ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Евразийн Эмэгтэйчүүдийн форум дээр УИХ-ын гишүүн Г.Уянгын  тавьсан илтгэлийг хүргэж байна.

 

БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ ХИЙГЭЭД ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРНУУДЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ

 

(Роль женщин соседных государств в развитии и устойчивости в регионах)

 

  

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!Эрхэм хүндэт ............................................... !

 

            Дэлхийд нэр хүнтэй энэ форумд оролцож байгаа Та бүхэнд монголын эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс сайн сайхны ерөөлийг дэвшүүлж байгаадаа баяртай байна.

            Би энэхүү форумд илтгэл тавих хариуцлагатай урилга авмагцаа сонирхож үзэхэд гендерийн асуудлаарх ном товхимол, судалгаа маш их байдгийг анзаарав. Зөвхөн Монголоор жишээлэн авч үзэхэд гендерийн асуудлаарх хурал, зөвлөгөөн маш олныг хийжээ. Энэ асуудлыг Засгийн Газрууд ч ихэд анхаарч, эрчүүд ч хамгийн түрүүнд энэ ажилд их тусалдаг аж. Санаа зовох юу ч алга.

            Харин тэдгээрийн агуулга нь эмэгтэйчүүд бүх салбарт "тэгш эрхгүй дарлагдан зовж" байгааг "шинжлэх ухааны" хувьд бүх талаар нотолсон байх бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн Газар болон олон улсын байгууллагууд мөнгө өгөх ёстой гэсэн гаргалгаа байх нь түгээмэл аж. Асуудал үнэхээр их байгаа нь үнэн боловч ингэж улиг болтол ном зохиолоор давтахаар бүдгэрч, сүүлдээ хүн тоохоо байдаг гэж би дүгнэсэн юм.

            Түүнчлэн эдгээр жендерийн асуудлаарх цуглуулсан ном товхимолоо маш бүдүүн багцаагаар ангилж үзэхэд  бүр ч сонирхолтой үр дүн гарав. Эдгээрийн 60 гаруй хувь нь даяар асуудлууд, 30 гаруй хувь нь улс орны буюу өөрийн "зовлонгийн" асуудлууд, харин ердөө 10 хүрэхгүй хувь нь бүс нутгийн асуудлууд аж. Энэ бяцхан ажиглалт бүрэн хэмжээний судалгаа биш боловч жендерийн асуудлын харьцааг ямар нэг байдлаар харуулж чадна гэж би бодож байна.

            Жендерийн асуудал ярихад бид зөвхөн даяар болон улс орны асуудал ярьж, харин бүс нутгийн асуудлыг голдуу орхигдуулдаг юм байна. Мөн жендерийн асуудал бодит байдлаас нэлээд хөндийрч, ардчилал ярихад заавал байх ёстой дагавар, зарим талаараа түүний чимэглэл мэт болжээ гэсэн дүгнэлтийг хувьдаа хийлээ. Ардчиллын асуудалд нийтлэг зүйл олон байдаг бол гендерийн асуудалд улс орны нийгмийн онцлог, үндэсний зан заншил, уламжлал, сэтгэхүй нэн хүчтэй нөлөөлж байдаг. Хэрэв үүнийг үл харгалзвал жендерийн асуудал ардчиллын асуудалтай зарим талаар зөрчилд орж болзошгүй.  

Чухам ийм учраас би бүс нутгийн гендерийн асуудлыг сэдэв болгож авсан юм.

                        

            Дурын даяар асуудал эхлээд бүс нутгаар дамжин дараа нь улс орнуудад хэрэгждэг. Үүний урвуугаар улс орнуудын асуудал бүс нутгаар дамжин даяар асуудал болдог. Иймээс "даяар-бүс нутаг-улс орны" гэсэн гурван түвшинт харилцаа үүсдэг. Гэтэл хүмүүсийн сэтгэл зүй даяар болон улс орны асуудал гэсэн хоёр түвшинг илүү анхаараад бүс нутгийн түвшинг тун бага анхаарч байна.  

            Монголчууд "айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэж ярьдаг. Хэрэв хөрш, зэргэлдээ (сопредельный) болон бүс нутгийн орнуудын харилцаа ойр дотно, найрсаг, элэгсэг байвал бүс нутаг, улмаар бүх даяар харилцаа мөн тийм байх нь мэдээж хэрэг. Мэдээллийн XXI зуунд дэлхийн аль ч улсын хэнтэй ч харьцах өргөн боломж бий болсон боловч хөршүүдээ алгасаад дэлхийтэй харилцахад үлэмж түвэгтэй. Ингэхлээр хөрш, зэргэлдээ орнуудын болон бүс нутгийн харилцаа бол анхдагч бөгөөд суурь харилцаа юм. Хэрэв эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэх гэвэл чухамхүү хөрш, зэргэлдээ орнуудаасаа эхлэн бүс нутгаар дамжин даяар асуудалд шилжих ёстой гэж би бодож байна.

            Монголын уламжлалт нүүдлийн иргэншилд эмэгтэй хүн асар их үүрэгтэй, тэр хэрээрээ эдийн засаг, нийгэм, тэр ч байтугай улс төрийн ихээхэн эрх чөлөөтэй, багагүй нөлөөтэй байсан юм. Монголын эмэгтэйчүүд нийгмийн асар их үүрэгтэй (роль)байсныг гадаад, дотоодын олон эрдэмтэн тэмдэглэсэн байдаг. Тэд хүүхдийн хүмүүжлээс эхлээд аж ахуйн олон асуудлыг бие даан шийддэг, эр нөхрийнхөө олон шийдвэрийг өөрчилж чаддаг байсан юм. Гэхдээ энэ нь уламжлалт феодал-теократ, хамжлагат нийгмийн хүрээнд л ийм байсан.

            XIX-XX зууны заагт Монгол Улс Хаант болон Зөвлөлт Оросын нөлөөний хүрээнд орж, тэдний дэмжлэг тусламжтайгаар орчин үеийн үйлдвэржсэн (индустриальный)нийгэмд шилжин орж, ХХ зууны туршид нийгмийн асар их дэвшил (прогресс) хийсэн билээ.

            Үүнийг голдуу үзэл суртлын үүднээс уламжлалт нийгмийг коммунизмаар хүч хэрэглэн устгасан гэж тайлбарладаг боловч үнэн хэрэг дээрээ шинэ болон хуучны, даяарчлал болон дангааршлын, уламжлалт болон европ гаралт иргэншил хоорондын, уламжлал болон шинэчлэлийн, орчин үе болон хуучин үеийн, үйлдвэржсэн нийгэм болон уламжлалт нийгмийн эсрэг тэсрэг тэмцэл байв.

            Улс болгоны туулж өнгөрсөн энэхүү түүхэн урсгалын явцад Монгол Улс нийгмийн асар их дэвшилд хүрч, орчин үеийн Монгол Улсын дүр төрх чухамхүү тэр үед бүрэлдэн төлөвшсөн юм. Энэ үйлсийн явцад монголын эмэгтэйчүүдийн байр суурь, үүрэг асар их өөрчлөгдөж, шинэ нөхцөлд улам их нэмэгдсэн юм.

            Энэ бүхний үлгэр жишээг зөвлөлтийн эмэгтэйчүүд бидэнд өгснийг ний нуугүй тэмдэглэн хэлэх ёстой. Хувьсгалын эхний жилүүдэд орос эмэгтэйчүүд бидэнд европ дотуур хувцас хэрхэн оёж өмсөх, ногоотой хоол хийхээс эхлээд бүхнийг зааж байлаа. Өөрөөр хэлбэл монголын эмэгтэйчүүдийн соёлжих, гэгээрэх, хүмүүжих, нийгэмших, боловсрох, иргэнших  бүхий л үлгэр жишээ нь орос-зөвлөлтийн эмэгтэйчүүд болж байсан юм. Утга зохиол, урлаг, үзэл суртлын салбарт бид юугаараа ч ялгарч байгаагүй юм. Зөвлөлт, Монголын эмэгтэйчүүд Анна Каренина, Маргарита, Горькийн "Эх", Шолоховын “Дөлгөөн Дон”-ы Аксинья, Дарья, Наталья, Чеховын “Эгч дүү гурав”, Айтматовын "Эхийн тал"-ын Толгонай, "Ингэн нүд" хийгээд Жамилья-г уншиж хүнийг хайрлах тэр л үзлээр хүмүүжсэн билээ.

            Ийм болохоор бид бусдаас илүү ойлголцдог ба ойлголцох боломжтой төдийгүй ойлголцох үүрэгтэй бөгөөд эрхтэй. Харин сүүлийн үед үүссэн үнэт зүйлийн тодорхойгүй, замбараагүй байдал гэсэн нэг л саад биднийг хангалттай хөндийрүүлсэн юм. Ардчиллыг хөгжүүлэх нь тун зөв зүйтэй, зайлшгүй зүй тогтол боловч түүнийг хэт үзэл суртал болгож, хөрш болон зэргэлдээ орнуудын эв нэгдэл, тогтвортой байдлын эсрэг ашиглах гэсэн хандлага сүүлийн үед гарах болсон нь дэндүү харамсалтай хэрэг юм. Ийм байж хэрхэвч болохгүй гэж би үзэж байна.

            Энэхүү хөндийрч холдсон харилцааг эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр бүлээн дулаан, найрсаг болгож, хуучин байдалд оруулах нь бидний журамт үүрэг гэж үзэж байна. 

            Дөнгөж саяхан XIX зуунд Анна Каренина, ХХ зуунд Маргарита бидэнд үлгэр дуурайл болж байсан бол одоо нийгмийн сүлжээнд байгаа "хэн нэгэн" эмэгтэй тэднийг орлох болжээ. Бидэнд болон нийгэмд асар их нөлөө үзүүлж буй социал сүлжээний энэхүү "хэн нэгэн" эмэгтэйг ил гаргаж, зохион байгуулж, биетэй, бодтой ажил хийлгэдэг болгох нь бидний нэн чухал үүрэг гэж бодож байна.

            Монгол бол Евроазийн эх газрын яг төвд байдаг. Түүнд ердөө л Орос, Хятад гэсэн хоёр том хөрш бий. Түүнчлэн Монгол орон газар зүйн хувьд Солонгос, Япон, пост зөвлөлтийн станы орнуудтай зэргэлдээ оршдог. Энэхүү газар зүйн ойр дөт байрлалыг би Монголын хөрш болон зэргэлдээ орнууд гэж нэрлэж байна.

            Хэрэв эдгээр хөрш болон зэргэлдээ орны эмэгтэйчүүд энэ бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө идэвхитэй хамтран ажиллаж чадвал Евроазийн бүс нутагт энх тайван тогтох нь эргэлзээгүй. Ийм асар их боломж бидэнд байгаа бөгөөд түүнийг ашиглах талаар хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулахыг би Та бүхэнд хандан уриалж байна.

            Евразийн энэ бүс нутагт улс төр, эдийн засаг, нийгмийн асар их өөрчлөлт явагдаж байгаа ба асар удахгүй дэлхийн хөгжлийн нэг төв болох нь эргэлзээгүй юм. Энэ үйл явц чамгүй их зөрчил дунд явагдаж байгааг бид бэлхнээ харж байна. Хэрэв манай бүс нутаг хөгжлийн голомт болж, энд энх тайван тогтвортой байдал бий болж, бас болгож чадвал энэ бүс нутагт, улмаар дэлхий дахинд тустай үйл хэрэг болохсон билээ. Энэ үйлсэд хувь нэмрээ оруулах өргөн боломж энэ бүс нутгийн эмэгтэйчүүдэд бий.

            Манай бүс нутагт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын олон талт харилцаа асар их идэвхижиж байгаа нөхцөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй бөгөөд гарцаагүй хүчин зүйл бөгөөд үүнд асар их мөнгө хөрөнгө шаардлагагүй, харин санаачлага, сэтгэл зүтгэл, идэвхи хийгээд оролцоо гол үүрэгтэй юм.

            Манай улсын хувьд түүхэн утгаараа ч, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын утгаараа ч Орос, Хятад хоёр хөрш бол манай хувьд хосгүй юм. Түүнчлэн Орос, Хятад хоёрын харилцаа болон тогтвортой байдлаас Евроазийн тогтвортой байдал үлэмж хамаарах нь эргэлзээгүй юм. Иймээс Орос, Хятад, Монголын эмэгтэйчүүдийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтын ажиллагаа тогтвол Евразийн эх газар тэр чигээрээ энх амгалан байх болно.

            Энд хоёр арга зам бий. Эхнийх нь бүс нутгийн улс гүрнүүдийн хооронд нэгэнт тогтсон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын "бэлэн байгаа" холбоо харилцааг идэвхижүүлэх, түүнд эмэгтэйчүүдийн оролцоо идэвхийг нэмэгдүүлэх. Удаах арга зам нь орчин үеийн нөхцөлд нийцүүлэн шинэ маягийн байгууллагууд, харилцааны шинэ шинэ хэлбэрүүдийг бий болгох явдал юм.

            Монгол Улсын эмэгтэй парламентчид санаачлан 2013 оны 11-р сард Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн парламентын эмэгтэй гишүүдийн чуулга уулзалтыг “Боловсролоор дамжуулан энхтайван, хөгжил дэвшлийг урагшлуулахад эмэгтэй парламентчидын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор амжилттай зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалтын үеэр ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Холбооны зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны гишүүн, хатагтай Татъяна Зоболотная энэхүү чуулга уулзалтыг тогтмолжуулах санаачилгыг дэмжин зохион байгуулагч орнуудын дунд шилжин явах тугтай байх санаачилга дэвшүүлж ихээхэн идэвхтэй оролцсоныг энд тэмдэглэн хэлмээр байна. Мөн Өмнөд болон Хойд Солонгосын парламентын эмэгтэй гишүүд чуулганы төгсгөлд гар гараасаа барилцан хоёр Солонгосын нэгдлийн тухай дуу дуулж олон хүний нүдэнд нулимс цийлэлзүүлсэн билээ. Мөн ОХУ-ын төлөөлөгчид УИХ-ын даргтай уулзах үеэрээ эмэгтэй гишүүдийн эв санааны нэгдэл, эх хүний өгөөмөр нинжин сэтгэлийг ямар ч  хурц асуудлыг шийдэх гарцыг олж чадна, үүний төлөө хамтран ажиллахад бэлэн байна хэмээн хэлсэнчлэн бид алхам тутамдаа ийм гарцыг эрэлхийлж, идэвхтэй санаачлагатай байх хэрэгтэй гэж үзэж байна. Мөнхүү уулзалтын дараа өнгөрсөн оны 6 сард ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенкогийн айлчлал бидний харилцааг улам дотносгож идэвхжүүлэхэд томоохон нөлөө үзүүлсэн билээ.

            Энэхүү буухиагаа тасралтгүй авч явах санал санаачилга, ажил хэрэгч үр дүн энэ хурлаас гараасай хэмээн хүсч байна. Тухайлбал, Бүс нутгийн орнуудын парламентын гишүүн эмэгтэйчүүдийн байнгын Зөвлөл байгуулан ажиллая гэсэн саналыг би гаргаж байна.

 

            Энэхүү бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах нь Монгол Улсын үүрэг гэж бодож байна. Харин энэ үйлсэд эмэгтэйчүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж чадна.

 

            Анхаарал тавьсанд баярлалаа.          


 

 

ЧЛЕН ВГХ МОНГОЛИИ Г.УЯНГА

РОЛЬ ЖЕНЩИН СОСЕДНИХ ГОСУДАРСТВ В РАЗВИТИИ И УСТОЙЧИВОСТИ В РЕГИОНАХ

Уважаемые дамы и господа! Уважаемый Господин /госпожа/ ………..!


Я рада передать всем,Вам,участникам всемирно известного форума от имени монгольских женщин добрые пожелания.

Как только я получила это ответственное приглашение на участие форума, поинтересовалась вопросамижендера и заметила, что имеются много книг, исследованийна данную тему.

Только в Монголии, например, были проведены по вопросам жендера много конференцийи совещаний. На эту тему обращали свое внимание правительство, в том числе мужчины помогают в первую очередь в этих работах. Не о чем нам беспокоиться.

Но содержаниями этих работ в основном являются то,что женщины во всех сферах "не равноправные и ущемляются в своих правах", что это "наукой" доказано и международные организации должны финансировать решения этого вопроса. Конечно, есть много открытых вопросов, но я пришла к выводу, что как раз из-за этого изобилия книг и исследованийданная тема теряет свою актуальность, тем самым люди начинают её игнорировать и забывать. 

 

Также я пришла к удивительным результатам, когда я классифицировала свои собрания книг и исследованийна эту тему. То есть 60% из них рассматривает проблему на мировом уровне, 30% на правительственном и частном, и только 10% на региональном уровне. Это небольшое мое наблюдение является не полномасштабным исследованием, но я думаю, что оно может по мереотразить нынешнее соотношение данного вопроса.


Когда мы говорим о вопросах жендера, мы обсуждаем только на мировом или правительственном уровнях, тем самым теряем из виду региональныйуровень. Также тема довольно отчуждается от реальности, становится сопутствующей темой демократии,более того её украшением. К такому мнениюя пришла после изучения множества материалов на тему относительно вопроса о жендере. Если относительно вопроса демократии имеются много общего в мире, то на жендерные вопросы влияют многие обстоятельства как например, особенности общества, национальныйобычай, традиции и менталитет. Если мы не рассмотрим все эти аспекты в вопросах жендера,то может возникнуть конфликты с демократией.
Поэтому я выбрала именно эту тему для своего выступления на форуме.

Любые вопросы решаются на мировом уровне в начале, а потом реализуются через регионы на правительственном уровне и наоборот. Таким образом, возникает взаимодействие трех уровней "мир-регион-государство". Но люди обращают  вниманиена два уровняи мало внимания уделяют на региональный уровень.
 В Монголии говорят "один за всех и все за одного". Если отношения сопредельных и соседних стран или стран в одном регионе будут дружелюбным и радушным, то отношения в данном регионе, и в мире будут такими. В информационном ХХI веке появиласьвозможность общаться с миром, но чрезвычайно сложно общаться с миром в обход своих соседей. Следовательно, отношения соседних стран и региональные отношения являются основными и фундаментальными отношениями. Таким образом, для решения вопроса о жендере надо начать именно из соседних стран, и продолжить дальше на региональном уровне и переходить на мировой уровень, я так считаю.

Роль женщин в монгольскойкочевойцивилизацииимеет особое значение, и в той мере она имела экономическую, общественнуюи даже политическую свободу. Особую роль монгольских женщин отмечали многие иностранные и отечественные ученые в своих работах. Они решали многие вопросы от воспитания детей до хозяйственной деятельностисамостоятельно, и могли повлиять на решения своих мужей. Тем не менее, это происходило в рамках традиционного феодально-теократического общества.


На границе XIX-XX вв. Монголия оказаласьво влиянии  Российской империи и Советского Союза и с их поддержкой перешла к современному промышленно-индустриализованному обществу, тем самым страна добилась огромного социального прогресса в XX веке.

Об этом говорилось, что традиционный общественный строй был уничтожен силой социализма.

Но на самом деле это было борьбой между новым и старым, глобализацией и локализацией, традицией и инновацией, новым и старым поколениями, индустриальным и традиционным обществами.


Монголия достигла огромного социального прогресса в ходе мировой истории, и именно в этот период она приобрела своего идентитета и сформировался как государство.  В ходе этого преображения изменились роль и ответственность монгольских женщин и в новом обществе их значения все больше увеличились.

 

Здесь следует отметить, что примером нам монгольским женщинам были советские женщины. В годы социалистической революции советские женщины научили нас сшить нижнее белье, готовить овощные супы и т.д. Другими словами, монгольские женщины брали пример у советских женщин в просвещение, общение, образование и социализации. В отрасли литературы, культуры и идеологии, мы не отличались от друг друга ничем. Монгольские женщиныпознакомились сАннойКарениной, Маргаритой, из"Мать" Горького,Аксиньей, Дарьейи Натальей из"ТихийДон"М.Шолохова, «Три сестры»А.Чехова, Толгонаем из «Материнское поле”Ч.Айтматова, с Джамилей из"Верблюжий глаз" .


Читая эти произведения была воспитана в духе любви и жалости к людям. Поэтому мы не только имеем возможность понять и быть понятыми как никто другой. Но возникшие в последнее время неопределенность и беспорядок ценностей, как большая преграда достаточно отделили нас. Развитие демократии – очень правильная, необходимая закономерность. Но нельзя ее крайне идеологизировать и к сожалению за последнее время наблюдается подход неправильного использования ее против солидарности и стабильности соседних и близлежащих стран. Я считаю, что так не должно быть.

Я, как женщина, считаю, что этим охладевшим, отделявшимся отношениям придать дружеский, теплый характер – наш долг. Совсем недавно в 19 веке Анна Каренина, а в 20 веке Маргарита были для нас примером для подражания, а сейчас “некая” женщина в социальной сети заменяет их. Одним из важных наших долгов является выведение на свет этой “некой” женщины из социальной сети, оказывающей огромное влияние на нас и общество в целом.

Монголия расположена в самом центре Евразии. Для нее существуют два великих соседа – Российская Федерация и Китай. В географическом отношении Монголия расположена вблизи Республики Корея, Японии, с пост социалистическими странами. Это близкое расположение я называю соседними и близлежащими к Монголии странами. Если женщины соседних и близлежащих стран будут активно сотрудничать за мир и стабильность в регионе, то ,несомненно, будет установлен мир в регионе Евразии. У нас есть такая большая возможность и я призываю Вас всех сотрудничать по их использованию и внести вклад в это благородное дело.

В регионе Евразии происходят колоссальные политико-экономические, социальные преобразования и нет сомнения в том, что он в скором времени станет одним из центров мировой цивилизации. Мы хорошо знаем и видим, что этот процесс проходит в условиях непримиримых противоречий. Если наш регион станет очагом развития, здесь установят мир и стабильность, то это станет стоящим и полезным делом не только в данном регионе, но и во всем мире. Для женщин данного региона есть широкая возможность внести свой вклад в это дело.

В нынешних условиях, когда активизируются многосторонние отношения в политической, экономической, социальной и культурной областях, увеличение участия женщин в это дело необходимый и неизбежный фактор. Для этого не нужны большие средства, а важны инициатива, усилие и участие.

Для нашей страны как в историческом плане, так и политическом, экономическом, социально-культурном плане два наших соседа – Россия и Китай уникальны. И нет никакого сомнения в том, что от отношений и стабильности РФ и КНР во многом зависит стабильность Евразии. Установление сотрудничества женщин России, КНР и Монголии за мир и стабильность внесет свой вклад в установление мира во всей Евразии. И здесь есть две пути. Во-первых, активизировать уже прежние существующие связи и отношения среди государств данного региона в политической, экономической, социальной и культурной областях, увеличить участие и активность женщин в них. Во-вторых, в соответствии с современными условиями создавать организации нового типа, выявлять новые формы отношений.

По инициативе монгольских женщин-парламентариев в ноябре 2013 года в Улаанбаатаре был успешно организован форум женщин-парламентариев Северо-Восточной Азии. Здесь стоит отметить, что в рамках форума глава российской делегации, член Совета Федерации, член Комитета по социальной политике Совета Федерации госпожа Татьяна Зоболотная  выдвинула предложение регулярно организовывать данный форум и принять поочередно переходящее знамя странами-организаторами. В конце форума женщины-парламентарии Южной и Северной Кореи взявшись за руки пели песни об объединении своих двух стран, что вызвали слезы радости у глазах участников Улаанбаатарского форума. А также российская делегация при встрече со спикером парламента Монголии З.Энхболд отметили, что солидарность женщин-парламентариев, доброе сердце женщин-матерей смогут решить самые злободневные проблемы, и мы всегда готовы сотрудничать в этом деле. Визит в нашу страну в июне прошлого года Председателя Совета Федерации Федерального Собрания Российской Федерации Валентины Ивановны Матвиенко оказал большое влияние на активизацию наших теплых отношений .

Хочу, чтобы настоящий форум вынес полезные, конкретные инициативы и деловые результаты. Я выдвигаю предложение создать постоянный Совет женщин-парламентариев стран данного региона.

Считаю, что внесение вклада за мир и стабильность настоящего региона – роль Монголии. И в этом большую роль выполнят женщины.

                                      Благодарю за внимание


 

 

Member of Mongolian Parliament Gantumuriin UYANGA 

Role of Neighboring Countries’ Women in Regional Development and Stability

Distinguished …………………………………………!  Ladies and gentlemen,

 

I am delighted to wish you, the participants of this worldwide-recognized forum all the best on behalf of Mongolian women.

 

Upon receiving the invitation to take part in the forum, I took an interest in related issues and realized how many books, brochures and studies were written and published on the gender theme.  For example, many meetings and workshops on gender were organized in Mongolia alone.  It is clear that governments pay more attention to this issue above all else, and men render more assistance in this regard.  There should be no concern.

 

However, it is common that the contents of these efforts were to overwhelmingly and “scientifically” confirm how women are “humiliated without equality” in all sectors; thus, conclusions prevail that the Government and the international organizations should give money to resolve this issue.  It is true that there are many problems, but I concluded that too many nuisances through books and brochures blur the significance of the issue, and finally it is ignored by all.

 

In addition, I also classified the books I collected concerning gender and reached a more interesting result.  Over 60 percent of these books touch on global issues, more 30 percent- problems regarding “troubles” for countries and individuals, and less than 10 percent – regional issues.  This humble observation is not full-scale research, but I think it demonstrates the attitude towards the gender issue.

 

When touching upon the gender theme, we only discuss global issues or problems of a given country; thus, regional issues are usually neglected.  On the other hand, I personally made the conclusion that the gender issue is pulled away from reality and it became a necessary accessory when talking about democracy.  Issues of democracy involve many general things, whereas social specialty, national customs, tradition and thinking influence strongly on gender issues.  Without taking into account that reason, the gender issue is liable to conflict with issues of democracy to some extent.  That is why I have chosen the regional gender issue as the topic of my talk.

 

Global issues are first implemented in regions, then in countries.  Conversely, problems for countries are globalized through regions.  Thus, “globe-region-country” three-level relations are established.  But, people psychologically pay more attention to the first two levels more than the regional level. 

 

Mongolians say “All for one and one for all”.  If neighboring and regional countries support friendly and close relations, global relations would be the same.  In the 21st Century of information technology, every country in the world has a broad opportunity to establish relations with anyone.  But, being in relations with the world passing by the neighbors is very difficult.  In this sense, relations between neighboring and regional countries are basic and fundamental relations.  I think we should transfer global issue through regions starting from the neighboring countries in order to resolve women’s issues.

 

In the traditional nomadic civilization of Mongolia, woman played a great role.  At the same time they had considerable economical and social opportunities, even more political freedom, and quite a bit of influence.  Many Mongolian and foreign scholars highlighted how Mongolian women played a great role in society.  They used to independently solve many issues starting from education of their children to their livelihood and had an influence on a lot of decisions made by their husbands.  However, this was only in the period of the feudal-theocratic and serfdom society.

 

At the beginning of the 20th Century, Mongolia came under the sphere of Tsarist and Soviet Russian influence.  As a result of their support and assistance, the country transferred to a modern industrialized society, thus reaching enormous social progress throughout the 20th Century.

 

Ideologically, it was mostly explained that traditional society was destroyed forcefully by communism.  However, it was really an antagonistic struggle between new and old, globalization and isolation, traditional and European civilizations, tradition and innovation, previous and present generations, industrialized and traditional societies.

 

This historical process analogous for each country led Mongolia to huge social prosperities, thus the image of modern Mongolia has been shaped.  At the same time, the position and role of Mongolian women changed greatly and increased much more in the new situation.

 

It is noteworthy without hiding anything that we have taken Soviet women as a model in all these deeds.  In the first years of the revolution, Russian women taught us all starting from sewing underwear in the European style to making vegetable foods.  In other words, Russian and Soviet women provided Mongolian women an example of being cultured, educated, civilized, and adjusted to society.  Soviet and Mongolian girls were brought up to love humans by reading 'Anna Karenina', 'Master and Margarita', 'Mother' and living with Aksiniya, Dariya, Nataliya from 'The Quiet Don', Tolgonai from 'Mother’s field' and Jamila from 'Jamila',  etc.,'

 

So, we understand each other more than the others.  We are not only able and liable to understand each other but also have the right to do so.  However, we are alienated sufficiently from each other due to indefinite and chaotic situation of cultural valuables that appeared in recent years.  Democracy is an appropriate and consistent pattern of development, but it is regrettable that there is a tendency to make democracy too ideological and use it against the solidarity and sustainability of neighboring and contiguous countries.  I think it is completely inadmissible.

 

I consider that our honest duty is to make these alienated relations warm and friendly by women’s soft mind, and make it the previous way.

 

It was quite recently that Anna Karenina in the 19th Century and Margarita in the 20th Century gave us an example.  Nowadays, “someone” among women in the social network come instead of them.  In my opinion, we have a significant role to organize this “someone” among women in the social network which exerts great influence on us and society, and let her act objectively.

 

Mongolia is located in the very center of the Eurasian continent.  The country borders with the two biggest countries of Russia and China.  Geographically, Mongolia also neighbors with Korea, Japan and post-soviet countries in Central Asia.  I call these states Mongolia’s neighboring and contiguous countries due to their close geographical location.

 

If women from these countries can promote an effective cooperation for ensuring peace and stability in this region, it is not deniable that the Eurasian region will embrace peace.  We have such huge opportunities.  Thus, I would like to appeal you to cooperate, use these opportunities, and make your contributions.

 

It is undoubted that the Eurasian region which witnesses enormous political, economical and social changes will become one of the world's development centers.  It is clear for us how the development process continues through conflicts.  If our region can be changed as the center of development, peace, and stability, it will not only be a beneficial deed for this region, but also for the World. Women from this region have broad opportunities to make their contribution in this action.

 

When multilateral economic, political, social and cultural relations intensify considerably in our region, increasing women’s participation is a necessary factor that requires initiatives, hearts and minds, efforts and involvement, but not huge money.

 

For Mongolia, its two neighbors, Russia and China are unique in terms of historical, political, economical, social and cultural meanings.  In addition, it is certain that Eurasian stability will extremely depend on the relations and stability in Russia and China.  Thus, as a result of successful cooperation between Russian, Chinese and Mongolian women for peace and stability, the entire Eurasian continent will enjoy a state of peace.

 

There are two ways to do so.  One is to intensify political, economical, social and cultural ties or ‘’ready-made’’ relations already established between regional countries as well as increasing women’s activity and participation in these relations.  The other is to create organizations of a new type and new forms of relations in conformity with the current situation.

 

By the initiative of Mongolian Women Parliamentarians, the Northeast Asian Women Parliamentarians’ Forum themed 'Role of women parliamentarians in promoting peace and development through education' was organized successfully in Ulaanbaatar in November, 2013.  It is noticeable that Mr. Tatiyana Zabolotnaya, head of the Russian Federation’s delegation, a member of the Federation Council of Russia and member Council of the Federation Committee on Social Policy took very active participation in the forum with her support to regularize such meetings and initiative to create the forum’s transitional banner that is to be passed from the last host to the next one.    

 

Also, many participants of the forum could hardly hold back their tears when women parliamentarians from South and North Korea held their hands and sang the song about unification of two Koreas at the end of the forum.  Then, at a meeting with the Speaker of Mongolia's Parliament, the delegates of Russian Federation underlined that “women parliamentarians’ solidarity and the generous and good nature of mothers are able to find a solution for any sharp matter.  We are ready to cooperate to do so”.  I think we should be motivated and search for such solutions as they said.  Latter, the visit of Valentina Ivanovna Matviyenko, Chairperson of the Federal Council of the Federal Assembly of the Russian Federation to Mongolia held on June, 2014, exerted great influence on closer, more intensified relations.

 

I hope this meeting results in initiatives and business-like outcomes to continue these actions ceaselessly.  For example, I would like to take this opportunity to suggest my idea to set up a regular council for women parliamentarians of regional countries.  I believe Mongolia is obliged to make its contribution in ensuring peace and stability in this region as our women are able to play a considerable role in these deeds. 

 

Thank you for attention