Сурталчилгаа Том баннер

Easy news

М.Энхболд: Богино зайн улстөрөө боливол яасан юм бэ? Л.Оюун-Эрдэнээ

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр хуулийн байгууллагуудад хүсэлт илгээсэн билээ. Үүний дагуу ЦЕГ-аас хариу иржээ.

16 өдрийн өмнө 59

Ж.Гомбожав: Төрийг цэгцлэх хүн хэрэгтэй байна

УИХ-ын дэд дарга асан, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожавыг “Ярилцах цаг” булангийн зочноор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

16 өдрийн өмнө 30

Отгон топ моделиор хэнийг өргөмжлөх бол?

Монголын загварын ертөнцийн наадам хэмээн тодорхойлж болох Гоёл”-ын эцсийн шалгаруулалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Хэд хоногийн өмнөөс загварын долоо хоногоор эхэлсэн энэхүү наадмын үеэр топ модель тодруулдаг нь уламжлал болжээ. Салбарынхан нь төдийгүй үзэгчдийн чих тавин хүлээдэг болсон наадмын эзэн чухам байх нь хүмүүсийн сонирхлыг татдаг билээ.

16 өдрийн өмнө 4

УИХ-ын 27 гишүүн: Монгол Улсын тусгаар тогтнолд ноцтой аюул учруулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын нэр бүхий 27 гишүүн МАН-ын гишүүд, дэмжигчдэдээ ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

16 өдрийн өмнө 233

Э.Цагаан-Уул: Тайзан дээрээс аавынхаа өмнө нэг л удаа шүлгээ уншсан

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны хүү Цагаан-Уултай ярилцлаа. Тэрбээр аавынхаа зүүднээс эхлэлтэй хүсэл мөрөөдлийг нь гүйцээхийн тулд "Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жин хэмээх төслийн ажил эхлүүлжээ.

16 өдрийн өмнө 4

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрихтэй уулзалт хийв

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийж, "Тээврийн долоо хоног-2018” олон улсын форумд оролцоод ирлээ.

17 өдрийн өмнө 8

Н.Энхбаяр: Хятадын агаарын бохирдлын бодлого манай төсөвт эрсдэл учруулж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

17 өдрийн өмнө 11

Ж.Баттөр: Буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйх нь Азийн улс төрийн том соёл

Монгол Улсын их сургуулийн Олон улс судлалын сургуулийн багш, доктор профессор Ж.Баттөртэй хоёр Солонгосын харилцаа, Азийн улс төрийн соёлын талаар ярилцлаа. Тэрбээр солонгос, хятад судлалаар мэргэшсэн эрдэмтэн юм.

17 өдрийн өмнө 1

Уламжлалаа уландаа гишгэсэн Монгол

Ирт сэлэмний үзүүрээр дэлхийн цээжинд "Монгол" хэмээн сийлж явсан эзэн Чингисийн удам билээ бид. Монголчуудад морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж, босоо монгол бичгээрээ гайхуулж явсан түүх бий.

17 өдрийн өмнө 12

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нүүрс тээвэрлэгч ААН, жолоочдын ар гэрийнхэнтэй уулзлаа

Тавантолгой Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт БНХАУ-ын Ганц модны боомт чиглэлд нүүрс тээвэрлэж буй машины цуваа 137 км-т хүрч, жолооч нар өвлийн хүйтэн машиндаа хонож, 14-30 хоног тээвэрлэлтэд зогсож байна.

17 өдрийн өмнө 5

Ноолуур хөтөлбөрийн эхний ээлжийн 2 дахь шатны санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авч байна

“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг самнах дамжлагаас дээш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг дараах зарчмын дагуу хүлээж авна.

17 өдрийн өмнө 0

Н.Энхболд: Л.Энх-Амгалан гишүүн ийм хариуцлагагүй юм ярьсандаа уучлал гуйх ёстой

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, огцруулах саналд үг хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

18 өдрийн өмнө 48

З.Жарантав: Театрын амьд архив гэвэл би л байна даа

Монголын тайз, дэлгэцийн урлагийн түүхийг бичилцсэн эрхмүүдийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарантавтай ярилцлаа.

18 өдрийн өмнө 15

Ганцхан дасгал таныг элэгний хорт хавдраас бүрэн хамгаална!

Элэг бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн яахын аргагүй мөн билээ. Өнөөдөр элэгний төрөл бүрийн өвчлөлөөс болж, олон хүн амь насаа алдаж байгаа нь нууц биш юм.

18 өдрийн өмнө 3

П.Батчимэг: Миний ээжийг "Аман хуур" киноны Дарийн дүрээр төсөөлж болно

Завхан аймгийн Алдархаан сумын Хаахалзуур хэмээх газар 1919 онд малчин ард Мятавын гэрт нэгэн охин мэндэлсэн нь хожим Монголын ард түмний зүрх сэтгэлд олон сайхан ээжийн дүрээр мөнхрөх хувь тавилантай, алдарт жүжигчин Бадамгарав байжээ

19 өдрийн өмнө 23

Онцлох ишлэл

Эрхлэгчийгээ дурсах нь :

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж тэнгэрт хальснаас хойш 11 он улирчээ. Жил бүрийн энэ өдөр бид Бал эрхлэгчийгээ дурсаж, хийсэн, бүтээснээр нь бахархан, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ удаа түүний 1982 онд туурвисан “Хариуцлага” хэмээх найруулал, 1992 онд бичсэн “Бугыг эвэртэй нь, төгрөгийг эзэнтэй нь залгидаг доолор” нийтлэлийг Уншигч танд хүргэж байна.

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт:

Одоо гишүүдтэй холбоотой ирсэн иргэдийн гомдол санал, 60 тэрбум гэж яригдаад байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Шийдвэрлэх гэдэг нь хууль хяналтын байгууллагын шалгаж байгаа асуудалд Ёс зүйн дэд хороо орж шалгахгүй гээд хуулиндаа заачихсан. ЖДҮ-тэй холбоотой иргэдийн гомдол ирсэн юм чинь ЖДҮ, 60 тэрбумын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар хуралдаж гишүүдийнхээ санал бодлыг нэгтгэх юм. Түүнээс өөрөөр хэн нэгний мууг үзэх, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх хэмжээ бидэнд байхгүй. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

Барак Обама Бид хоёр бүрэн эрхийнхээ хугацаа дууссан цагт нэг уулзъя гэж тохирч байсан. Гэтэл надад уулзах боломж олдоогүй. Учир нь, АНУ-д тухайн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед хэвлэл мэдээллийнхэн төрийн ой санамжийг хадгалж авч үлдэхийн тулд бүтэн нэг жилийн туршид тэр хүнийг дагаж, хийж хэрэгжүүлж байсан ажил, тухайн үеийн нөхцөл байдал гээд дурсамжийг нь видео бичлэгт буулгаж үлддэг юм байна лээ. Үүнтэй холбоотойгоор бид хоёр уулзаж амжаагүй ээ. Барак Обама ерөнхийлөгч байх үеийн дурсамж, хийсэн ажлын архив нь таван давхар байшинд багтахгүй байсан гэдэг. Энэ нь хожим нь төрийн архив болоод үлддэг. Энэ бол төрийн ой санамж, иргэдийн ой санамжийн асуудал. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

МАНАН хоёр толгойтой болчихлоо. Ард түмэнд хоёр МАНАН-гийн зовлон үүслээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн нэг залуухан МАНАН байна. Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын даргаар толгойлуулсан бас нэг МАНАН байна. Энэ хоёр МАНАН хоёулаа ард түмэнд гай тарьж байгаа. Үнэндээ тэдэнд гурван сая монголчуудын эрх ашгаас илүү ЖДҮ, концесс, Оюу толгойд бараа шахах эрх ашиг нь чухал болжээ. Тэд энэ бялуугаа багадлаа гэж төрийн ажлыг анхаарах сөхөөгүй хөнөөлдөн тэмцэлдэж байгаа нь харамсалтай. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэж шаардаж байгаа нэг зүйл бол 60 тэрбум. Энэ хэрэг нотлогдоогүй. Ер нь бол ОХУ-д пи-арын чиглэлээр суралцсан нэг хүний зохиосон 60 тэрбум гэх зохиолыг л яриад байгаа тухай манай намын Энхмандах гэж хүн хэвлэлд ярьсан байсан. Энэ үнэн ш дээ. Миний тавьдаг шаардлага бол 60 тэрбумын асуудал яривал энэ 65 гишүүнд бүгдэд хамаарна. Сонгуулийн дараа хэн нэгнийг ажилд оруулдаг нь нууц биш. Хэн нь хэдэн хүн хаана, ямар албан тушаалд томилсноо ил болго гэж шаарддаг юм, би. Ингээд шаардахад зөвшөөрөх нь хэд байхыг мэдэхгүй. Тэгэхгүй бол М.Энхболд гэдэг хүн тэнд сууж байсан гэдгээрээ намыг худалдсан, ажлаа өг гэж ярьж байна. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Мөнхжаргал:

Цагаан идээнээс эхлээд гүүний айргийг сонгон судалсан. Гадаадын эрдэмтэд урьд нь хүнсний бүтээгдэхүүнээр цусны даралт бууруулах судалгаа хийж байсан юм билээ. Судалгаандаа ашигласан хүнсний бүтээгдэхүүнүүдэд нь байнга давтагдсан нэг зүйл нь сүүн хүчлийн бактери байсан. Тиймээс би исэлдсэн бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй гэж үзэн гүүний айргийг судалсан юм. Үүнээс гадна тараг, ингэний хоормог судалгаандаа ашиглаж, туршилт хийвэл ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Японд даралт бууруулах үйлчилгээтэй тараган ундаа худалддаг юм билээ. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй