Сурталчилгаа Том баннер

Гэмт хэрэг

"Сахал" Д.Эрдэнэбилэгийн компани түүх соёлын үнэт олдворыг нүүлгэн шилжүүлж байна

Баянхонгор аймгийг Заг сумын иргэд “Централ Эшиа Майнинг” компани түүх соёлын үнэт олдворыг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

2018-11-19 13:32 19

Шүүгч, харилцааны соёлгүй, мэдлэг ур чадвар дутагдалтай, хайнга ханддаг гэх гомдол дийлэнхи нь байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2018.11.19) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар "Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

2018-11-19 12:25 2

Шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ноогдуулав

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан өнгөрсөн баасан гаригт (2018.11.16) болж 11 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцлээ.

2018-11-19 09:40 7

Увс аймагт төрийн өмчийг хямдаар худалдсан албан тушаалтанд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт хийх хяналт шалгалтын ажлаа эхэллээ. Ажлын хэсгийг ажиллах явцад дараах зөрчлүүд илрэв.

2018-11-16 15:49 23

Амиа хорлосон хэргүүдийг цагдаагийн газраас шалгаж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон тохиолдол сүүлийн нэг сар ихээр гарах болсон тухай мэдээлэл ѳгѳв. Амиа хорлосон тохиолдол болгоны цаг хугацаа хоногийг хѳѳж үзвэл долоо хоногийн сүүлийн ѳдѳр ихэнх нь бүртгэгджээ. Нэг ѳдѳр 3-5 иргэн амиа хорлосон тохиолдол ч гарсан байна.

2018-11-16 11:53 18

Прокурорын газар улс төрчидтэй холбоотой хэргүүдийг шийдэхээр уртасгасан цагаар ажиллаж байна

Улсын Ерөнхий Прокурорын газраас сүүлийн үед олны анхаарал татсан “ЖАСТ групп ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг”, “Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг”, “Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн

2018-11-16 08:25 41

ЖДҮ хэмээх сүлжээ

Зорилтот бүлгийн мөнгөнд гар дүрсэн өндөр албан тушаалтнуудаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ялгахын тулд “жинхэнэ эзэд” гэж нэрлэх хэрэг гарах нь.

2018-11-16 08:06 20

Архангай аймгийн сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн тендерт татан буугдсан компанийг шалгаруулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ахлагчтай ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Хотонт сум болон тус аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн явц, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлтэй танилцаж, зарчим зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллалаа.

2018-11-15 15:38 7

ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийн ар гэрийнхнээс мэдүүлэг авчээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-аас УИХ, Засгийн газрын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудалд Нийслэлийн прокуророос хэрэг үүсгэж АТГ-руу шилжүүлсэн.

2018-11-15 14:17 29

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг Прокурорт шилжүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж буй ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалын хэргийн мөрдөн байцаалт дуусч, яллах дүгнэлтийг прокурорт шилжүүлэв.

2018-11-15 11:45 13

Ц.Нямдорж: С.Зоригийг энэ хүмүүс алаагүй гээд байсан учраас л Б.Булганг шүүх хуралд оруулаагүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн үг.

2018-11-14 12:39 71

АТГ-аас УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүлийнхнийг баривчлах гэж байна

АТГ өнөөдрөөс эхлэн УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүл, бизнесийнх нь түншүүдийг албадан саатуулж, "их баривчилгаа" явуулах гэж буй ажээ.

2018-11-14 12:00 185

Нэхий үнэгүйдэж, хог дээр хаяж байна

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт түүхий эд худалдан авдаг иргэд хонины өлөнг 1500 төгрөгөөр худалдан авч байгаа бол нэхийг нь хаяж байна.

2018-11-14 10:00 10

"Архигүй Монгол" хөдөлгөөнийг орон даяар өрнүүлье

Аваар осол, гэмт үйлдэл, хулгай дээрэм, хүчин, хуурч мэхлэх гээд хамаг муу муухай бүхэн архинаас үүдэлтэй түгэн дэлгэрч байна.

2018-11-14 07:15 57

Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа хаана нуух вэ?

Сэтгүүлч миний өмнө “Цайдам ургац” ХХК-ийн зээлийн баримт байна. Баримт дээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн үзэглэсэн А-125 дугаар тушаалаар тус компанид ЖДҮХС-гаас 200 сая төгрөгийн зээл олгожээ.

2018-11-13 16:11 24

Онцлох ишлэл

Э.Бат-Үүл:

НеоМанангийн жинхэнэ лидер, Ардын намын дарга, Ерөнхий сайд Хүрэлсүх эхлээд өөрийн нам дотроо дарангуйллаа тогтооно. Үүний зэрэгцээ чадвал Ардчилсан Намыг хагалан сулруулна. Ингэвэл тамирдаж өрсөлдөх тэнхээгүй болно. Ардчилсан Нам гэсэн өрсөлдөгч байхгүй болоодохвол ардчиллыг тулж буй хүчний тэнцвэр үгүй болно. Дарангуйллаа тогтоох үүд цэлийтэл нээгдэнэ. Харин массыг эрээ цээргүй популизмаар амархан хойноосоо дагуулна. Түүний чойбалсанч ухаан нэг иймэрхүү төлөвлөгөөтэй.

Дэлгэрэнгүй
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд:

Хэрвээ манай өвөг дээдэс хөрш орныхоо бичиг үсгийг авсан бол тэдэндээ уусаад их л амархан байх байсан биз дээ. Бичиг үсэг авсан түүхийг харвал соёлтой орноос, гэхдээ орчин үеийн хэлээр бол гурав дахь хөршөөсөө авч байсан шүү. Тухайлбал, уйгаржин монгол үсгийг Дундад Азид амьдарч байсан Согдуудаас, дөрвөлжин үсгийг Гимилайн уулсын цаана орших төвдүүдээс, соёмбо үсгийг эртний ланз үсгээс үлгэрлэн авсан байх жишээтэй. Эдгээр үсэг бичгүүд тухайн үеийнхээ монгол хэлний хөгжлийн онцлогийг сайтар тусгаж байсан нь монгол хэлийг урт хугацаанд харилцааны үүргээ гүйцэтгэхэд нөлөөлсөн юм. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Газрын салбарын эрдэмтэн, Монгол Улсын зөвлөх инженер С.Сайнбаяр :

Бид газраас бүх хүнс, нөөц хэрэгцээгээ хангадаг. Өсөн нэмэгдэж байгаа дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг улс орнууд хангаж чадахгүй байна. Энэ чиглэлд НҮБ, олон улсын байгууллагууд онцгойлон анхаарал хандуулж байна. Монгол улс газрын нөөцөө зөв менежментээр удирдаж чадвал эдийн засгаа сэргээх, улс орноо өөд нь татах, хотод тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж бий. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Хуучин хонгилын хаалт уу? эсвэл шинэ хонгилын нээлт үү?

Б.Дорлигжавыг баривчилахаар гэрт нь нэгжлэг хийж байх яг тэр үеэр Ерөнхийлөгчийн гэгдэх С1 телевизээр “Алтан Дорнод”-ын Т.Ганболд ярилцлага өгөөд эхэлсэн. “Наадах чинь прокурор байхдаа ингэж шантаажилж, ингэж мөнгө дээрэмдэж авсан шүү” гээд бараг хуруугаараа өөр рүү нь чичлээд сууж байсан. Зохион байгуулалттай гэмээр энэ үйл явцыг харахаар, байдал өөр болжээ гэмээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Шинэ хонгил бий болжээ гэж ойлгогдож байна. Шинэ хонгилын нээлт сүр дуулиантай эхэллээ гэж харагдахаар байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Авлигатай тэмцэх газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга комиссар Ц.Шинэбаяр:

Мөн Монгол Улсад ямар байгуулага хамгийн их авлигатай байна вэ гэдэг дүн бас гардаг. 2016 онд хамгийн их авлига тархсан институцийн нэгдүгээрт, газрын алба тэргүүлж байсан. Хоёрдугаарт, эрүүл мэндийн байгууллага, гуравдугаарт шүүх, дөрөвдүгээрт гаалийн байгууллага орсон байсан. Энэ дүн 2018 онд арай өөрчлөгдсөн. Ингэхдээ судалгаанд оролцсон хүмүүсийн тал хувь нь шүүх байгууллага хамгийн их авлигатай болохыг тодорхойлжээ. Хоёрдугаарт нь газрын алба, гуравдугаарт, эрүүл мэндийн байгууллага, дөрөвдүгээрт боловсролын байгууллага орчихсон байгаа юм. Нийтдээ 9000 гаруй хүний төсөөллийн дундаж гэж үзвэл ерөнхийдөө хаттай үнэлгээ шүү дээ. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч:

Нэг мэдэхэд дараачийн сонгууль ойрхон болжээ. 2020, 2021 онд дахиж сайхан бужигнаад дахиад хууртах биз. Тэгээд өнгөрсөн хойно нь одоогийнх шиг харамсана. Яаж ийм нөхдийг сонгосон байна аа гэж. Бид бүх нийтээрээ шигшиж өргөмжилсөн өмнөх дөрвөн ерөнхийлөгчөө төдийлөн сайнаар дурсдаггүй.

Дэлгэрэнгүй