Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

Монголд хүн болж төрөхөөр...

Хэдхэн хоногийн өмнө Францын хэвлэлүүд Мали улсаас дүрвэж ирсэн 22 настай Мамуду Гассамагийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буй талаар бичиж байв. Тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг аварсан залуу Францын ардын баатар болж, ерөнхийлөгч Макронтой уулзаад зогсохгүй тус улсын иргэншил авсан билээ.

2018-06-22 08:20 47

Хүнсний дайн

Бид мөөг тариад 2 жил боллоо. Зах зээл дэх гол өрсөлдөгч маань импортын мөөг учир бид эхнээсээ үнээ хятад кг-ын мөөгнөөс өндөр байхааргүй зохиож, өрсөлдөөнд лавтайяа давамгайлна гэж тооцож ажиллаж байв.

2018-06-22 07:49 10

Ш.Батхүү шоронд, төрд өгсөн банк нь хувьд…

Төрийн банкны хувьчлалын асуудал парламентад орж ирсэн цагаасаа хойш хэл ам дагуулж ирсэн. Хувьчлалын “эзэн” нь тодорхой гэдгийг зарим УИХ-ын гишүүн хэлж байгаа.

2018-06-21 10:11 23

Ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг огцруулах хэрэгтэй

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалт, мөн 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан боловч огт хэрэгжүүлэхгүй, ажлаа хийдэггүй, худалч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг албан тушаалаас нь огцруулах хэрэгтэй

2018-06-21 08:28 14

Зайсанг зайдалсан “Зүүнбаян рефайнери” компанийнхан Туулыг сүйтгэж байна

-“Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн таван га газрын бургасыг хядсан аж-

2018-06-21 08:18 21

Б.Дашзэвэгийн ялыг хөнгөрүүлж өгөхийг түүний хүчиндэхийг завдсан охины асран хамгаалагч хүсчээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

2018-06-20 21:52 27

Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд та ёс зүйн хариуцлага хүлээж, огцрох ёстой

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Учир нь Авлигатай Тэмцэх Газраас "60 тэрбумын" гэх хэргийг 2017 онд шалгаж, эцэслэн хаасан тухай албан бичгийг түүнд ирүүлжээ.Энэ үеэрээ тэрээр: "АТГ-ын тодруулга ирсэн байна.

2018-06-20 14:36 60

Б.Булган бүтэн 20 жил тээсэн "зовлон"-гоо захидалдаа шингээсэн үү?!

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдсанаас хойш бүтэн 20 жил өнгөрчээ. Учир битүүлэг аллагын цорын ганц амьд гэрч нь түүний гэргий Б.Булган Тэрбээр бүтэн 20 жил дотроо тээсэн, магадгүй хав дарсан нууцаа сая нэг задалж захидал бичсэн байхыг үгүйсгэхгүй. Хэдийгээр түүний захидал олон нийтэд төдийлөн ил болоогүй ч Б.Булган эр нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг, ядаж л үнэнд ойртох сэжүүрийг "илчилсэн" байж ч мэднэ.

2018-06-20 08:23 39

Жолооч нар хил хааж танхайрч байна

Өнөөдөр өглөөнөөс хойш иргэд Замын-Үүд боомтоор орж гарч чадахгүйд хүрээд байна.

2018-06-19 17:59 57

Д.Муратыг авч үлдсэн тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 45, 47 дугаар буюу УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарыг авч үлдсэн тавьсан тогтоолуудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хуралдах УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ.

2018-06-19 11:42 7

Дорноговийн Хатанбулаг уул уурхайн сөрөг нөлөөнд өртжээ

Нүүрс буулгаж, ачих талбайд тоосонцор ихээр үүсчээ.

2018-06-19 09:39 4

Д.Эрдэнэбилэгийн "Худалдаа Хөгжлийн Банк"-инд хэлтсийн даргаар ажиллаж байсан хуульч УДШ-ийн Захиргааны хэргийн танхимыг удирдаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдмэгцээ эхний 100 хоногтоо багтааж, УИХ-ын нэгэнт гарсан тогтоолын дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Д.Эрдэнэбилэг, "Худалдаа Хөгжлийн банк", "Монголын зэс"-ийн мэдлээс салгаж, төрийн мэдэлд авах ажлыг дуусгана гэсэн амлалт өгч байв.

2018-06-19 09:10 56

Нөлөөллийн туршуул

Нөлөөллийн туршуул ашиглах ажиллагааны үүсэл, хөгжил

2018-06-18 21:40 7

Онцлох ишлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

Миний хувьд С.Батболд гэж хүн давхар дээл өмсөх гэж энэ албан тушаал руу шунаад байгаа юм ерөөсөө байхгүй. Хүлээх хариуцлагатай нь дүйх улс төрийн эрх мэдэл хотын даргад байх ёстой. Тэр нь манайхаар Нийслэлийн МАН-ын дарга. Аймгийн Засаг даргад бол аймгийн намын дарга. Тийм учраас нийслэл, аймгийн Засаг дарга хийж байгаа хүн нь тухайн шатныхаа намын байгууллагыг тэргүүлдэг практик манай намд бий. Тэр жишгээр миний өнөөдөр хашиж байгаа албан тушаалтан л Нийслэлийн МАН-ын хороог удирдах ёстой. (itoim.mn сайт)

Дэлгэрэнгүй
Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр:

Бас юмны үнэнийг хэлэх хэрэгтэй. Өмнөх хотын дарга Э.Бат-Үүлийн хийсэн сайн зүйлүүдийн нэг нь Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг санхүүжүүлээд, ерөнхий байдлаар хийлгэчихсэн байсан явдал. Үүн дээр хоёр зүйл дутуу байсан. Нэгдүгээрт, би Барилга, хот байгуулалтын сайд болсныхоо дараа ТЭЗҮ дээр өөрчлөлт оруулсан. Ингэхийн тулд мэргэжлийн хүрээнийхэнтэй зөвлөлдөж, Засгийн газар, УИХ-д удаа дараа танилцуулга хийж, хүмүүсийн санаа бодлыг маш их сонсож байлаа. Учир нь, техник технологи хөгжиж буй 21-р зуунд энэ ажлыг хийнэ. Тиймээс цэвэрлэх байгууламжаас саарал ус гарган авч, үйлдвэрлэлд ашиглах тухай асуудлыг зайлшгүй шийдэх ёстой байсан. Үүнийг анх би ярьж, ТЭЗҮ-д оруулж өгсөн юм. (medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардын жүжигчин Г.Мягмарнаран:

Хүн бүхэн баян, дарга, Ерөнхийлөгч байх ёстой юу? Хүн бүхэн нэг, нэг шатан дээр л байгаа. Өөр өөрийнхөө шатан дээр. Өнөөгийн хүмүүст нэг юм байна. Би хэн бэ, ямар зэрэг зиндааны, хаана байх ёстой билээ гэдгээ мэддэггүй. Би дээр, дээд түвшинд байх ёстой гээд л бодоод байдаг. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг том философи байна шүү дээ. Хүн нисч болно оо. Дээгүүр амьдарч ч болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт бууна шүү. Буух газраа л харж нисээрэй. Үүнийг манай өвөг дээдэс дандаа сургадаг байсан даа. Энэ бас гоё үг шүү. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан:

Монголд нар, салхины станцуудаа барьж байгуулаад Япон, Солонгос руу дамжуулж худалдахад аль аль талдаа илүү үр ашигтай гэсэн тооцоо гарч байна. Санхүү, эдийн засаг, байгаль орчны хувьд ч өгөөжтэй нь харагдаж байна. Нүүрс хүчлийн хийг хамгийн бага байлгах нь тодорхой болсон. Япон, Солонгост байгуулснаас Монголд барьсан нь илүү үр ашигтай байгаа. Хятад, Монгол, Орос, Япон, Солонгосын өнөөдрийн байгаа сүлжээнүүдийг хооронд нь холбож ажиллуулвал зардал нь багасч, тэр хэрээр хэрэглэгчид очих цахилгааны үнэ буурах тооцоо гарсан. Сая Ерөнхийлөгч Владивостокт их ойгомжтой тайлбарлаж байсан. “Японд нэг киловатт цаг цахилгааны үнэ 20-30 цент буюу дэлхийд хамгийн ѳндѳр үнэтэйд ордог. Харин бид Монголд нар, салхины нѳѳц сайн учир илүү хямд үйлдвэрлэх боломжтой. Цахилгаан эрчим хүч дамжуулах шинэ технологи ашиглан хол зайд алдагдал багатай тээвэрлэж Японд зарахад одоогийн өртгөөс нь илүү хямдаар зарж чадна” гэж байна лээ. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Хариуцлагатай, ил тод үзэл баримтлалтай, бодлоготой намын тухай яриад бид 26 жил болж. Харамсалтай нь ийм нам одоог хүртэл алга. Одоо байгаа намууд нь сүлжээний бизнес, санхүүгийн пирамид шиг нэг нэгнийгээ мөлжих байдлаар эрх мэдэлд хүрэх гэж оролддог, мөнгөөр асуудлыг шийдэх гэж хичээдэг, сонгуулийн өмнө зарсан мөнгөө төсвөөс болон төрөөс буцааж авах гэж оролддог, авахын тулд төрийг хаа, гуяар нь салгадаг фракц, бүлэглэлээр хувааж авдаг л намууд байна. Энэ бол намын тухай яриа биш нь үнэн. Таны хэлж байгаачлан намын нэр ашиглан төр барьж байгаа өөр зорилготой хүмүүсийн бөөгнөрөл. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монголын хөдөө хогийн тантан болж гүйцлээ

Аль ч аймаг, суманд адилхан. Хог хариуцсан ажилчны орон тоо батлаад өгдөг бол байдал эрс сайжирна гэж бодож байна. Би өнгөрсөн хавар Багануураас хуванцар сав түүдэг хүмүүсийг авчирч хогийн цэгийнхээ ундааны сав түүлгэсэн юм. Хоёр машин сав гарч байна лээ. Тэр хүмүүсийг зориуд хэлж ярьж байж авчирсан. Түүнээс биш ийм хур хог руу орох хүн олдохгүй. Уг нь хог ачиж очсон хүн болгон нүхэнд нь хийгээд байх юм бол гадагш гарахгүй, тэр дотроо ялзраад байх учиртай. Товчхондоо хэлэхэд иргэдийн ухамсар улам доройтож байгаатай холбоотойгоор орон нутаг хогондоо дарагдаж байна” хэмээн ярилаа. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй