Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Солонгосын онгоцны үйлчлэгчийн өгзгийг илж, бэлгийн дарамт үзүүлжээ

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас Инчеон руу нисэх үедээ нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрч, бэлгийн дарамт үзүүлжээ.

2019-11-01 10:06 169

Авлигаа хувааж буй шүүгчдийн бичлэгийг Аюулгүйн зөвлөлд үзүүлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 27-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

2019-11-01 09:22 44

Ундны уснаас хордох нь хоолныхоос дутахгүй харанга дэлдэж байна

Нийслэл, хөдөө орон нутгийн иргэд хоолноос хордлого авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай сонсч байснаас биш уснаас хордлоо гэж дуулж байсангүй.

2019-11-01 08:46 2

"60 тэрбум"-ын Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жил хорих ял оноолоо

Баянгол, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөө өглөө 08.30 цагт эхэлж 10 гаруй цаг хуралдсаны эцэст шийдвэрээ гаргалаа.

2019-10-31 19:51 65

Гадаад Харилцааны Яамнаас сэрэмжлүүлж байна

БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, ачаандаа ангийн бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдсан тохиолдол гарсаар байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргасны зэрэгцээ Замын-Үүд боомтод иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээ зохион байгуулсан.

2019-10-31 11:17 8

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт зөвхөн төрийн өмчийн эмнэлэгт үйлчлэхээр заасан нь иргэдийн эрхийг хязгаарласан гэж үзжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар С.Дэлгэрмаа нарын 11 иргэний нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хэргийг саяхан шийдвэрлэжээ.

2019-10-31 10:52 0

Хичээлдээ явахаар гараад сураггүй болсон оюутан эмэгтэйн цогцсыг олжээ

Онцгой байдлын байгууллага оюутан эмэгтэй сураггүй болсон, голд осолдсон дуудлага авч ажилласан байна.

2019-10-31 09:42 8

Хятад иргэд жуулчны визийн хөнгөлөлтийг ашигласан байжээ

Хуулийн байгууллагынхан өчигдөр шөнө Монголд байсан 750 гаруй Хятад иргэнийг илрүүлэв. Хятад иргэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютерээр “зэвсэглэсэн” байж.

2019-10-31 08:07 74

АН Хятад иргэдээр коммент бичүүлэхээр Монголд авчирсан гэдэг нь гүтгэлэг

2019 оны 10 дугаар сарын 29-нд манай улсаас БНХАУ-ын харьяаны иргэд олноор баривчлагдсантай холбоотой мэдээ мэдээллийг тараахдаа тэдгээр иргэд Ардчилсан Намын хөлсний бичээчид байжээ гэх илтэд гүтгэсэн, ор үндэсгүй бохир мэдээллийг тодорхой мэдээллийн сайтууд тарааж эхэлсэн нь захиалгатай гэж үзэхээр байна.

2019-10-30 16:33 57

Хятадын тал баривчлагдсан 1000 орчим Хятад иргэний хэрэг дээр Монголын талтай нягт хамтран ажиллах болно гэв

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам мэдэгдэл гаргажээ.

2019-10-30 13:48 24

4 настай хүүг "Орондоо шээлээ" гэж зодсон Б.Тодзаяагийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

2019-10-30 09:41 2

Баривчлагдсан 500 Хятад Хонконгийн босогчдын троллууд уу? цахим луйварчид уу?

Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран 2019 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Амар,", "Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр", "Сүхбаатар дүүрэгт байрлах "Юнион бюлдинг" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй БНХАУ-ын Хонконгийн тусгай районы иргэнийг баривчиллаа.

2019-10-30 08:01 32

"Засгийн Газрын бүх тусгай санг нэгтгэж, бүр их хулгай хийх гээд байгаа юм болов уу?" гэв

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2019-10-28 12:38 10

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж үйлчилгээний газрууд руу ярьжээ

Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж “Танайхыг шалгах гэж байна, хоол, байрны мөнгө гарга. Тэгвэл танайхыг шалгуулахгүй байя” гэж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд руу ярьсан тохиолдол гарчээ.

2019-10-28 11:57 2

Уугаарын хийн хордлогоос сэргийлье

Уугаарын хийн хордлогоос сэргийлье

2019-10-28 11:19 4

Онцлох ишлэл

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Миний "алаг үр" гэж ижий нь үрээ хайрладаг болохоос, "миний цагаан үр, хар үр минь" гэж хэлдэггүй шүү дээ. Алдсан ч чи минийх, оносон чи миний гэдгийг илэрхийлж байна. Яагаад алаг хорвоогийн тоосыг хөдөлгөж явна гэдэг юм. Энэ хорвоо дээр алдсан ч тэр миний алдаа, оносон ч тэр миний оноо, тийм болохоор миний хувьд энэ чинь алаг хорвоо байна шүү дээ. Яг үүнтэй ижилхэн энэ Их хурал гэдэг чинь бас л алддаг юм байдаг, онодог ч юм байна. Сайн ч шийдвэр, саар ч шийдвэр мөн гарч байна. Үнэн чиг байна, худлаа чиг байна. Тэгэхдээ үүнд илүү үнэн шударга нь зонхилдог, буруу шийдвэрээ буцааж хардаг, бүр их илүү байгаасай гэж хүсэж, тэр хүслээ хүргэж байгаа хүн нь цор ганц Жавхлан юмаа. Тэгэхээр заавал бүх юм цагаан эсвэл хар байдаг юм байна гэдэг дүгнэлт С.Жавхлангийн амнаас унагаах гээд, С.Жавхлангаар хүмүүсийг муулуулах эсвэл магтуулах гээд бүр цаашилбал магтсан нэгэнд нь долигонлоо гэж, муулсан нэгэнд нь хараалаа гээд байх шаардлага байхгүй. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Алин болгон хэдэн цаас цуглуулснаа бөх, морины бай шагналд тараагаад,хэдэн ёслолын хаалга, хоосон стадионтой үлдсээр байх билээ. Тэгээд ч наадам хэсдэг гадны бөхчүүд ирээд байг нь аваад явчихна, өөр нутгийн хүн барилдуулахгүй, гадны хүнд шагналаа өгөхгүй гэлтэй биш. Морь ч ялгаагүй, хаа холоос машинаар ачиж ирсэн морины эзэд шагналыг нь хамаад буцах энүүхэнд. Ингэхгүй гэхээр ичиж үхмээр найраа, нүд хальтрам холио хийхдээ тулна. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
АН-ын дарга С.Эрдэнэ:

Г.Уянгыг ротацийн сонгуульд бүртгүүлэх гээд очсон гэсэн мэдээллийг би сонссон. Гэхдээ бүртгүүлэхэд тавигддаг шаардлагуудыг Г.Уянга хангаагүй юм билээ. Түүнээс биш Г.Уянгыг битгий бүртгээрэй гэдэг ч юм уу, ямар нэгэн үүрэг, чиглэл өгсөн зүйл байхгүй. Ийм асуудал ч манай намд байхгүй. Тодорхой шалгуурын болзол шаардлагыг хангасан хэн ч АН-д элсэх эрхтэй. Мөн АН-ын аль ч шатны сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл:

Сүүлийн үед УИХ, мөнөөх гайтай, улстөрчдөөс бүрдэх “Онцгой комисс” маягийн үйл ажиллагааг "авс"-наас нь босгож, шүүх эрх мэдэлд халдан, шүүхийн ажлыг хийх гэж өндөлзөх боллоо. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Шүүх эрх мэдлийг “гартаа авлаа”. Шүүх эрх мэдэл ҮАБЗ-өөс хараат болсон. УИХ өөрөө, хүнийг шүүхээр бус хуулиар ялладаг жишиг тогтоолоо. Засгийн газар хүний өмч хөрөнгийг хууль бусаар хураан авч байна. УИХ дур зоргоороо шүүж болдог юм бол бид яагаад шудрага ёсыг тогтоох эрхгүй юм бэ хэмээсэн популист этгээдүүд мөн гудамжинд "хувьсгалт шүүх" байгуулахаа зарлаж байна. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Жүжигчин Д.Сосорбарам:

Улс төр, улстөрч хоёр оо гэж... Ер нь дэлхий дээрх аль ч улсын улс төрчид, шашны номлоочид албан тушаал, хэргэм зэргийн төлөө яргаллын донд ядах юмгүй автдаг. Хүн төрөлхтний түүх нотолгоо нь шүү дээ. Улс төр, шашин хоёр хоёулаа харгислал дарангуйлал, ялгаварлан гадуурхалд амтархан, түрүүлж харсан суут сэтгэгчдийг тарчлаан зовоож, хорьж цагдаж, шатааж байсан хар түүх дахин давтагдсаар л байна. Хар түүхийг давтахгүйн тулд цагаан хар хоёр тус тусдаа байх учиртай. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Монголд “Үдийн цай” хөтөлбөрийг ЕБДСургуулиудад 2006 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг хүүхэд бүрт өгөх шим тэжээлээр биш зарцуулах төгрөгөөр хэмждэг ажээ. Нэг хүүхдэд ногдох зардлыг анх 300 төгрөг, жилийн дараа 600 төгрөгөөр хэмжих болов. 2019 оны хавар Үдийн цай хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг УИХ баталжээ. Нийгмийн сүлжээгээр хоолны төсөв нэмэгдсэний хэрээр худалдан авах үнэ нь өсч байгаа тухай шүүмжлэл өрнөх боллоо. Улс төрчид хэдэн төгрөг зарцуулснаа л ярихаас, хичнээн калори, ямар шим тэжээл өгсөн, ямар үр дүнд хүрснээ ярих соёл Монголд тогтохгүй байна. Үдийн цай хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн албан судалгаа олдохгүй байна. Энэ хөтөлбөр сургуулийн хүүхдүүд, ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүдэд суралцахад нь нэмэр болдог гэж зарим эцэг эхчүүд л хэлж байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй