Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

Нүүрсний нунтаг зарж орлого олдоггүй

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхийн аргагүй шороо байна мэтээр тайлбарлан бичлэг хийж сошиал орчинд тарааж буй зүй бус үйлдэл сүүлийн үед ихээр гарах боллоо. Борлуулалтын нэг цэгт бичлэг хийж гүүнийгээ бүх цэгүүд ийм байгаа мэтээр тайлбарлаж байгаад компанийн 700 гаруй ажилтан, албан хаагчид эрс эсэргүүцэж байна.

2019-09-23 13:01 20

"Босоо Хѳх Монгол" бүлгэмийн тэргүүн Г.Ганхуяг: Сэлэнгэ аймагт Монгол хүн ундны усаа хятадуудаас худалдаж авдаг болсон байна

"Босоо Хѳх Монгол" бүлгэм Сэлэнгэ, Дорноговь аймгуудаар ажиллаад ирсэн талаараа мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2019-09-20 12:58 88

А.Эрдэнэбаяр: Оюутолгойн Монгол улсын эзэмшиж байгаа 34 хувийг оруулаад 100 хувь Ѳмнѳд Африкийн "Standart Chartered" банкинд зээлийн барьцаанд тавьсан

"Улсаа аврах ард түмний хѳдѳлгѳѳн" ТББ, "АТОЗ" хамтран УИХ тарах болон "Оюутолгой"-н асуудлаар мэдээлэл хийснийг хүргэж байна.

2019-09-20 12:34 24

Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа

Монгол Улсын Төрийн тэргүүн Үндсэн хуулиа зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэц хянахаар боллоо. Тодруулбал, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх Ерөнхийлөгч Х.Баттулгыг өргөсөн тангаргаасаа няцсан гэж үзээд Цэцэд гомдол гаргажээ.

2019-09-20 07:42 103

Ногооны хороор мөнгө угаахуй

Хөрсний битүү нянгийн хороор үүсдэг бүлэг өвчнийг малчид ногооны хор хэмээн, мөн цовхрого, дэвхрэг, шиншээ, татуу, цохилуур, таанын хор, хөмүүлийн хор, шүдэн цагааны хор гэх мэтээр нэрлэдэг.

2019-09-20 07:21 0

Хэрэг хуучирдаггүйн учир буюу нэхэн тоолох хугацаа

Хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн соёлын талаарх олон янзын ангилал, хандлага ажиглагдана.

2019-09-19 07:27 22

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав гишүүнтэй холбоотой хөдлөшгүй баримтууд байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2019-09-18 11:55 52

АТГ АН-ын дарга С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгах шаардлаггүй гэж үзжээ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийг шалгуулахаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон АН-ын нэр бүхий залуучууд нараас 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр АТГ-т хандсан билээ.

2019-09-17 13:53 21

Ц.Нямдоржийн хамаатнууд цагдаагийн албанд хууль бусаар ажиллаж, авилга авч байна

Иргэн Тэрбишийн Энхсайхан Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн дүү охин ба түүний нөхөр нь Цагдаагийн байгууллагад хууль бусаар ажиллаж, алдаа дутагдал гаргаж буй тухай баримтаар дэлгэснийг хүргэж байна.

2019-09-17 10:38 81

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

ЦЕГ-аас “Эрэл” группийн ерөнхий захирал Б.Эрдэнэбатыг залилан, луйвар, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан байна.

2019-09-17 09:07 28

Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа нь Хүннүгийн олдвор, булш бунхан агуулсан Ноён уулыг ухаж эхэлсэн талаарх мессеж.

2019-09-17 07:19 17

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачилжээ.

2019-09-16 14:28 30

Хар тамхины хэрэглээг хязгаарлах уу эсвэл, хараа хяналтаасаа бүрмөсөн алдах уу?

Ийм эрсдэлтэй цаг үе, заагт Монгол Улс ирчихээд байна. Түгшүүртэй сонсогдож байгаа ч ирээдүй хойч үе маань цагаан тахал руу улам бүр татагдсаар байгаа нь нууц биш юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд хар тамхины хор хөнөөлийн талаар нухацтай дуугарч залуустаа аюулыг сэрэмжлүүлж эхлээд байна.

2019-09-16 10:01 12

Л.Оюун-Эрдэнэ: Цаг алдалгүй онц дэглэм тогтоогоогүй бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Сингапурын компаний өмч болох байсан....

УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэх үед ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ ийн өгүүлжээ.

2019-09-13 12:18 25

Шүүх хэний талд үйлчлээд байна вэ?

Ноён уулыг ухуулахгүйн төлөө тэмцэгчдийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал гурван жил сунжирч, 37 удаа хойшилсны эцэст, Ноён уул ойр орчимд ашигт малтмал хайж байсан компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг шүүхээс гаргав.

2019-09-13 09:13 22

Онцлох ишлэл

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

Миний "алаг үр" гэж ижий нь үрээ хайрладаг болохоос, "миний цагаан үр, хар үр минь" гэж хэлдэггүй шүү дээ. Алдсан ч чи минийх, оносон чи миний гэдгийг илэрхийлж байна. Яагаад алаг хорвоогийн тоосыг хөдөлгөж явна гэдэг юм. Энэ хорвоо дээр алдсан ч тэр миний алдаа, оносон ч тэр миний оноо, тийм болохоор миний хувьд энэ чинь алаг хорвоо байна шүү дээ. Яг үүнтэй ижилхэн энэ Их хурал гэдэг чинь бас л алддаг юм байдаг, онодог ч юм байна. Сайн ч шийдвэр, саар ч шийдвэр мөн гарч байна. Үнэн чиг байна, худлаа чиг байна. Тэгэхдээ үүнд илүү үнэн шударга нь зонхилдог, буруу шийдвэрээ буцааж хардаг, бүр их илүү байгаасай гэж хүсэж, тэр хүслээ хүргэж байгаа хүн нь цор ганц Жавхлан юмаа. Тэгэхээр заавал бүх юм цагаан эсвэл хар байдаг юм байна гэдэг дүгнэлт С.Жавхлангийн амнаас унагаах гээд, С.Жавхлангаар хүмүүсийг муулуулах эсвэл магтуулах гээд бүр цаашилбал магтсан нэгэнд нь долигонлоо гэж, муулсан нэгэнд нь хараалаа гээд байх шаардлага байхгүй. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Алин болгон хэдэн цаас цуглуулснаа бөх, морины бай шагналд тараагаад,хэдэн ёслолын хаалга, хоосон стадионтой үлдсээр байх билээ. Тэгээд ч наадам хэсдэг гадны бөхчүүд ирээд байг нь аваад явчихна, өөр нутгийн хүн барилдуулахгүй, гадны хүнд шагналаа өгөхгүй гэлтэй биш. Морь ч ялгаагүй, хаа холоос машинаар ачиж ирсэн морины эзэд шагналыг нь хамаад буцах энүүхэнд. Ингэхгүй гэхээр ичиж үхмээр найраа, нүд хальтрам холио хийхдээ тулна. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
АН-ын дарга С.Эрдэнэ:

Г.Уянгыг ротацийн сонгуульд бүртгүүлэх гээд очсон гэсэн мэдээллийг би сонссон. Гэхдээ бүртгүүлэхэд тавигддаг шаардлагуудыг Г.Уянга хангаагүй юм билээ. Түүнээс биш Г.Уянгыг битгий бүртгээрэй гэдэг ч юм уу, ямар нэгэн үүрэг, чиглэл өгсөн зүйл байхгүй. Ийм асуудал ч манай намд байхгүй. Тодорхой шалгуурын болзол шаардлагыг хангасан хэн ч АН-д элсэх эрхтэй. Мөн АН-ын аль ч шатны сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхтэй. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл:

Сүүлийн үед УИХ, мөнөөх гайтай, улстөрчдөөс бүрдэх “Онцгой комисс” маягийн үйл ажиллагааг "авс"-наас нь босгож, шүүх эрх мэдэлд халдан, шүүхийн ажлыг хийх гэж өндөлзөх боллоо. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Шүүх эрх мэдлийг “гартаа авлаа”. Шүүх эрх мэдэл ҮАБЗ-өөс хараат болсон. УИХ өөрөө, хүнийг шүүхээр бус хуулиар ялладаг жишиг тогтоолоо. Засгийн газар хүний өмч хөрөнгийг хууль бусаар хураан авч байна. УИХ дур зоргоороо шүүж болдог юм бол бид яагаад шудрага ёсыг тогтоох эрхгүй юм бэ хэмээсэн популист этгээдүүд мөн гудамжинд "хувьсгалт шүүх" байгуулахаа зарлаж байна. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Жүжигчин Д.Сосорбарам:

Улс төр, улстөрч хоёр оо гэж... Ер нь дэлхий дээрх аль ч улсын улс төрчид, шашны номлоочид албан тушаал, хэргэм зэргийн төлөө яргаллын донд ядах юмгүй автдаг. Хүн төрөлхтний түүх нотолгоо нь шүү дээ. Улс төр, шашин хоёр хоёулаа харгислал дарангуйлал, ялгаварлан гадуурхалд амтархан, түрүүлж харсан суут сэтгэгчдийг тарчлаан зовоож, хорьж цагдаж, шатааж байсан хар түүх дахин давтагдсаар л байна. Хар түүхийг давтахгүйн тулд цагаан хар хоёр тус тусдаа байх учиртай. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Монголд “Үдийн цай” хөтөлбөрийг ЕБДСургуулиудад 2006 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Харамсалтай нь энэ хөтөлбөрийг хүүхэд бүрт өгөх шим тэжээлээр биш зарцуулах төгрөгөөр хэмждэг ажээ. Нэг хүүхдэд ногдох зардлыг анх 300 төгрөг, жилийн дараа 600 төгрөгөөр хэмжих болов. 2019 оны хавар Үдийн цай хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг УИХ баталжээ. Нийгмийн сүлжээгээр хоолны төсөв нэмэгдсэний хэрээр худалдан авах үнэ нь өсч байгаа тухай шүүмжлэл өрнөх боллоо. Улс төрчид хэдэн төгрөг зарцуулснаа л ярихаас, хичнээн калори, ямар шим тэжээл өгсөн, ямар үр дүнд хүрснээ ярих соёл Монголд тогтохгүй байна. Үдийн цай хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн дүгнэсэн албан судалгаа олдохгүй байна. Энэ хөтөлбөр сургуулийн хүүхдүүд, ялангуяа бага орлоготой өрхийн хүүхдүүдэд суралцахад нь нэмэр болдог гэж зарим эцэг эхчүүд л хэлж байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй