Сурталчилгаа Том баннер

Нийгэм, соёл

Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой

-Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам: Иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд стандартыг дагаж мөрдөх ёстой-

11 өдрийн өмнө 1

Гурван хүний хоёр нь Д.Трампыг улиран сонгогдож магадгүй гэж үзэж байна

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ирэх 11 дүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулна гэж Америкчуудын дийлэнх нь үзэж байна.

11 өдрийн өмнө 1

Нийслэлийн нутаг дэвсгэрт хог ачиж тээвэрлэх хуваарийг нэгдсэн стандартад оруулна

Хог хаягдлын цуглуулалт тээвэрлэлтийг хэрхэн илүү сайжруулах, одоо хэрэгжиж буй дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниудийн хог тээврийн хэлбэр, бүтэц зохион байгуулалт ямар байгаа талаар танилцуулгыг энэ үеэр холбогдох албаны хүмүүс хийв.

11 өдрийн өмнө 3

Эрсдэл бүхий бүс нутгаас хүнс импортлохыг МХЕГ-аас түр хязгаарлаж байна

Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуу өвчний дэгдэлт гарсан, короновирусийн өвчлөл бүртгэгдсэн, хүний амь, нас эрсэдсэн бүс нутгаас үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлохыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд МХЕГ-аас хязгаарлаж байна.

11 өдрийн өмнө 2

Хятадад коронавирусний халдварын 2015 шинэ тохиолдол бүртгэгджээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсад мягмар гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 2015 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 97 хүн нас баржээ.

11 өдрийн өмнө 1

Замын-Үүд боомтод өвчний сэжигтэй зорчигчыг тусгаарлав

Замын-Үүд боомтоор 02.11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирсэнийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна.

11 өдрийн өмнө 2

Шинэ төрлийн коронавирусний халдварыг "COVID-19" гэж нэрлэжээ

ЖЕНЕВ. /Reuters/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдварыг "COVID-19" гэж нэрлэхээр болжээ.

12 өдрийн өмнө 7

Г.Цээпил: Өрсөлдөөнөөс ялгарч чадвал бизнес тогтвортой, ашигтай байдаг

Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн зочноор “Туурайн тамга” компанийн захирал Г.Цээпилийг урьж ярилцав.

12 өдрийн өмнө 1

Нийтийн тээвэр халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог

БНХАУ төдийгүй дэлхийн зарим ул­сад хурдацтайгаар тархаад байгаа шинэ коронавирусын халдвараар 1017 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрчээ. Манай улсад энэ тохиолдол илрээгүй ч халдвар авах эрсдэл өндөртэй орнуудын тоонд багтаж буй.

12 өдрийн өмнө 6

Цахилгаан автобусыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл туршилтаар үйлчилгээнд гаргана

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна.

12 өдрийн өмнө 5

Хятадаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 458 хүрчээ

ТОКИО. /NHK/. Шинэ төрлийн коронавирусний халдвар мягмар гарагийн байдлаар эх газрын Хятадаас гадна 27 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 458 тохиолдол илэрчээ.

12 өдрийн өмнө 0

Шинэ төрлийн коронавирусээр халдварласан 2222 хүн эдгэрчээ

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Хубэй мужид шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр халдварласан 2222 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа гэж мужийн эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

13 өдрийн өмнө 1

С.Батмөнх: Дөрөв дахин нарийвчилсан судалгааг 45 хувьд хүргэнэ

АМГТГ-ын Геологи хайгуулын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Батмөнхтэй ярилцлаа.

13 өдрийн өмнө 0

Хятадад зорчсон, дамжсан иргэдийг нэвтрүүлэхгүй байх жишгийг дагая

Дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирусын халдвар хүрээгээ улам тэлж байна. Хоногт л хэдэн зуугаараа халдвар тархаж, хэдэн арван хүн амиа алдаж түгшүүр зарлаад удлаа.

13 өдрийн өмнө 4

Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна

Нийслэлийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээг тогтмол хийх, өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийхэнтэй уулзлаа.

13 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд асан Л.Хангай:

Оросын тал манайхаар дамжин өнгөрөх хийн хоолой барих боломжийг судлах ажлыг зургаан сарын хугацаанд багтааж дуусгана гэж мэдэгдсэн. Өөрийн шаардлагатай гэж үзэж байгаа баримт бичгийн жагсаалтыг гаргаж, манай талд ирүүлсэн байна билээ. Мэдээж үүний дараа олон асуулт тавьж, янз бүрийн судалгаа шаардаж таарна. Бид дор дор нь хариу өгч байх ёстой. Бас зэрэгцүүлээд өөрсдийн жишээ нь, маршрутын талаар ч юм уу саналаа тавих хэрэгтэй. Энэ дашрамд дурьдахад, Эрхүү мужийн захиргаа хийн хоолойтой хамт нефтийн хоолой, эрчим хүчний шугам, өндөр хурдны шилэн кабель, төмөр болон авто замыг Байгаль нуурын баруун урдаас шууд Монголын хил хүртэл тавихыг санал болгодог юм. Яагаад гэвэл,ихээхэн дөт учраас асар их хөрөнгө хэмнэнэ. Судлах л хэрэгтэй байх. Нэмж хэлэхэд, бид хийн хоолойн талаар Эрхүү муж, Буриадын удирдлагуудтай байнгын нягт холбоотой ажиллах хэрэгтэй байгаа юм. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Маргааш нь жинхэнэ наадам болов. Буянт голын хөвөөнд асар майхан алаглаад нүд эрээлжилнэ.Өнөө “Улаанбаатарын машины олныг яана аа, лав 100 хүрнэ ээ” гэдэг онигоо шиг тийм олон хүн цуглаад, газар тулдаа л дааж байхыг анх харав. Бөх, морийг бол таг мартжээ. Бөх барилдаж л байсан санагдана. Ер нь морь уралдсныг мэдээгүй өнгөрсөн шиг байгаа юм. Хөтөчтэйгээ наадмын хуушуур гээчийг идэж үзэв. Манай гэрийн хуушуурыг бодвол хамаагүй жижиг атлаа гойдын гоё амттай ажээ. Миний багад хөдөөний айлууд зундаа мах иддэггүй, тараг цагаан идээгээр болгоод явчихдаг, хааяа нэг борцоор хоол хийдэг байв. Хааяа нэг осгох зэргээр золгүй байдлаар “нас барсан” малын мах идэх. Амт муутай гэж найгүй дээ. Харин ганц нэг хонь эргүүтвэл “Турахаас нь өмнө амыг бариад авна” гээд нядлавал шинэ махтай золгоно. Ямар сайндаа,махассандаа болоод “ганц нэг юм эргүүтэхгүй юм байхдаа” гэж бодохдоо тулах вэ, базарваань. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

Миний итгэл найдвар “Өдрийн сонин” З.Энхболдыг шүүмжилсэн анхны хараацай-ад болж яваа муу Э.Бат-Үүлийг амбаардаад З.Энхболд-улс төрийн үзэгдэл гэх том нийтлэл нэгдүгээр нүүрэндээ залжээ. Амбаардуулах дүү минь юу ч биш, С.Зоригийн араас ороогүй хойно. Аав чинь ингэж хэлэх байсан. Аавыгаа санагдуулсан нийтлэлүүд чинь хааны болон тайганы нууцыг хөндүүрлэтэл маажсан. Х.Баттулгын эзгүй талд бүтээсэн цочирдом сүрлэг эзэн хааны өмнө З.Энхболд алсыг ширтэх нь гадаадаас нөхдөө авчирч баривчлах зуулттай мэт. Оюутолгойн гэрээ хийсэн Ерөнхий сайд, Сангийн сайдаа, мөн Англи баруунаас татаад шоронд хорьсон элчингүүдээ суллаж, нүд ухах гэж хорхойссон хэрээнүүдээ гуагалуулаад удав. З.Энхболдын захиалга, сонины даалгавраар Л.Баттөр бичээгүй нь лав. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
ТОМё БОДё:

Тэгвэл ямар хүн өөрийгөө зөв үнэлж, ямар нь буруу үнэлэх хандлагатай байдаг юм бол? Энэ талаар Корнелийн Их Сургуулийн профессор Даннинг ба Кругер нар судалгаа хийсэн байна. Жишээ нь, тэд хошигнол ойлгох чадварын талаар судалжээ. Хошигнол гээч юмыг өндөр мэдлэг, хурц ухаангүйгээр ойлгох боломжгүй. Их сургуулийн 65 оюутанд 30 онигоо уншуулж, хэр сонирхолтой байсныг нь үнэлүүлж авч. Үүгээр хошигнол ойлгох чадварыг нь тогтоож болно. Үүнтэй зэрэгцээд "Таны хошигнол ойлгох чадвар үе тэнгийнхэн дотроо аль хавьцаа нь гэж боддог вэ?" гэж асууж гэнэ. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

Картын барааны дараахан Австралид очиж дунд сургуульд сурсан. Тэнд амьдарч байсан анхны монголын гэр бүлүүдийн нэг болж байлаа. Тухайн үед одоогийн Н.Энхболд сайд, Ч.Хүрэлбаатар сайд, Д.Цогтбаатар сайд, Уул уурхайн сайдаар ажиллаж байсан Д.Зоригт нар тэнд сурдаг байсан. Мундаг ажил хийдэг, мундаг сурдаг ах нарыг хараад ийм мундаг болно гэж хүсч мөрөөддөг байлаа. Ээж маань тэд нараар надад ээж аавынхаа үгэнд орохын ач холбогдол, онц сурах, хань ижлээ хүртэл зөв сонгохын талаар лекц уншуулдаг байлаа. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Дундаж давхаргын бууралтыг зогсоохын тулд юуны өмнө, улс төрийн клиентилист тогтолцоогоо халах шаардлагатай байна. Дараа нь боловсролын тогтолцоогоо эрс сайжруулах, шинэ түвшинд гаргах шаардлагатай юм. Монголын төр засаг сүүлийн үед элит боловсролыг шүтэх боллоо. Дэлхийн топ 100 их сургуульд тэнцсэн оюутнуудад тэтгэлэг олгох, хувийн, өндөр төлбөртэй дунд сургуульд хувьсах зардал өгөх гэх мэтээр. Харвард, Стэнфордод хоёр, гурван хүүхэд сургаснаас хотын захын дунд сургуулийн 200, 300 хүүхдийг 50 биш ядаж 25 сурагчтай ангид сургасан нь урт хугацаандаа илүү өгөөжтэй юм. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй