Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтны олдврууд олж, түүнийгээ Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах зорилгоор Улаанбаатар хотод оруулж ирсэнийг мэдээллийн дагуу илрүүлэн шалгажээ.
Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусадад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
АТГ-ын даргад хаяглан ирүүлсэн тулган шаардах бичгийн хариуг өнөөдөр өгөв.
Долоон настай хүүг хөнөөсөн этгээдэд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосныг аав, ээж нь эсэргүүцэж байна
ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж, яллагдагчаар татаад буй билээ.
Солонгос улсад ашиглалтаас гарсан нийтийн тээврийн том оврын автобусны арлын серийг өөрчилж насжилтыг залуужуулж Монголд оруулж үнэ хүргэн худалдаалдаг.
"Эргэн дурсахуй" бааранд зодоон болж нэгэн иргэн ухаан алдсан гэх дуудлаганд түргэн шуурхай очиж шалгахад иргэн Г-гэгч нь иргэн М-тэй үл ойлголцох маргааны улмаас цохиж амь насын хохироосон гэмт хэрэг гарсан байсан бөгөөд уг этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж саатуулан баривчилж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэхь Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар тус хотхоны оршин суугчид, болон арилгын компаниуд хамтран Ард Түмнээ Хаярлая намын дарга Л.Гүндалайн газрын наймааны тухай мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүүлийн үед Фэйсбүүк болон бусад сошиал сүлжээнд цацагдсан “БНХАУ-д хүнд даацын автомашин зарна, том оврын автомашин худалдана” гэсэн зарын дагуу хандаж, бичгээр хийсэн ямар нэг гэрээ хэлцэлгүй, төлбөр төлсөн баримтгүй мөнгө шилжүүлж, залилуулсан тохиолдолд хэд хэдэн удаа давтагдаж, манай иргэд 1 сая гаруй юанийн залилуулсан хэрэг гараад байна.
Агаарын бохирдлоос илүү гамшгийн хэмжээнд байгаа ч төдийлөн анхаардаггүй сэдэв бол хөрсний бохирдол. Угаадас, нүхэн жорлон, хог хаягдал гээд нянгийн бохирдлыг бид түлхүү ярьж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯРТАЙ ярилцлаа.
Өнөөдөр манай улсын нийтийн тээврийн үйлчилгээнд ихэвчлэн БНСУ-ын Huyndai, Киа Моторс үйлдвэрийн Granbird, Universe маркийн том оврын 45 хүний суудалтай автобуснуудыг үйлчилгээнд явуулж буй.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг АТГ хянан шалгаад илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд албан тоот хүргүүллээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Цагдаагийн газар, ШӨХТГ болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хянаж, шалгаж байна.
Дотоод, гадаадын томоохон компаниуд эзэмшдэг “Мариотт” ХХК-ийн Дархан цаазат Богдхан уулын Хүрхрээгийн аманд байгуулсан “Скай ресорт” цаны бааз тэргүүтэй аялал жуулчлалын иж бүрэн цогцолбор бүхий төвийг бид мэднэ.
ШХАБ-д гишүүнээр элсэхийн тулд гаргасан бүх л баримт бичиг, мэдэгдэл, хэлэлцээрүүдийг нь тухайн улс хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр олон баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг судлахгүйгээр орно, орохгүй гэдэг асуудал ярьж манаргаж болохгүй. ШХАБ-ын орнууд найман гишүүнтэй. Ихэнх нь авторитар дэглэмтэй. Дэглэмээ хамгаалахын тулд иргэдийн чөлөөтэй бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халддаг явдал бий. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйУлс төр дээр ярих юм бол төрийн гол нуруу тиймэрхүү өвчин туссан гэж хүмүүс яриад байна. Ийм байдлыг өөрчлөх шинэчлэх, ажлын хариуцлага, сахилга батыг сайжруулахад өөрсдөөсөө эхэлмээр байна. Жишээлбэл, Мөнхчулуун хотын даргад олонхын санал авчихсан бол томилчих л хэрэгтэй. Гэтэл У.Хүрэлсүх гэдэг хүн ард түмэнд өөрийнхөө сул талыг энэ мэтээр харуулаад байх юм. Тэр өөрийнхөө хүнийг буюу НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад тавих гээд байна гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгээд байна. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйАнх тус цэргийн ангиас холбогдоод "Танай хүү харуулын байраа орхиод оргосон байна" гэсэн. Дараа нь ахиж залгаад "Танай хүүхэд чинь одоо хүртэл сураггүй байна" гэж хэлсэн. Оргосон талаар нь дуулаад аваад нөхөр бид хоёр хамт очиж, юу болсон талаар тодруулсан юм. Гэтэл "Хүү тань сумтай буу аваад харуулын байраа орхиод оргосон гэж Цэргийн ангийн удирдлагууд хэлсэн. Цэргийн анги дээр хүүгээ ирэх байх гэж хүлээх зуур "Нас барсан" гэсэн мэдээг дуулаад их хүнд байсан. Манайх гурван хүүтэй айл, талийгаач маань манай том хүү байсан. Одоо бидний сэтгэл санаа маш хэцүү байна. Талийгаачийн ажил явдал дуусаад ном уншуулсны дараа хэргийг юу болсон талаар хөөцөлдөж эхэлнэ. (medee.mn сайт)
ДэлгэрэнгүйЗарим хүмүүс ШХАБ-д элсчихээр их мөнгө ороод ирнэ гэсэн зүйл яриад байгаа. Би Д.Цогтбаатар сайдаас бүлгийн хурал дээр ч асууж байсан. “ШХАБ-д орох дээр мөнгө өгье гэж хэлсэн, ярьсан, бичсэн зүйл байна уу. Аваад ирээч ээ” гэсэн. Гэтэл тийм зүйл байхгүй зүгээр л хоосон яриа. Эсвэл ШХАБ-д гишүүнээр орвол Монголоор дайрсан Орос Хятадын эдийн засгийн коридорууд асар хурдан хөгжих юм байна гэж яриад байгаа. Гэтэл ШХАБ-д гишүүнээр элсвэл бид эрчим хүчний коридороо ч юм уу, хийн хоолойгоо ч юм уу, эсвэл худалдааны хоолойгоо хурдасгана гэж хэн ч хэлээгүй. (news.mn сайт)
Дэлгэрэнгүй2018 оны мөн үед Монгол Улсын хэмжээнд ажил хайж 6493 хүн Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, түр, бүр нь мэдэгдэхгүй ч, ямар ч байсан 1216 нь ажилтай болсон гэсэн тоо байна. Харин энэ он гарсаар 5690 хүн ажилтай болох хүсэлтээ гаргаж, бүртгүүлснээс 1030 нь ажил эрхлэх болсон гэсэн тоо тайланд харагдлаа. Үнэн бол үнэхээрийн гайхамшигтай. Нэг сард л ингээд мянга, мянгаараа ажилтай болоод байгаагаа бид гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх билээ.
ДэлгэрэнгүйМонголчууд өчнөөн тэрбум төгрөгийг комиссын бараанд зарцуулдаг. Наад зах нь энэ логикоор хандах хэрэгтэй л дээ. Ногоон эдийн засагт нийгмийн тэгш бус байдал гаарсан гэж үздэг. Хэсэг бүлэг нь асар баян, нийт олон нь асар ядууг тэгш бус байдал гээд байгаа юм. Манайд энэ ялгаа бүр нэмэгдэж байна. Тойрог хэлбэрт эдийн засгийн салшгүй нэг ойлголт л доо. Экологийн ул мөр гэх ойлголт бий. Тухайн улсын нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарлыг ингэж тодотгодог. Хүлэмжийн хийн ялгарлын гол шалтгаан нь хүмүүсийн хэрэглээ. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй