Сурталчилгаа Том баннер

Нийгэм, соёл

“Хотын соёл-иргэн бүрээс” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс “Хотын соёл–иргэн бүрээс” зөв дадал хэвшил тогтоох, иргэдийн хандлагыг өөрчлөх сайн үйлсийн аяныг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхлүүллээ.

12 өдрийн өмнө 0

“Ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдал” сэдэвт сургалт эхэллээ

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн тоо буурахгүй, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байна.

12 өдрийн өмнө 0

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль ирэх есдүгээр сард болно

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

12 өдрийн өмнө 1

Н.Болд: Багшийн урамшууллыг сурагчийн сурлагын чанараар үнэлэх ёстой

Өнөөдөр Монголын багш нарын VII их хурал эхэлж байна. Энэ өдөр “Монголын багш нарын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Н.Болдыг дугаарын зочноор урилаа.

12 өдрийн өмнө 7

Хүүхэд, залуучуудын бэлгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь салбарын тэргүүн, хатагтай Каори Ишикаваг хүлээн авч уулзлаа.

13 өдрийн өмнө 1

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлд салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Хоолны хордлогот халдварын дэгдэлтээс сэргийлэх сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хэлэлцүүлэг уулзалт зохион байгууллаа.

13 өдрийн өмнө 0

Олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Хотын захиргаанаас угтан авлаа

БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож гран при болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа.

13 өдрийн өмнө 1

Амьдрах орчны судалгааг тусгай аппликейшн ашиглан хийнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүллээ.

13 өдрийн өмнө 0

Уул уурхайн салбарт жилд дунджаар 70 орчим осол бүртгэгдэж,10 гаруй иргэн амь насаа алддаг

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Уурхай, уулын үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ажлын байрны нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн сургалт, зөвлөлдөх уулзалт”-ыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгуулах гэж байна.

13 өдрийн өмнө 0

Нийслэлийн "Авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй боллоо

Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадвах хангалтгүй, авто замын сүлжээний холбос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг.

13 өдрийн өмнө 1

Хүний наймаа гудамжнаас биш цахимаас эхэлж мэднэ

Холливудын алдарт жүжигчин Гвинет Пелтроу 14 настай охин Аппл Мартинтайгаа авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд тараасан нь ихээхэн шуугиан тариад байна. Охин нь цанын нүдний шил зүүсэн болохоор төрх нь тод харагдаагүй энэ зураг яагаад цахим хэрэглэгчдийн халуун сэдэв болов. Бүр 150 мянган хэрэглэгч Like дарж, магтаал, ерөөлийн урт жагсаалт үүсгэсэн байхад шүү дээ.

13 өдрийн өмнө 0

"Намнансүрэн судлал"-д нягтлах асуудал олон бий

20-р зууны Монголын анхны ерөнхий сайд, хошой чин ван Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий нээж, сүүдэр гийсний 140 жилийн ой 2018 онд болох билээ.

13 өдрийн өмнө 5

Л.Байгалмаа: Багш нарын хандлагыг өөрчлөх л хамгийн чухал

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Л.Байгалмаатай ярилцлаа.

13 өдрийн өмнө 10

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдана.

14 өдрийн өмнө 0

Нийт 277 удаагийн дуудлагаар 149 хүний амь насыг авран хамгааллаа

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 21 хоногийн хугацаанд эрэн хайх, аврах ажиллагааны 7, ахуйн гал түймрийн 270 нийт 277 удаагийн дуудлага ирсэн байна.

14 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Өдрийн сонин дээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэлийн цуврал гарч байна. 2019 оны 4-р сарын 11-ний дугаарт гуч шахам жилийн өмнөх нэгэн хурлын тухай тэмдэглэл нь хэвлэгджээ. Энэ тэмдэглэлд дурдсан Монголын улс төрийн шинэ хүчнүүдийн анхны хурлыг Монголын Оюутны Холбоо (МОХ) санаачлан зохион байгуулсан юм. Миний бие тус хурлыг хамтран удирдаж, бас тэмдэглэл хөтөлсөн тул энд түүнийгээ анх удаа уншигчидтайгаа хуваалцаж байна.

Дэлгэрэнгүй
Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин:

Ходоодны хорт хавдар үүсэхэд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Энэ өвчнийг үүсэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл нь ходоодны хеликобактерын халдвар. Дараа нь давсны хэрэглээ ордог. Амьдралын буруу хэв маягууд ч гэсэн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг. Жишээлбэл, тамхины хэрэглээ ходоодны хорт хавдар үүсэх эрсдлийг хэд дахин нэмдэг хүчин зүйлүүдийн нэг. Зарим судалгаагаар архи "Ходоодны хорт хавдартай шууд холбоотой" гэдэг боловч өөр судалгаанд "Маргаантай" хэмээн үздэг. Ходоодны хорт хавдар үүсгэдэг хамгийн том хүчин зүйл нь хеликобактер. Уг халдварын тархалт Монгол Улсад элбэг байдаг. ("medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров:

Алтан үе гээд ярьдаг. Энэ алтан үеийнхэн амьдраад дуусчихсан. Бид нар бол хөнгөн цагаан магаан, одоо юу байдаг юм, гууль мууль руу л явна. Алтан үеийнхэн гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр өөрийн үндэстний соёлын үнэт зүйлийг өв тэгш эзэмшиж цолгорон гарч ирсэн эгнэшгүй их авьяастай, дэлхийн соёлыг цоо шинээр дээд шатанд нь очиж хүртсэн тэр хэсэгхэн үеийнхнийг хэлээд байгаа юм. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ:

Монголын нэг том дутагдал хэцүү хүйтэн өвөлтэйн “зовлон” гэх юм. Алтан дэлхийн энэхэн хэсэг газар нутагт хувь заяагаар оногдож энд л гал голомтоо бадраан, амьдраад мянга мянган жилийн буурал түүх элээсэн жинхэнэ монгол удмынхны амнаас гэнэт ийм хүнийрхүү үг унаад байдаг нь юусан билээ. Дэлхийн тэн хагасыг эзэгнэж явахдаа богд Чингис хаан маань өвөл болдоггүй үргэлж зун, намраараа байдаг харь холын өөр нутагт тухлан амьдрахгүй яагаад тэр даруй буцаад ирдэг байсан юм бол оо. Үүнийг өвгөн би Чингис хаан маань өвлийг мөнх тэнгэрийн ариун соёрхол хэмээн биширч, өвөлтэй Монголд төрснөөрөө бахархаж явсных нь гэрч гэж боддог. Хүйтэн сэрүүн өвөлтэй учраас л монгол хүн бусдаас илүү өлчир чийрэг, ямаа нь хүртэл их ноолууртай, адуу нь хурд шандастай, ан гөрөөс, тарвага зурам нь элбэг олон, ус мөрөн нь цэвэр тунгалаг байдаг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
ШУА-ын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Техник боловсруулалт сэргээн засварлалт лаборатори музейн албаны дарга С.Өлзийцэрэн:

Хууль бусаар палеонтологийн олдворуудыг хилээр давуулахад ямар хүн, хэн гэдэг эрх мэдэлтэн оролцсоныг бид цагдаагийн байгууллагын ажилчид биш учраас хэлж мэдэхгүй. Мэдээж бидэнд тааламжтай байдаггүй. Гэхдээ гадаад руу хил давуулсан тохиолдолд судлаачдыг сэжиглэдэг. Палеонтологийн олдвор нь өндөр үнэд хүрдэг болохоор өөрсдөө зарж, хөлждөг байх гэсэн хардлага зөвхөн сэтгүүлчид биш цагдаагийн байгууллагад ч бас төрдөг бололтой. Ялангуяа АНУ руу гарсан олдворуудад манай байгууллагаас хүн оролцсон уу гэдгийг тогтоохоор мөрдөн байцаах албанаас шалгалт явуулж байсан. Мөрдөн шалгалтын явцад энэ төрлийн гэмт хэрэгт манай байгууллагаас санаатай болон санаандгүй байдлаар оролцсон тохиолдол илрээгүй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн:

Бид сая 40 сая долларын өрийг төлсөн. Дүрэм, журмынхаа дагуу явж буй ажил. Үйл явц удаан байна. Миний хувьд том эрх ашгаа бодож ажиллах ёстой. Зохих журмынх нь дагуу ажиллах ёстой. Аливаа гэрээ, хэлцэл цаг хугацаатай. Хэлцэл хийж буй талууд бие, биенийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Гадаад харилцаа, өр төлбөртэй холбоотой асуудлуудыг нэг цонхоор зөв явуулж байж бид хожно. (medee.mn сайт)

Дэлгэрэнгүй