Сурталчилгаа Том баннер

Улс төр, эдийн засаг

МАХН бага чуулганаа цахимаар хуралдуулж, “Та, бидний эвсэл”-д нэгдэх шийдвэр гаргалаа

МАХН-ын VIII Бага чуулганы хуралдаанаар 2020 оны сонгуульд эвсэл байгуулж оролцох багц асуудлыг хэлэлцлээ. Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан 21 аймаг, дүүргийн Бага чуулганы гишүүд хуралд цахимаар оролцов.

15 өдрийн өмнө 24

Н.Алтанхуяг АН-ын удирдлагатай ойлголцож чадаагүй тул тойроггүй хоцорчээ

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг 2018 оны 12 сарын 19-нд мэдээлэл хийж, "Нэгдмэл Монгол" хөдөлгөөн үүсгэн байгуулж буйгаа олон нийтэд зарласан билээ. Үүнээс хойш тэрээр нэгэн цагт даргаар нь ажиллаж байсан Ардчилсан Намынхаа удирдлагуудтай эргэлт буцалтгүй түнжин хагарсан юм.

15 өдрийн өмнө 222

Ерөнхийлөгч Х.Баттулга: Наурыз мейрамы құтты болсын!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярыг тохиолдуулан казах түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

16 өдрийн өмнө 37

Ардчилсан нам 105 Хятадаар биш Монголчуудаараа зам тавиулахыг уриаллаа

Дэлхий нийтээрээ COVID-19 вирусын Цар тахалтай тэмцэж, улс үндэстэн бүр хариуцлагаа өндөржүүлж, эх орон, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр зүтгэж байна.

16 өдрийн өмнө 302

Засгийн Газар коронавирустай холбоотой иргэдэд учирч буй эдийн засгийн дарамтыг багасгах шийдвэр гаргана

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2020.03.22/ 08:00-09:00 цагийн хооронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уулзаж, зөвлөлджээ.

16 өдрийн өмнө 25

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Наурыз баярын мэндчилгээ дэвшүүллээ

Урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

16 өдрийн өмнө 8

АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг З.Нарантуяа удирджээ

Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XI хуралдаан дэвшилтэд технологийн шийдлийг ашиглаж, цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

17 өдрийн өмнө 43

Хилийн чанад дахь Монголчуудын холбоо С.Эрдэнийг уучлалт гуйхыг шаардав

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр “гадаадаас монгол иргэд авчирч вирус импортлох хэрэггүй” гэх мэдэгдэл хийсэн. Үүнийг “Хилийн чанад дахь монголчуудын холбоо” хүний эрх болон, Монгол Улсын иргэний эрхийг ноцтой зөрчсөн мэдэгдэл хэмээн үзэж гадаад сурч, ажиллаж амьдардаг 200 мянган монгол иргэнийг төлөөлж С.Эрдэнэд шаардлага хүргүүлж, нийт иргэдээсээ уучлалт гуйхыг шаардлаа.

18 өдрийн өмнө 231

КоВид-н эсрэг яаралтай авах эдийн засгийн зарим арга хэмжээ

Коронавирус дэлхийг нөмөрч байгаа энэ цаг үед нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн онцгой сорилтын өмнө бид тулж иржээ. Онцгой цаг үе онцгой шийдэл шаардана

18 өдрийн өмнө 21

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 4 сарын 30 хүртэл сунгалаа

Эрүүл мэндийн яамнаас Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлээд байсан юм

18 өдрийн өмнө 19

ХҮНам, МСДН, Зүй ёс намууд "Зөв ХҮН Электорат" эвсэл байгууллаа

ХҮНам, Монголын Социал Демократ Нам хамтран УИХ-ын 2020 оны сонгуульд эвсэл болж оролцохоо зарлаад байсан билээ.

18 өдрийн өмнө 74

АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээг өргөтгөжээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид АНЭУ-д байрладаг Ираны 5 компанийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч, Ираны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа өргөтгөжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна.

18 өдрийн өмнө 11

С.Баяр: Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол Оюутолгой

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд нээлттэй ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

18 өдрийн өмнө 537

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн сонгон шалгаруулалт зарлаж байна

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнд мэргэжлийн, шаардлага хангасан, ур чадвартай, дадлага туршлагатай ажилтныг сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх болон нөөц бүрдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт зарлаж байна.

18 өдрийн өмнө 6

Ц.Мөнхцэцэг: Сонгуулийг мөнгөний биш, бодлогын өрсөлдөөн болгох ёстой

УИХ-ын сонгуулиар Монгол Улсыг хөгжүүлэх бодлого хөтөлбөр дэвшүүлсэн, улс орны алсыг харсан, нийтийн эрх ашгийн төлөө явдаг нам, нэр дэвшигчийг сонгох ёстой. Тэрнээс биш сонгуулийг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн болгож болохгүй. "Их мөнгөний өмнө тэсдэг хүн маш цөөхөн байдаг" гэж нэгэн алдартай үг байдаг. Сонгуулийн зардал өндөр байх нь авлигын нэг том шалтгаан. Тийм учраас сонгуулийн зардлыг багасгах, зарцуулалтыг ил тод байлгах нь их чухал юм.

18 өдрийн өмнө 16

Онцлох ишлэл

Баабар:

Эрдэнэтийн уул уурхайн цогцолбор 1980 онд бүрэн ашиглалтад орлоо. Уг цогцолборын өртөг болох нэг тэрбум рублийн 50 хувийг Монголын тал Зөвлөлтөөс зээлж үүнийгээ хожим бүтээгдэхүүнээр төлөхөөр гэрээлсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор Монголын амьдралын төвшин гурав дахин нэмэгдэж багшийн цалингаар жишээлэхэд 600 төгрөг нь 1800 төгрөг болж өснө хэмээн олон жил сурталчилсан атал ашиглалтад орсноор Монголын тал алдагдалд орон жилд 40-60 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах боллоо. Хэргийн мөрөөр хөөвөл энэ асуудалд огт холбоогүй Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Майдар Москвад өөр хэргээр явж байхдаа Зөвлөлтийн Өнгөт металлургийн үйлдвэрийн яамтай гэрээний төсөлд дур мэдэн гарын үсэг зурж тохиролцжээ. Уг гэрээгээр Зөвлөлтийн тал байгаль ус ашигласан болон роялти зэрэг ямар ч татвар төлөхгүй ба зэсийн худалдах үнийг олон улсын тогтсон стандартаас 3-6 дахин бага үнээр орос рублиэр худалдан авахаар болсон аж. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хэрвээ, 2020 оныг улираах саналыг НҮБ дэмжвэл Токиогийн олимп ч хойтон, гэхдээ товлосон 2020 ондоо багтаж болно. Гол нь Монголчууд бид хулгана жилийнхээ цагаан сар, маарт, цэргийн баяр, Балинтойн бүгдийг нь нөхөөд хийчихнэ. Хулгана жил гэснээс энэ жаран маань “хулгана давхцсан жаран” болох гээд байна. Давхцах ч яахав, жаран маань 61 жилтэй байж таарахгүй учраас нэг жилийг дундаас нь “аних” хэрэг гарч байна. Зуд турхан чинь мичин жилд голдуу таардаг бил үү, айн? ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Э.Бат-Үүл:

Мэдээж, сонгуульд оролцож байгаа этгээдүүд болон дэмжигчид сонгуулийн дүн гарах хүртэл тээсэн горьдлогодоо хөтлөгдөөд одоохондоо аядуу байгаа л да Гэтэл, сонгуулийн дүн гараад “нам тавиулснаа” мэдэхтэй зэрэг намууд, нэр дэвшигчид, дэмжигчид гэх мэт бүгдээрээ эхэр татуулан орилж, талбай дээр гарна. Жагсана, цуглана, үймнэ, самуурна, бужигнана, тэмцэлдэнэ! “Шударга ёс”-ыг шаардана, “300 тэрбумын хэрэг”-ийг сөхнө, “МАН төрийн эрхийг хууль бусаар авсан” хэмээн зарлана. Ер нь ямар нэг шалтаг, шалтгаанаар сонгуулийн үр дүнг унасан бүхэн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, сонгуульдаа цуглуулан “бордсон хэдэн шараа” тавиад туучихсан учраас!

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Монгол улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч биш гэдгийг танд сануулах цаг боллоо. Та төмөр зам тавьдаг, сум тохижуулж, дагуул хот барьдаг субъект биш. Энэ бүхнийг Засгийн газраар хийлгүүлэхийг танаас хүсч байна. Оросын хамгийн том газрын тосны Роснефть компаниас авсан 10 сая долларын хандивын тайланг сонгогчиддоо тайлагнахыг шаардаж байна. Аудитын тайлантай цуг. Ардчилсан Монголын иргэд бид Ерөнхийлөгчөөрөө аж ахуйн ажлыг гадаадын хөрөнгөөр хийлгэмээргүй байна. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Баабар:

Үндсэрхэг үзэл гаргадаг, үзэл сурталд тохирохгүй ном бичиж хэвлүүлсэн зэрэг асуудлаар Бямбын Ринчинг буруутгаж “Ринчингийн үндсэрхэг үзлийн тухай” гэсэн намын төв хорооны тусгай тогтоол гаргав. Гол шалтгаан нь монгол бичгийг кириллээр сольсонд сталинизмыг буруутгаад одоо нэгэнт сталинизм буруудсан тул энэ алдааг засъя гэсэн санаатай захидлыг Хрущёв, Мао Зэдун нарт бичжээ. Ринчингийн хэвлүүлсэн хэд хэдэн номыг хориглон устгав. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Австралийн их сургуулийн магистр, Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир:

Монголд одоохондоо хямрал болоогүй. Бид дэлхийн үйлдвэрлэлийн гинжин холбоонд хүчтэй холбогдоогүй тул шууд нөлөө бага байна. Нүүрсний экспорт тасалдаж, худалдаа, үйлчилгээний салбар зогсонги байдалтай болсноос өөр ноцтой үр дагавар байхгүй. Хүнсний хомсдол алга. 1992-1994 оны картын барааны үед энэ байтугайг бид даваад гарсан хүмүүс. Монгол Улсын худалдааны хамгийн том түнш БНХАУ өвчний тархалтыг зогсоож, эдийн засгаа буцаан сэргээж эхэлсэн нь бидэнд том давуу тал болно. Төр засгаас урьдчилж авсан арга хэмжээнүүд үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй