Хан-Уул дүүргийн 15-дугаар хороонд байрлах “Академи” хотхон 3000 гаруй оршин суугчтай. Гэтэл хүүхэд, хөгшид амарч зугаалах, агаарлах талбайгаа хувийн компанид булаалгажээ.
Төрийн алба, түмний хөрөнгийг хэн нэгэн этгээдийн хувийн ашиг сонирхлоос ангид байлгах гэж Монголын төр хичээж иржээ. 2012 онд ашиг сонирхлоос ангид байлгах агуулга, зорилготой “урт нэртэй” хууль хүртэл баталсан.
ШӨХТГ-аас Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудын үйл ажиллагаанд шалгалт оруулж дууслаа.
Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хийсэн гуравдугаар улирлын хяналт шалгалтын дүнг нийслэлийн МХГ-аас танилцууллаа.
2020 оны 09 сарын 15-ны өдөр нэгэн иргэн фэйсбүүк хаягтаа цагдаа нар өөрт нь шаардлага тавьж байгаа нь зүй бус байна гэх бичлэг оруулсан.
Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ дэглэмийг сүүлд хоёр ч удаа сунгаад байгаа юм.
Замын-Үүд боомтоор иргэн Д нь экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, бичиг баримтгүйгээр адууны хатаасан өлөн гэдэс 120 кг, ургамлын үр 100 кг-ийг хил давуулахаар завдсаныг хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүллээ.
П.Цагаан 1990-ээд онд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга байсан. Тэр үед “Эрдэнэт”-ийн овоолгыг сонирхож эхэлсэн гэдэг. 2008 онд Ч.Ганзоригийг “Эрдэнэт”-ийн захирал байхад “Ачит Ихт”-ийнхээ суурийг тавьж, гэрээ байгуулж гарын үсгээ зурцгаажээ.
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоов.
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 38 настай эрэгтэй тарваган тахал өвчний улмаас нас барсан хэрэг энэ сарын 7-нд гарсан.
"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт өөртэй нь холбогдуулан шалгаж буй хэргийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
БНХАУ-аас импортоор авч байгаа цахилгаан автобуснуудыг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр авч байгаа нь хууль бус талаар мэдээлэл хийлээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завдсан зөрчлийг хилийн Мэргэжлийн хяналтын албанаас илрүүллээ.
Найрамдал зуслангийн орчны газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 1999 оны 39 дүгээр тогтоолоор нийслэлийн тусгай хамгаалалтад авч, 2006 оны 152 дугаар “Байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор хилийн заагт өөрчлөлт оруулсан байна.
2020.09.09-ний өдрийн 07 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэй, А-н амь хохирч, жолооч 24 настай, эрэгтэй Х, зорчигч 28 настай, эмэгтэй Ж, 22 настай, эрэгтэй, Б, 2 настай, эмэгтэй Н нарын 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна
Ням гарагийн үдэш Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-ээр “гэнэт” гараад ирэв. Шинэхэн захирал Н.Дэмбэрэл түүнийг уриад зогсохгүй өөрөө анх удаа ярилцлага хөтөлж байгаа аж. Долоо хоногийн өмнө өөрийнх нь баталсан хөтөлбөрөөр энэ цагт “Зогсошгүй. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Намсрайн Ялалт”-ыг зоосон байлаа. Хөтөлбөр хөдөлсөн тул маневар хийж таарчээ. Яагаад ч юм “Чойжин ламын сүм музей”-н Дамдин янсан бурхныг танилцууллаа. Дамдин янсан гэдэг нь “Морин хоолойт” гэдэг утгатай ажээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМонгол хэлний хамгийн том өгүүлбэрийн сан хөмрөгийн эзэмшиж байгаа энэ хамт олон судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн арга барил дээрээ суурилан анхны машин сургалтад суурилсан мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоо болох Эдүгэ, машин сургалтад суурилсан бүрэн автомат мэдээллийн мониторингийн тогтолцоо болох Кудос системийг бүтээжээ. Хиймэл оюунд суурилан Монгол авиаг бичвэрт буулгах болон бичвэрийг ярианд хөрвүүлэх Чимэгэ системийн нээлтийг энэ залуучууд маань саяхан хийсэн билээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгаль нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямарч үндэслэлгүй, зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхолын дарамт юм. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйЭнэ зуунд хүн төрөлхтний амьдралд зонхилон нөлөөлж ирсэн хамгийн том гурван хүч бол даяаршил, цахим хувьсгал, геополитик билээ. Тэгвэл энэ гурван хүчний чиглэлийг “Ковид-19” огцом өөрчилж байна. 2020 онд цар тахал “даяаршлыг хумиж, цахим хувьсгалыг эрчимжүүлж, Америк Хятадын геополитикийн өрсөлдөөнийг хурцатгав” гэж “The Economist” сэтгүүл дүгнэжээ. Энэ дүгнэлтийн тухай, эдгээр хүчнүүд ер нь Монголд яаж нөлөөлөх, бид юунд анхаарах шаардлагатайг шинэ оны эхний, хөл хорионы энэ өдрүүдэд олон хүн сонирхож суугаа. Цар тахал манайх шиг олон орны эдийн засгийг аль хэдийн сульдааж, ажилгүйдэл, ядуурлыг өсгөж, тэгш бус байдлыг улам бүр тэлсээр байна. Шинэ онд амьдрал цар тахлын өмнө ба хойно гэсэн хоёр өөр цаг хугацаанд өрнөх юм аа. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутин ерөнхийлөгчийн илтгэл эмоци, Ши ерөнхийлөгчийнх нэлээд рационал болжээ. Урд, хойд хөршийн ерөнхийлөгч шинэ жилээр аль аль нь цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлсэн нь анхаарал татав. Ковидын үеэр магадгүй тэд хамгийн эхэнд дайчилгаанд явж байгаа ч цаад утгаараа зэвсэгт хүчин, армийнхаа цуу алдрыг дэлхийн чихэнд хүргэж буй нь тэр биз ээ. Бас нэг үнэртсэн зүйл бол аль аль нь эв нэгдэл, эх оронч үзэл гээд даяаршил гэхээсээ илүү дангааршил гээд нухацтай ярьлаа даа. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо УИХ дээр шүүхийн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Хараад байхад, шүүх бол хэнээс ч хараат бус байж, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах байгууллага хэмээн ойлгож, уйгагүй нотлон үзэлцээд байгаа нэг гишүүн бол Б.Энхбаяр аж. Бид ийм нэг гишүүнтэй нь яамай даа! Гэхдээ мань эр ганцаараа дийлдэг болов уу? ҮАБЗ-ийг дийлдэг болов уу? Хуулийн тухай социалист ойлголт хэвээрээ хууль тогтоогчдод шударга шүүхээр шүүлгэх эрхийн утга учрыг ойлгуулж дийлдэг болов уу? Үндсэн хууль нь хуулиудаа конституцалдаг (захирдаг) болохыг ойлгуулж дийлдэг болов уу? Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлал бол ердөө л фашизм гэдгийг ойлгуулж дийлдэг болов уу даа? Харцгаах л үлдлээ! (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй