Сурталчилгаа Том баннер

Улс төр, эдийн засаг

Шинэ сэтгэлгээ, шинэлэг уур амьсгалаар шинэчлэлийн зорилтуудыг дэмжиж ажиллахыг үүрэг болгов

Шинээр батлагдсан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хүний эрхийг хамгаалах ажлын хүртээмж, цар хүрээг өргөтгөх, Б.Энхбаяр даргатай УИХ-ын Хүний эрхийн дэд хороотой нягт хамтран ажиллахыг Хүний эрхийн үндэсний комисст үүрэг болголоо

27 өдрийн өмнө 1

ОХУ-д коронавирусний вакциний эмнэлзүйн туршилт дуусах шатандаа оржээ

ОХУ-ын Батлан хамгаалах яам Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, микро биологийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтын эцсийн үе шатыг эхлүүлснээ мэдээлжээ

27 өдрийн өмнө 1

Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 сарын 31 хүртэл сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, 07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа

27 өдрийн өмнө 22

Маргааш буюу 7 сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см даван үерлэх төлөвтэй байна

07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна

27 өдрийн өмнө 3

Москва хотын дарга гудамжинд амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин коронавирусний халдвар тархсаны улмаас тогтоосон зарим хязгаарлалтыг цуцалж байгааг мэдэгджээ. Хязгаарлалтуудыг долдугаар сарын 13-наас наймдугаар сарын 1-ний хооронд хоёр үе шаттайгаар цуцлахаар болсон байна

27 өдрийн өмнө 2

АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд баяр хүргэв

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайдаар улиран сонгогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат болон Бүлгийн гишүүд, Бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ

27 өдрийн өмнө 16

Үерийн үед гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье!

Халуурах, толгой өвдөх, хоолонд дургуй болох, бөөлжих, суулгах, булчин татах, ил шарх шалбархай үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах

27 өдрийн өмнө 0

Шинэ ЗГ анхны хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг хэлэлцэж байна

Шинээр байгуулсан Засгийн газрын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ

27 өдрийн өмнө 11

Трамп АНУ-д эмийн үнийг бууруулах зорилгоор гурван тогтоолд гарын үсэг зурна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жороор олгодог эмүүдийн үнийг бууруулах зорилгоор гурван тогтоолд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Медоуз “Fox Business” телевизээр мэдэгджээ

27 өдрийн өмнө 0

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ

Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, хэтийн төлөвийг тогтвортой гэж үзжээ

27 өдрийн өмнө 1

Роспотребнадзор эхний ээлжинд нислэгээ сэргээх орнуудын жагсаалтыг гаргажээ

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар буюу "Роспотребнадзор" олон улсын нислэгийг эхлүүлэх эхний үе шатанд нислэгээ сэргээж болох 13 улсын жагсаалтыг Тээврийн яам болон Агаарын тээврийн агентлагт /Росавиация/ илгээжээ

27 өдрийн өмнө 0

ОХУ-ын парламентын дээд танхим Монгол Улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ

ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны улсын Зөвлөл ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг лхагва гарагт соёрхон баталжээ

27 өдрийн өмнө 2

Г.Занданшатар: Дэлхийд ганц Монгол наадмаа Та бид хорио цээрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэхээс өөр аргагүй боллоо

Дэлхийд ганц Монгол наадмаа Та бид хорио цээрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэхээс өөр аргагүй боллоо. Гэхдээ халдварт вирусийн дэгдэлт зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрт ёсны төгс бэлгэдэл болсон МОНГОЛ НААДАМ зуун зууныг өртөөлөн үргэлжилсээр байх болно

27 өдрийн өмнө 52

Бразилд халдвараар нас барсан хүний тоо 70 мянгад дөхжээ

Бразилд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 1220-иор нэмэгдсэнээр нас барсан хүний нийт тоо 69184-т хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ

27 өдрийн өмнө 0

Сөүл хотын дарга нас барсан байдалтай олджээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сон сураггүй болсноосоо хойш хэдхэн цагийн дараа нас барсан байдалтай олдлоо гэж Цагдаагийн газар мэдээлжээ

27 өдрийн өмнө 20

Онцлох ишлэл

ТОМЁ БОДЁ :

Еврейчүүдийг хоморголон устгах Нацистын германы төлөвлөгөө буюу 6 сая хүнийг “зохьцуулах” маш үр дүнтэй нарийн систем бүтээж мөн түүнийгээ ажиллуулахад голлох үүрэгтэй оролцсон Адольф Эйхман гэгчийг 1960 онд Аргентинд нууцаар орогнож байхад нь Израйлын тагнуулын алба (буюу моссад) хууль бусаар хулгайлан зөөж Иерусалимд авчраад шүүхээр оруулан цаазалсан байдаг. Тэр үед баривчлагдсан Эйхманы төрх байдлыг харсан албаныхан ихэд цочирдон гайхсан гэдэг. Учир нь Эйхман дэндүү “эгэл жирийн нэгэн” байжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Д.Төрмөнх:

Энэ жил короно вирус гээд намар сургууль эхлэх үгүй нь ч тодорхойгүй байгаа учир хэдэн жилийн өмнө анхлан бодсон зүйлээ эргэн санаж бусад улс оронд ямар байдгийг хайж үзлээ. Дэлхийн улс орнууд өөр өөрийн амьдралын онцлог, цаг агаар зэргээсээ болоод харилцан адилгүй бөгөөд ихэнхдээ хүүхдээ 5-7 настай сургуульд оруулдаг боловч таван наснаас эхэлдэг нь цэцэрлэг шахуу манайхаар бол бэлтгэл анги байх ажээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ерөнхий Сайд асан Д.Содном:

Бүтээн байгуулалтын ажлын тухай бодит мэдээлэл дутаж байгаа учраас мэдээлэл, мэдлэгээр хомс төрийн түшээ зарим хүн Цагаансуваргын ордыг Монголын Алт Компани хууль бусаар авч өмчилсөн мэт, төрийн өмчид хурааж авах ёстой гэсэн яриа гаргаж, түүнийг нь зарим ойворгон хүн “өгч болсон юм, хурааж авах хэрэгтэй“ гэж дэвэргэж байна. Ийм хийрхэлийг засахгүй бол олон түмнийг төөрөгдүүлэх, ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг саатуулах, улмаар үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх төрийн бодлогод сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

Сонгуулиас сонгуульд хэрэлдэх булаацалдах зодооны дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг сэдэв болсон нь харамсалтай. Хүннү гүрний, эзэн Чингисийн их Монголын, 1911 оны тусгаар улсаа тунхагласны, Ардын хувьсгалын, Ардчиллын гээд энэ бүх ойг миний чинийхээр хуваах ямар ашигтай юм бэ? Хуваалаа гээд намууд юу хожих гээд байна? Өгөөжгүй, утгагүй хоосон маргаанууд дээр “наадам” нэмэгдсэн. Ардчилагчид болон пости коммунистуудад хэрэлдэх сэдэв цөөдөөгүй байлтай. Мянган жилийн түүхтэй ардын наадмыг МАН өөрийн төрсөн өдрийн баяр болгож рейтингээ өсгөх юм гэнэ. МАН төрсөн өдрөө 3-р сарын нэгэн гэх авч энэ нь тун эргэлзээтэй учир олон нийт төдийлөн тоож тэмдгэлдэггүй. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Улсын баатар Э.Бат-Үүл:

Ардчилал-эрх чөлөөг жигшиж, чанга гарыг хүсэх үзэл хүчээ аван дарангуйлал айсуй үед “зодог тайлж” буйдаа залуучуудаасаа хүлцэл өчье! Та нарын минь эр зоригоос, 1990 онд олсон Монголчуудын эрх чөлөөт амьдрал хамаарах боллоо! Нэг л удаа амьдрах тул “буланд шахуулж”бүү амьдраарай!

Дэлгэрэнгүй
Б.Энхмандах:

МАН эрх баригч намын хувьд сонгуулийн хуулиа өөрт ашигтай томсгосон мажиротар хувилбараар баталж чадсан нь том давуу талыг авчирсан биз. Томсгосон болон жижиг мажоритар тогтолцоо нь МАН-д ашигтай туссаар ирсэн түүхтэй. Учир нь мажоритар тэр дундаа томсгосон тогтолцооны үед сонгогчдын санал гээгдэх магадлал хамгийн өндөр гэж улс төрчид үздэг. Энэ удаа ч гэсэн нийт саналын 44.9 хувийн дэмжлэг авсан МАН парламентын суудлын 81.6 хувийг авлаа. Хэрэв УИХ-ын сонгуулийн тогтолцоо хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан бол МАН 34 суудалтай болж, АН-19, Та бидний эвсэл-6, Зөв хүн Электорат Эвсэл-4, Шинэ эвсэл-4 суудал авах байжээ гэж зарим судлаачид ярьж, бичиж байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй