Сурталчилгаа Том баннер

Easy news

Баялгийн сан ба бидний ирээдүй

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 11 сарын 15 ны ѳдрийн “Тѳрийн ѳмчит хуулийн этгээд үүсгэн байгуулах тухай” 266 р тогтоол болон Тѳрийн Ѳмчийн Хорооны 2007 оны 2 сарын 22 ны ѳдрийн “Тѳрийн ѳмчит ХХК байгуулах тухай” 52 р тогтоолын үндсэн дээр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод үйл ажиллагаа эрхэлж буй тѳрийн ѳмчит компаниудын тѳрийн мэдлийн хувьцааны эрхийг тѳрийг тѳлѳѳлүүлэн хэрэгжүүлэх” зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК г байгуулжээ.

1 сарын өмнө 5

Баялагийн хараал тулгасан Оюутолгойн гэрээ хийсний 10 жилийн гунигт ой

Гэрээ батлагдсаны маргааш Оросын томоохон хэвлэл болох Комерсантъ сонинд “Золотые происки” гарчигтай (энэ үгийг онож орчуулж дөнгөсөнгүй, “Мундаг гоё явуулга” гэвэл ямар? Орос талаасаа “уг нь их сайхан явуулга байсан юмсан” гэсэн утгатай харуусал. Харин Монголын талаас үнэлбэл үүлэн чөлөөний зурвас нарыг сайн ашигласан даа гэсэн бахархал байсан юм

1 сарын өмнө 0

Та минь ээ! Нураах барилга цаана чинь олон байна

Сүүлийн жилүүдэд Улсын их хурлыг тараах эсэх тухай маргалдаж бас Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал гацсан янзтай байгаа, төр, засгийн зарим нөхөд элдэв хэрэгт орооцолдсон гээд улс төрийн сэдэв тун халуухан байгаа.

1 сарын өмнө 29

Манай яамныхан

Одоогоос 40-өөд жилийн өмнө юмсан 1982 оны зун наадмын маргааш би Москвагийн Их Сургуулийн улаан дипломоо МАХН-ын гишүүний улаан батлахтай хамт цүнхэлж аваад л нилээд хөөрүү амьтан Засгийн газрын саарал ордны хаалгыг амьдралдаа анх удаа татан Намын Төв Хорооны боловсон хүчин Санжмятав гэгч хүн дээр очлоо.

1 сарын өмнө 12

"Баялгийн сан" ба төрийн оролцоо, дэлхийн жишиг

Ѳѳрийн БАЯЛАГ гэж тодорхойлсон зүйлээсээ орлого тѳвлѳрүүлж, тѳвлѳрүүлсэн орлогыг ѳнѳѳ ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зорилго бүхий САН- г байгуулж, түүгээрээ дамжуулан баялгийн хуваарилалтыг хийдэг улс орнууд ѳдгѳѳ дэлхий дээр олон болжээ.

1 сарын өмнө 1

Жуулчдын анхаарлыг татсан хуучин тосгоны шинэчлэл

Улс орон болгон өөрийн гэсэн өнгө төрхөөрөө сэтгэлд хоногшиж, зарим нь холдоо ч үгүй байхад эргэн очих хүслийг төрүүлдэг нь гайхалтай. БНХАУ-ын Ланжоу хотын шинэ дүүргийн их бүтээн байгуулалт ийм л сэтгэгдлийг надад төрүүлсэн юм.

1 сарын өмнө 1

Чулуучны уранхай тэрлэг

Японы парламентыг хараад байхад...гэж ирээд л жалирна. Хаанаас эзэн хаан олох гээд байгаа юм бол? Английн туршлагаас хэлэхэд... гэнээ, Англи Үндсэн хуультай гэж ямар эргүү туслах нь бичээд ѳгчихсѳн юм болoo? Америкийн тийм ийм сайхан юм...энээ тэрээ гэж олон гишүүн бувтнав, АНУ бол БНУ биш гэдгийг мэддэггүй л юм байхдаа чаaваас

1 сарын өмнө 11

"Уул уурхайн хѳгжил ба бидний амьдрал"

Эдийн засаг нь уул уурхайгаас бараг 90 гаруй хувийн хамааралтай Монголчууд бидний ѳнѳѳгийн маргалдаан, мэтгэлцээний үндсэн шалтгаан нь үл ойлголцол мѳн.

1 сарын өмнө 5

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Хууль зүйн сайд Монголд эрүүдэн шүүлтийг гааруулсан

Чимгээ, Содномдаржаа нарын эрүүдэн шүүлт гээд байгаа нь кино. Шоронд хэзээ ч тийм өндөр хүчин чадалтай камер зоодоггүй. Би мэднэ шүү дээ.

1 сарын өмнө 41

“Бээжин парад”-ын үеэр үзүүлсэн шинэ төрлийн зэвсгүүд

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж Тяньаньмэний талбайд болсон цэргийн сүрт жагсаалд Хятадын Ардын чөлөөлөх армийн 15 мянган цэргийн албан хаагч, 580 нэгж цэргийн техник, 160 нисэх онгоц оролцсоноос гадна тус армийн зэвсэглэлд байгаа хамгийн орчин үеийн зэвсгийн системүүд, тэдгээрийн дотор дуунаас хэт хурдан пуужингууд, тив алгасах баллистик пуужингууд, нисгэгчгүй онгоцуудыг /дрон/ анх удаагаа олон нийтэд үзүүллээ.

1 сарын өмнө 0

Ухаарал гэж...

Гурав дөрвөн нас хүрээд ухаан орчихсон бидэнд аав ээж итгэж найдаад Ашгүй гараас гарлаа гээд гаргуунд нь гаргаад эрх чөлөөтэй дураар нь дургуйлж эхэлдэг шиг ухаарал суунгуут хэнбугайд ч газар тэнгэр дэхь хувь заяагаа цааш нь өөрөө зураад өөд нь татаад аваад явах бүрэн эрх дарх нь нээлттэй болж эхэлдэг

1 сарын өмнө 8

Босс ба Лидер…

Хичнээн даргаасаа илүү сэтгэдэг цэрэг албан хаагч байсан ч дарга лидер боссыгоо хүндэтгэж байхыг зарлигдсан бөгөөд явцын дунд энэхүү зарлигын мөн чанарыг орос монголгүй дарга цэрэггүй эвдэж шоолж гуйвуулсаар байгаад дарга бол дандаа зөв хэмээн дээр доргүй ойлгож ирсэн явдал юм

1 сарын өмнө 5

Ид шуугиулж буй Монголын "Хү" ардын метал рок хамтлаг дэлхийг эрхшээхээр зэхэж байна

"Хүннү рок" хамтлаг "ЮуТүүв" (YouTube) -ийн одод хэдүйнээ болсон. Өдгөө тэд Чингис Хааны сүр сүлдийг дуудан, эзэнт гүрнээ өргөжүүлэхэд бэлэн болжээ. Зураглаачийн дуран өндөр уулсын таг, өтгөн ой шугуй дээгүүр эргэцэхүйд дөрвөн монгол эр өнгө гялтганах морин хуур, товшуур гэх рок хөгжмийн бус зэмсгүүдээр эгэн давтагдах тогтмол хэмнэл товшин хуурдана.

1 сарын өмнө 36

У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид иргэдэд түргэн шуурхай, тэгш үйлчлэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

1 сарын өмнө 8

Газарзүйн ухааны ноён оргил академич Д.Доржготов

Монгол орны хөрс судлал, газарзүйн зураглалын талаар ярих бол түүний нэвтэрхий толь нь яах аргагүй академич Д.Доржготов юм. Монгол орны бүхий л хөрсийг “эргүүлж” тойруулж үзэж, олон улстай жишиж, нэр томъёог нь гаргасан түүний эрдмийн бүтээл олон улсад ч тод мөртэй.

1 сарын өмнө 4

Онцлох ишлэл

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор:

Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэсэн бол зах зээлийн эдийн засгаа сонгодог утгаар хөгжүүлэх ёстой. Манай хоёр том зах зээл хоёр талд байгаа нөхцөл байдлыг ашиглаад зах зээлийн эдийн засаг гэдгийг сонгодог утгаар хөгжүүлж, хувийн хэвшлийн эдийн засаг дээр тогтсон эдийн засаг руу орох ёстой. Өнөөдөр Монгол Улс гурван сая хүнтэй мөртлөө бараг 200 мянган төрийн алба хаагчтай гэж ярьж байна. Энэ 200 мянган хүн улс төрөөс шалтгаалж амьдраад байна. Үүнийг байхгүй болгох хэрэгтэй. Ингэхийн бол иргэд орлоготой болно. Улс хөгжинө. Одоо эрх баригчид хувийн хэвшил муу улсын юм сайн гэдэг. Энэ байдлаас гаргах хэрэгтэй. ( medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь:

Өнгөрсөн тав дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулгантай байх үеэр C.Чинзориг сайд яаралтай уулзаж “Буянжаргалын Болороогийн талийгаач нөхрийн асуудлыг анхааралдаа авч зөвөлгөө өгөөч” гэснээр манай өрөөнд 50 орчим минут хүлээн авч уулзсан. Шүүхийн шинжилгээний төв, СХД-ийн хяналтын прокурор, СХД-ийн Цагдаагийн газрын дарга нартай ярьж эл хэргийг шуурхай, үнэн зөв шийдэхийг хүслээ. Удахгүй хэргийн талаар бодит мэдээлэл явуулъя гэлээ. Нэг дэхь өдөр Сүхбаатарын талбай дээр гарч Б.Болороотой уулзсан, нөхцөл байдлыг тайлбарласан. Хууль зүйн сайдтай уулзуулах хүсэлтийг дамжуулахаа хэлсэн. Эрүүгийн Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаг хугацаа алдах, хүний эрх зөрчигдөх зэрэг асуудал гаргахгүй хэргийн бодит байдлыг тогтоох талаар ямар ахиц гарч байгаа талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авсан. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Өнөөгийн монголын төр засаг ч гэсэн Харвард гэхчлэнгийн нэр нөлөөтэй барууны сургуулийн “цагаан хуудас”-тай төгсөгчдөөр дүүрсэн байгаа. (Социалист тогтоцын үед сургууль курсийнхээ төгсөх шалгалтыг өгч чадаагүй хүмүүст “Манайд суралцсан нь үнэн” гэсэн хуудас олгодог байснаас “Цагаан хуудастай төгсөгч” гэдэг нэршил гарсан билээ. Хожмоо,сургуульдаа заасан юмыг огоот ойлгоогүй боловч шалтгалтаа сайн өгчихсөн төгсөгч нарын хоч болсон байдаг) (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинский:

Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Г.Занабазар бол Боржгин алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү. Тэрээр арван нэгдүгээр жарны хөхөгчин модон гахай жилийн намрын сүүл сарын хорин таван буюу 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан нарын гэрт мэндэлсэн. Өндөр гэгээний төрсөн газар нь маш сайхан тал нутаг. Түүнийг мэндлэхэд өвөл байсан боловч буурь сэлгэсний дараа нь цэцэг ургасан байдаг гэх домог, яриа бий. Хувилгаан хүнийг хорвоод мэндлэхэд бусдаас ямар нэг шинж төрх, байдлаараа ялгардаг гэж бурхны шашинд үздэг. Тиймээс түүнийг төрсний дараа өвлийн хүйтэнд цэцэг ургасан гэх яриа нэрт хувилгаад, багш нарын чихэнд хүрсэн нь Жавзундарнатын хувилгааны дүр хэмээн тодруулах шалтгааны нэг нь болсон. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Б.Энхмандах:

Нийтийн сайн сайхан нийгэм буюу “Welfare state”-ийн үзэл санаа Монголын урт хугацааны тогтвортой хөгжлийн гүн ухааны үндэс байх учиртай гэж хэлж болно. Энэ ойлголтыг “халамжийн төр”, “ивээлт төр” гэх мэтээр олон янзаар орчуулж хэрэглэх тохиолдол бий. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол энэ нь иргэдийнхээ сайн сайхан амьдрах эдийн засаг, нийгмийн баталгааг ижил тэгш боломжийн үндсэн дээр бүрдүүлсэн төрийг ийнхүү нэрлэдэг. Дүгнэж үзвэл, Welfare state гэдгийг нийгмийн халамжийн тогтолцоог бүх нийтийн сайн сайхан байдлыг хангахад чиглүүлдэг улс гэж ойлгож болно. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Философийн ухааны доктор Б.Батчулуун:

Буддизмыг философийн ухааны талаас харахад шууд философи гэхэд хэцүү. Баахан ёс суртахууны сургаалууд байх жишээний. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг"-ийг төвөдөөр уншаад хэр ойлгогддогийг мэдэхгүй. Лав кирил үсэгт буулгасан нь ойлгогддоггүй. Харин англи руу буулгасан нь хачин ойлгомжтой. “Гэгээрэлд хүрэх зам” гэсэн утгаар орчуулсан байдаг юм. Англиар орчуулсныг нь уншихаар философийн зарим элементүүд харагддаг шүү. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй