Сурталчилгаа Том баннер

Улс төр, эдийн засаг

Д.Оюунхорол: Хорт хавдрыг ялахын тулд ор хоногийг нэмэгдүүлэх төсвийг баталж өгөх нь чухал

Мөн Монгол Улсын өнцөг булан бүрээс Бурхны шашинтай 300 мянга гаруй иргэн гарын үсэг, санал хүсэлтээ цуглуулан Их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгох хүсэлтийг Гандантэгчинлэн хийд, Сүсэгтний холбоогоор дамжуулан бидэнд уламжилсан

18 өдрийн өмнө 16

Их Британид бүх нийтийн сонгууль явуулах саналыг дэмжжээ

ЛОНДОН. /BBC/. Их Британид ирэх 12 дугаар сарын 12-нд бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах Ерөнхий сайд Борис Жонсоны саналыг парламентын гишүүд дэмжжээ.

18 өдрийн өмнө 1

С.Одонтуяа: Иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан хот, дүүрэг хөгждөг

Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэгч нэгэн байх учиртай билээ. Энэ удаагийн зочноор Баянгол дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг урьсан юм.

18 өдрийн өмнө 18

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрли тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

19 өдрийн өмнө 0

"Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх" асуудлаарх олон улсын хурал эхэллээ

Гадаад харилцааны яам НҮБ-тай хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

19 өдрийн өмнө 0

Улсын Их Хурлын Тамгын газраас хөтлөн явуулдаг цахим хэлэлцүүлгийн системийг сайжруулна

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага болон ажилтнууд Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (АНУОУХА) төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.29) Төрийн ордонд уулзлаа.

19 өдрийн өмнө 0

МАН, АН-ыг татан буулгах ёстой гэв

МАН дангаараа, түүнчлэн МАН ба АН хоёр зөвшилцөх нэрийдлээр үнэн хэрэгтээ хуйвалдан ард түмнээрээ хэлэлцүүлэлгүйгээр Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хүч түрэмгийлэн улайрч байгааг улс төрийн 15 нам эсэргүүцэн буруушааж байна.

19 өдрийн өмнө 64

АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрлиг хүлээн авч уулзлаа

Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Худалдааны яамны Хятад, Монголыг хариуцсан дэд сайдын орлогч Алан Төрлиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

19 өдрийн өмнө 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон медаль гардуулаа.

19 өдрийн өмнө 3

Мэндчилгээ

Дөрвөн зууны түүхтэй нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

19 өдрийн өмнө 0

УИХ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн 380 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв

Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт - Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

19 өдрийн өмнө 1

УИХ-ын гишүүдийг мэргэшүүлж, чадваржуулъя

Социализм унаснаас хойш төрийн удирдлагын цөм ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг сонгох асуудпыг 1990 оноос хэрэгжүүлж, 30-аад жил боллоо. Урьд нь аймаг, орон нутгийн депутатаас эхлээд Ардын их хурлын депутатыг сонгохдоо тухайн үеийн намын байгууллагын их шүүлтүүрээс даван гарч тодрон сонгогддог байлаа.

19 өдрийн өмнө 69

Б.Пүрэвдорж: Ц.Нямдорж сайдад хариуцлага тооцох ёстой

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг хүргэж байна.

19 өдрийн өмнө 64

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож нийслэлчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

20 өдрийн өмнө 1

ШИНЭ нам Оюу Толгойн гэрээг өөрчлөхийг дэмжинэ гэв

Улсын Их хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсний дараа хэлэлцсэн асуудлаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

20 өдрийн өмнө 17

Онцлох ишлэл

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Болор:

Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засгаар хөгжинө гэсэн бол зах зээлийн эдийн засгаа сонгодог утгаар хөгжүүлэх ёстой. Манай хоёр том зах зээл хоёр талд байгаа нөхцөл байдлыг ашиглаад зах зээлийн эдийн засаг гэдгийг сонгодог утгаар хөгжүүлж, хувийн хэвшлийн эдийн засаг дээр тогтсон эдийн засаг руу орох ёстой. Өнөөдөр Монгол Улс гурван сая хүнтэй мөртлөө бараг 200 мянган төрийн алба хаагчтай гэж ярьж байна. Энэ 200 мянган хүн улс төрөөс шалтгаалж амьдраад байна. Үүнийг байхгүй болгох хэрэгтэй. Ингэхийн бол иргэд орлоготой болно. Улс хөгжинө. Одоо эрх баригчид хувийн хэвшил муу улсын юм сайн гэдэг. Энэ байдлаас гаргах хэрэгтэй. ( medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь:

Өнгөрсөн тав дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулгантай байх үеэр C.Чинзориг сайд яаралтай уулзаж “Буянжаргалын Болороогийн талийгаач нөхрийн асуудлыг анхааралдаа авч зөвөлгөө өгөөч” гэснээр манай өрөөнд 50 орчим минут хүлээн авч уулзсан. Шүүхийн шинжилгээний төв, СХД-ийн хяналтын прокурор, СХД-ийн Цагдаагийн газрын дарга нартай ярьж эл хэргийг шуурхай, үнэн зөв шийдэхийг хүслээ. Удахгүй хэргийн талаар бодит мэдээлэл явуулъя гэлээ. Нэг дэхь өдөр Сүхбаатарын талбай дээр гарч Б.Болороотой уулзсан, нөхцөл байдлыг тайлбарласан. Хууль зүйн сайдтай уулзуулах хүсэлтийг дамжуулахаа хэлсэн. Эрүүгийн Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаг хугацаа алдах, хүний эрх зөрчигдөх зэрэг асуудал гаргахгүй хэргийн бодит байдлыг тогтоох талаар ямар ахиц гарч байгаа талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авсан. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Өнөөгийн монголын төр засаг ч гэсэн Харвард гэхчлэнгийн нэр нөлөөтэй барууны сургуулийн “цагаан хуудас”-тай төгсөгчдөөр дүүрсэн байгаа. (Социалист тогтоцын үед сургууль курсийнхээ төгсөх шалгалтыг өгч чадаагүй хүмүүст “Манайд суралцсан нь үнэн” гэсэн хуудас олгодог байснаас “Цагаан хуудастай төгсөгч” гэдэг нэршил гарсан билээ. Хожмоо,сургуульдаа заасан юмыг огоот ойлгоогүй боловч шалтгалтаа сайн өгчихсөн төгсөгч нарын хоч болсон байдаг) (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монгол судлаач, доктор, профессор Aгата Бария Старзинский:

Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Г.Занабазар бол Боржгин алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү. Тэрээр арван нэгдүгээр жарны хөхөгчин модон гахай жилийн намрын сүүл сарын хорин таван буюу 1635 онд одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт эцэг Түшээт хан Гомбодорж, эх Ханджамц хатан нарын гэрт мэндэлсэн. Өндөр гэгээний төрсөн газар нь маш сайхан тал нутаг. Түүнийг мэндлэхэд өвөл байсан боловч буурь сэлгэсний дараа нь цэцэг ургасан байдаг гэх домог, яриа бий. Хувилгаан хүнийг хорвоод мэндлэхэд бусдаас ямар нэг шинж төрх, байдлаараа ялгардаг гэж бурхны шашинд үздэг. Тиймээс түүнийг төрсний дараа өвлийн хүйтэнд цэцэг ургасан гэх яриа нэрт хувилгаад, багш нарын чихэнд хүрсэн нь Жавзундарнатын хувилгааны дүр хэмээн тодруулах шалтгааны нэг нь болсон. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Б.Энхмандах:

Нийтийн сайн сайхан нийгэм буюу “Welfare state”-ийн үзэл санаа Монголын урт хугацааны тогтвортой хөгжлийн гүн ухааны үндэс байх учиртай гэж хэлж болно. Энэ ойлголтыг “халамжийн төр”, “ивээлт төр” гэх мэтээр олон янзаар орчуулж хэрэглэх тохиолдол бий. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол энэ нь иргэдийнхээ сайн сайхан амьдрах эдийн засаг, нийгмийн баталгааг ижил тэгш боломжийн үндсэн дээр бүрдүүлсэн төрийг ийнхүү нэрлэдэг. Дүгнэж үзвэл, Welfare state гэдгийг нийгмийн халамжийн тогтолцоог бүх нийтийн сайн сайхан байдлыг хангахад чиглүүлдэг улс гэж ойлгож болно. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Философийн ухааны доктор Б.Батчулуун:

Буддизмыг философийн ухааны талаас харахад шууд философи гэхэд хэцүү. Баахан ёс суртахууны сургаалууд байх жишээний. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг"-ийг төвөдөөр уншаад хэр ойлгогддогийг мэдэхгүй. Лав кирил үсэгт буулгасан нь ойлгогддоггүй. Харин англи руу буулгасан нь хачин ойлгомжтой. “Гэгээрэлд хүрэх зам” гэсэн утгаар орчуулсан байдаг юм. Англиар орчуулсныг нь уншихаар философийн зарим элементүүд харагддаг шүү. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй