Жил болгон л хурдан морины ѳвлийн уралдааныг эсэргүүцсэн, дайрсан довтолсон хѳдѳлгѳѳн бий болдог болсон. Энэ жилийн онцлог нь гэвэл, морин уралдааны жилийн хуваарийг батласан Засгийн газрын тогтоолыг хэсэгчлэн түдгэлзүүлсэн Захиргааны Шүүхийн шийдвэр гарсан явдал. Засгийн газар эль шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй бүдүүлэг алдаа гаргалаа, үүндээ тайлбар ѳгөх ёстой л доо. Үүнээс үүдээд ард түмний санаа бодол талцалд хуваагдан, морин уралдааныг бүхэлд нь жигшин зэвүүцэх сошиал давалгаан үүсч сүүл рүүгээ бүр бѳх рүү орох хандлагатай болоод явчихлаа. Та нар муусайн хотын хожгорууд, бидний амьдралд битгий оролц, ѳѳр хийх ажил та нарт зѳндѳѳ байгаа гэж хѳдѳѳний бүлэг агсрав. Хѳдѳѳний хѳдсѳн дээлтэй хувалзан шар феодаалууд, дуртай юм бол ѳѳрсдѳѳ морио унацгаа, ядуусын хүүхдийг бүү номогчил гэж хотыхон шагширч хий дэмий л сошиалаар хэрэлдэцгээв. 
 
Мань мэт нь, нийгэм зүйд дулдуйдан гарц эрэн, үндэслэл хайж,  ѳѳртѳѳ булуу хураав. Морин уралдаандаа ч биш ард нь том улс тѳр зогсоод байгаа юм биш үү ч гэсэн юм бодогдов. Эцэст нь морин уралдааныг эсэргүүцэх нь хэнд ашигтайгаар тусах, Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх нь ямар уршиг тарьж болох талаар аль алин дээр нь санаагаа дэлгэж, гарц хайхад олныг чиглүүлэх зорилгоор энэхүү бяцхан нийтлэлийг тэрлэлээ, болгоон соёрхцгооно уу! Нийтлэлд, аль нэг талыг баримтлаагүй, улс тѳр оруулаагүй, уламжлалт соёлоо зохион байгуулалты нь боловсронгуй болгох замаар авч үлдье гэсэн санааг л шигтгэсэн юм шүү гэдгийг дашрамд хэлэхгүй орхиж болохгүй байхаа.
 
Уламжлалт соёлын түлхүүр
 
Аливаа улс үндэстэнд Үндэсний уламжлалт соёлын түлхүүр ( culture kode) гэж байдаг, энэ нь нийгэм зүйн маш чухал индекстерм юм.  Жишээ нь Англичуудын танин мэдэхүйн, Германчуудын техникийн рационал сэтгэлгээний ард үе улираан залгамжилж ирсэн,  соёлын коод оршоод байна гэж нийгэм зүйчид үздэг. Түүнтэй нэгэн адилаар монголчуудын оюун ухааны мэдрэмж ѳндѳр байгаа, аливаад тэвчээртэй, харх шиг тэсвэртэй, дасан зохицох хатуужилтай, халуун цѳстэй гэж монголчуудын ярьдаг тэр эрэмгий чанарын ард, нүүдлийн соёлоор дамжин ѳнѳѳг хүртэл уламжлагдаад ирчихсэн СОЁЛЫН КООД гарцаагүй байгаа гэж зураглан харж болно. Хэрэв тэр кооды нь унагачихвал монголчуудыг хурганы арьс шиг элдэн зѳѳлрүүлж эдлэхэд хялбар болгож болно гэж тѳсѳѳлдѳг бүтэшгүй ( бүтэж ч мэдэх ) мѳрѳѳдѳлтэй улс орон ч бий гэдгийг энд хэлье. Монголчууд энийг мэддэг, энэ тухай тѳрийн хар хайрцганд хүртэл сургамж болон хадагдсан байдаг юм гэнэ билээ. 
 
Яагаад монгол залуус морь унахаас зэнзийрч мотоциклоор малаа хариулдаг болов? Яагаад монгол адууны нүдийг үй олноор нь сохлож түмний сүлд хийморийг гутаав? Яагаад хятадууд морь уралдуулдаг болов, ямар зорилгоор машин дээгүүр харайлгаж сошиалаар зориуд тараав? Яагаад монголд ирж мал маллах нь ихсэв? Тохиолдол уу? Үгүй л болов уу! Энэ бүхний ард нийтлэг хариу заавал байгаа гэж бодож явдаг. Сүүлийн үед овоо нааштай болох хандлага гарч байгаа монгол хятадын харилцааны асуудалд миний энэ санаа ѳчүүхэн ч холбогдолгүй юм шүү гэдгийг далимд бас хэлье!.
 
Монголын уламжлалт Үндэсний соёлын түлхүүр нь юу юм бэ? Монгол хүний эрэмгий, ухаалаг, аливаад буурьтай тэвчээртэй чанар, энэ бүхэн үндэсний ямар уламжлалаар нѳхцѳлдѳн бий болов? Шууд хариулчихья, энэ бол МОНГОЛ МОРЬ.  Морьгүйгээр монгол хүнийг ѳргѳн утгаар нь тѳсѳѳлѳх арга байхгүй. Монгол морийг гагцхүү хэрэглээний амьтан гэдэг утгаар нь хязгаарлаж болохгүй, тѳрийн сүлдэндээ морио дээдлэн залсан үндэстэн монголоос ѳѳр байхгүй, энэ бол ард түмний ямар нэг онцгой чанарын мэдрэмж. Монгол морь гэдэг хахир хатуу нѳхцѳлд ч дасан зохицож чаддаг, ямар гээчийн тэвчээртэй адгуус болох нь дэлхийн 2 дугаар дайны үед нотлогдсон феномен. Унасан эзэндээ нохойноос ч үнэн ч ухаалаг адгуус бол монгол морь. Сайн хүнд амархан ээнэгшиж дасдаг, муу хүнийг олгойгий нь дэлбэртэл ѳшиглѳдѳг адгуус бол монгол морь. Монгол морины эрэмгий чанарыг ойлгохын тулд хурдан морины уралдаан харахад л хангалттай. Монгол адууны энэ бүх чанар монгол хүнд байдаг нь монголчуудын амьдрал ахуйд морь мал голлох үүрэгтэй байсаар ирсний үр хѳврѳл биш гэж үү? Аливаа ахуй, амьдралын нѳхцѳл нь үндэстний сэтгэлгээ, зан заншлын нѳхцѳлдѳхүйд хамгийн гол үүрэгтэй байдгийг хэн ч надаар заалгахгүй мэднэ.
 
Багаасаа морь унаж, морь малтай ноцолдож торнисон хүүхэд эрэмгий болон ѳсдѳг, энийг нотлоод байх ч шаардлага байхгүй. Морины нуруун дээр ѳссѳн хүүхэд их ухаалаг хүн болдог, энийг батлах ч хэрэггүй. Олны дунд үгээ цэнэ, ганцаараа явахдаа сэтгэлээ цэнэ гэдэг нь амьдралын ихэнх цагаа морин дэл дээгүүр ѳнгѳрүүлдэг морьтон монголын цэцэн үг. Морины ач тусыг тоочиход миний муу бичил нийтлэлийн цар даан ч хүрэлцэхгүй, морины тухай түүх, домог руу ороод явчихвал бүр талийж ѳгнѳ.
 
Эрт дээр үеэсээ адуу малтай зууралдах орчинд амьдарсаар ирсэн монгол хүний эрэмгий сайхан чанар, оюуны ухаалаг мэдрэмж генээр дамжин уламжлагдсаар ѳнѳѳг хүрсэн нь ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ НҮҮДЛИЙН СОЁЛЫН КООД юм, ѳѳрѳѳр сэтгэх нэгэн байхыг үгүйсгэхгүй, гагцхүү аргумент гарган нотлоорой.
 
Ингэж нуршихын учир нь, Үндэсний соёлын кооды нь вирустүүлэх, унагах, гутаах, булаах, хулгайлах зэрэг бусармаг аргаар буурай хѳгжилтэй улс орнуудыг хараандаа оруулдаг экспанси бодлоготой их гүрнүүд дэлхий дээр байгаа гэдгийг л эхлээд сануулчихья гэсэн хувийн бодол. Хүүхдийн эрх гэдгээр дѳрѳѳлѳн хурдан морины уралдааныг бүхэлд нь эсэргүүцэх санаа цухалзах болсныг дагаад хэнд тус болох гээд байнаа гэдэг асуулт логикоор орж ирж байгаа.
 
Мэдээж, нүүдлийн соёлын бусад ѳв уламжлалын нэгэн адилаар хурдан морины уралдаанд орчин цаг үетэйгээ зохицуулан ѳѳрчлѳх, ард түмний хүсэлт шаардлагыг сѳрѳх биш хүлээн авч тооцоод,  засаж залруулахаар юмнууд зѳндѳѳ бий, шийдэх асуудлууд ч их байгаа. Түүний нэг нь ѳвѳл цагийн уралдааныг хэрхэн шийдэх тухайд юм.  
 
Шүүхийн шийдвэрийг сѳрж болохгүй учир
 
Захиргааны Шүүхийн түдгэлзүүлсэн шийдвэрийн гол агуулга нь ѳвѳл цагийн морин уралдааны хуваарийг эргэж харах, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбоотой байв. ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ( Abeyance) гэдэг нь хууль зүйн талаасаа бол асуудлыг шийдэх цаг хугацаа олгож байна гэсэн утгатай юм гэсэн.  Засгийн Газар уг шийдвэрийг заавал хэрэгжүүлэх учиртай л даа, гэхдээ шийдвэрийг хүчээр хэрэгжүүлэх нэхэмжлэл гараагүй, уяачид нэгэнт цуглачихсан цагийн байдлыг харгалзаад цаашид асуудлыг хэрхэх талаар концепци гарган тайлбар ѳгѳѳд, эхний удаад хугацааг сунгах хүсэлт гаргаж болох нѳхцѳл байсан, тэгсэнгүй үл тоомсорлох маягаар хандаж, ёстой л хэнэггүй гүлдгэрийн рольд тоглов. Ингэснээр, шүүхийн шийдвэрийг Засгийн газраасаа эхлээд хэрэгжүүлдэггүй боллоо, Шүүхийн ѳндѳрлѳг засаглалаа аажимдаа алдаж байгаа юм байна гэсэн сэтгэлгийг олон түмэнд бий болгов, энэ нь эргэн засахад тун тѳвѳгтэй алдаа болон хувирлаа.
 
НҮБ-аар 1933 онд батлагдсан Монтевидео ( Montevideo Convention) нэрээр алдаршсан, тѳрийн ѳндѳрлѳгүдийн харилцааны тухай чухал конвенци байдаг юм байна. Уг конвенцын дагалдах баримт бичигт, НҮБ-ын гишүүн орнуудад Шүүхийн шийдвэр хүчинтэй хугацаандаа заавал хэрэгжиж байх тухай заалтууд орсон байна. Хүүхдийн тэвчишгүй хѳдѳлмѳрийн тухай ч бас бус конвенцүүд бий. Тэхээр, сѳргүү логик шинжилгээний аргаар бол НҮБ-ын конвенцыг биелүүлэхгүй байгаа орон НҮБ-ын гишүүн байх эрхтэй юу? гэсэн асуулт гарч ирэх талтай, асуудал ийм тѳвшинд тавигдах нѳхцѳл үүссэн байж мэднэ.
 
Уламжлалт соёлын коодоо хадгалж үлдэх ёстой, бас НҮБ-ын конвенцын үзэл санааг ч дагах ёстой, тѳвѳгтэй 2 асуудлыг биесий нь сѳргүүлж тавин талцалгүйгээр аль аль талд нь эерэгээр шийдэх аргыг монголчууд заавал олох ёстой.  Аливаа эсрэг тэсрэг дотор нийтлэг юм гарцаагүй олддог, энэ л гарцны түлхүүр байх бол уу гэж бодогдоно. 
 
Дүгнэлт гарц
 
Уламжлалт соёлоо авч үлдэх магадгүй цорын ганц арга бол хѳгжлийн эрингээ дагаад орчин цагийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулалтаа ѳѳрчлѳх явдал мѳн гэсэн дүгнэлт гарч байна. Монголчууд цаашдаа ч морио уралдуулсаар л байх болно, гэхдээ ѳнѳѳдрийн энэ янзаар бол нийтийн спорт, баяр цэнгэл, наадам гэхээсээ илүү улс тѳр, их мѳнгѳний хонжоо хайсан цѳѳн хүний тоглоом болох тийшээ хандаад явчихлаа, нууц биш. Хонжоо хайгчдын шуналын дон Шүүхийн шийдвэрээс ч хүчтэй байж хэрэхэвч таарахгүй.
 
Хурдан морины уралдааныг хүндрэлтэй байдлаас гаргах, шүүхийн шийдвэрийг ч хэрэгжүүлээд, морио ч уралдуулаад явах боломжтой, энд олон гарц бий, ганц нэг санаа нэмэрлэе!
 
1. Морин спортын наадмаас мэргэжлийн морин спортыг салгах шаардлага байгаа, нѳхцѳл нь ч бүрдсэн. Энэ талаар судлаачид янз бүрийн санаа хѳндѳж ярьцгаадаг, гэхдээ хараахан шийдэгдээгүй байгаа асуудал. Морин уралдаан нь наадам юмуу, аль эсвэл спорт уу, гэж гайхах явдалгүй, хоёр талтай ойлголт юм. Давын ѳмнѳ НААДАМ, МЭРГЭЖЛИЙН МОРИН УРАЛДААН гэж 2 салгах шаардлага бий болсоон. Наадмын морин уралдааныг аймаг сумдад эхлэж явуулаад, тэндээс шалгарсан цѳѳн тооны шилмэл хурдан хүлгийг тѳрийхѳѳ их баяр наадамд сойдог байвал тѳсѳв хѳрѳнгѳ талаасаа ч хурдан морины уралдааны зохион байгуулалт, нэр хүнд талаас ч илүү оновчтой болж ирэх байхаа. Тѳр засаг, тѳрийн наадмаа ѳѳрийн эрх ямбаар зохион байгуулан  явуулсаар ирсэн, энэ уламжлалыг эвдэх хэрэггүй юм. Бусад бүх уралдааныг мэргэжлийн гэж тооцон морин спорт, уяачдын холбооны мэдэлд бүрэн шилжүүлэх нь зүйтэй. Мэргэжлийн уралдаанд тѳр оролцдоггүй, гагцхүү хяналт тавин татвараа авдаг байхад л хангалттай. Мэргэжлийн морин спорт дотор нь экстремал бооцоот уралдаан гэж ангилан салгаж гаргах нь мэргэжлийн холбоодын эрхийн асуудал болж ирнэ. Нэгэнт суурь агуулгаар нь ийнхүү ангилал гаргачихаар уралдаан явуулах цаг хугацааны маргаантай асуудлыг ч шийдэхэд дѳхѳм болно.
 
2. Наадмын морин уралдаанд ѳвѳл, хаврын улиралд морь уралдуулж наадахыг бүр мѳсѳн хуулиар хорьчих хэрэгтэй юм. Гэхдээ ѲВѲЛ гэдгээ яаж ойлгоод байна? Миний бодлоор бол нэгэнт уламжлалт спортын наадмын тухайд яригдаж байгаа болохоор,  хугацааг ч адилхан уламжлалт аргаар тооцох нь дээр. Ѳвлийн эхэн сарын шинийн 1-ээс, угтах зуны эхэн сарын шинийн 1 хүртэлх хугацаанд, Засгаас зохион байгуулалттай морь уралдуулахыг хориглоно гээд заачихвал болмоор санагддаг. Хѳх ногоо гарах, хѳхѳѳ шувуу донгодож эхлэхээс ѳмнѳ морь уралдуулдаггүй байсан монголын уламжлалт зан заншлаа бид хадгалж үлдэх ёстой байх.
 
Мэргэжлийн морин уралдааны хувьд бол ѳѳр. Нэгэнт мэргэжлийн гэсэн болохоор унаач хүүхдүүд нь мэргэжлийн жокей байж таарна, тэдний аюулгүй байдлын шаардлага ч ѳндѳр тавигдах нь ойлгомжтой. Хугацааны хувьд ѳвлийн эхэн сарын шинийн 1-ээс, хаврын эхэн сарын шинийн 1 хүртэлхээс бусад цагт...гэж тогтоовол оновчтой юм шиг байна. Саяын Засагт хаан бүсийн уралдаан гэхэд цаг дулаарчихсан үед сайхан л болж байгаа харагдсан. Ер нь монголын уламжлалт цаг тооллоор явах нь зѳв л дѳѳ.
 
Харин бооцоот уралдаан гэж шинээр гарч ирж байгаа тѳрлийг дэмжээд экстремал спорт гэдэг талаас нь энэ хэлбэрийн уралдаанд ѳвлийн гэдгээр цаг хязгаарлахгүй байж болмоор. Бооцоог татварын албанаас хяналт тавиад хѳхүүлэн дэмжих, харин татвараа сайн авах нь зүй. Европад, ѳвлийн экстремал мэргэжлийн спортын тѳрлүүдэд ѳсвѳр үеийхэн оролцох нь зѳндѳѳ, гэмтэж бэртэх, хацар гараа хѳлдѳѳх нь энүүхэнд, хүүхдийн эрх гээд байх нь мэдэгддэгүй. Манайд, Засаг оролцоод байдаг зохимжгүй тал бий.
 
3. Уралдааны зохион байгуулалтыг ч ѳѳрчлѳх цаг нь болсон. Уламжлалт соёлоо цаашид соёл гэх сонгодог утгаар нь авч үлдэе гэвэл уралдааны зохион байгуулалтыг наадамчин олон түмний хүсэл, шаардлагад тохируулан ѳѳрчлѳх л ёстой, уламжлал гэдэг нь яс хуучнаар нь хѳдѳлбѳргүй байлгах улаан туг биш л дээ. Тухайлвал, морины гарааг ч бас үзмээр хүсэлтэй байдгаа наадамчдын зүгээс олоон жил илэрхийлсэн, энийг бодолцох ёстой. Хүй долоон худагаас, наадамчин олны үзмэр болгон морио гаргаад, бай тойруулан ирүүлдэг зохион байгуулалтад оруулж бас болно. Олны хяналтанд орчихож байгаа болохоор гараан дээр хүүхдүүд унаж осолдох нь ч эрс багасна. Хондлой дээрээ нэмнээтэй, хонхорцог цээжиндээ элгэвчтэй, тэр нь навсайгаад салхинд хийсчихсэн морь наадмын талбай руу орж ирэх нь тийм ч сүрлэг биш, уяа сойлгий нь тааруулж чадаагүй байнаа л гэсэн үг.  Хүүхдийн насыг ялимгүй нэмээд сунгааны зайг жаахан танаж бас болно. Олон зүйлийн санал хэлж болох байхаа.
 
4. Том хүн унах гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй, энэ нь туйлширсан санаа. Монголын морин уралдааны гол утга учир, үлэмж чанар нь хүүхэд унаж уралддагт л байгаа юм. Жаахаан охин зайдан морь хѳлѳглѳѳд барианд цангинатал гүүглээ л ороод ирэх нь тун хѳѳрхѳн, энийг хараад самсаа шархирахгүй монгол хүн гэж байдаг болов уу? Moрин уралдааныг амьд наадам болгон харагдуулж байгаа унаач хүүхдүүдийхээ аюулгүй байдалд онцгой анхаарах нь монголчуудын үүрэг. Он гараад явагдсан морин уралдаанд 50 хүүхэд мориноос унаж 5 нь бэртсэн юм байна. Одоо би дотор хирдхийм нэг судалгааг хэлье! Энэ 50 хүүхдийн 40-ыг нь унагасан байх юм. Гарааны эхний эгнээ булаацалдсан хүүхдүүдийн хооронд бяцхан зѳрчилдѳѳн гарч, туршлагатайнууд нь азаргалаж түлхээд юмуу шахаад, заримдаа цохиод унагачихдаг, хүүхдүүд үнэнээ хэлэхгүй гүрийчихдэг юм байна, энийг морин спортын идэвхтнүүд судлах ёстой. Эндээс харахад, хүүхдүүд мориноос унаад байгаа биш хүүхдүүдийг хүүхдүүд унагачихаж байгаа болж таарч байна. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ! Тэхээр морины, унаачийн, эсвэл улиралын буруу гэхээсээ илүүтэй зохион байгуулалтын буруу энд байна. Морин спортыг мэргэжлийн спортоор ангилаж мэргэжлийн спортын хатуу стандарт дэглэмд оруулж чадахгүй байгаа нь асуудлын гол цѳм юм. Нэгэнт мэргэжлийн спортоор ангилаад ирэхээр мэргэжлийн жокейтэй байх шаардлага тавигдана, хэдэн зуун жокей сургууль нээгдэнэ, хүүхдүүд мэргэжлийн болно, энэ талааса ч дэвшил гарах байхаа.
 
Эцэст нь энэ сайхан монгол спортын наадмаа, үндэсний мэргэжлийн спортоо манантуулж огтхон ч болохгүй, ард нь хэдэн улс тѳрч, морины хорхойтон байгаа гэх хардлага бол жижиг юм, тэнд уламжлалт соёлын маань түлхүүр коод зоолттой байгаа шүү гэдгийг л мартаж болохгүй гэдгээр энэ удаад бичвэрээ дуусгая! 
 
Эдийн засагч, социологич Иш Цэрэн ( Ish Tseren)