Сурталчилгаа Том баннер

Нийгэм, соёл

Малчдын амь амьдрал, цалин хөлс бол мал, махны үнэ юм шүү

Мал, махны үнэ өсөх ёстой. Дэлхийн дундаж ханшид тултлаа өсөх учиртай. Нүүдэлч малчин удмын монголчуудын, монгол малчдын хөдөлмөр хэзээ үнэлэгдэж бүтээсэн баялаг нь үнэ цэнтэй болох юм.

4 өдрийн өмнө 25

Н.Төгсбаяр: Эхэс түрүүлсэн хагалгааг Монголдоо амжилттай хийж байна

Амгалан амаржих газрын жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн их эмч Н.Төгсбаяртай ярилцлаа.

4 өдрийн өмнө 1

Я.Бат-Ирээдүй: Геологи, уул уурхайн мэргэжлийн холбоод нэгдэх хэрэгтэй

2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд Монголын геологийн холбооны VI чуулган болж, геологич Я.Бат-Ирээдүйг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Түүнтэй Эрдэс баялагийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөний үеэр уулзаж ярилцсан юм.

4 өдрийн өмнө 8

Задгай мөнгөө дансандаа хуримтлуулья

Цахим тооцоо, гүйлгээний шийдлүүд улам хялбар болсоор байгаа орчин үед цаасан мөнгө хэтэвчинд явах нь ховор үзэгдэл болоод байна.

4 өдрийн өмнө 1

Хэрэглээний зээл малчны зээл рүү шилжиж байна

Монголбанк бизнесийн зээл олголтыг идэвхжүүлэх зорилгоор өрхийн хэрэглээний зээлд хязгаар тогтоосон. Ингэснээр хэрэглээний зээл малчны зээлийн хэлбэрт шилжиж эхэлсэн гэж Төвбанкны эдийн засагч Д.Ган-Очир онцолсон.

4 өдрийн өмнө 2

“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

5 өдрийн өмнө 1

АНУ-ын хориг нь ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэж үзжээ

МОСКВА. /TASS/. "Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийг эсэргүүцсэн АНУ-ын эрх баригчдын хориг арга хэмжээг Европын Холбооны бүрэн эрхт байдалд халдаж буй явдал бөгөөд Украин дахь хямралыг зохицуулахаар тохиролцсон явдалд таагүй дохио болж байна хэмээн Германы эдийн засгийн хороо үзжээ.

5 өдрийн өмнө 3

Мисс Мандахын Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил топ аравт шалгарлаа

Дэлхийн мисс 2019 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Мисс Мандахын Цэвэлмаагийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил 130 орноос топ аравт шалгарлаа.

5 өдрийн өмнө 4

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо.

6 өдрийн өмнө 2

Сахуу, татран өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ.

6 өдрийн өмнө 0

"М Си Эс"-ийн банк байгуулах хүсэлтийг хуулийн дагуу шийдэхийг даалгажээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “М Си Эс холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкинд холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

6 өдрийн өмнө 14

“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан.

6 өдрийн өмнө 0

Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа.

6 өдрийн өмнө 0

"THE HU" хамтлагийн АНУ дахь менежерүүд "Чингис хаан" одонгоо гардан авлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 12 дугаар сарын 09-ний ѳдѳр Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот дахь Ерѳнхий консулын газар ‘‘Монгол Улсын Тѳрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан’’ одонг хүртсэн ‘‘Хү хамтлагийн Америкийн Нэгдсэн Улс дахь менежер Ц.Надмидтулга, менежер Брэндон Фрайзен нарт Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны ѳдрийн 214 дүгээр зарлигийн уншиж танилцуулан, энгэрийн тэмдгийг зүүж ѳглѳѳ.

6 өдрийн өмнө 7

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

Ард түмний олонхийн засаглал намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцлээ.

6 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Анандгэрэл:

Цонхны цаана шиврэх зөөлөн бороо өнгөрсөн алдарсан үеийг сануулна. Гундаж буй цэцэгсийг хараад ямархан бодол төрнө вэ? Ирээдүйгээс илүү ойрхон өнгөрсөн үе, өнөөдрөөс илүү халуун дулаан тэр л он жилүүд. Сэтгэл сэмэлж, гуниг баяр хоёрыг зэрэг төрүүлсэн дурсамж. Бороотой ирсэн дурсамж бороо татармагц арилна. Өгүүллэгийн баатар алдсан боломж бүхнээ хүлцэнгүй, тэвчингүй сэтгэлээр хулдаж, сэтгэлийн гүндээ хадгалжээ. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ:

Хэрвээ Монголын нутаг дэвсгэр дээгүүр хийн хоолой тавигдчих юм бол монголчуудын эрх мэдэл нэмэгдэж таарна аа даа. Манай эрх мэдэл нэмэгдвэл хамгийн түрүүнд юунд нөлөөлөх вэ гэж ухаж харъя. Орос, Хятадтай хийх хэлэлцээрт нөлөөлнө. Эрх мэдэл, нөлөө хүч нь нэмэгдсэн улс ямар нэгэн хэлэлцээрт арай өөр түвшнээс хандаж оролцох нь тодорхой. Тийм учраас бидний эрх мэдлийг нэмэх сонирхол хоёр талд байхгүй болов уу. Ийм шалтгаанаар манайхыг тойруулаад яваа байх. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Бид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад эхэлчихсэн байгаа. Он гараад хуулийн хугацаандаа багтаан мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэх болно. Сонгуулийн дөрвөн жилд хийх ажлаас гадна дараагийн 30 жил буюу ардчиллын 30 жилийг илүү өөдрөгөөр харж байгаа. 2050 он гэхэд Монгол Улс хөгжлийн ямар түвшинд хүрэх вэ, бид ямар ирээдүйг бүтээж чадах юм бэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. ( medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
Жүжигчин Д.Сосорбарам:

Хүний эрхийг түгжмэл байлгаж түүгээрээ бах таваа хангагч Зөвлөлтийн боол, тэдний гар хөл болсон Монголын коммунистуудыг яг 70 жилийн ойн дээр Монголын ардчилсан холбоо зогсоосон нь түүхэн том үйлдэл төдийгүй эрх чөлөөг эх орондоо дуулиантай авчирсан ялалт байсан юм. Тэр цагаас хойш сайн муугаараа цоллуулсаар 30 жил улиран одлоо. Улаан Оросууд Цагаан хаанаа хөөгөөд зогссонгүй дэлхийн нэгээхэн хэсгийг түйвээсэн түйтгэрт талын Монгол өртөж, түүх соёлоо зэрэмдэглүүлсэн гашуун сургамжаас сэрэмж сэхэл үл авдаг улс бол бид юм байна. ( Baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улсын баатар Э.Бат-Үүл:

Манай гэр хороолол бол өөрөө Оюутолгой, Тавантолгойгоос дутахгүй баялаг болохыг нотолсон Эрнандо Де Сотогийн онол, номыг яаж ч үзүүлэн тайлбарлаад ухамсарын тэр ханыг нурааж чадаагүй. Хэнийг ч алагчлалгүй, хувийнх нь сонирхолыг өөгшүүлбэл хөгжил дэвшилд хүрдэг гэсэн Айн Рэндийн философийг яаж ч ухуулаад ухамсрын тэр ханыг нурааж дийлээгүй. “Гэр хороолол”-ын иргэдийнхээ хашааны газар руу дэд бүтэц татаад, газраар нь барьцаалан зээл олгох аргаар газрын эзэдтэйгээ хотын захиргаа нь түншлэн дахин төлөвлөж Токио хотыг хөгжүүлж буй туршлагыг яаж ч үзүүлээд ухамсарын тэр ханыг нурааж чадаагүй. ( Baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Гомбосүрэнгийн Оюунгэрэл :

Өлсгөлөн зарлаж байхдаа хоорондоо шивнэж байгаа юм л даа. Өнөө шөнө биднийг үл мэдэх газар руу аваачаад буудчихвал яах вэ. Гэсэн ч хэдүүлээ нэгнээсээ ер салахгүй шүү гээд л ярина. Удалгүй Улаанбаатар хотоос Ц.Элбэгдорж тэргүүтэй удирдагчид ирлээ. Бараан үүл арилж, тэнгэр цэлмэх шиг л. Сэтгэл уужраад л явчихсан. Яагаад гэвэл тэднийг ирснээр бидний тэмцэл улам илүү утга учир, итгэл үнэмшилтэй болсон. Сайн, сайхан зүйлийн төлөө явж буйгаа илүү ихээр мэдэрсэн. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй