхүйдээ л ийм хариу гардаг.
 
 Нэгэнт байдлыг нѳхцѳлдүүлж байгаа учир шалтгаан нь субьектив чанартай юм бол субьект байх нь дамжиггүй, тэр субьекты нь зайлуулчихвал сая консенсус чѳлѳѳтэй, шударгаар явагдах үүд нээгдэнэ гэсэн логик, монголын парламент байнгын дарамт, гацаанаас эцсийн эцэст ангижирна гэсэн санаа. Тэр субьект нь  НАМЫН БҮЛГҮҮД юм. Энийг нотлох шаардлаггүй, амьдрал ѳѳрѳѳ хѳдѳлбѳргүй  нотолгоо. ЦЕНЗУРГҮЙ ЯРИА болон бусад нэвтрүүлэгт орсон, гайгүй нь гэгддэг улс тѳрчид, судлаачид, энгийн олон хүн энийг хэлсээр л байгаа, тѳр БОХИР байна гэж Л.Болд хэлж харагдсан. Энгийн хүмүүсээс, хамгийн сүүлд жүжигчин Батзаяа...энэ нам гэж нэг балиар юмнаас л бүх юм...гээд хэлээд авна билээ. Мэдээж энэ үгнүүдийн ард их юм байгаа нь дамжиггүй.
 
Намын бүлгүүдийг татан буулгаж, улс тѳрийн оролцоог парламентаас, Засагаас зайлуулах хэрэгтэй юм. Намууд парламентын гадна гарч институтийн хэлбэрээр ажиллах ёстой, хэрэв туршлага хэрэгтэй гэвэл Гермены Бундестагийн тогтолцоог судлаж болно. Тэнд, намууд сонгууль дуусмагц унтаа байдалд шилжиж, парламентын гадна үлдээд,  парламентын дотор бодлогын фракциуд шинээр зохион байгуулагддаг. Бодлогын фракцид аль ч намын гишүүн хамрагдаж болно. Бодлогын фракци дээр улс тѳр, албан тушаал ярихгүй, гагхүү хѳгжлийн бодлого, концепци ярьцгаадаг юм байна.
 
Бундестаг, салбарласан олон тооны бодлогын фракциудтай, 4-хѳн Байнгийн хороодтой, дээд зэргийн зарчим, эмх цэгцтэй тѳрийн байгууламж. Япон энэ загвар ( modulus)-аар явж байна.  Засаг нь, намын бус засаглалын алгоритмд орно гэсэн үг. Захиргаадалтыг сэргээх нь гэж хардах хэрэггүй, засаглалын маш олон янзын механизм бий, тэндээс нийгэм, улсыхаа онцлогт тохируулан сонгох л ажил.  Нам бүхнийг удирдах, бүгдийг томилох дэгэнд орчихсон улс Молдав, Монгол 2 л байх шиг байна. Ялгаатай нь гэвэл Молдав, улс тѳрийн алгоритмаас саяхан татгалзсан, манайх харин ч улам гүнзгийрүүлэх хандлагатай байгаа, ердѳѳ энэ. Аль соцын үед л хоцрогдсон 2 Мо гэж нэрлэгддэг л байсан, ѳнѳѳдѳр ч тѳрийн талаасаа ялгаа алга даа.
 
Улс тѳрийн алгоритмаас татгалзана гэдэг нь намаас татгалзана гэсэн  үг огт биш, ойлгох хүнд бол ердѳѳ энгийн, намууд нь  улс тѳрийн алгоритмаа түгээмлээр нялзаалгүй нам дотроо хэрэглэдэг, Засаг нь захиргааны алгоритмаар үйл ажиллагаа явуулдаг, парламент нь консенсус зарчимд тулгуурладаг ийм тогтолцоонд орж, үйлдлийн зааг ялгааг гаргана гэсэн үг. Хонь хурга, хуц ухна, үхэр малаа гахай, нохой шувуутай нь бѳѳнд нь саарал ордонд аваачаад хашчихсан, дуртай нь дуртай дуу хоолойгоороо хуцдаг, архирдаг, майлдаг, мѳѳрдѳг,  хашхирдаг, сонирхлоороо талцдаг, одоогийн байдлаар ийм л дүр зураг бууж байна. Монголын улс тѳр БОХИР байна, Оруэллийн Малын хашаа ( Animal farm) романы сюжетийг ѳѳрийн эрхгүй санагдуулдаг.
 
Даварсан Бодон, гахайн сүргээ, бѳгсѳѳ долоодог хэдэн гѳлѳгнүүдээ дагуулж эзнийхээ гэрт орж ирээд хурал хийж фирмийн эзнээ, эзнээс нь огцруулдаг тухай энэ романд гардаг. Намууд тѳрийн ордонд хурлаа хийдэг нь инээдэмтэй бус уу! Гэмт хэрэгтэй тэмцэхийн оронд Цагдаатайгаа тэмцэл явуулдаг, авлигалтай тэмцэхгүйгээр АТГ-тайгаа үзэж тардаг ийм эрүүл бус, инээдмийн улс гүрэн Монголоос ѳѳр хаана ч байхгүй, энэ бол улс тѳрийн бүлэглэлүүдийн гарт орсон ( polit.dominance) гаж тогтолцооны үр хѳврѳл, ил гарсан үзэгдэл. Биесээ тойруулан компроматаар барьцаалсан бохирын сүлжээ байгууламж тѳрийн саарал ордонд босчихсон байна. 
 
Бүх ард түмний консенсус
 
Формал талаасаа 2 арга байгаа, референдум ба олон нийтийн хэргэслээр санал асуулга явуулах арга гэж. Референдум нь ард түмний санал асуулгаас агуулгаараа ялгаатай. Референдумд, санал асуулгатай зэрэгцэн бүх ард түмний ѳргѳн хэлэлцүүлэг явагддаг, тэхээр референдум гэдгээр нь нэршүүлвэл ашигтай. Монголчууд, шинэ үндсэн хууль батлах үедээ үндсэндээ референдум явуулдаг уламжлалтай, яг одоо, түүхийн мѳчлѳгийн  тийм цаг үед тулж ирчихээд байна. Шинээр сонгогдох парламентийн нуруун дээр энэ ажил ачаа болон орж ирэх нь дамжиггүй, тиймээс ч энэ удаагийн сонгууль нь дэндүү хариуцлагатай сонголтыг шаардаж байгаа. Монголын ард түмний дараагийн 25 магадгүй түүнээс ч олон жилийн амьдралын үндсийг тавих сонголт гэж хандмаар байгаа юм.
 
Энэ чиглэлээр ЖУДАГТ МОНГОЛ хѳдѳлгѳѳний эхлүүлсэн санаачилга олон түмний анхаарлын тѳвд байгаа, гагцхүү радикал-экстремист хандлага руу хальтарчих явдлаас сэрэмжлэх ёстой байх. Сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа эрхмүүд ч гэсэн ѳѳрийн дотоод үнэлэмжээ ( самоопределение) зѳв тогтоомоор санагдаж байна. Намайг олон хүн хүндэлдэг болохоор гарцаагүй санал авна, би бол сайн дуулаач, бѳх, илтгэгч, инженер, ноён нуруутай, цагаан гартай...эсвэл би мѳнгѳтэй хүн гэж ѳѳрийн үнэлэмжийг ѳсгѳлүүн тогтоох арга нь  ѳрѳѳсгѳл, дэндүү осолтой алхам.  
 
Харин  ҮНДСЭН ХУУЛЬ, тогтоомжинд ѳѳрчлѳлт оруулахад субьект болон оролцох хэмжээний эдийн засаг, нийгмийн ухаан, хууль эрх зүйн мэдлэг чадамж байгаа билүү надад гээд дотор хүнтэйгээ сайн ярилцаад,  дотогшоо ѳѳрийгѳѳ хэд дахиад ѳнгийгѳѳд харчихад гэмгүй байхаа. Ѳѳрийхѳѳ тѳлѳѳ биш нийтлэг эрх ашгийн тѳлѳѳ явж байгаа гэдгийг нэр дэвшигч бүхэн ухамсарласан байх шаардлагатай цаг үед улсаараа тулж ирчихээд байна.
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү