Сурталчилгаа Том баннер

И.Цэрэнхүү

И.Цэрэнхүү

Москвад Плехановын нэрэмжит УАААДС, Польш улсад Иридологийн институт дүүргэсэн. Одоо Австри улсад Уламжлалт эмнэлгийн чиглэлээр хувийн фирм эрхэлдэг. Социологич, нийтлэлч.

Нийтлэлүүд

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үндсэн алдаанууд

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэдэн сар сунжруулан хэлэлцсээр УИХ 100 хувийн саналаар баталлаа. Анх өргөн барьсан эзэд нь ч танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн уг төсөл их бэрхшээлийг даван тууллаа.

17 өдрийн өмнө 23

Үндсэн хуулийн баталгаа үндсэндээ алдагдлаа

Үндсэн хуулийн баталгаа нь Цэц мөн гэдгийг Үндсэн хуулиар тогтоосон. Энэ нь төрийн хяналтын хамгийн дээд институт гэсэн үг. “Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг” гэж үг бас бий. Гэтэл Цэц өнөөдөр улс төрийн тантан дотор шавхайтай хутгалдан хэвтэж байна.

1 сарын өмнө 15

С.Баярын хэнээ хиен биеллээ олов

"Moнгол улсад хямдхан жорын улс тѳр ноёрхож байна. Улс тѳрѳѳс хараат мэдээллийг улс тѳрѳѳс нь салгачих ёстой юм" гэдэг бодолтой С.Баяр, хэнээл хиендээ хѳтлѳгдѳж ард түмнээр хоол хийн тоглож, тѳрѳѳр хачир хийгээд хаячихлаа л гэж ойлгогдож байна

2019-10-03 08:00 114

Чулуучны уранхай тэрлэг

Японы парламентыг хараад байхад...гэж ирээд л жалирна. Хаанаас эзэн хаан олох гээд байгаа юм бол? Английн туршлагаас хэлэхэд... гэнээ, Англи Үндсэн хуультай гэж ямар эргүү туслах нь бичээд ѳгчихсѳн юм болoo? Америкийн тийм ийм сайхан юм...энээ тэрээ гэж олон гишүүн бувтнав, АНУ бол БНУ биш гэдгийг мэддэггүй л юм байхдаа чаaваас

2019-10-03 07:30 11

Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ л байна

Агаарын бохирдолтой тэмцэх тухай олон улсын нэршлийг урвуулан, ач холбогдлыг нь саармагжуулж, түүнд зориулж төвлөрүүлсэн сангаа хүртэл утаатай тэмцэх сан гэж нэрлэн, нийслэлчүүдийн тархинд “утaа л аюултай” гэсэн юмыг суулгаж амжсан юм.

2019-09-27 15:37 6

Путиний гурван гайхамшиг

Халх голын дайнд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойтой давхцуулан ОХУ-ын Ерѳнхийлѳгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Путин бол шинэ үзэгдэл (феномен), тэр дэлхийн агуу удирдагч. Түүний агуу чанар нь дэлхийн нэг туйлт удирдлагыг нурааж чадсанд оршино. Францын Ерѳнхийлѳгч Э.Макрон саяхны нэг зѳвлөгѳѳн дээр “Дэлхийн нэгэн тѳвт удирдлага нуран унаж, барууны орнууд дэлхийг ноёлохоо больж байгааг бид харж байна. Орос стратегиар, Хятад эдийн засгаар давамгайлаад эхэлснийг анхааралтай ажиглаж байна. Дэлхийн гео-д шинэ нѳхцѳл байдал нэгэнт үүсчээ. Бид үүнийг хүлээн зѳвшѳѳрч, зохицож хѳгжих шаардлагатай боллоо” гэж хэллээ.

2019-09-03 19:25 81

Нүцгэн үнэний даашинз өмссөн тамтаггүй худалчууд

Хүн төрөлхтний амьдралын хамгийн төвөгтэй бөгөөд зугаатай хэсэг нь нүцгэн үнэнийг хайж олох гэж хамаг цагаа барсаар өнөөг хүрсэнд байдаг юм. Энэ нь хоёр талтай.

2019-07-03 11:58 57

Валютын "албин чөтгөр"

ОУВС бол библид гардаг албин чөтгөр биш гэж тус сангийн ерөнхийлөгч Кристин Лагард хэлсэн удаатай. Үнэн хэрэгтээ ОУВС жинхэнэ албин чөтгөр юм. Энэ чөтгөр байгалийн баялагтай улс орнуудыг онилон ангуучилдаг. Эдийн засгийг нь олон жилээр туйлдуулж өрөнд оруулдаг.

2019-06-12 11:56 19

Нохойгүй газрын гахай хуцах чимээ тод

Мэдлэгтэй, чадвартай хүнгүй газар тэнэгүүдийн үг үнэн болдгийг саруул ухаант монголчууд эртнээс ингэж хэлсээр иржээ. Үүнтэй төстөйгөөр “төрийн ёс алдагдаж, төрд шургалсан балваануудын үг тод сонсогддог боллоо” гэж оросын сонгодог зохиолчдын хэлсэн үгийг бас онцолж болно. Болвань гэдэг нь украинаас орж ирсэн үг, малгайн төмөр хэвийг тэгж нэрлэдэг юм билээ.

2019-05-31 11:05 31

Концепцигүйн том алдаанууд

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан социологич И.Цэрэнхүүгийн нийтлэлийг дахин хүргэж байна.

2019-05-27 11:41 13

Монголчууд азтай, заяатай ард түмэн

Oйрд махны асуудлын өнгө аяс гэнэт өөрчлөгдлөө. Улаан махны асуудлыг он дамнуулан ярьцгааж шуугилдаж, нэгийгээ золигт гаргасан боловч одоо ч асуудал нь бүрэн шийдэгдээгүй байна. Гэтэл жинхэнэ идэшний махны асуудал босч амтай болгоны амны зугаа болон, сошиал ертөнц тэр чигтээ автав. Судлаад байхаар дан ганц үнэ, хангамж нийлүүлэлтийн асуудал ч биш болоод явчихлаа.

2019-05-23 14:05 21

Лууны аманд орохгүй шинэ нөхцөл байдал

Шинэ нөхцөл байдал үүссэн гэж сүүлийн үед ам булаалдан ярьцгаадаг болсон, энэ нь ч үнэний талтай. Энэ чухам юуг хэлээд байна, тэр нь ард түмэнд ямар ач холбогдолтой байх тухай санаа бодлоо илэрхийлэхийг уншигчид надаас хүсээд нилээд удлаа.

2019-05-15 12:03 29

Дээд хэмжээний тухай доодсын талцал буюу “энэрэнгүйн гүн ухаан”

Одоогоос яг жилийн өмнө дөө, онцгой гэх зарим нөхцөлөөр цаазын ялыг эргүүлэн сэргээх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас эрхлэн олон түмнээр өргөн хэлэлцүүлэг явуулж билээ.

2019-05-13 13:04 2

ЕТГ-ын дарга З.Энхболдод бичсэн нээлттэй захидал

Малдаа сүнсгүй хайртай монголчуудад, МАА-гаа өөд нь татна гэхээр америкийн ямар ч гайхамшгуудтай зүйрлэхийн ч аргагүй ойр, дотно, дулаан бүлээн санагдаж байна. Гэхдээ өнөөдөр “үгийг үйлдэл болгох” юунаас ч чухал байна. үйлдэл болгохын тулд юуны өмнө “Эс үйдэл” гэж тийрэнгээс салах, мөн “Эв нэгдэл” гэгчийг бүх шатанд эргүүлэн тогтоомоор байгаа юм.

2019-05-08 18:36 14