Сурталчилгаа Том баннер

Easy news

МАН дотоод ардчилал сайн байна

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлсэн. Эцэг хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулая гэж өнгөрсөн гурван парламентыг дамнан ярьж, төсөл дээр нь ажилласан

25 өдрийн өмнө 11

Агаарын шоу үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцнууд газардлаа

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа.

25 өдрийн өмнө 14

Миний "өмгөөлөгч" Ц.Балхаажав

-Сэтгэл оюунаа хүний төлөө зориулсан, эрдэм ухаан төгс, энэрэнгүй сэтгэлтэй, атаа жөтөөнөөс хөндий, аливаа шуналгүй хүн л урт насалдаг юм аа да-

25 өдрийн өмнө 16

Орхон багаас 500 орчим техник хэрэгслийг нүүлгэн шилжүүлээд байна

Монгол улсын Засгийн газраас нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж байгаа.

25 өдрийн өмнө 20

Хоёр дайны гал, мэсэн дундуур туулсан дайчин хороон дарга С.Чойндонгаваа

Тэр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутагт 1906 онд төрсөн. 1928 онд цэрэгт явж тавдугаар морьт дивизэд цэргийн алба хааж, 1930-1933 онд Цэргийн ерөнхий сургуульд сурагч, курсын дарга, 1933 онд офицер болжээ.

25 өдрийн өмнө 7

Төгрөгийн ирээдүй бүрхэг байна

Хүнээсээ 20 дахин олон малтай Монголд мах шиг үнэтэй зүйл алга. 66 саяар тоологдож буй сүрэгтэй хэр нь нэг кг үхрийн мах 14 мянгаас буусангүй.

28 өдрийн өмнө 10

С.Баярын ном борлуулалтаараа тэргүүлэв

“Интерном” дэлгүүрээс өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн номыг зарлалаа. Тэдгээрээс “Баримтат бүтээл”-ийн төрөлд тэргүүлсэн таван номыг товчхон танилцуулъя.

29 өдрийн өмнө 91

Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадвал УИХ-ын сонгуулийг энэ оны 11-р сард явуулна

Эрх баригч МАН-ын зөрчил, хуваагдал дахин хүчтэй сэдэрч, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 20 орчим гишүүн Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэхээ шийдээгүй байгаа төдийгүй дахин зохион байгуулалтанд орсон тухай бид өчигдөр мэдээлсэн билээ.

29 өдрийн өмнө 40

Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

30 өдрийн өмнө 0

М.Энхболд "Манзушир" цогцолбор-төслийг санаачилжээ

УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачилгаар Манзуширын хийдийн туурин дээр баригдах "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын төслийг өнөөдөр нээлтээ хийлээ.

30 өдрийн өмнө 23

Халхын голыг хамтын ажиллагааны платформ болгоё

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой болох гэж байна.Ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрөөж, орос монгол дайчдын гавьяаг дурсах, алдаршуулах олон арван арга хэмжээ төлөвлөгдөж, шадар сайдаар ахлуулсан зохион байгуулах комисс ажиллаж байгаа юм байна.

1 сарын өмнө 9

Ш.Батхүү: Миний хөрөнгийг авсан хүмүүс мөнгө төлөөгүй тул худалдаж болно

“Эрдэнэт үйлдвэр”-ийг ӨАБНУ-ын “Стандарт” банкинд барьцаалсан Ш.Батхүүд эрүүгийн 201301000330 тоот хэрэг үүсгэж шалгаад зургаан жил болж байна. Энэ хооронд өр нь хэвээрээ, хүү нь өссөөр байв.

1 сарын өмнө 20

Ахмад үеийн баатрууд...

Халх голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ахмад үеийнхээ баатарлаг хөдөлмөрч дайчин уламжлалыг залуу хойч үедээ улам ихээр таниулан тэднийгээ цэрэг эх оронч үзлээр цэнэглэх нь төрийн үүрэг төдийгүй түмний нэг болсон цэрэг миний үүрэг бас мөн.

1 сарын өмнө 3

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүд Хятадад айлчилж байна

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав тэргүүтэй МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүдээс бүрдсэн айлчлалын баг БНХАУ-ын Зохиолчдын эвлэлийн урилгаар 2019 оны 8-р сарын 18-23-нд Хятад улсад айлчилж байна.

1 сарын өмнө 5

Хэрэгцээндээ нийцсэн зурагтаа хэрхэн сонгох вэ?

Хэрэв та болон танай гэр бүл зурагт худалдан авах гэж байвал тохиромжтой цаг нь яг одоо юм. Баяр, наадмын үеэр ихэнх дэлгүүрүүд хямдралтай, давхар бэлэгтэй худалдаа явуулдаг бөгөөд энэ үед гэртээ хэрэгтэй зүйлсээ худалдан авах нь илүү хэмнэлттэй мөн зарим нэг жижиг зүйлсийг бэлгэнд авах боломжтой байдаг.

1 сарын өмнө 1

Онцлох ишлэл

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл:

Ардчиллын ачаар ихэнх хүн машинтай болсон. Одоо, эрүүл мэндээ бодож алхдаг цөөхөн залуусыг эс тооцвол манайхан хоёр зуун метр ч алхахаа байсан. Малаа хүртэл мотоцикл, машинаараа хариулан бэлчээдэг болсон. Мах сүүнд оочёрлон, ховор бараанд алалдахаа байсан. Угаасаа ховор бараа гэж байхгүй болсон. Дэлгүүрийн лангуун дээр амтат идээ бялхдаг болсон. Энэ бүхнээс болоод монголчуудын биеийн жин социализмын үеийнхээс дунджаар 15 кг-аар нэмэгдсэн. Нийтээрээ хэт таргалах эмгэгтэй болсон. Өнөөдрийн монгол эрэгтэй, эмэгтэй хүний галбир эвдэрсэн. Бэлхүүс өргөн, бөгс оцгор, гүзээ урагш түрсэн, ер нь найман сартай жирэмсэн эх шиг галбиртай болсон.

Дэлгэрэнгүй
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан:

Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдааг эрчимжүүлэх, цахилгаан дамжуулах сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих санаачилгад Монгол Улс хамгийн идэвхтэй байна гэж олон улсын том талбарууд дээр үнэлэгддэг болсон нь бодитой үр дүн. Цаашид бодитой төсөл хэрэгжүүлэхийн тулд олон улсын зах зээл, эдийн засаг, технологи, эрчим хүч гээд бүх чиглэлд стандартынх нь дагуу судалгаанууд хийж байгаа. Эхнээсээ урьдчилсан үр дүн нь гараад, дараагийн шат руугаа орж байна. Гол зорилго нь ойлгомжтой. Монгол улс эрчим хүчний хангамжийн хувьд бусдаас хамаардаг биш, харин бусдадаа эрчим хүч экспортолдог орон болох гэж зорьж яваа. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав:

Дэмжсэн, дэмжээгүй гэж асуух ёсгүй. Агуулгаар нь л асуух ёстой. 35 зүйлтэй төсөлд зарим хүний дэмжиж байгаа заалт ч байна. Дэмжихгүй заалт ч бий. Би УИХ-ын баталсан тогтоолыг уншсан. Түүнд хоёр зүйлийг хамтатгаад хийчихэж. Ард нийтийн санал асуулга явуулах, нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай гэсэн гарчигтай байна. Энэ бол тус тусдаа асуудал. Хэрвээ нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталчих юм бол Ард нийтийн санал асуулга хийх ямар хэрэг байна вэ. УИХ-ын шийдвэр эцсийн байдлаар гарчихаж байгаа биз дээ. Энэ мэт асуудлуудаас үүдэн бид 62 гишүүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц шударга ажилладаг бол дүгнэлт гаргах ёстой. Харамсалтай нь УИХ-ын зарим удирдлага Цэцтэй тохиролцоод маргаан үүсээд байгаа асуудлыг гурван сар гаруй хугацаанд дарж байна. Ийм байж болохгүй. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Бадарчийн Ёндонжамц:

Японоос 2000 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах санал ирсэн. Дараа 1200, 800 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн санал ирлээ. Хүлээж аваад тус тусад нь судалгаа, шинжилгээ хийсэн юм даг. П.Дамдин сайд биднийг зүгээр суулгана гэж ер үгүй. Бид “Говь”-ийг барьж эхлэхийн өмнө Англи, АНУ-ын ноолуурын үйлдвэртэй танилцсан. Мөн Ноосны үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч Г.Дүгэрсүрэн бид Зөвлөлтийн ноолуур, ноосны чиглэлийн үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Москвагийн Нэхмэлийн дээд сургуулийн гол докторуудтай уулзаж санал солилцсон юм. Энэ зууртаа Английн лабораторид өөрийнхөө ноолуурыг шинжлүүллээ. Ингээд япончуудаар 1000 тонн ноолуур, 200 тонн тэмээний ноосны анхан шатанд боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бариулахаар тохирсон. Үйлдвэр жилд анхан шатны боловсруулалт хийсэн 266 тонн, 68 тонн бөмбөгөн ноолуур, 229.8 мянган ширхэг сүлжмэл, 45.1 мянган хөнжил үйлдвэрлэж, үүний 80 хувийг экспортод гаргахаар тооцсон. Одоо “Говь”-ийн анхан шатны боловсруулалтын хүчин чадал нь хэвээрээ байгаа. Үйлдвэрийн хүчин чадлыг сүлжмэл, нэхмэлийн чиглэлээр нэмэхээр бид ч багагүй ажилласан. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

ОХУ-ын судлаач Е.Трипонов Цэдэнбалыг “шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу ч ойлгохгүй, бас юу ч чадахгүй, аль ч юмны учрыг олохгүй, дураараа авиртай эхнэр болон зөвлөлт “нөхдийн” гарт бүрэн орсон, гадаадын ВКП(б) намын гишүүн, гадаадын тусгай албаны (СССР-ийн КГБ-ын) мэдээлэгч” гэжээ. Орос ахын чинь судлаачийн бичсэнийг ишиллээ шүү. Өвгөн намайг битгий нясалчихаарай. Цэдэнбал хуурамч даруу зан гаргаж “Самбуу гуайгаас асууя”, “Самбуу даргатай ярья” гэх буюу олны нүдэн дээр Самбуу өвгөнийг сугадаад түшчихсэн явж байдаг энэ тэр нь түүний жүжиг. Самбуу өвгөнийг хүндэтгэсэн дүр эсгэж бүх дарга нарт саймширч байгаад өрсөлдөгчдөө бут цохиж, “Хүн зүгээр байвал би Самбуу гуайг хайрладаг шигээ бүгдэд тэгж хандана” гэсэн шоу санаатай юм. Мөн намын дайснаа цөлсөн болохоос гэмгүй хүнийг би цөлдөг жолоодогч биш гэж итгүүлэх зорилготой түүний ойрхон заль.

Дэлгэрэнгүй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо нэмэгдүүлэх тал дээр Ардчилсан нам сэтгэл дундуур байгаа. Харин олон нийт хүлээж авахгүй байгаа. Бид ерөнхий концефц, алс хэтдээ гишүүдийн тоо, УИХ-ын дархлаа, нэг гишүүнд ногдож байгаа төвлөрөлийг багасгах хэрэгтэй зүйл байгаа боловч өнөөдрийн цаг үе нь болоогүй юм байна гэдэг утгаар нь өөрчлөлт оруулаагүй. Олон нийтээс авсан судалгаа, УИХ-ын гишүүдийн ерөнхий байр суурийг харж байхад ч дэмжигдэхээргүй байсан. Сонгуулийн хуульд дуртай цагтаа өөрчлөлт оруулах байдлыг таслан зогсоож, УИХ-ын сонгуулийн хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө гар хүрэхгүй гэдэг заалт оруулж өгсөн. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй