Монгол банкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог баримттай нь дэлгэлээ. Үүнд:  “Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга" гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн  байна. Энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулж, банкнаас гаргасан тушаалын хуулбар, шилжүүлэг тус бүрийн гэрээний хуулбарыг гаргаж өгөхийг хүссэн юм.