Тэнгэрийн муухай арилаагүй, цэлмэх болоогүй
 
Монголын улс тѳрийн тэнгэр бүрхэг байна. Хавиржингаа шороон шуурга нүдлээ, хямарлаа. Зун, ерѳнхийлѳгчийн сонгуулиар ард түмний зонхилох хэсэг шийдвэртэй алхам хийж, харин ч тэнгэр жаахан хаяарсаан. Энэ бол нийгмийн хѳгжлийн процесс байсан юм, энийг би "ард түмэн нэг тaлдаа гарах процесс" гэж дуу алдан бичиж билээ. Энэ процессыг хэд хэдэн судлаач ажиглаадхсан бололтой санагдсан, үнэндээ бол дуу алдах ч багадахаар, баярламаар, бахархмаар нийгмийн томоохон үзэгдэл болсон юм. Баттулгыг сонгочихлоо гэдэгтээ биш, Монгол улс ялсандаа ч бус, харин улс даяар нүүрлэсэн улаан цагаандаа гарсан доромжлол, басамжлалын дор ард түмэн цааш амьдрах аргагүй боллоо гэдгийг л нийтээрээ ухамсарлаж эхэлсэнд хамаг учир нь байгаа юм. Ард түмэн нэг талдаа гарах процесс нь араасаа 2 айхтар үр дүнг чирсэн.
 
1. Мѳнгѳ, эрх мэдлийн тѳлѳѳх улайрсан тэмцэлд идэгдсэн тѳрийн харилцааны уналтын байдалтай тѳвшинг, дэгэн догон амьдралд хат суусан нийгмийн ухамсартай жишихын аргагүй болсныг  харуулчихсан. Тѳр нь нийгмээсээ хоцорч байсан, одоо ч хоцорч байгаа гэсэн үг, нүдэн дээр илт явагдаад байсан энэхүү бодит байдлыг бие тоосон, ард олноо басамжилсан аястай эрх баригчид тооцоолж чадаагүй ялагдал хүлээн унацгаасан. Ийм юм болох нь илт байсан юм.
 
а). Сонгуульд Баттулга ялна.
б). МАН-д хагарал гарна.
в). Засгийн Газар огцорно.
г). Парламент тарах нѳхцѳл үүснэ гэсэн 4 зүйлийг тѳсѳѳлѳн хэлсэн маань Вангаадсан таамаглал байгаагүй, зүгээр л бодит байдлыг, нийгмийн коньюнктурыг ажигласан, шинжилсэн хэн бүхний хэлчихэж чадахаар улс тѳрийн бяцхан прогноз байсан юм.  Бүх юм болдгоороо л прогноз ёсоор болсон, бѳѳн хар үүл зайлсан, гэхдээ л тэнгэр бүрхэг байна.
 
2. Ард түмэн талдаа гарах процесс нь улс тѳрчдѳд нѳлѳѳлж, МАН-ын гишүүд, Бага Хурлын гишүүд гэдэг нь нийгмийн л нэгээхэн хэсэг юм болохоор ерѳнхийлэгчийн сонгууль дүрээрэ давтагдах байдал ажиглагдсаар байсан. Ийнхүү, ээлжит прогнозоо дараахь байдлаар дэвшүүлсэн.
а). Сонгуульд Хүрэлсүх ялна.
б). Саналын хувьд Энхболдыг Энхболд, Энхтѳвшинг Ганбаатар, Хүрэлсүхийг Баттулга гээ л бодчихоорой гэж сошиал сүлжээнд бичсэн, болдгоороо л прогноз ёсоор болсон. 
Н.Энхболдыг багагүй санал авч Энхтѳвшингийн саналаас хуваалцаж, дахин санал хураалт болон Хүрэлсүх илт давуу ялна гэж таамаглаж болохоор, зарим нь ч тэгж бичиж байсан, тийм юм огт болсонгүй, Энхболдод ѳѳрѳѳс нь гадна 4 хүн санал ѳгсѳн харагдсан. Энэ нь Н-ийн муугийх биш М-д гишүүд нь дургүйцэж ойр дотных нь хүмүүсийг ч үзэж чадахаа больсны улбаа, гэрч болж үлдэх шиг боллоо. 
 
Шинэ Засаглалын ѳмнѳх улс тѳрийн коньюнктур
 
Коньюнктур гэхийг цэргийн эрдэмд "цагийн байдал" гэж томьёолсон байдаг юм, цэрэгжлийн хичээл 2 жил заалгасны ач буянаар энэ хавийн жаал жуул юм гадарлана. Эсрэгцэн зогссон 2 талын хүчний харьцаа ямар байгааг тооцож стратеги, тактикаа боловсруулан гаргаж ирдэг эрдмийг ийн хэлдгийг мэрэгэжлийн хүн болохоор Хүрэлсүх андахгүй. ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ гэх худлаа лоозон лав л яг энэ орчин, цаг үед таарахгүй л гэж боддог. Ийм үг хэлээд савраа ахиулаад байдаг "муур багш" хичнээн байгаа билээ. Энийг ялгаж салгаснаар ард түмэн хагараад уначих нь юу л бол, харин ч нягтрах процесс эрчимжиж, алхам ахиж мэднэ. Мафижсан ч гэдийм үү, хулгайн бүлэглэлийн мэдэлд асар их хѳрѳнгѳ хуримтлагдчихсан байгаа, тэд мѳнгѳѳр аархан заналхийлж байна. Гэхдээ шударга ёсыг эрхэмлэгч эх орончдын талд 2 том хүч тѳвлѳрчихсѳн байгаа.
 
1. АРД ТҮМНИЙ НЭГ ТАЛДАА ГАРАХ ПРОЦЕСС. Энэ бол нийгмийн эволюци хѳгжлийн БОДИТ БАЙДАЛ, динамик хүч! Бодит байдлыг сѳрѳх хүчийг агуу Ньютон ч нээж чадаагүй, учир нь тийм хүч угаас байхгүй. Энэ бол маш том боломж.
2. АРД ТҮМНИЙ ИТГЭЛ, ДЭМЖЛЭГ. Энэ бол маш том хүч, гагцхүү ЭМЗЭГ ХҮЧ гэдгийг хэзээ ч умартаж үл болно. Итгэлийг алдах л юм бол тэр дороо болор хундага шиг бут үсрэн тарах болно.
 
Горимын хэдэн санал
 
УИХ-ын гишүүд "горимын санал" гэж ирээ л их ярьцгаадаг юм билээ, энгийн бид ч уул шугамандаа бас ийм санал гаргах эрхтэй л байх л даа.
УИХ-ын Байнгийн хорооны хурал дээр Хүрэлсүхийн хэлсэн үгэнд анализ хийж үзлээ. Бодлогын чанартай зүйл бараг ярьсангүй, онцгой байдлаар яаралтай хийхгүй бол болохгүй, шуурхай шийдэл хүлээсэн асуудлууд дээр анхаарал хандууллаа. Энэ бол гарцаагүй чухал гестур, ажилдаа шууд л шуурхайлан орох нь зүйтэй гэж үзсэн хүний үг. Нэгэнт тэгж шийдсэн бол тэр нь Засгийн Газар толгойлох хүний эрхийн асуудал. Энэ чиглэлээр хэдэн санал хэлье!
 
1. ҮАБЗ хуралдаж улс оронд онц байдал зарлаж мэднэ гэсэн хүлээлт байдаг. Энэ нь "Улс оронд ҮАБ биш Үндэсний аюултай байдал үүссэн" гэж хэлсэн ерѳнхийлѳгчийн ѳѳрийх нь үгнээс улбаалсан хүлээлт л дээ, уг чанартаа. Гэхдээ тэрийг хүлээх хэрэггүй, Онцгой Байдлын тодотголтой Засгийн газар байгуулж онцгой, шуурхай үйл ажиллагаа явуулах нь дээр. Үүнд зарим нѳхцѳл шаардагдах нь гарцаагүй. Шадар сайдад түшигтэй гар нийлж ажиллах хүн томилох шаардлагатай, Цэргийн эрдэм эзэмшсэн хүн байвал бүүр сайн, Ж.Энхбаярын нэр яригдаад байгааг дэмжих нь олон нийтийн хүсэл эрмэлзэлд нийцнэ. Ийнхүү, Засгийн Газар бүхэлдээ штабын горимоор ажиллах нѳхцѳл бүрэлдэж ирнэ. Ийм механизмыг Сайханбилэгийн Засгийн Газар хэрэгжүүлнэ гэж амалчихаад хийж чадаагүй юм. "ХУРД БОЛ ХҮЧ" гэдэг томьёог удирдлага болговол их сайн.
 
2. Монголын эдийн засгийн одоо мѳрдѳгдѳж яваа стратеги бол уул уурхай, үүнд яаралтай реформ хийх бодолтой хүн юм байна.  Үүний эхлэл нь хэдий шуурхай ажил байж болох ч алсуураар том бодлого хѳндѳгдѳнѳ байх. Хосолсон стратегитай эдийн засаг байж болохгүй ч юмгүй, гэхдээ санхүжилтын эх үүсвэр талаасаа бас л тодорхой нѳхцѳл шаардах ажиллагаа юм гэж харж байна. Сангийн сайдаар том том юм ярьдаг амны эдийн засагч биш, үүссэн асуудалд рационал болон эмпирик тѳвшингийн суурь судалгаатай ханддаг, тодорхой концепцитой мэргэжлийн хүн томилох шаардлагатай, ийм бэлэн хүн бол Даваасүрэнг гэж боддог.
 
3. Боловсрол, Эрүүл мэндийн салбарт асуудал үүссэн нь бодитой, энийг шийдэхэд улс тѳрч биш амьдрал дундаас, гаднаас мэргэжлийн сайд томилвол асуудал цогцоор шийдэгдэх нѳхцѳл бүрэлдэнэ.
 
4. Бүтцэд огт гар хүрэхгүй байх боломж бас муу байхаа. Тухайлвал Дотоодын Цэргийг сэргээх, АТГ-ыг ѳргѳжүүлж фронтын байдалд шилжүүлэх г.м. шаардлагуудыг анзаарчих ёстой юмаа. Ер нь бол юу юугүй бужигнуулахгүй гэдэг бодлыг дэмжиж байна.
 
5. Сүглэгэр ногоон гацуур унаж модны хожуул болох үйл явц зүгээр нэг болоод ѳнгѳрѳхгүй байхаа. Унасан бѳх ууртай ч гэж бас ярьдаг. Маш хүчтэй пропоганд яваад эхэлчихлээ, элдвийн заналхийлэлүүд ч гарсаар байна. Түүнийг давсан хүчтэй контрпропоганд явуулж саармагжуулах, нэр хүнд рүү, хүний ХҮН гэдэг рүү довтолсон илэрц бүхнийг ужигруулалгүй тэр дор нь нам дарж байх нь ард түмний тайван байдалд ч тустай байх.  За тэгээд дээр нь болгоомжлол бас илүүдэхгүй дээ. Ерѳнхий сайд болох хүнээ, Ерѳнхий сайдаа нухуулчихаж л байсан түүхтэй улс шүү дээ манайх. "Нудрагаар бүхнийг зохицуулахгүй" гэж хэлж байгаа нь нударганаас эмээсэн, шоронгоос үнхэлзгээ хагартал айсан, эмоцидоо шатан обсцесст орчихсон хүний үг, юу ч болж мэднэ.  "Бүлэглэлийн ард нь эрүүгийн элемент байгаа" "захиалгат аллагын захиалагч нь улс тѳрчид байдаг" гээд улс тѳрчдийн ѳѳрсдийх нь хэлээд байгаа явган яриа шиг юмыг дотроо жаахан хүндрүүлээд бодчиход илүүдэхгүй л байх. Ямартай ч хулгай луйвраар зувчуулж босгосон асар их мѳнгѳтэй, яахаас ч буцахгүй шударга бус хүмүүстэй тулчихлаа даа гэдгийг ард түмний зонхилох хэсэг ойлгож байгаа.
 
Ард түмэн нэг талдаа гарах процесс үргэлжилсээр байна.
 
Энэ бол  монголын тэнгэр цэлмэг байх орчинг үүсгэх асар их хүч. Чадваргүй, чадамжгүй, концепцигүй заримдаг гишүүдтэй, бусармаг аргаар боссон УИХ гагцхүү чадах хэмжээнийхээ л юмыг хийнэ, монголын улс тѳрийн тэнгэр бүрхэг байсаар байх болно. Ард түмнийхээ эсрэг ажиллагаа явуулдаг ийм Их хурлын тарах нѳхцѳл одоо ч байгаа, гагцхүү ямар нэг шалтаг л хүлээгдэж байх шиг байна. Мэдээж тэд Үндсэн хууль зѳрчинѳ, тараах шалтаг ѳѳрѳѳ орж ирнэ, тэр үед л улс тѳрийн тэнгэр манхайтал цэлмэх биз ээ. 
Монголын ард түмнийг ядуурал зовлонгоосоо салахад нь туслаж улс орныхоо уналтын процессыг саармагжуулан зогсооход бодитой алхам хийж чаднаа энэ ЭРЭМГИЙ ЗАЛУУ! Тэр үед нь түүний ХҮРЭЛСҮХ гэдэг нэр ард түмний дунд "АЛТАНСҮХ" хэмээн ѳргѳмжлѳгдѳж домог болон үлдэх болно.
МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭР!
 
Эдийн засагч социологич Иш Цэрэн