Сурталчилгаа Том баннер

Easy news

Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын НАХЯ-ны Тэргүүн дэд сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд Ван Шиао Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

1 сарын өмнө 2

Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааг цахимаар үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлэх оролцогч талуудын уулзалт боллоо

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Энэ удаад жолооч та бүхэнд Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэйшнаар харуулах үйлчилгээг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

1 сарын өмнө 0

Б.Чимид: Ойн инженер тэтгэвэрт гардаггүй

-Дэлхий нэг хэмээр дулаарсан байна. Монгол Улс 1921 оноос хойш хоёр хэмээр дулаарсан гэсэн судалгаа гарсан. Хүнээр яривал хоёр хэм дулаарчихвал халуунтай, өвчтэй хүн болно.

1 сарын өмнө 12

Алтанбулаг сум бол гурван улсын худалдааны төв бүс

Монгол, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн, судлаачид гурван улсыг холбосон худалдаа, аялал жуулчлалын төв бүс "Цайны зам"-ыг тойрсон сонирхолтой сэдвүүдээр судалгааны сэдэв, илтгэл танилцуулж байгаа аж.

1 сарын өмнө 3

Б.Золзаяа: Миний урласан загварыг "Vogue" сэтгүүлд нийтэлнэ

Олон улсын мэргэжлийн загвар өмсөгчид нэгэн тайзнаа алхаж, Гиннесийн амжилтад бичигдсэн содон үйл явдал Испанийн Мадрид хотод болсон билээ. Энэхүү сонирхолтой шоунд Монгол Улсаа төлөөлөн нэг дизайнер, таван загвар өмсөгч оролцсон бөгөөд тэдний нэг "Uilen couture” брэндийн ерөнхий дизайнер Б.ЗОЛЗАЯАГ ярилцлагынхаа зочноор урилаа.

1 сарын өмнө 1

"Future Champions"-уудыг ирэх сарын 1нд танилцуулна

Хүүхэд насны нандин дурсамж хүний сэтгэлд мөнхөд уяатай байдаг. Тиймээс гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ гайхалтай дурсамжийг үлдээх нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, томчууд бидний үүрэг билээ.

1 сарын өмнө 0

Баабар: Хагаралдуулаад захир

Divide et impera гэсэн латин үг хүний түүхэн дахь магадгүй хамгийн цуутай улс төрийн зарчмын нэг байх. Разделяй и властвуй, Divide and rule гэх мэт орос, англи орчуулгыг нь олон хүн сонсохоороо нэг болоо биз.

1 сарын өмнө 0

Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна, УИХ өөрөө тарах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах саналыг дахин дэвшүүлсэн билээ. УИХ дахь АН-ын зөвлөл уг саналыг дэмжиж, УИХ өөрөө тарах талаар мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг хүргэж байна.

1 сарын өмнө 14

C.Чинзориг: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгоход төсөв хөрөнгийн асуудал үүсэхгүй

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон аливаа төсөл хөтөлбөртэй холбоотойгоор холбогдох хүмүүст тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Үүний хүрээнд нийт хүүхдийн 85 хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан байна.

1 сарын өмнө 9

БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жу НАМЭХ-ны эмэгтэйчүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаагийн урилгаар Монгол улсад айлчилж буй БНСУ-ын парламeнтын гишүүн, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд асан Ким Ён Жу өчигдөр НАМЭХ-ны Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд болон нийслэл дүүргийн манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзалт хийлээ.

1 сарын өмнө 0

Х.Баттулга: Дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж байгааг анхаараарай, сайд дарга нараа!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Монгол-Кувейтын судалгааны төвд ажилласныхаа дараа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав.

1 сарын өмнө 34

МАХН Н.Энхбаярыг нөхөн сонгуульд нэр дэвшүүллээ

МАХН-ын 5-р бага чуулган хуралдаж, УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.

1 сарын өмнө 34

Эгэлгүй гавьяатай эрхэм холбоочин

Дархан овгийн Ч.Төмөр Засагт хан аймгийн Ёст бэйсийн хошуунд 1887 онд Чогсомын ууган хүү болон төрсөн. Тэрбээр 10 настайдаа Сангийн далай хийдэд шавилан сууж Төвд ном заалган манж хэл бичигт суралцсан ба тус хийдэд 39 нас хүртлээ хурал номын ажилд идэвхтэй оролцсон. Улмаар Чойрын дацангийн унзадаар таван жил ажилласан ажээ.

1 сарын өмнө 9

Нийгмийн хувьсгалын хөрс суурь бүрэлдчихлээ, улс төрчид өө!

Өнгөрсөн Долоо хоногт бараг бүх монгол хүн бүрийн амны бай болсон “маш чухал” хоёрын хоёр шийдвэр бол хууль тогтоох дээд байгууллага - УИХ дахь олонхийн Бүлгийн улс төрийн шийдэл болон гүйцэтгэх засаглалын нэгэн Яамны зүгээс гаргасан захиргааны шийдвэр байлаа.

1 сарын өмнө 16

“Ард түмний зарц” В.Зеленский Донбасст энхийг тогтооно

Төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа Украин улсын 6 дахь Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлсэн үг, албан тушаалдаа орсон өдрөөсөө эхлэн түүний хийж буй зоримог алхмууд нь улстөрчид болон ажиглагчдын анхаарлыг татсаар байна.

1 сарын өмнө 6

Онцлох ишлэл

Академич Р.Барсболд:

Байрны хоёр давхарт эхнэртэйгээ хоолоо идчихээд гал тогоо орчим эргэж байгаад эргээд хартал нэг залуу зогсч байна. Гэрийн хүн маань бие жаахан муутай. Сайн анзаарахгүй байгаа бололтой. Уг нь модон шатаар дээш гарч ирэхэд сонсогддог. Гэтэл ерөөс мэдэгдэхгүйгээр гараад ирчихсэн зогсч байна. Би бодохдоо “Манай хүүхдүүдийн танил юм байх” гэтэл нүүрээ хаасан багтай юм. Зориулалтынх биш, хэрэглэсэн муухан өнгөтэй марлиар нүүрээ хаагаад боочихсон бололтой. Надаас 5-7 см орчим өндөр, нэлээд чийрэг биетэй. 25-30 орчим насных болов уу гэмээр. Гэтэл цаана нь шатан дээр өөр нэг хүн зогсч байна. Бас нэг даавуугаар нүүрээ хаачихсан, саравчтай малгайтай. Лавлаад хартал хоёулаа том хутга барьчихаж. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Дээд боловсролын Бодлогын газрын дарга Т.Амаржаргалан:

Манай улсын хувьд өнгөрсөн жил 30-аад мянган оюутан их дээд сургууль төгсжээ. Тэдний гучин хувь нь төгсөөд ажилд ордог бол үлдсэн нь жилийн дараа ажилд орж эхэлдэг гэнэ. Ихэнх оюутнууд өөрсдөө анкет бөглөж, ажлаа хайдаг. Уг нь Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраар дамжуулан тэд ажилд орох боломжтой. Гэвч эднийд хандах төгсөгчид ховор. Ихэвчлэн барилга, уурхай, үйлдвэрлэл,үйлчилгээний салбарт ажиллах иргэд ханддаг байна. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Өнөөдрөөс 15 жилийн өмнө дэлхийн иргэний нийгмийн эвсэл (CIVICUS) монгол дахь иргэний нийгмийн хөгжил, төлөвшилд анх удаа үнэлэлт, дүгнэлт өгч байв. Тус тайланд монголын иргэний нийгэм төр засагтаа хариуцлага хүлээлгэх, төрийн бодлогод нөлөөлөх чадамж харьцангуй доогуур, сул гэж дүгнэж байсан. Бодит баримт, нотолгоотой авлигын хэргүүд илэрсэн ч ямар нэг хариуцлага хүлээлгэх түвшинд хүрээгүй байна. Нийтийн засаглалд үзүүлэх иргэний нийгмийн нөлөө одоо ч хангалттай хэмжээнд төлөвшөөгүй байгаа.

Дэлгэрэнгүй
Шарав гуайд

Тэнхээ тааруу хэрнээ хайртай гэргийдээ хаяглан морин хуурт зориулсан “Эхийн сэтгэл” шиг хэмээх хайрын шивнээ, энэрэхүйн дээд гэлтэй тансаг бүтээл туурвиж, морин хуурч Н.Жигжиддоржоор анхлан тоглуулахад танаас сэтгэлийн тэнхээ, тэсвэр, тэвчээрийг мэдэрч байлаа. Ердөө өнгөрсөн өвөл хөгжмийн томоохон хэмжээний бүтээл туурвиж байна гэж сонссон. “Төгсөөгүй бүтээл” түмэн олондоо үлдээв үү дээ. Сэтгэл зовох юун, дэлхийн суутнуудын амьдрал ийм юм байх юм билээ. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Ажиа гэгээнтэн:

Манай Монгол, Төвөд ер нь Азийн улсуудад буяны ажил гэхээр жаахан явцуу ойлгоод байдаг гэм бий шүү. Мөнгө л өгвөл тэгээд буян болно гэж. Тэгэхээр ядуу хүн буяны ажил хийж чадахгүй гэж үү? Бас зарим нь яваад буян хий гэхээр нэг суварга барьдаг юм уу, ном уншуулаад, хэдэн хүнд мөнгө өгөөд “за буян болчихлоо” гэх. Суварга барьж, хүнд мөнгө өгөх сайхан буян мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ бас хөл гараараа хөдлөөд, олон түмэнд чадах юмаараа туслах ч бас буян шүү дээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт удирдаач Ж.Чулууны хүү урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбат:

Аавыг бага залуу байх үед Билэгийн Дамдинсүрэн гуай, жижиг Лувсаншарав гуай хоёр л удирддаг байж. Тавин хэдэн онд манай уран бүтээлчид анх удаа урагшаа явж. Буцах дөхөөд тоглолт дуусах тийшээ хандаж байтал бригадынхны ихэнх нь халуурдаг айхавтар ханиад хүрч л дээ. Нөгөөдүүлийг чинь ямар өвчин тусчихав гээд хөл хорио энэ тэр тогтоосон чинь хамгийн түрүүнд Дамдиа гуай маань халуун ханиад хүрчихсэн байжээ. Тэгээд сүүлийн тоглолт болох үед “Чулуун чи удирд” гэж аавыг анх гаргасан байдаг юм. Тэгж аав анх удирдаачийн палка барьж удирдсанаас хойш удирдаач болсон нь авьяастай хүн болж таарч байгаа юм. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй