Сурталчилгаа Том баннер

Нийгэм, соёл

"Ноолуур" хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлнэ

"Ноолуур" хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлнэ

19 өдрийн өмнө 1

Цахим халдлага үйлдсэн Умард Солонгосын тагнуулд ял тулгажээ

ВАШИНГТОН. /Би-Би-Си/. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний цахим системийг эвдэх зорилгоор программ хангамж зохион бүтээхэд оролцсон Умард Солонгосын иргэн Пак Жин Хёкт АНУ-ын прокурорын газраас ял тулгасан байна.

19 өдрийн өмнө 0

Мексикийн цагдаа нар 166 хүний араг ясыг илрүүлжээ

МЕХИКО. /VOA/. Мексикийн хууль сахиулах байгууллагын ажилтнууд Веракруз мужийн далайн эргийн дагуух газар дахь булшнаас 166 хүний араг яс олсон байна.

19 өдрийн өмнө 2

Энэтхэг болон БНХАУ-д эрэгтэй хүмүүсийн тоо улам ихсэж байна

2018 оны наймдугаар сарын байдлаар Энэтхэг болон БНХАУ-д эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 70 саяаар илүү байгаа нь бодлогын хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй асуудал болж байгаа тухай Вашингтон пост сайтаас мэдээлсэн байна.

19 өдрийн өмнө 3

Өвгөдийнхөө нутагт үүргэвчтэй аялсан минь-2

Байгаль нуурт үдшийн бүрэнхийтэй зэрэгцэн усны мандалд тусах гэрэл улам бүдгэрсээр…Онгоц нөгөө эргийн зүг хурдаа алгуур аван нуурын усыг хага зүсэн хурдална. Энэ үед яг л Хөвсгөл нуур дээгүүр яваа мэт санагдав.

19 өдрийн өмнө 4

Хүүхэд хамгааллын бодлогоо 217 сая, санамж бичгийг 525 саяар “үнэлэв”

Авто осол, үер, ус, гал түймэр, хүчирхийлэл, гэмт хэрэг, ахуйн осол гээд дурдаад байвал монгол хүүхдүүд ямар эрсдэл, аюул дунд амьдарч байгаа нь дэндүү тодорхой.

19 өдрийн өмнө 0

Анна Цендина: Аавын өдрийн тэмдэглэлийг цахимжуулж байгаа

Монгол Улсын төрийн гурван удаагийн соёрхолт, Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.

19 өдрийн өмнө 10

Хүн хүндээ бус нохойнд илүү итгэх болжээ

АНУ-ын Бостон хотын Зүүн хойд эргийн их сургуулийн нийгэм судлалын хүрээлэнгээс нэгэн сонихолтой судалгаа явуулсан байна.

19 өдрийн өмнө 6

"Шинжлэх ухаан технологийн инноваци болон өндөр чанартай хөгжил" үзэсгэлэн, лекц боллоо

Хятад орныг танин мэдэх, Хятадын Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байгаа билээ. Уг цогц арга хэмжээний нэг болох "Шинжлэх ухаан технологийн инноваци болон өндөр чанартай хөгжил" үзэсгэлэн, лекц ШУТИСургууль дээр боллоо

20 өдрийн өмнө 0

Хиймэл оюун ухаан ашиглаж фэйсбүүк хаягийг шалгадаг системийг Монголд нэвтрүүлнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа Холбоо, мэдээлэл технологийн газрын урилгаар ирсэн Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр цахим орчинд хуурамч мэдээ мэдээлэл түгж нийгмийн сэтгэл зүйг эвдэж хүүхэд залуусын хүмүүжилд сөргөөр нөлөөлж буйг хэрхэн зөв зохистой хэрэглээ бий болгох, цэгцлэх асуудлаар хэлэлцэв.

20 өдрийн өмнө 3

“Burberry” компани борлогдоогүй бараагаа шатаахаа зогсооно

ЛОНДОН. /Би-Би-Си/. Их Британийн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Burberry” компани борлогдоогүй бараагаа шатааж устгахаа зогсоохын зэрэгцээ амьтны жинхэнэ үс арьсыг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашиглахаа болихоор шийдвэрлэсэн тухайгаа зарлажээ.

20 өдрийн өмнө 3

"Нахиа" хөтөлбөрийн нээлт боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятад орныг танин мэдэх” соёл, аялал жуучлалын өдрүүдийн хүрээнд Монголын Хүүхдийн төв номын санд хүүхдэд зориулсан ном солилцооны “Нахиа” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа амжилттай боллоо

20 өдрийн өмнө 0

Хоккайдо арал дээр 20 мянга гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байна

ТОКИО. /РИА Новости/. Японы Өөрийгөө хамгаалах хүчин, цагдаа, гал түймэртэй тэмцэх албаны 20 мянга гаруй ажилтан болон 50 нисдэг тэрэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн Хоккайдо арлын районуудад ажиллаж байна.

20 өдрийн өмнө 0

Саудын Аравид шашны сэдвээр тоглоом даажин хийвэл шоронд хорино

МОСКВА. /РИА Новости/. Шашны сэдвээр даажин тохуу хийх аваас 5 жил шоронд хорих ял онооно гэж Саудын Аравийн Ерөнхий прокурорын газар твиттер хуудсандаа мэдэгджээ.

20 өдрийн өмнө 1

“Жеби” шуурганы улмаас “Кансай” нисэх онгоцны буудал хаагджээ

ТОКИО. /Би-Би-Си/. Японд дэгдэж буй “Жеби” далайн шуурганы улмаас тус улсын баруун нутаг дахь хамгийн том нисэх онгоцны буудал болох “Кансай” хаагдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

20 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Улсын хангамжийн хорооны орлогч дарга, Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд шинжээчээр ажиллаж явсан Р.Гонгор:

Владислав Эдийн засгийн харилцан туслах зөвлөлд ажиллаж байсан. Аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Харин Зориг бол эхнэр хүүхэдтэйгээ тусдаа байдаг байлаа. Бал даргын хоёр хүүхэд нэг нэгээрээ аав, ээжийгээ дуурайчихсан гээд л бид ярьдаг байж билээ. Влад олон түмэнтэй ойр, илэн далангүй, яг л аавыгаа дуурайсан хүү байв. Харамсалтай нь хожим гэртээ усанд орж байгаад нас барсан гэж яригддаг. Зориг бол ээжийгээ дуурайсан, зөрүүд, зожиг нэгэн байсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Иргэн П.Отгондалай:

Сургуулийн төгсөлтийн баярт оролцлоо гэх тайлбартай сумын Засаг даргын сурагчидтай авахуулсан зураг цахим хуудаснаа тавигдсан байсан. Энэ үеэр Засаг дарга төгсөгч охидыг “Миссүүд ээ” гэж хэлсэн хэмээн тус баярт оролцсон эцэг, эхчүүд надад хэлсэн. Тэгэхээр нь би тус зургийнх нь дор “ДӨНГӨЖ СУРГУУЛЬ ТӨГСӨЖ БАЙГАА ЖААХАН ОХИДЫГ МИСС БОЛГОЖ ХАРААД БАЙХГҮЙ ШҮҮ. ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭХЧҮҮДЭЭ УДИРДАГЧ ХҮНИЙ ХАРААГААР ХАРНА ШҮҮ ЭРДЭНЭЖАРГАЛ АА” гэсэн сэтгэгдэл биччихсэн юм. (medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
“Маск” продакшны захирал, жүжигчин П.Эрдэнэзаан:

Оюутан байхдаа Армийн драмын театр “Худалч эхнэр” жүжиг тавьж, Жиммигийн дүрд Г.Равдан гуайн тоглож буйг үзсэн юм. Тэгэхэд “Ямар гоё дүр вэ” гэж атаархаж билээ. Гэтэл “Өнгөт инээд”-д байхад “Худалч эхнэр” жүжгээс сэдэвлэн “Үнэнээ хэлээч” хөгжимт жүжиг тавьж, би азаар Жиммид тоглосон юм. Мэдрэх, дурлах гэдгийг тэр дүрд тоглохдоо л мэдэрсэн. Эл дүрээрээ “Гэгээн Муза” наадмын эрэгтэй шилдэг дүрийн шагнал хүртэж байлаа. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Гавьяат хуульч, академич Ж.Амарсанаа:

М.Энхсайханы Засгийн газар дэд сайдгүй ажилласан. Засгийн газрын гишүүдийн нэг нь томилолттой, эзгүй байхад нөгөө нь ажлыг нь хариуцдаг байв. Би Ерөнхий сайд, Сангийн болон Гадаад хэргийн сайдын ажлыг хариуцаж байсан. Нийлбэр дүнгээр нь харвал би Гадаад хэргийн сайдын ажлыг гэхэд 90 орчим хоног хийсэн байдаг юм. Италийн Засгийн газар долоо хоногийн настай байхад би бүтэн улирал Гадаад хэргийн сайдаар ажилласан гэхээр удаан хугацаа байгаа биз дээ. М.Энхсайханы Засгийн газарт давхар дээлтэй сайд байгаагүй. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн:

Одоо хоёр цаг юм бичээд удаан суух миний чадавхи байхгүй болсон. Ой санамж их мууддаг юм байна. Нойрсуулагч эмээс болдог юм уу, юунаас болдог юм бэ. Олон ч удаа хагалгаанд орлоо. Хоёрдугаарт, энэ хүнд хагалгааны дараа маш их ядарч байна. Тийм болохоор “Тэр одоо өвчтэй байгаа, тэр одоо хэрэггүй болсон” гээд мартаарай гэж гуймаар байна. Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон шүү. Амьддаа мартагдахгүй бол үхсэн хойно минь миний үр хүүхэд, намайг гэдэг, чин сэтгэлээсээ хайрладаг болгон их зовно. Тийм учраас тэднийхээ зовлонг хөнгөлөхийн тулд би амьддаа, энэ хэрэггүй новш болсон чигээрээ дуусаасай гэж бодож байна. (medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ж.Батсуурь:

Засгийн газар ажлаа аваад нэг жил орчим болж байна. Засгийн газрын тэр нь болохгүй, энэ болж байна гэдэг зүйлийг ярих эрт байна, тийм цаг хугацаа нь ч болоогүй байна. Би хувьдаа ганцхан зүйлийг л ярьдаг. Өмнөх Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн үгийг хэлсэн. Би бодохдоо ухаалаг төрд зөв тогтолцоо чухал гэж дүгнэдэг. Өөрөөр хэлбэл төрийг ухаалаг болгох гол механизм бол тогтолцоо нь зөв байх ёстой. Төрийн тогтолцооны гажиг туйлдаа хүрч байгаа өнөө үед Ерөнхий сайд үр дүнтэй ажиллах боломж бараг үгүй байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй