Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

ДЭМБ-ын 5 зөвлөхийн байрлаж байсан "Кемпински" зочид буудалд халдваргүйтэл хийлээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хаан палас ХХК-ийн Кемпински зочид буудалд ДЭМБ-ын 5 зөвлөх байрлаж байсан 5 өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Халдваргүйжүүлэлт ХХК-ийн эрүүл ахуйч 1 эмч, 3 ариутгагч эцсийн халдваргүйтгэлийг хийлээ

2020-03-11 16:33 8

Монгол Улсад “Цагаан тахал”-ын аюул ямар түвшинд хүрээд байна вэ?

Өрх айл бүр, эцэг эхчүүд, анги хамт олон, байгууллага, иргэн бүрээс Таны хүүхдийн зан авир огцом өөрчлөгдөж ганцаараа байхыг илүүд үзэж байна уу? гэсэн асуултыг ирээдүй хойч үеийнхэндээ цаг үргэлж тавьж, тэдэнд хараа хяналт, хайр халамж, анхаарал хандуулахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас сануулсаар байна.

2020-03-10 15:14 11

Тагнуулын Ерөнхий Газраас коронавирустай холбоотой мэдээлэл хүргэж байна

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) “Covid-19” халдварын улмаас агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна.

2020-03-10 12:24 51

"Голден Будда" хотхонд хөдөлмөрийн аюултай байдлыг хангаагүйгээс ноцтой осол гарчээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны Голден будда хотхонд 2020 оны 02 сарын 29-ний өдөр гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь 9 давхарын галын гадна шат суурилагдах 55*70*70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр 9 давхраас 6 давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарлаа.

2020-03-09 16:17 16

Г.Батхүү агсны хүү, охин, өмгөөлөгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар өмгөөлөгчийн хамт өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.

2020-03-09 15:14 178

Өнчин ишиг хулгайлсан ч хорих ялаар шийтгэнэ

Монгол Улсын эдийн засагт уламжлалт мал аж ахуйн салбар томоохон хувь нэмэр оруулсан хэвээр байна. Тийм ч учраас Үндсэн хуульдаа мал сүрэг төрийн хамгаалалтад байх тухай чухалчлан заасан цөөхөн орны нэг нь манай улс юм.

2020-03-09 08:17 13

СЕХ: Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор дараах хууль бус сурталчилгааг хориглосон.

2020-03-06 15:40 16

"Ангайтал залилдаг" Ц.Алтанцаг Д.Кёкүшюүзан Батбаяраас 1 тэрбум төгрөг шантаажилжээ

УИХ-ын гишүүн асан, Монголын Сумо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Д.Кёкшүзан Батбаярын өмгөөлөгч цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2020-03-06 12:12 34

Я.Санжмятав сайдаар нь хэлүүлж, З.Нарантуяа ЖДҮХС-гийнхан руу мессэж бичжээ

“ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон УИХ-ын 40 гаруй гишүүн бий. Тэдний дийлэнх нь МАН-ынхан юм. Гэхдээ ЖДҮХС-гийн 2018 оны хавар, намрын санхүүжилтээс АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд ч авч, зарим нь авахаар нөлөөлөх гэж оролдсон байна.

2020-03-06 09:32 23

"60 тэрбумын схем"-ыг боловсруулагчдын нэг, яллагдагч Г.Доржзодовыг хилээр гарахыг хориглов

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 82*1 дугаар зүйл (Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах)-ийн 821-1 дэх хэсэг (82*1.1.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалттайгаар будлиантуулсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.)-т зааснаар 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

2020-03-05 15:55 66

Хууль бусаар оршин суугч иргэнийг шилжүүлэн авав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлсний дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн энэ сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлээ.

2020-03-05 14:50 7

"Зэс Эрдэнийн хувь"-ийн Д.Алтанхуяг өөрийгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын хуурай дүү гэж онгирдог

Эрдэнэт хотын иргэд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ний хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна

2020-03-05 13:03 20

Х.Ариунболд сэжигтнүүдээс авилга авч эмнэлэгт хэвтүүлдэг байжээ

АТГ-аас өчигдөр ШШГЕГ-ын Хорихоос Өөр Төрлийн Ял Эдлүүлэх Албаны Дарга, хурандаа Х.Ариунболдыг саатуулсан билээ.

2020-03-05 10:32 22

Цэц дээр хүлээгдэж байгаа гомдлууд юу болов?

Коронавирусын халдварын улмаас Засгийн газраас олон нийтийн арга хэмжээг хориглосон ч шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хаана гэж яриагүй. Гэтэл энэ өвчинтэй зэрэгцээд хаалгаа нам хаасан нэг шүүх байна.

2020-03-05 07:11 8

З.Боргилмаа: Үзэл санааны улмаас сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн талаар ярилцлаа.

2020-03-04 07:25 18

Онцлох ишлэл

Ерөнхий Сайд асан Д.Содном:

Бүтээн байгуулалтын ажлын тухай бодит мэдээлэл дутаж байгаа учраас мэдээлэл, мэдлэгээр хомс төрийн түшээ зарим хүн Цагаансуваргын ордыг Монголын Алт Компани хууль бусаар авч өмчилсөн мэт, төрийн өмчид хурааж авах ёстой гэсэн яриа гаргаж, түүнийг нь зарим ойворгон хүн “өгч болсон юм, хурааж авах хэрэгтэй“ гэж дэвэргэж байна. Ийм хийрхэлийг засахгүй бол олон түмнийг төөрөгдүүлэх, ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг саатуулах, улмаар үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх төрийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

Сонгуулиас сонгуульд хэрэлдэх булаацалдах зодооны дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний, эзэн Чингисийн их Монголын, 1911 оны тусгаар улсаа тунхагласны, Ардын хувьсгалын, Ардчиллын гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ? Хуваалаа гээд намууд юу хожих гээд байна? Өгөөжгүй, утгагүй хоосон маргаанууд дээр “наадам” нэмэгдсэн. Ардчилагчид болон пости коммунистуудад хэрэлдэх сэдэв цөөдөөгүй байлтай. Мянган жилийн түүхтэй ардын наадмыг МАН өөрийн төрсөн өдрийн баяр болгож рейтингээ өсгөх юм гэнэ. МАН төрсөн өдрөө 3-р сарын нэгэн гэх авч энэ нь тун эргэлзээтэй учир олон нийт төдийлөн тоож тэмдгэлдэггүй. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улсын баатар Э.Бат-Үүл:

Ардчилал-эрх чөлөөг жигшиж, чанга гарыг хүсэх үзэл хүчээ аван дарангуйлал айсуй үед “зодог тайлж” буйдаа залуучуудаасаа хүлцэл өчье! Та нарын минь эр зоригоос, 1990 онд олсон Монголчуудын эрх чөлөөт амьдрал хамаарах боллоо! Нэг л удаа амьдрах тул “буланд шахуулж”бүү амьдраарай!

Дэлгэрэнгүй
Б.Энхмандах:

МАН эрх баригч намын хувьд сонгуулийн хуулиа өөрт ашигтай томсгосон мажиротар хувилбараар баталж чадсан нь том давуу талыг авчирсан биз. Томсгосон болон жижиг мажоритар тогтолцоо нь МАН-д ашигтай туссаар ирсэн түүхтэй. Учир нь мажоритар тэр дундаа томсгосон тогтолцооны үед сонгогчдын санал гээгдэх магадлал хамгийн өндөр гэж улс төрчид үздэг. Энэ удаа ч гэсэн нийт саналын 44.9 хувийн дэмжлэг авсан МАН парламентын суудлын 81.6 хувийг авлаа. Хэрэв УИХ-ын сонгуулийн тогтолцоо хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан бол МАН 34 суудалтай болж, АН-19, Та бидний эвсэл-6, Зөв хүн Электорат Эвсэл-4, Шинэ эвсэл-4 суудал авах байжээ гэж зарим судлаачид ярьж, бичиж байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал:

Монгол уран нугараачдын ур чадвар дэлхийд номер нэгт бичигддэг. Уран нугаралт гэдэг зүйлийг монгол нугараачид хөгжүүлж, дээд зэрэглэлд аваачсан. Тийм учраас дэлхийн циркийн урлагт нугаралт маш том байр суурийг эзэлдэг. Энэ төрөл нь гадаад улсад маш нэр хүндтэй бөгөөд олон орны хүмүүс нугаралт сурах гэж монгол багш нарт ханддаг. Бүр цаашилбал, зөвхөн нугаралт сурахаар Монгол Улсыг зорих хүмүүс жилээс жилд нэмэгдсээр байна. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд асан С.Баяр:

АН одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг 2 багана босгодог шиг, Монголын төрийг 2 том нам авч явна. 1 том баганатай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг…

Дэлгэрэнгүй