Сурталчилгаа Том баннер

Easy news

The Hindu: Энэтхэг улс Владивосток хотод төлөх “өрөө барагдуулна”

Одоогоос 48 жилийн өмнө буюу Энэтхэг-Пакистаны дайны үеэр АНУ, Их Британийн тэнгисийн цэргийн хүчин Энэтхэгийн аюулгүй байдалд заналхийлж байсан тэр үед ЗХУ энэтхэгчүүдэд туслахаар Владивосток хотод байрлаж байсан Номхон далайн флотын хөлөг онгоцуудаа илгээж байсан юм. Тэр цагаас хойш Оросын Алс Дорнодод орших энэ хот Энэтхэгийн ард түмний сэтгэл зүрхэнд онцгой орон зайг эзэлсээр ирсэн билээ. 9 дүгээр сард Ерөнхий сайд Нарендра Моди Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын зочноор Владивостокт уригдан ирэх үеэрээ Алс Дорнодод хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө танилцуулна. Ингэснээр Энэтхэг улс тус хотод төлөх ёстой олон жилийн өмнөх “өрөө барагдуулах” юм.

19 өдрийн өмнө 1

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн хоёр ном Монголчуудын хүртээл боллоо

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн “Төр улсыг засахуй”, “Ядуурлаас ангижруулахуй” сэдэвт хоёр бүтээлийн Монгол хэвлэлийн нээлт боллоо. Хятадын их удирдагч Ши Жиньпиний бичсэн энэ номыг Монгол хэл дээр хэвлэн гаргасан нь БНХАУ байгуулагдсаны болон манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа ажлуудын нэг. Мөн найрсаг харилцаат мөнхийн хөрш гэдгийг нь баталж байгаа явдал гэдгийг арга хэмжээний эхэнд оролцогчид онцоллоо.

21 өдрийн өмнө 27

"Монголчууд Америкт" ТВ төслийн тухай

Энэ бол Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын туулж ѳнгѳрүүлсэн амьдралын бодит түүхээр бүтээгдэж буй ТВ нэвтрүүлэг. Нийтдээ 70 дугаар бэлтгэхээр тѳлѳвлѳж байгаагаас 2 удаагийн явалтаар 54 дугаарын зураг авалт хийлээ.

21 өдрийн өмнө 21

До.Болд: Хэний ч нээгээгүй шинэ урсгалыг олж зур

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа зөвхөн Монголын бус дэлхийн уран бүтээлч гэгддэг Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болдыг урилаа. Тэрээр 1980-аад оны Монголын дүрслэх урлагийн салбарт шинэчлэл авчирсан манлайлагчдын нэг билээ.

21 өдрийн өмнө 9

Мичио Каку: Хүний генийг засч чадвал мөнх наслах боломжтой

Америкийн онолын физикч Мичио Каку ойрын ирээдүйд хүн төрөлхтнийг юу хүлээж байгаа талаар РИА Новости агентлагт ярилцлага өгчээ.

22 өдрийн өмнө 12

Эмийн сангууд нэг төрлийн эмийг зөрүүтэй үнээр худалдаалж байна

Иргэд эмийн сангаар үйлчлүүлэхдээ арай хямд үнэтэй хэрнээ баталгаа, найдвартайг нь илүүд үздэг ч яалт ч үгүй гэр, ажлынхаа ойролцоо байрлаж буйг сонгодог. Хүмүүс толгойны болон өвчин намдаах, ханиад томууны эсрэг, дархлаа дэмжих зэрэг эмийг түгээмэл хэрэглэдэг

22 өдрийн өмнө 7

М.Ганболд: Дайны хохирол одоо ч тодорхой болоогүй

Халхын голын дайнд Монгол, Оросын дайчид ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна. 1939 оны Халхын голын дайн бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэхийн төлөөх тэмцсэн тэмцэл, үл балартах, үл маргах түүхэн үйл явдал билээ.

22 өдрийн өмнө 4

G7: Товчхон хамтарсан мэдэгдэл буюу санал зөрөлдөөнийг гэтлэх оролдлого

Даваа гарагт Атлантын далайн эрэгт орших Францын амралт сувиллын Биарриц хотод хөгжингүй эдийн засагтай орнуудын G7-гийн бүлгийн 45 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өндөрлөж, гишүүн улсуудын удирдагчид 5 бүлэг бүхий маш товчхон буюу ганцхан хуудсанд багтах хамтарсан мэдэгдэл гаргалаа.

23 өдрийн өмнө 1

Г.Тэмүүлэн: Үндсэн хуулийн өөрчлөлтөд улс орны эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх учиртай

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 1 хүртэл хуралдуулахаар тогтоолын төсөл баталсан. Хэрвээ эрх баригч намын бүлгийн даргын хэлснээр хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт дуусгаж амжвал ээлжит бус чуулганыг хаах товтой байна. Талууд нэгдсэн ойлголцолд хүрсэн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц ямар шалтгаанаар хүрэхгүй байгаа болон Үндсэн хуулийн төсөлд оруулж буй зарим заалтын талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

23 өдрийн өмнө 12

Чамлахаар чанга атга: ТББХ-оос гаргаж буй шүүхийн тухай гурван заалтыг дэмжье!

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг хараат бус, шударга болгох итгэл найдвар арай ч тасраагүй байна. Д.Лүндээжанцан нарын УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийн тухай 9 чухал заалт туссан.

23 өдрийн өмнө 9

Тэргүүн хорооны дарга, ахмад Р.Бадарчийн баатарлаг тэмцэл, эмгэнэлт хувь тавилан

Халхын голын дайн эхэлсэн эхний өдрөөс сүүлчийн өдрийг хүртэл дайсан этгээдтэй нүүр тулан байлдаж ялалт авчирсан Монгол Ардын Хувьсгалт Цэргийн тэргүүн таван морьт хорооны нэг бол Матадын 8-р морьт дивизийн 22-р морьт хороо юм.

23 өдрийн өмнө 9

У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцийн хог шарилжийг нь л зулгааж байгаа шүү

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо.

24 өдрийн өмнө 50

Түгжрэлд түгжүүлсээр байх уу, түгжээг нь өөрсдөө тайлах уу!

Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр түгжирч эхлээд байна. Цаашид үүнээс ч илүү нэмэгдэж, 30 минут яваад хүрэх газарт 1-2 цагийн дараа очдог болно.

24 өдрийн өмнө 15

Хасах хүүтэй ипотекийн зээл буюу “үнэгүй бяслаг”

Данийн улсын гуравдахь том банк болох Jyske Bank жилийн -0,5 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг үйлчлүүлэгчиддээ санал болгожээ. Өөрөөр хэлбэл, шинэ байр худалдан авахаар шийдсэн зээлдэгчдийн авсан зээлийн дутууг банк гүйцээж төлнө гэсэн үг юм.

24 өдрийн өмнө 0

Миний аав Баянзулын Балчин Халх голын дайны цэрэг байлаа

Монгол Улсын ахмад дайчин Баянзулын Балчин 1916 онд Сайн ноён хан аймгийн Жамьян вангийн хошуу одоогийн Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 1937 онд эх орныхоо дуудлагаар цэргийн албанд татагдаж, Д.Нянтайсүрэн, комиссар О.Дандгай нарын командалсан Матадын наймдугаар морьт дивизийн их бууны хороонд алба хааж, 1939 оны Халхын голын дайнд оролцсон юм.

24 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл:

Ардчиллын ачаар ихэнх хүн машинтай болсон. Одоо, эрүүл мэндээ бодож алхдаг цөөхөн залуусыг эс тооцвол манайхан хоёр зуун метр ч алхахаа байсан. Малаа хүртэл мотоцикл, машинаараа хариулан бэлчээдэг болсон. Мах сүүнд оочёрлон, ховор бараанд алалдахаа байсан. Угаасаа ховор бараа гэж байхгүй болсон. Дэлгүүрийн лангуун дээр амтат идээ бялхдаг болсон. Энэ бүхнээс болоод монголчуудын биеийн жин социализмын үеийнхээс дунджаар 15 кг-аар нэмэгдсэн. Нийтээрээ хэт таргалах эмгэгтэй болсон. Өнөөдрийн монгол эрэгтэй, эмэгтэй хүний галбир эвдэрсэн. Бэлхүүс өргөн, бөгс оцгор, гүзээ урагш түрсэн, ер нь найман сартай жирэмсэн эх шиг галбиртай болсон.

Дэлгэрэнгүй
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан:

Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдааг эрчимжүүлэх, цахилгаан дамжуулах сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих санаачилгад Монгол Улс хамгийн идэвхтэй байна гэж олон улсын том талбарууд дээр үнэлэгддэг болсон нь бодитой үр дүн. Цаашид бодитой төсөл хэрэгжүүлэхийн тулд олон улсын зах зээл, эдийн засаг, технологи, эрчим хүч гээд бүх чиглэлд стандартынх нь дагуу судалгаанууд хийж байгаа. Эхнээсээ урьдчилсан үр дүн нь гараад, дараагийн шат руугаа орж байна. Гол зорилго нь ойлгомжтой. Монгол улс эрчим хүчний хангамжийн хувьд бусдаас хамаардаг биш, харин бусдадаа эрчим хүч экспортолдог орон болох гэж зорьж яваа. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав:

Дэмжсэн, дэмжээгүй гэж асуух ёсгүй. Агуулгаар нь л асуух ёстой. 35 зүйлтэй төсөлд зарим хүний дэмжиж байгаа заалт ч байна. Дэмжихгүй заалт ч бий. Би УИХ-ын баталсан тогтоолыг уншсан. Түүнд хоёр зүйлийг хамтатгаад хийчихэж. Ард нийтийн санал асуулга явуулах, нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай гэсэн гарчигтай байна. Энэ бол тус тусдаа асуудал. Хэрвээ нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталчих юм бол Ард нийтийн санал асуулга хийх ямар хэрэг байна вэ. УИХ-ын шийдвэр эцсийн байдлаар гарчихаж байгаа биз дээ. Энэ мэт асуудлуудаас үүдэн бид 62 гишүүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц шударга ажилладаг бол дүгнэлт гаргах ёстой. Харамсалтай нь УИХ-ын зарим удирдлага Цэцтэй тохиролцоод маргаан үүсээд байгаа асуудлыг гурван сар гаруй хугацаанд дарж байна. Ийм байж болохгүй. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Бадарчийн Ёндонжамц:

Японоос 2000 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах санал ирсэн. Дараа 1200, 800 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн санал ирлээ. Хүлээж аваад тус тусад нь судалгаа, шинжилгээ хийсэн юм даг. П.Дамдин сайд биднийг зүгээр суулгана гэж ер үгүй. Бид “Говь”-ийг барьж эхлэхийн өмнө Англи, АНУ-ын ноолуурын үйлдвэртэй танилцсан. Мөн Ноосны үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч Г.Дүгэрсүрэн бид Зөвлөлтийн ноолуур, ноосны чиглэлийн үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Москвагийн Нэхмэлийн дээд сургуулийн гол докторуудтай уулзаж санал солилцсон юм. Энэ зууртаа Английн лабораторид өөрийнхөө ноолуурыг шинжлүүллээ. Ингээд япончуудаар 1000 тонн ноолуур, 200 тонн тэмээний ноосны анхан шатанд боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бариулахаар тохирсон. Үйлдвэр жилд анхан шатны боловсруулалт хийсэн 266 тонн, 68 тонн бөмбөгөн ноолуур, 229.8 мянган ширхэг сүлжмэл, 45.1 мянган хөнжил үйлдвэрлэж, үүний 80 хувийг экспортод гаргахаар тооцсон. Одоо “Говь”-ийн анхан шатны боловсруулалтын хүчин чадал нь хэвээрээ байгаа. Үйлдвэрийн хүчин чадлыг сүлжмэл, нэхмэлийн чиглэлээр нэмэхээр бид ч багагүй ажилласан. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

ОХУ-ын судлаач Е.Трипонов Цэдэнбалыг “шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу ч ойлгохгүй, бас юу ч чадахгүй, аль ч юмны учрыг олохгүй, дураараа авиртай эхнэр болон зөвлөлт “нөхдийн” гарт бүрэн орсон, гадаадын ВКП(б) намын гишүүн, гадаадын тусгай албаны (СССР-ийн КГБ-ын) мэдээлэгч” гэжээ. Орос ахын чинь судлаачийн бичсэнийг ишиллээ шүү. Өвгөн намайг битгий нясалчихаарай. Цэдэнбал хуурамч даруу зан гаргаж “Самбуу гуайгаас асууя”, “Самбуу даргатай ярья” гэх буюу олны нүдэн дээр Самбуу өвгөнийг сугадаад түшчихсэн явж байдаг энэ тэр нь түүний жүжиг. Самбуу өвгөнийг хүндэтгэсэн дүр эсгэж бүх дарга нарт саймширч байгаад өрсөлдөгчдөө бут цохиж, “Хүн зүгээр байвал би Самбуу гуайг хайрладаг шигээ бүгдэд тэгж хандана” гэсэн шоу санаатай юм. Мөн намын дайснаа цөлсөн болохоос гэмгүй хүнийг би цөлдөг жолоодогч биш гэж итгүүлэх зорилготой түүний ойрхон заль.

Дэлгэрэнгүй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо нэмэгдүүлэх тал дээр Ардчилсан нам сэтгэл дундуур байгаа. Харин олон нийт хүлээж авахгүй байгаа. Бид ерөнхий концефц, алс хэтдээ гишүүдийн тоо, УИХ-ын дархлаа, нэг гишүүнд ногдож байгаа төвлөрөлийг багасгах хэрэгтэй зүйл байгаа боловч өнөөдрийн цаг үе нь болоогүй юм байна гэдэг утгаар нь өөрчлөлт оруулаагүй. Олон нийтээс авсан судалгаа, УИХ-ын гишүүдийн ерөнхий байр суурийг харж байхад ч дэмжигдэхээргүй байсан. Сонгуулийн хуульд дуртай цагтаа өөрчлөлт оруулах байдлыг таслан зогсоож, УИХ-ын сонгуулийн хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө гар хүрэхгүй гэдэг заалт оруулж өгсөн. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй