1996 оноос л Гадаад яамыг "эдийн засагжуулах", "худалдаажуулах хэрэгтэй" хэмээн үе үеийн УИХ, Засгийн газар ярьж, Гадаад яам, сайд, ажилтнуудыг нь дарамталсаар 24 жил болсон. Эдүгээ ч ярьсаар, бахь байдгаараа байсаар байгаа нь 1 сарын 15-ны УИХ-ын чуулганы хуралдаанаас тод харагдав.
Монголд хэрэгтэй туршлага бичсэнгүй гэх гомдол санал их ирдэг. Бичье сурталчлая гэвэл маш их баримт гаргалгаа надад байна. Сингапурыг жишээлж баахан бичсэн бол одоо Швейцарийн Холбооны Улс (ШХУ) руу хараа бэлчээе. Хүлцэж уншина уу. Өөрийн биеэр хоёр ч удаа очиж туршлага судалсан тул худал гөрдөөгүй бичиж байна. Төвийг сахих туршлагыг нь би Монголдоо тусгая гэдэг дээрээ тууштай зогсож байгаагаа дахин өчье.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийг баталлаа. Уг хуулийг баталсантай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.01.15) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд мэдээлэл хийлээ.
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.15) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зон олны намын дарга болон цахим хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх энэ сарын 14-нд хянан хэлэлцэв.
ВАШИНГТОН. /The Washington Post/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнө болон дараа Америкийн хэт барууны үзэлт бүлэглэлүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлэх, халдлага үйлдэхээр төлөвлөж байна.
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-ийн вакцины эхний тунг пүрэв гарагт хийлгэлээ.
-ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ У.ХҮРЭЛСҮХ, НАЙРУУЛАГЧ Я.СОДБААТАР, Ч.ХҮРЭЛБААТАР, Т.МӨНХСАЙХАН ГОЛ ДҮРҮҮДЭД...?!-
Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.01.14) Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Ардчилсан Намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Улсын Дээд шүүх 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр буюу өчигдөр хэлэлцсэн юм.
Баянхонгор аймгийг ирэх дөрвөн жилд удирдах баг хамт олон, ИТХ-ын дарга, төлөөлөгчид, сумдын Засаг дарга нарыг танилцуулж байна.
ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный энэ сарын 17-нд Оростоо буцаж очихоор болжээ.
Ням гарагийн үдэш Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-ээр “гэнэт” гараад ирэв. Шинэхэн захирал Н.Дэмбэрэл түүнийг уриад зогсохгүй өөрөө анх удаа ярилцлага хөтөлж байгаа аж. Долоо хоногийн өмнө өөрийнх нь баталсан хөтөлбөрөөр энэ цагт “Зогсошгүй. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Намсрайн Ялалт”-ыг зоосон байлаа. Хөтөлбөр хөдөлсөн тул маневар хийж таарчээ. Яагаад ч юм “Чойжин ламын сүм музей”-н Дамдин янсан бурхныг танилцууллаа. Дамдин янсан гэдэг нь “Морин хоолойт” гэдэг утгатай ажээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМонгол хэлний хамгийн том өгүүлбэрийн сан хөмрөгийн эзэмшиж байгаа энэ хамт олон судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн арга барил дээрээ суурилан анхны машин сургалтад суурилсан мэдээллийн хэрэгслийн оюунт тогтолцоо болох Эдүгэ, машин сургалтад суурилсан бүрэн автомат мэдээллийн мониторингийн тогтолцоо болох Кудос системийг бүтээжээ. Хиймэл оюунд суурилан Монгол авиаг бичвэрт буулгах болон бичвэрийг ярианд хөрвүүлэх Чимэгэ системийн нээлтийг энэ залуучууд маань саяхан хийсэн билээ. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСэлэнгэ мөрөн дээр станц барихыг ОХУ-ын бизнесийнхэн эсэргүүцдэг гэсэн. Байгаль нуурын усны түвшин багасна гэсэн шалтгаанаар Сэлэнгэ мөрөнд станц барихад саад хийж байгаа бол байгаль экологийн ч байгаа, эрх зүйн талаар ч зөвшөөрөх ямарч үндэслэлгүй, зөвхөн Монголыг эрхшээл, хамааралдаа байлгах, эдийн засаг бизнесийн ашиг сонирхолын дарамт юм. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйЭнэ зуунд хүн төрөлхтний амьдралд зонхилон нөлөөлж ирсэн хамгийн том гурван хүч бол даяаршил, цахим хувьсгал, геополитик билээ. Тэгвэл энэ гурван хүчний чиглэлийг “Ковид-19” огцом өөрчилж байна. 2020 онд цар тахал “даяаршлыг хумиж, цахим хувьсгалыг эрчимжүүлж, Америк Хятадын геополитикийн өрсөлдөөнийг хурцатгав” гэж “The Economist” сэтгүүл дүгнэжээ. Энэ дүгнэлтийн тухай, эдгээр хүчнүүд ер нь Монголд яаж нөлөөлөх, бид юунд анхаарах шаардлагатайг шинэ оны эхний, хөл хорионы энэ өдрүүдэд олон хүн сонирхож суугаа. Цар тахал манайх шиг олон орны эдийн засгийг аль хэдийн сульдааж, ажилгүйдэл, ядуурлыг өсгөж, тэгш бус байдлыг улам бүр тэлсээр байна. Шинэ онд амьдрал цар тахлын өмнө ба хойно гэсэн хоёр өөр цаг хугацаанд өрнөх юм аа. ( baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутин ерөнхийлөгчийн илтгэл эмоци, Ши ерөнхийлөгчийнх нэлээд рационал болжээ. Урд, хойд хөршийн ерөнхийлөгч шинэ жилээр аль аль нь цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлсэн нь анхаарал татав. Ковидын үеэр магадгүй тэд хамгийн эхэнд дайчилгаанд явж байгаа ч цаад утгаараа зэвсэгт хүчин, армийнхаа цуу алдрыг дэлхийн чихэнд хүргэж буй нь тэр биз ээ. Бас нэг үнэртсэн зүйл бол аль аль нь эв нэгдэл, эх оронч үзэл гээд даяаршил гэхээсээ илүү дангааршил гээд нухацтай ярьлаа даа. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо УИХ дээр шүүхийн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Хараад байхад, шүүх бол хэнээс ч хараат бус байж, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах байгууллага хэмээн ойлгож, уйгагүй нотлон үзэлцээд байгаа нэг гишүүн бол Б.Энхбаяр аж. Бид ийм нэг гишүүнтэй нь яамай даа! Гэхдээ мань эр ганцаараа дийлдэг болов уу? ҮАБЗ-ийг дийлдэг болов уу? Хуулийн тухай социалист ойлголт хэвээрээ хууль тогтоогчдод шударга шүүхээр шүүлгэх эрхийн утга учрыг ойлгуулж дийлдэг болов уу? Үндсэн хууль нь хуулиудаа конституцалдаг (захирдаг) болохыг ойлгуулж дийлдэг болов уу? Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлал бол ердөө л фашизм гэдгийг ойлгуулж дийлдэг болов уу даа? Харцгаах л үлдлээ! (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй