Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

Хотын Захирагч "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ.

1 сарын өмнө 19

Хар тамхи зөөвөрлөгчид Истанбулын Ерөнхий консулын газарт байжээ

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлснээ Дрезден хотын Гаалийн Төв Газраас мэдээлээд буй билээ. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тайлбар хийв.

1 сарын өмнө 111

Тарагнаас хулгана гарсныг лабораторийн шинжилгээгээр тогтоосонгүй

“Сүү” хувьцаат компанийн тарагнаас үхсэн хулгана гарч ирлээ гэх мэдээлэл сошиалд тарж олон нийтийг багагүй шуугиулсан. Нэгэн иргэний нүүр номдоо оруулсан зурагнаас үүдэлтэйгээр төрөл бүрийн санал шүүмжлэл өрнөөд одоо бараг мартагдах шахжээ.

1 сарын өмнө 2

Цагдаагийн аминд хүрсэн этгээдүүд 13-20 жилийн хорих ял сонсов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч Б ноднин 10 дугаар сарын 15-нд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан. Түүний аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарын шүүх хурал өчигдөр болж, шүүхээс тэд 13-20 жилийн хорих ял сонсов.

1 сарын өмнө 10

Хүний халдашгүй байх эрхийг хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгаж дууслаа

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас өгсөн үүргийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс хамтран улсын хэмжээнд хорих ял эдлүүлэх, сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ажиллагааны хууль зүйн үндэслэл, хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн аливаа хэрэг, зөрчил гарсан эсэхийг шалгаж дууслаа.

1 сарын өмнө 4

Эцэг хүү хоёрын хэргийг гацаанаас нь гаргая

Монгол улсын баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг таг гацаж замхрах шатандаа орлоо. Улстөрч улсын баатар эцэг, хүү хоёр хамтдаа холбогдсон анхны хэрэг гэдгээрээ Э.Бат-Үүлийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.

1 сарын өмнө 41

Талархсан сэтгэлээ “авлига”-аар илэрхийлэхээ больцгооё

Хавар болохоор л эрдмийн баяр, элсэлтийн хандив зэргээр эцэг, эхчүүдээс мөнгө татдаг бичигдээгүй хууль бий. Мөнгө татах гэхээс илүү алаг үрд нь “А” үсэг заасан нэрийдлээр ангийн багшид талархсан сэтгэлээ “авлигаар” илэрхийлдэг гэвэл илүү ононо.

1 сарын өмнө 15

Б.Содномдаржааг яргалж, эрүүдэн шүүж буй бичлэг

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ялтан болсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, яргалж буй бичлэгийн хэсгээс МҮОНТелевиз нэвтрүүлснийг хүргэж байна.

1 сарын өмнө 91

Тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестачилалын шалгалт хийлээ

Аттестачилалын шалгалтыг энэ оны 04.01-05.22-ны хооронд НМХГ, НЗАА, НОБГ хамтран хийж гүйцэтгэлээ.

1 сарын өмнө 1

E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан иргэд 440 зөрчил илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээжээ

Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ.

1 сарын өмнө 2

Тасганы овоо руу мацсан шүүгчдийн уралдаан болж байна

ШЕЗ гэж шүүхийн захиргааны байгууллага Тасганы овоонд байдаг юм. Энэ зөвлөл таван гишүүнтэй байх ёстой. Одоо дөрөв бий. 2019 оны нэгдүгээр сард О.Зандраа тэтгэвэртээ гарснаас хойш УДШ-ийн квоттой энэ суудал өнөөг хүртэл эзгүй байгаа юм.

1 сарын өмнө 7

“Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгох шийдвэр огт гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье

Нийслэлийн удирдлагууд “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгосон гэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийв.

1 сарын өмнө 1

Х.Мандахбаяр: С.Амарсайхан шиг худалч, хулгайч хүн хотын дарга байж болохгүй!

Сэтгүүлч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэрээ: "МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж буйгаа мэдэгдсэн юм.

1 сарын өмнө 43

“Найрамдал” зусланд хууль бусаар газар эзэмшиж байгаа зарим аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийн эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыын явуулын байр /автобус/ өнөөдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд ажиллалаа.

1 сарын өмнө 32

Залуу хосууд нэгнийгээ хутгалж, хөнөөжээ

Залуу хосууд маргалдан, нэгнийхээ аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан байна.

1 сарын өмнө 16

Онцлох ишлэл

Академич Р.Барсболд:

Байрны хоёр давхарт эхнэртэйгээ хоолоо идчихээд гал тогоо орчим эргэж байгаад эргээд хартал нэг залуу зогсч байна. Гэрийн хүн маань бие жаахан муутай. Сайн анзаарахгүй байгаа бололтой. Уг нь модон шатаар дээш гарч ирэхэд сонсогддог. Гэтэл ерөөс мэдэгдэхгүйгээр гараад ирчихсэн зогсч байна. Би бодохдоо “Манай хүүхдүүдийн танил юм байх” гэтэл нүүрээ хаасан багтай юм. Зориулалтынх биш, хэрэглэсэн муухан өнгөтэй марлиар нүүрээ хаагаад боочихсон бололтой. Надаас 5-7 см орчим өндөр, нэлээд чийрэг биетэй. 25-30 орчим насных болов уу гэмээр. Гэтэл цаана нь шатан дээр өөр нэг хүн зогсч байна. Бас нэг даавуугаар нүүрээ хаачихсан, саравчтай малгайтай. Лавлаад хартал хоёулаа том хутга барьчихаж. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Дээд боловсролын Бодлогын газрын дарга Т.Амаржаргалан:

Манай улсын хувьд өнгөрсөн жил 30-аад мянган оюутан их дээд сургууль төгсжээ. Тэдний гучин хувь нь төгсөөд ажилд ордог бол үлдсэн нь жилийн дараа ажилд орж эхэлдэг гэнэ. Ихэнх оюутнууд өөрсдөө анкет бөглөж, ажлаа хайдаг. Уг нь Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраар дамжуулан тэд ажилд орох боломжтой. Гэвч эднийд хандах төгсөгчид ховор. Ихэвчлэн барилга, уурхай, үйлдвэрлэл,үйлчилгээний салбарт ажиллах иргэд ханддаг байна. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Өнөөдрөөс 15 жилийн өмнө дэлхийн иргэний нийгмийн эвсэл (CIVICUS) монгол дахь иргэний нийгмийн хөгжил, төлөвшилд анх удаа үнэлэлт, дүгнэлт өгч байв. Тус тайланд монголын иргэний нийгэм төр засагтаа хариуцлага хүлээлгэх, төрийн бодлогод нөлөөлөх чадамж харьцангуй доогуур, сул гэж дүгнэж байсан. Бодит баримт, нотолгоотой авлигын хэргүүд илэрсэн ч ямар нэг хариуцлага хүлээлгэх түвшинд хүрээгүй байна. Нийтийн засаглалд үзүүлэх иргэний нийгмийн нөлөө одоо ч хангалттай хэмжээнд төлөвшөөгүй байгаа.

Дэлгэрэнгүй
Шарав гуайд

Тэнхээ тааруу хэрнээ хайртай гэргийдээ хаяглан морин хуурт зориулсан “Эхийн сэтгэл” шиг хэмээх хайрын шивнээ, энэрэхүйн дээд гэлтэй тансаг бүтээл туурвиж, морин хуурч Н.Жигжиддоржоор анхлан тоглуулахад танаас сэтгэлийн тэнхээ, тэсвэр, тэвчээрийг мэдэрч байлаа. Ердөө өнгөрсөн өвөл хөгжмийн томоохон хэмжээний бүтээл туурвиж байна гэж сонссон. “Төгсөөгүй бүтээл” түмэн олондоо үлдээв үү дээ. Сэтгэл зовох юун, дэлхийн суутнуудын амьдрал ийм юм байх юм билээ. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Ажиа гэгээнтэн:

Манай Монгол, Төвөд ер нь Азийн улсуудад буяны ажил гэхээр жаахан явцуу ойлгоод байдаг гэм бий шүү. Мөнгө л өгвөл тэгээд буян болно гэж. Тэгэхээр ядуу хүн буяны ажил хийж чадахгүй гэж үү? Бас зарим нь яваад буян хий гэхээр нэг суварга барьдаг юм уу, ном уншуулаад, хэдэн хүнд мөнгө өгөөд “за буян болчихлоо” гэх. Суварга барьж, хүнд мөнгө өгөх сайхан буян мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ бас хөл гараараа хөдлөөд, олон түмэнд чадах юмаараа туслах ч бас буян шүү дээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт удирдаач Ж.Чулууны хүү урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Чинбат:

Аавыг бага залуу байх үед Билэгийн Дамдинсүрэн гуай, жижиг Лувсаншарав гуай хоёр л удирддаг байж. Тавин хэдэн онд манай уран бүтээлчид анх удаа урагшаа явж. Буцах дөхөөд тоглолт дуусах тийшээ хандаж байтал бригадынхны ихэнх нь халуурдаг айхавтар ханиад хүрч л дээ. Нөгөөдүүлийг чинь ямар өвчин тусчихав гээд хөл хорио энэ тэр тогтоосон чинь хамгийн түрүүнд Дамдиа гуай маань халуун ханиад хүрчихсэн байжээ. Тэгээд сүүлийн тоглолт болох үед “Чулуун чи удирд” гэж аавыг анх гаргасан байдаг юм. Тэгж аав анх удирдаачийн палка барьж удирдсанаас хойш удирдаач болсон нь авьяастай хүн болж таарч байгаа юм. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй