Сурталчилгаа Том баннер

Улс төр, эдийн засаг

Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.22) хуралдаан 11 цаг 30 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

27 өдрийн өмнө 1

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээл тэглэх талаар удахгүй нэгдсэн шийдвэр гаргана

-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг УИХ-ын тогтоолоор баталдаг. Засгийн газраас УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдах боломжгүй. Сүүлийн жишээг харахад хоёр намын бүлгийн дарга хоёулаа байсан байна. Мөн төрийн албан хаагчдын сахилгын асуудлыг ч ярихаар байна. Ёс зүйн талаар байнга ярьдаг Д.Лүндээжанцан гишүүн хүртэл өөрөө холбогдсон асуудал үүслээ. Энэ нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хуульчлах шаардлага үүссэнийг харуулж байна.

27 өдрийн өмнө 32

Д.Трамп АНУ-ын эдийн засгийн ололт амжилтыг онцолжээ

ДАВОС. /VOA/. Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхдээ худалдааны томоохон хоёр гэрээний талаар дурдаад, Америкчууд “урьд байгаагүйгээр яллаа” хэмээн мэдэгджээ.

28 өдрийн өмнө 2

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.01.21/ зохион байгууллаа.

28 өдрийн өмнө 9

Горимын санал дэмжигдэж, Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдахаар болов

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны энэ оны анхны хуралдаан өнөөдөр (2020.01.21) 14 цаг 55 минутад 9 гишүүний 7 нь хүрэлцэн ирснээр эхэлж, хуралдааныг дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалав.

28 өдрийн өмнө 1

Д.Сумьяабазар: "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг тараахыг хоёрдугаар сарын 15-ны өмнө шийднэ

"Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийдэх талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазараас өнөөдөр болсон "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр тодруулав.

28 өдрийн өмнө 6

Украины “Boeing”-ийг газар-агаар ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөжээ

ТЕХРАН. /TASS/. "Украины олон улсын агаарын тээвэр" компанийн “Boeing 737” загварын нисэх онгоцыг зенитийн пуужингийн "Тор-М1" цогцолбороос “газар-агаар” ангиллын хоёр пуужингаар харваж сөнөөсөн гэж Ираны Иргэний нисэхийн газар мэдэгджээ.

28 өдрийн өмнө 0

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ

ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны урьдчилсан таамаглалаа бууруулжээ. Энэтхэг тэргүүтэй хөгжиж буй орнуудын өсөлт саарч буйтай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.

28 өдрийн өмнө 0

Айсуй сонгуулийн чимээ: Архангай

Аймгийн сонгогчид 1992-2000 оны хооронд МАН-д давамгай ялалт өгч байсан. Харин 2004-2016 оны хооронд АН үнэмлэхүй ялжээ. Задалж үзвэл долоон удаагийн сонгууль болоход МАН-4, АН-3 удаа ялж байв.

29 өдрийн өмнө 12

Д.Эрдэнэбат: Казино тоглоогүй, сонирхсон нь үнэн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Казинод орсон нь үнэн, гэхдээ тоглоогүй. Энэ асуудалд өөрийгөө зөвтгөж, хамгаалах шаардлага байхгүй” хэмээн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр мэдэгдэв.

29 өдрийн өмнө 31

Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд казинод тоглоогүй

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат болон Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү нар казинод тоголсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

29 өдрийн өмнө 5

ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын тухай асуулт, хариулт

ОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын талаар Норвегийн “Афтенпостен” сонинд асуулт, хариултаар юу гэж өгүүлснийг хүргэж байна. Бүх зүйл Холбооны хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины тавьдаг уламжлалт илгээлтээс эхэлсэн гэдгийг онцолжээ.

29 өдрийн өмнө 6

“Хууль батлаад “Саарал жагсаалт”-аас гарчихгүй”

УИХ-ын чуулганаар Мөнгө угаах болон терро­ризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлц­лээ. Хуулийн төсөл­тэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

29 өдрийн өмнө 3

Медведевийг огцруулж, Мишустиныг томилсон шалтгаанууд

Ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын илгээлтээ Холбооны хуралд танилцуулсан нь улс төрийн дээд хүрээнийхэн болон нийгэмд асар өргөн мэтгэлцээн үүсгэлээ.

1 сарын өмнө 15

Генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2020.01.17) Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

1 сарын өмнө 4

Онцлох ишлэл

Саруул:

Сүүлийн захидал маш чухал баримт болох юм. Учир нь 1944 онд БНМАУ-аас нууц төлөөлөгч ирж Дилова хутагтад даалгавар өгсөн нь тэр болтол хутагтыг манай улс өөрийн хүн хэмээн харсаар байсныг, бас ЗХУ-аас тусдаа, өөрийн гэсэн бодлого үйл ажиллагаа явуулахаар хичээж байсныг, Дэлхийн II дайн дуусахад маш чухал өөрчлөлт, шийдвэр гарна гэдгийг мэдэж байсныг баталж байна. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Э.Бат-Үүл:

З.Энхболд,Л.Оюун-Эрдэнэ нарын том дарга нарыг егөөдөн шүүмжилсэн миний нийтлэлүүдийг хэвлэхээсээ татгалзсан “Өдрийн сонин”, ёс зүй энэ тэр гэж намайг буруушааж байгаа нь “ичсэн хүн хүн ална” гээчийн үлгэр луугаа адил буюу. Үнэндээ “Өдрийн сонин”, шүүх эрх мэдлийг гартаа атгасан ҮАБЗ-ын гишүүдээс айж байгаа юм.Ардчиллын нэг хүчирхэг хоточ нохойн ноён нуруу хугарч байна! Энэ бол аюул! ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд асан Д.Содном:

Монгол улсад хорьдугаар зууны эцэс, шинэ зууны эхэнд социализмаас капитализмд орох хоёр дахь туршилт хийгдэж байна. Капитализмд шилжих бодлогоо төрийн өмчийг хувьчилах, иргэдийг үзэл бодол үйл ажлын эрх чөлөөтэй болгох ажлаар эхлүүлсэн. Хоёр дахь туршилтын энэхүү 30 орчим жилд иргэдийн дотор баян ядуугийн ялгаа бий болжээ. Нэг дэх туршилтыг мэрэгжлийн нэг зураач монгол морьтой хүн хар зураас дээгүүр дүүлж байгаа зураг зурж дүрсэлсэн байдаг бол хоёр дахь туршилтыг модон морьтой соёмбо хар зураас руу эргэн шумбаж байгаа зургаар дүрслэж магад. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
ТОМё БОДё:

Ийнхүү Аристотель нь Идей онолыг шүүмжилж, идейн оршихуй болон ач холбогдлыг няцаасан учиртай боловч, нэгэнт ийм болбол Платоны философич хааны үзэл ч бас сууриараа нуран унахад хүрнэ. Тийм биз? “Туйлын төгс (идей)” гээч бат нот оршихуй гэж үгүй болж, хүний төсөөллөөс урган гарсан хоосон зэрэглээ болж таарвал, анхнаасаа идейг таньж мэдэх философич ч гэж байх учиргүй гэсэн ёстой нэг бай ч үгүй бандан ч үгүй дүгнэлтэнд тулж очно. Тийм бол, Платоны хэлснээр ардчиллыг татан буулгаад философич хүнийг хаанд залж улс төрийг даатгалаа гээд, идей буюу зорих ёстой мөнөөх “төсөөллийн төгс” нь байхгүйгээс хойш эцсийн эцэст ердөө л нэг хувь хүний үзэмжээр улс төр өрнөхөөс цаашгүй юм болно. Түүгээр ч зогсохгүй, оршин байдаг ч үгүй идейгээр түрээ барин “Зөвхөн надад л харагддаг юм” гэж дүрэмдэх дарангуйлагчтай болчхож байгаа хэрэг тул, харин ч аюултай нөхцөл байдал гэж хэлж болмоор. Яагаад гэвэл филосифич хааны засаглал өөдөлсөн ч уруудсан ч хэн ч түүнд саад хийж чадахгүй учраас тэр. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

Дарга нарыг нүднээс далд ормогц Хоролмаа гэнэт дуу алдан ёолоод суухчихав. Янгинах өвчин дарга нарыг далд ормогц ингэж хурц мэдрэгдлээ. Түүний дотор юун түрүү гэртээ орж авъя гэсэн бодол зурс хийж үүд рүүгээ арай чамай гойгортол бяцхан охин нь “Ээж ээ!” хэмээн гүйж ирээд гараас нь хөтлөнгөө асгартал уйлав. Гэртээ орвол охин зуухаа улайстал гал өрджээ. Дарга нарт загнуулсан эхийгээ өрөвдсөн охин галаа ингэж ноцоож чадсан нь уйлмаар. Гэр дулаацаад орилж байсан нялх тэнхээ нь тасарсандаа юм уу тайвширсандаа юм уу хоёр хацар нь алим шиг улайгаад зүүрмэглэж эхэлжээ. Хоролмаа мөлхөх шахам мацсаар орон дээр суувал охин, -Ээж ээ халуун цай уух уу? гэнэ. Хоролмаа хоолой чичрүүлэн, -Ууя даа охин минь гэхэд нулимс нь бүрхээд нүд нь харанхуйлав. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ш.Төмөрбаатар:

Анх МоАХ-нд гишүүнээр элсэхдээ ямар том юмны эхлэлд оролцож байгаагаа нэг их ойлгоогүй явж ирсэн. Бидний үеийнхэн ерөнхийдөө сэтгэлийн хөөрлөөр орсон нь цөөнгүй байх. Харин МоАХ-ны анхны их хурал дээр ямар их үйл эхэлснийг мэдэрсэн. Үнэн хэрэгтээ МоАХ-ны анхдугаар их хурал Монголд ардчилал ялсныг дэлхийд зарласан шүү дээ. ( "Ардчилал таймс" сонин)

Дэлгэрэнгүй