УИХ нэг л явуургүй болчихлоо, удаа дараагийн үйлдлээрээ дампуурлаа үндсэнд нь зарлачихлаа, ганцхан жилийн дотор шүү, чёрт!  Гаргасан шийдвэрээ хэдхэн хоногийн дараа хүчингүй болгож, оффшоортой тэмцэнэ гэж ѳѳрсдийхѳѳ батласан хуулийг хэрэгжих үндэслэлгүй хэмээн мэдэгдэж байгаа нь ИХ цаашид оршин тогтнох, үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах ямар ч учир утгагүй болсныг нотлосон хэрэг боллоо. Гаднын фирмэнд улс орноо бүхэлд нь тушаана гэдэг бол эх орноосоо урвасан хэрэг, хариуцлагаас мултрах, эсвэл мултлах зорилгоор Эрүүгийн хуулинд шинэчилсэн найруулга оруулах далбаан дор ЭХ ОРНООСОО УРВАСАН гэх заалтыг зүгээр мѳрдѳгдѳж байгаа хуулиас бүхэлд нь баллуурдах атгаг санаагаа дарааллын гадуур оруулж ирэн яаралтайн горимоор хуульчлан баталлаа. Танхимаараа ийнхүү эх орноосоо урваж буйгаа харуулав. Ард түмэн хэзээ ч Монголоос урвахгүй, хэн урвасан нь тодорхой, хэний эрх ашигт нийцсэн хууль үйлдвэрлээд байгаа нь ч ойлгомжтой. Хэдэн бор халзан хонинууд хууль тогтоох тѳрийн дээд байгууллагаар, хѳзѳр шиг наадаад зогссонгүй, улс орныг гадны мэдэлд ѳх авлигалын сүлжээг илтэд хамгаалсан хууль гаргалаа гэж ард түмэн халаглаж байна. Aрд түмний нийтлэг эрх ашигт эсрэгцсэн, хэлбэр талаас нь солонгоруулан гоёсон ч мѳн чанараараа савангийн хѳѳс шиг хэврэгхэн хууль үйлдвэрлэж цаг алдаад байгаа нь нийгмийн хѳтѳч биш харин үймүүлэгч болохоо харуулсаар байна. Туслаж чадахгүй бол ядаж битгий саад бол гэж ард түмэн хэлсээр байна. Дээр нь гишүүд нь хуралдаа суудаггүй, бусдын кнопыг орлож дардаг, ажил дээрээ хѳлчүүрхдэг, асуудалд хандах концепци, эдийн засгийн шинжилгээ тооцоолол, аргачлалын түлхүүр үгний ч мэдлэггүй, ихэнх гишүүд ямар нэг дарамт, шахаанд баригдсан, намын дэглэлд хайрцаглагдсанаас урган гарч байгаа түмэн буруу үйлдлүүд нь ард түмнийг тѳлѳѳлѳх эрхгүй болгож байна. Сонгогдсон цагаасаа ѳнѳѳдрийг хүртэл, албан тушаал ярих, урьд нь гарсан хуулинд засвар хийхээс ѳѳр олигтой юу ч хийгээгүй сул зогссон...гэтэл ганц гялтайх юмаа унтраалаа...гэж зарим гишүүний бухимдан хэлж байгаа нь үнэний талтай үг. Ѳѳрсдийхѳѳ сонгосон сайд нарт ч хариуцлага тооцдоггүй, тооцож ч чадахгүй ...гэж харжийна...гээд жалираад сууж байдаг олхиогүй хэдэн хүний олонлиг л оршиж хоцров, хараад суух байсын бол ард түмнийхээ тѳлѳѳ чардайтал зүтгэнэ гэж амлаж гарч ирсний учир юунд байна? Алх тоншиж батлачихаад...бид юу батлачхав аа, дахиж шинээр хууль санаачлахаас ѳѳрцгүй боллоо...гээд бүлтгэнээд сууж байж таарах уу? Ёстой нэг муухан дэглэсэн хошин шогийн үзэгдэл л болж байна даа.

Монгол Улсын тѳр, луугийн аманд сайн дураараа даган орсон тухай би урьд нь бичиж байсан. http://sonin.mn/blog/tserenkhuui/70245 Хятадын ГЕО судладаг мэргэжлийн хүмүүс бол үүнээс ч ихийг хэлэх байсан байхаа, учир юунд дуугүй сууна вэ? Гадны хараат болох үйл явц зогсолтгүй үргэлжилсээр байтал амаа үдүүлсэн, чихээ тагласан, нүдээ анисан 3 сармагчингийн дүрд хувирцгаах нь хэнд ашигтай вэ? Хѳрштэйгѳѳ хамтран ажиллахыг хэн ч эсэргүүцээгүй, гэхдээ элдвээр шалтагцан ам руу нь гүлийгээд орчихож болохгүй л дээ. Toлгойгоо гадныханд мэдүүлчихсэн Монголын тѳр, алхах гишгэх явдлаа ОУ-ын валютын чѳтгѳрт сайн дураараа журамлууллаа, үүний ард мэдээж олигархиудын ашигт шунасан том сонирхол зогсож байгаа нь ойлгомжтой юм. Орлогоо хилийн гадна хуримтлуулахыг зѳвшѳѳрѳѳгүй тохиолдолд хахууль авчихсан улс тѳрчдийг илчлэнэ гэсэн утгатай Риогийн ганц үг л УИХ-ын олигархи гишүүдийн толгой дээр аянга ниргэж түүхэнд байгаагүй их сандралд оруулав. Дэлгэсэн тэрлэг шиг нутгийхаа, агь нь ханхалсан газар шороог, хѳрсѳн доорхи баялагтай нь цуг, оффшоорын цустай мѳнгѳний солионд ѳгчихдѳг, гадныхны зээлсэн хѳрѳнгийн тѳлбѳрийн барьцаанд тавихыг зѳвшѳѳрѳѳд сууж байдаг, тэднийг цээжээрээ хамгаалдаг монгол хүн байна гээд бодохоос бѳѳлжис хутгамаар. Одоо байтлаа, хѳдѳлсѳѳр байгаа ТТ уурхайг ТОМ ТѲСѲЛ ХѲДѲЛГѲНѲ гэж ухуулан ард түмний тархийг занданшуулах боллоо,  далд нууц нь юу вэ?  Уурхай хѳдлѳхѳѳр л улс орон хѳгжчихдѳг, иргэд нь баяждагсан бол Монгол аль хэдийн дэлхийн дээвэрт гарч, ард түмэн нь араавчуудаас ч баян болчихсон байх цаг хугацаа ѳнгѳрсѳѳн, харамсалтай нь тэгсэнгүй, улс нь ѳрѳнд баригдаж ард олон нь ѳлсгѳлѳнд нэрвэгдлээ, 20 хүрэхгүй гэр бүл л хагартлаа баяжих шив дээ.  Нэг хэсгийг нь ѳчиггүй буудан алах, ордонтой нь цуг бѳмбѳг тавьж дэлбэлэхээс ѳѳрцгүй боллоо гэж хилэгнэн хашхирч байгаа учир мэдэх зарим улс тѳрийн тоймч, сэтгүүлчдийн бачимдлыг сэтгэлээрээ би ойлгож байна, хийрхэл гэж бодохгүй байна. Хүрээний гаднаас сонсоод, судлаад мань мэт нь хүртэл ийм дүгнэлтэд хүрчихээд байхад дотор нь шатаж яваа мэргэжил нэгтнүүд мэдээж байж суух газаргүй болж байгаа биз ээ! Moнголын газар шороо, хѳрсѳн доорхи баялаг үнэгүй, үнэ тогтоох арга байхгүй, үнэлэмж үнэлгээний нэгж дутагдана, үүнд шунасан сорон мѳлжигчдийн аманд унаж хямдаар үнэлээд худалдаад, орлогы нь хилийн гадуур, ашгий нь эргийн гадуур эргэлдүүлээд байгаа гээд бодохоор иргэдээ, ард түмнээ дэндүү басамжлан доромжилсон хэрэг болж байна. Олигархиуд, олигархижсан тѳрчидтэйгѳѳ цуг харийн далд ЭЗ-ын алуурчдын компромат занга барьцаанд урхидуулсан нь ойлгомжтой болсоор байгаа юм биш үү? Ингэхэд, ОУ-ын валютын чѳтгѳр гэж хэн бэ?

ОУВС-ийн үүссэн түүх

ОУВС бол чѳтгѳрийн санаатай байгууллага. Тодорхой талбар дээр ѳѳрийн хүчирхийлэл, хяналтыг тогтоон барьж байхын тулд бусдын нѳлѳѳллийг ямар ч хамаагүй аргаар хаадаг хорон санаатай амьтан байдаг бол тэрийг ЧѲТГѲР гэж нэрлэж болох байх, ОУВС нь агуулгаараа, гагцхүү АНУ-ын эрхшээлд байдгаараа онцлог, тийм л байгууллага. Энэ тухай зориг гарган шүүмжилсэн хүний нэг бол Хятадын ѳмнѳѳ барьдаг, нэрт эдийн засагч профессор Ши Цзяньсюнь юм. Энэ эрхэм, Хятадын 9 их сургуулийг дэлхийн тэргүүлэх тѳвшинд гаргаж чадсан "985" тѳслийг хэрэгжүүлэгч эрдэмтэн, дэлхийн хүн.  Бээжингийн Их сургуулийн 100 жилийн ойгоор, тухайн үеийн хятадын удирдагч Цзянь Цзэминий дэвшүүлсэн тѳсѳл л дѳѳ, БИС 1898 оны 5 сард үндэслэгдсэн, эндээс тѳсѳл 985 хэмээн нэрлэгдсэн байхаа. АНУ-ын зүгээс ОУВС-д оролцох квотоо эргэж харах болсон тухайгаа мэдэгдсэний дараа Ши Цзяньсюнь, "Квотыг ѳѳрчилснѳѳр суурь хүрээний доторхи нэг талын нѳлѳѳлѳлд ѳѳрчлѳлт гарахгүй, АНУ-ын оролцооны хүч хэвээр үлдэх болно. ОУВС-г Америк удирдсаар ирсэн, цаашид ч удирдах болно гэсэн вето ( бусдын оролцоонд тавих хориг) ѳѳрчлѳгдѳхгүй" гэж хэлсэн байдаг. Энэ үгний ард дэлхийд БРИКС банкны нэрийг ѳргѳх, ОУВС-д Хятадын нѳлѳѳг ахиулах хятад бодлого зогсож байгааг үгүйсгэхгүй, гэхдээ л гол нь квот биш далд систем байна гээд үнэнийг нээлттэй хэлчихсэн нь олзуурхууштай. Аливаа Институцын чадал, үйл ажиллагааны чиглэл нь үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчдийн эрх, oролцоогоор зохицуулагдаж байдаг нь ойлгомжтой юм. ОУВС-ийн анх үүссэн түүхийг товчхоон гүйлгэн  харцгаая.

IMF (International Monetary Fund) гэх НҮБ-ын эрхшээлд байдаг банк, санхүү зээлийн агентын нэрийг оросууд "Международный валютный фонд" хэмээн утга гуйвуулан орчуулсныг монголчууд орос хэлнээс ОУВС хэмээн махчлан хѳрвүүлж хэрэглэсээр нийгэм, улс тѳрийн хэллэгт хэвшүүлжээ.  Үнэн хэрэгтээ бол ОУ-ын ямар нэг сан ч биш, зүгээр л дэлхийн толгой баячуудын хувь нийлүүлэн босгосон, улс хоорондын харилцаанд дулдуйдан мѳнгѳ хүүлдэг байгууллага юм. Албан ёсны зорилго нь бол...хѳгжиж яваа улс орныг санхүүгийн хямралаас гаргах, туслах...энээ тэрээ гээ л жигтэйхэн гоё сонсголонтой. Бачир дээрээ бол нохойн жогор, тѳлбѳрийн чадвараа алдсан олон ч орныг чѳтгѳр шиг айлган тамлаж, сүйрлийн ирмэгт аваачсан даа.

ОУВС анх 1947 оны 3 сарын 1- нд үндэслэгдсэн гэж албан баримт бичгүүддээ тусгасан байгаа. Үнэндээ бол Дж.Кейнс, Гарри Уайт...зэрэг эдийн засгийн том том онолчдын санаачилгаар дэлхийн зартай, зангарагтай хѳрѳнгѳтнүүд 1944 оны 6 сарын 22-нд америкийн жижигхээн хот Бреттон-Вүүдэд цуглан, хувь хѳрѳнгѳ гарган сан байгуулж мѳнгѳ хүүлэх зарчмыг тохиролцсон байдаг, тэр нь ОУВС-ийн "Хартын зүйл ангиуд" нэрээр түүхэнд мѳнхлѳгджээ. Тѳлбѳрийн чадвараа алдсан хѳгжиж буй орнуудын ард түмний хармааг хоослон, улсы нь сүйрэлд оруулах механизм, далд санаа, зарчмууд нь бүгд Хартын зүйл ангиудаар биеллээ олж байдаг юм. Улс орнуудад үймээн самуун, замбараагүй байдал үүсгэнгүүт л мѳнгѳн капиталийн урсгал Хартыг үндэслэгчдийн банк руу цутгадаг уран механизмыг урьчилан маш сайн тооцоолж бодож олсон байдаг, энэ бол ердийн санхүүгийн луйвар юм. Харин үүнийг дэмжээд гар хѳл нь болоод явдаг шуналын донтой ѳѳдгүй новшнууд аль ч улс орноос олдоод байдаг нь гайхалтай.

Мѳлжих гэж байгаа улсыхаа тѳр засгийн байгууллагаар заавал албан шийдвэр, хүсэлт гаргуулдаг. Тэр нь Меморандум гэх их гоёмсог нэртэй, татвараа нэмнэ, халамжийг хязгаарлана, хариуцлага нэрийн дор торгуулийг жинхэнэ утгаар цэцэглүүлнэ гэсэн утгатай албан хүсэлт юм. Монголын тѳр яг ийм замаар явж байна. Үгүй гэхээр бага хүүтэй зээлээр бооно, хавчина, шахна болохгүй бол улс тѳрийн шахалт үзүүлнэ, гарцгүй байдал руу түлхэнэ Меморандум гаргагч нь аманд нь орж үхнэ, ийм л юм. Хартын гэрээ нь дотроо хэдэн зуун бүлэг бүхий 31 зүйл ангитай, дагалдах үй олон баримт бичигтэй, эхний суурь болзлоо дэлхийн тэргүүлэх 28 орноор анх зѳвшѳѳрүүлчихсэн, 184 орны гишүүнчлэлтэй НҮБ-ын ланжгар агент. Түүний ард улс орон дамнасан сүлжээ ( multinational сorporation) зогсож байдгийг мэдэхгүй хүнгүй болжээ.

ОУВС-аас зээл аваад баларсан орнууд

ОУВС-ийн 4 тѳрлийн зээлийн хамгийн хүнд нѳхцлѳѳр гэрээ байгуулсан улс орнуудад голдуу иргэний дайн болоод дуусдаг. Манайх энэ замаар явж байгаа. Үнэмшилтэй ойлгогдох талыг нь бодоод хэдэн жишээ орууллаа.

1. Югослав. Социализмын үед ч зах зээлийн эдийн засгаараа гайхуулдаг, тэрийгээ чадамгай удирддаг байсан нэртэй зүстэй, хѳгжилтэй том Улс байсныг нь монголчууд андахгүй. Хѳгжлийн гол тулгуур механизм нь хѳлѳѳ олоод муугүй амьдарчих арга барилаа олчихсон бүс нутгаа тѳрѳѳс дэмжих координат тогтолцоо байсан юм. Югославт, ОУВС-аас зээл олгохдоо нэг ер бусын нѳхцѳл тавьсан байдаг юм, тэр нь бүсийн чанартай биеэ даасан эдийн засгийн мужлалыг тэнцвэртэй барих тѳрийн бодлогоосоо татгалзах явдал байв. Югослав, ОУВС-ийн Зѳвлѳмжийг хэрэгжүүлнэ гээд зээл авсан, хэрэгжүүлсэн, үр дүнд нь салан тусгаарлах үйл явц ѳрнѳн, Орон нутаг тѳрийн хяналтнаас гарч ноцтой байдал үүсэн, иргэний дайн дэгдэж 600 мянган хүний аминд хүрсэн. Нэгдсэн Югослав Улсын үндэсний мѳнгѳн капиталийн 80% нь Америкийн банк руу шилжсэн баримт бий.  Зарим нутгийг Америк ѳѳрийх нь мѳнгѳѳр зардал хийн эргүүлээд бѳмбѳгдчихсѳн. Ѳнѳѳдѳр ЮГОСЛАВ гэдэг улс дэлхийд байхгүй болжээ, бие даан хѳгжих чадваргүй ОУВС-ийн мэдлийн хэдэн жижигхээн тусгаар Улсууд л үлдэв.

2. Саяхныг болтол "ХАА хѳгжлийн загвар, модель" хэмээн тооцогдож дэлхийг гайхуулж байсан Руанда гэж жижигхээн улс зүүн Африкт бий, бий ч гэждээ одоохондоо байгаа. Кофе уудаг хэнбугай ч үүнийг хэлнэ. Руанда, 1989 онд цаг агаарын хүндрэлээс болж ургац алдан ОУВС-аас асар их хэмжээний зээл авсан, гай газар дороос гэгчээр дараа жил нь дэлхийн кофены үнэ унасан, унагасан байх ч бүр том магадлалтай. ОУВС дахин зээл авахыг зѳвшѳѳрсѳн, гэхдээ ганцхан нѳхцѳл тавьсан байдаг юм, тэр нь фермерүүдэд тѳрѳѳс дэмжлэг үзүүлдгээ бүр мѳсѳн зогсоох явдал байв. Ард түмэн энэ нѳхцлийг зѳвшѳѳрѳѳгүй, гэтэл тѳрийн түшмэлүүд толгой мэдэн зѳвшѳѳрсѳн шийдвэр гаргасан, манайд юу боллоо ЯГ Л ТҮҮН ШИГ! Тѳрд голдуу шургалсан олигархижсан тутси нар, газар тариалан эрхэлдэг хүн амын олонхи туту нарын хооронд байсан зуун зууны эвдрэлцлийн шарх гэнэт сэдэрч тѳр ард түмний хооронд ойлгомжгүй байдал үүсэн иргэний дайн дэгдэж 1,5 сая руандачуудын аминд хүрсэн гашуун түүхийг хүн тѳрѳлхтѳн мартаагүй байгаа. Иргэний дайнаар улс орны мѳнгѳн капитал бүхэлдээ Америкийн банкууд руу урсч, юу ч гүй болтлоо сүйрсэн ХАА-н фермерүүд гадны баячуудад эдлэн газраа худалдаад хэдэн зуун мянгаараа дүрвэж эхэлсэн. Ѳнѳѳдрийн Руанда,  тусгаар тогтносон гэж хэлэхэд ч хэцүү ѳрѳвтѳр улс болон хувирсаан.

3. Сомали гэж улс Эффиофтой хийсэн дайны дараа санхүүгийн тѳлбѳрийн чадвараа алдаж ОУВС-д хандсан байдаг. ОУВС мэдээж уухайнтас зѳвшѳѳрнѳ биз дээ, нэг л болзол тавьсан тэр нь "xахир ЭЗ" тѳслийг хэрэгжүүлэх санал байдаг юм, Америкийн үр тариаг демпингийн үнээр худалдаж авах гэсэн хатуу болзол тавьсан. Демпингийн үнэ гэдэг нь дотоодын зах зээлийн үнэнээс доогуур, заримдаа ѳртѳгдѳѳ ч хүрэхгүй үнийг хэлдэг, Оросоос хямд үр тариа авч, үндэсний газар тариалан эрхлэгчдийн дургүйцлийг дэврээдэг манай сайд нарын жишиг шиг л юмыг хэлнэ дээ. Ийнхүү газар тариалан эрхэлдэг байсан хоршоо, ѳрхийн аж ахуй үй олноороо дампуурч үндэсний орлого хумигдан эмнэлэг, цэцэрлэгүүд хаагдан улс цалингаа тавьж чадахгүйд хүрэн дараагийн хүнд нѳхцѳлтэй зээлд татагдан орсон. Байдал улам дордож үндэсний мѳнгѳн капитал Америкийн банк руу урсаж, үймээн самуун дэгдэн иргэний дайн болж 60 мянган хүний амь үрэгдэн иргэд хэдэн зуун мянгаараа дүрвэсэн. Нутгийн оршин суугчид амьдрахын эрхээр ОУ-ын хѳлѳг онгоц олзлон барьцаалж амжиргаагаа залгуулдаг болсон.

4. ЛатиноАмерикийн зарим орнуудыг OУВС яаж балласан талаар бас ганц нэг жишээ хэлье!

Мексик. 80-аад оныг хүртэл энэ орон,  хѳгжиж яваа латин-америкийн орнууддаа дээгүүр хѳгжилтэйд тооцогддог газрын диваажин улс байлаа. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаснаас санхүүгийн хямралд орж улмаар ОУВС-тай хамтран "технологын шинэ үсрэлт" тѳслийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Горбачёвын "перстройка" шиг л юм болсон доо. ЭЗ-т лебералчлалын бодлого явуулж Бейкерийн программ гэгчээр үйлдвэрүүдийг хувьчлах явцад Америкаас 45 млрд доллар оруулж ирсэн, үйлдвэрүүдээ америк баячуудад худалдсан гэсэн үг.  Энэхүү реформыг "Мексикийн гайхамшиг" хэмээн дэлхийгээр зарлаж байв. Гадаадын ХО үргэлжилсээр байв, зѳвхѳн 91-93 онуудад 100 млрд долларын капитал орж ирсэн. Хѳрѳнгѳ оруулалтаар боссон үйлдвэрүүдийн орлого Америкийн банкаар дамжих хатуу болзол мѳрдѳгдѳж байв. Үндэсний үйлдвэрлэл аажимдаа нурж, 20 мянган том, дунд, 2 сая гаруй жижиг болон ѳрхийн үйлдвэр хаалгаа барьж 700 мянган хүн ажил, амьдралгүй болсон. Мексик Улс 1994 онд санхүүгийн хямралд орон тѳлбѳрийн чадваргүй болсноо зарласан. ОУВС-аас дахин 53 млрдын зээл шинээр олгохоор болж,  нэг эрсдэлтэй болзол тавьсан байдаг юм. Тэр нь Мексик Улс NAFTA-д хамрагдах нѳхцѳл байлаа, Мексикт ОУВС-ийн Зѳвлѳмжийг дагахаас ѳѳр гарц oлдоогүй. НАФТА гэдэг нь Америк, Канадын худалдааны чѳлѳѳт бүс юм. Чѳлѳѳт бүсэд 14-16 млрд долларын ХО хийж, орлогыг бас л Америкийн банкаар дамжуулсан. Мексикийн жинхэнэ там эндээс эхэлсэн байдаг юм, түүхэнд байгаагүй ядуурал нүүрлэж, ажилгүйдэл гэмт хэрэг гаарсан. Нийт нас барагчдын 51% нь ѳлсѳглѳнгѳѳр цааш харсан гэсэн баримт байгаа. Хэрэв ѳнѳѳдѳр Чѳлѳѳт бүсээс гарна, НАФТА-г орхино  гэсэн Трампын мэдэгдэл биеллээ олвол Мексик гэдэг улсад  шууд дампуурал зарлах гарц л үлдэнэ.

Аргентин гэж ямар сайхан орон байлаа, ѳнѳѳдѳр ямар байдалд ороод байна? Эдийн засгийн түр зуурын хямралаас гаргаж Аргентины гайхамшиг гэгчийг бүтээн босгоно гэж амласан ОУВС-ийн тѳлѳвлѳгѳѳ,  "Хүнд ѳвдѳлтийн эмчилгээ" тѳсѳл биеллээ олсонгүй. 1989 оноос эхэлсэн ОУВС-ийн эрүүлжүүлэх хѳтѳлбѳрѳѳр олгосон зээл нь ѳнѳѳдѳр 138 млрд долларын ѳр болон хувирлаа. Цалин, тэтгэвэрээ ч ѳгч чадахгүй, сангаар нь ѳрѳѳ тѳлж байна. Америкаас оруулсан 40 млрд долларын ХО-ын орлого Америкийн дансаар эргэж нийтдээ 280 млрд долларын ашиг болон ѳсчээ.

Энэ мэтээр ОУВС-аас хатуу нѳхцлѳѳр зээл авсан Украин, Индонези, Бразиль, Эквадор, Перу...гээд олон орны сүйрлийн жишээг жагсааж болно. ОУВ-ийн чѳтгѳр, дараагийн амттай зуушийг олзлохоор анхааралтай харж байгаа, тэр нь Венесуэль, Монголоос ялгаатай нь Венесуэлийн ерѳнхийлѳгч Николас Мадура, ОУВС-аас зээл авахгүй хэмээн гүрийсээр байгаа. Ѳнѳѳдѳр тэнд иргэний дайн болохдоо тулчихаад байна. Чѳтгѳрийн ѳгѳѳш болох нь цаг хугацааны асуудал болсоон. ОУВС ѳгѳѳшѳѳ эхлээд сүйрэлд оруулан бэлддэг нь ойлгомжтой болсоор байгаа.

Дэлхийн Засгийн газар

ДЭЛХИЙН ДАЛД ЗАСГИЙН ГАЗАР бол хаалттай, нээлттэй хэдэн зуун эх сурвалжтай, дэндүү том сэдэв, тусгай хэд хэдэн нийтлэлээр бол тоймлож болох л байх, эсвэл Conspiracy theory гэсэн түлхүүр үгээр гүүгэлдээд сонирхчих бас боломжтой.  Энэ удаад, хѳгжиж буй орныг зээлээр боомилох асуудал нь ОУВС-тай нягт холбоотойг харуулсан ганц нэг баримтыг орууллаа. Ер нь бол дэлхий дээр байгаа бүх мѳнгѳний 3/1-ийг гартаа атгасан оффшоор бүсүүдийн асар их мѳнгѳ ардаа зохицуулах эзэнгүй байна гэдэг бол шал худлаа. Түүнтэй нэгэн адилаар 184 улс-гишүүнтэй, 3000-aaд нууц туршуултай мѳнгѳ хүүлэх, санхүү зээлийн хувь нийлүүлсэн институт ардаа залах эзэнгүй оршин тогтнох боломж байхгүй л дээ. Ѳнгѳн дээрээ АНУ залаад байгаа дүр эсгэдэг ч үнэн чанартаа хэдхэн гэр бүлийн эзэмшилд байдаг, тэрийг далдаас удирддаг Засгийн газартай, тэр нь Ротшильдын санаачилгаар анх бий болон боссон "Бильдэрбергийн клуб" бололтой байдаг. Учир нь, ОУВС-ийн ерѳнхийлѳгч Кристин Лагар энэ бүлэглэлийн албан ёсны гишүүн хүн. Бильдэрбергийн клуб Рокфеллэр болон дэлхийн нѳлѳѳ бүхий баячуудын нууц 4 бүлэглэлтэй нэгдэх талаар үгсэн тохиролцож Австрийн Interalpen буудалд нууцаар уулзаж Дэлхийн Засгийн газар байгуулах шийдвэр гаргасны дараа Оросын Думын хуралдаан дээр В.Жириновский...биднийг,  Бурановын эмээ нарыг харан баясаж суух хооронд ар худрагаар Дэлхийн далд Засгийн газрын мѳрѳѳдѳл биеллээ оллоо. Тэд ядуу буурай орнуудад хямд зээл ѳгѳѳд газар нутгийг нь барьцаалж байна. Чубайс, Каспаров, Гуриев нар хүртэл тэнд доншуучилж явна...гэж хашхирч байв.

Жишээлээд бодоход, Монголыг хэд хуваачихъя, газар доорхы нь ховх цѳлмѳчихье гэсэн солиотой санаа гарган хэрэгжүүлнээ гэхэд Бильдэрбергийн клубын нѳлѳѳ бүхий хэдхэн хүний хуйвалдаан л хангалттай, механизмыг нь тэд хоромхон зуурт олж чадна, дэлхийн орчин цаг ийм болжээ. Бильдэрбергийн хуйвалдаанаар тухайлвал, 1974 онд Р. Никсоныг, 1990 онд Маргарет Тэтчерийг огцруулж, Б.Обамаг Х.Клинтонтой хамтрахыг шийдэж, Иракийн дайныг жилээр хойшлуулж, Югославыг хэдэн хэсэг болгон хувааж, Украиныг Оростой сѳргѳлдүүлж  чадаж байв. Монгол Улс, мунхаг тѳрийн харгайгаар ийм л нэг аймшитай чѳтгѳрийн саварт ѳѳрийн эрхгүй гүйгээд орчихлоо. Бильдэрбергийн клуб 60 жил оршин тогтнохдоо 62 удаа конфференци хийсэн, гэхдээ юу ярьцгаасан, ямар асуудал шийдсэний нь тэр ч бүү хэл хаана хуралдсаныг нь Дрезден, Австри ( Телфсбухен) 2-ын хурлыг эс тооцвол бусдыг нь дэлхийн пресс мэдэж чадаагүй, харин Оросын КГБ нилээд мэдээллийг ил болгосон байдаг юм билээ. Бильдэрбергчүүд ѳѳрсдийгѳѳ...бид библид гардаг албин чѳтгѳр биш...гэдэг нь худлаа, үнэндээ бол яг мѳн! Одоо Монголд Орос руу байдаг хүчээрээ ойртохоос ѳѳр зам үлдээгүй гэж нийгэм зүйн асуудал сонирхдог мэргэжилтний хувьд бодож байна, учир нь ДЗГ-ын зүгээс монголын газрын хэвлий доторхийг ховх сорохоор онилсон харцаа урд хѳршѳѳр хослуулаагүй гэх баталгаа байхгүй юм.

ОУВС-аас зээл авахгүй урагшлах зам байсан, цаашид ч байгаа

ОУВС-ийн чѳтгѳрийн санаатай хүндрүүлсэн хѳтѳлбѳрт орохгүй эдийн засгаа эрүүлжүүлэх арга байсан уу? гэвэл байсан одоо ч тэр боломж байсаар байгаа. Энийг наад захын эконометрик тооцоолол, модул аргачлалаар гаргаад ирэхэд тѳвѳг орохгүй, гагцхүү тэр нь эх оронд ашигтай ч тѳрчдѳд ямарч ашиггүй, авлигачдын ашиг хумигдана, тэхээр тэд хэрэгжүүлэхгүй. ОУВС-ийн Ex буюу хүндрүүлсэн нѳхцѳлтэй хѳтѳлбѳрийн дотор газрын хэвлий доорхи баялгийг гадны мүлтимиллионерүүдийн гарт аажмаар оруулах, борлуулалтын орлогыг хилийн гадуур ѳѳрсдийн банкуудад байршуулан мэдэлдээ байлгах, монголын олигархиуд, шуналтай хэдэн улс тѳрчдийг мѳнгѳѳр угжиж улмаар ард түмний дургүйцлийг дэврээн Руандагийн замаар оруулах чѳтгѳрийн санаа оршиж байж мэднэ. ѲРѳѳр гинжлэх бол чѳтгѳрийн гарт байдаг гаршсан механизм. Гэхдээ монголчуудын МОНГОЛ гэсэн нийтлэг эрх ашиг тархинд биш цусанд нь генээр хадгалагдан оршдог, тэгээд ч Руандад хаа нэгтээгээс нүүдэллэн бэдэрч ирсэн хуту, тутси нартай жишиж арай ч болохгүй дээ гэдгийг дутуу л ойлгоцгоогоод байна даа.

ОУВС, түүний ард зогсож байгаа орон дамнасан коорпорациудын үйлдлийг сѳрѳн зогсож чадах цорын ганц хүч бол Хятад биш, харин Орос! Ерѳнхийлѳгчийн дэргэд Орос-Монголын хамтарсан ГЕО судалгааны хүрээлэн яаралтай байгуулж зарим онцгой эрхийг олгох гарцыг судламаар байна. ҮАБ-аар харилцан туслалцах гэрээг гагцхүү Оростой байгуулах нь зүйтэй мэт санагдана. Шүүмжлээд зогсохгүй гарц хайлцах үүднээс иймэрхүү санаагаар тѳгсгѳлѳѳ, санаа оноогоо уралдуулцгаана уу!

Эдийн засагч,социологич Иш Цэрэн