Таван толгой-Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал зэрэг боомтын чиглэлд 10,000 гаруй нүүрс тээвэрчин 60-90 хоног кабиндаа тусгаарлагдаж, зарим нь амиа алдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
2020.09.29-ний өдрийн 16.20 цагийн орчимд СХД-ийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд Isuzu Juston маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг ХЗДХЯ-наас өчигдөр зохион байгууллаа. Зөрчлийн тухай хуулийг 2015 онд баталж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.
Мартагдсан, хаягдсан, орхигдсон, гологдсон гээд харж хандах хүнгүй болсон ахмад настнуудыг бид Батсүмбэрийн асрамжийн газраар төсөөлдөг.
Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж, шатахуун түгээх станц/ШТС/ барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр шалгалт хийжээ.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад Сүхбаатар дүүргийн шүүхээс зургаан жилийн хорих ял оноосныг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. 9-р сарын 15-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр түүний гомдлыг авч хэлэлцээд, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн. Уг шүүх хурлын үеэр түүний шүүгч нарт хандаж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Миний бие уг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Хүрэлсүх сайдаа, “С” зөвшөөрлийн бичгийг бүгдийг нь хятад компанид авч өгөөд байгаа хүмүүсийг хяргаад өгөөч” гэсэн гарчигтай нийтлэлээр хууль бус бүх асуудлыг хүний нүдэнд харагдахаар тайлбарласан.
“Нийслэлийн шүүхээс суллагдсан Нигерийн иргэд их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад дахин баригджээ” гэх гарчигтай мэдээлэл гарсан нь огт үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бол ХХI зууны Монголын улс төрийн хэлмэгдүүлэлтийн хамгийн том бай болж, эрх баригчдын “Овоо хараа”-нд байсаар байгааг ард түмэн мэднэ. Тэгвэл түүний хүү Э.Батшугарыг хүртэл тагнаж, чагнаж байсан баримтыг “WikiLeaks” задруулсныг өнгөрсөн баасан гаригт www.ikon.mn сайт мэдээлсэн юм.
Амь хохирогч эмэгтэй 54 настай "Н" нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.
Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа юм.
Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний найман сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 16 улсын 127 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.
Төрийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ цаг хугацаандаа, үр ашигтай байх нь төсвийн хяналтын үр дүн билээ.
Энэ сарын 20-21 буюу Нямаас Даваа Гарагт шилжих шөнийн 04:00 цаг орчимд таксины жолооч, цуг явсан найзтайгаа үйлчлүүлэгч эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Монголын худалдаачдын холбооны харьяа "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо"-ноос өнөөдөр (2020,09,22) Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нарт хандан шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ
Ням гарагийн үдэш Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-ээр “гэнэт” гараад ирэв. Шинэхэн захирал Н.Дэмбэрэл түүнийг уриад зогсохгүй өөрөө анх удаа ярилцлага хөтөлж байгаа аж. Долоо хоногийн өмнө өөрийнх нь баталсан хөтөлбөрөөр энэ цагт “Зогсошгүй. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Намсрайн Ялалт”-ыг зоосон байлаа. Хөтөлбөр хөдөлсөн тул маневар хийж таарчээ. Яагаад ч юм “Чойжин ламын сүм музей”-н Дамдин янсан бурхныг танилцууллаа. Дамдин янсан гэдэг нь “Морин хоолойт” гэдэг утгатай ажээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМонгол хэлний хамгийн том өгүүлбэрийн сан хөмрөгийн эзэмшиж байгаа энэ хамт олон судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн арга барил дээрээ суурилан анхны машин сургалтад суурилсан мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоо болох Эдүгэ, машин сургалтад суурилсан бүрэн автомат мэдээллийн мониторингийн тогтолцоо болох Кудос системийг бүтээжээ. Хиймэл оюунд суурилан Монгол авиаг бичвэрт буулгах болон бичвэрийг ярианд хөрвүүлэх Чимэгэ системийн нээлтийг энэ залуучууд маань саяхан хийсэн билээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгаль нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямарч үндэслэлгүй, зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхолын дарамт юм. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйЭнэ зуунд хүн төрөлхтний амьдралд зонхилон нөлөөлж ирсэн хамгийн том гурван хүч бол даяаршил, цахим хувьсгал, геополитик билээ. Тэгвэл энэ гурван хүчний чиглэлийг “Ковид-19” огцом өөрчилж байна. 2020 онд цар тахал “даяаршлыг хумиж, цахим хувьсгалыг эрчимжүүлж, Америк Хятадын геополитикийн өрсөлдөөнийг хурцатгав” гэж “The Economist” сэтгүүл дүгнэжээ. Энэ дүгнэлтийн тухай, эдгээр хүчнүүд ер нь Монголд яаж нөлөөлөх, бид юунд анхаарах шаардлагатайг шинэ оны эхний, хөл хорионы энэ өдрүүдэд олон хүн сонирхож суугаа. Цар тахал манайх шиг олон орны эдийн засгийг аль хэдийн сульдааж, ажилгүйдэл, ядуурлыг өсгөж, тэгш бус байдлыг улам бүр тэлсээр байна. Шинэ онд амьдрал цар тахлын өмнө ба хойно гэсэн хоёр өөр цаг хугацаанд өрнөх юм аа. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутин ерөнхийлөгчийн илтгэл эмоци, Ши ерөнхийлөгчийнх нэлээд рационал болжээ. Урд, хойд хөршийн ерөнхийлөгч шинэ жилээр аль аль нь цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлсэн нь анхаарал татав. Ковидын үеэр магадгүй тэд хамгийн эхэнд дайчилгаанд явж байгаа ч цаад утгаараа зэвсэгт хүчин, армийнхаа цуу алдрыг дэлхийн чихэнд хүргэж буй нь тэр биз ээ. Бас нэг үнэртсэн зүйл бол аль аль нь эв нэгдэл, эх оронч үзэл гээд даяаршил гэхээсээ илүү дангааршил гээд нухацтай ярьлаа даа. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо УИХ дээр шүүхийн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Хараад байхад, шүүх бол хэнээс ч хараат бус байж, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах байгууллага хэмээн ойлгож, уйгагүй нотлон үзэлцээд байгаа нэг гишүүн бол Б.Энхбаяр аж. Бид ийм нэг гишүүнтэй нь яамай даа! Гэхдээ мань эр ганцаараа дийлдэг болов уу? ҮАБЗ-ийг дийлдэг болов уу? Хуулийн тухай социалист ойлголт хэвээрээ хууль тогтоогчдод шударга шүүхээр шүүлгэх эрхийн утга учрыг ойлгуулж дийлдэг болов уу? Үндсэн хууль нь хуулиудаа конституцалдаг (захирдаг) болохыг ойлгуулж дийлдэг болов уу? Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлал бол ердөө л фашизм гэдгийг ойлгуулж дийлдэг болов уу даа? Харцгаах л үлдлээ! (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй