Сурталчилгаа Том баннер

Спорт

Х.Баянмөнх: Нутгархах үзлийг дэвэргэж, "Увс нуур" галыг байгуулсан

Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Улсын Заан Д.Бумбаяр тэргүүтэй бөх, бөхийн зүтгэлтнүүд мэдээлэл хийлээ.

2019-05-15 11:44 219

Чарганы зам лууг бэлгэджээ

Бээжин хотод 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах бөгөөд наадам болох хотхоны зураг төслийг олон нийтэд танилцуулсан. Хятад улсын бүтээн байгуулж буй олимпын хотхон техник, технологийн шинэчлэлээс гадна үндэстнийхээ хэв шинжийг тусгаснаараа онцлогтой аж.

2019-05-15 09:32 2

Какүрюү М.Ананд даваагаа ахиулж, 3 Озэки бүгд уналаа

Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн гурав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Котошёогикүг 3 даваатай болов.

2019-05-15 07:59 1

Д.Цэрэнсамбуу: Үндэсний бөхийн нэр хүнд, цолны дархлаа, ёс жудгийг өндөрт өргөж явах нь бөхчүүдийн үүрэг

Монгол бөхийн баяр – Бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ойн хүндэтгэлийн ёслол удахгүй болох гэж байгаа билээ. Энэ талаар тус галын гүйцэтгэх захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуутай хөөрөлдлөө.

2019-05-15 07:54 11

“Азийн хүүхдүүд 2020” наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна

Монгол Улс 2020 онд “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII их наадмыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлаа хангаж байна.

2019-05-14 11:45 7

Д.Ганбат 4 удаагийн, Б.Идэрсайхан хошой ахмадын улсын аварга болжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн мастеруудын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

2019-05-13 12:57 1

Төвийн бүсийн хурдан морины уралдаан боллоо (фото)

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос 2019 оны хурдан морины уралдааны нээлт болгож тус холбооны үүсгэн байгуулагч, санаачлагчдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааныг Хүй долоон худагт зохион байгууллаа

2019-05-13 09:15 3

Манай 3х3 сагсан бөмбөгийн багууд 1 хожиж, 1 хожигдлоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайваны Кинмень хотод тавдугаар сарын 9-нд эхэлсэн бөгөөд манай эрэгтэй, эмэгтэй баг нэг хожил, нэг хожигдолтой байна.

2019-05-10 14:48 2

Үндэсний их баяр наадамд 2.9 тэрбум төгрөг зарцуулна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо.

2019-05-10 13:46 12

Хакүхо М.Даваажаргал Нацү башёг өнжихөөр болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ням гарагт эхлэх Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёг гэмтлийн улмаас өнжихөөр болов.

2019-05-09 15:02 22

Олон улсын Гандболын холбооны цомын ”TROPHY-2019” тэмцээнийг Узбекийн багууд тэргүүлж байна

Олон улсын гандболын холбооны цомын аварга шалгаруулах ”TROPHY-2019” тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ОУ-ын гандболын холбоо, Монголын гандболын холбоо хамтран Улаанбаатар хотноо 2019 оны 05 сарын 06-10-нд Буянт-Ухаа спортын ордонд явуулж байна.

2019-05-09 14:58 1

Г.Халиунаа: Дуртай зүйлээ хийх нь хүнийг тал бүрээр хөгжүүлдэг

Энэ удаагийн “Бүнээ, Сүнээ хоёр” буландаа 12 хүртэлх насны хүүхдийн шатрын бодлого бодолтын анхдугаар тэмцээнд долоон минутад бүх бодлогоо зөв бодож, тэргүүн байрт шалгарсан “Дагшаа хүү” шатрын клубын тамирчин Г.Халиунааг урилаа. Тэрээр Нийслэлийн лаборатори I сургуулийн VI ангид сурдаг.

2019-05-09 09:21 0

Д.Сумъяа тэргүүтэй жүдочид Бакуг зорино

Азербайжан улсын нийслэл Бакуд жүдо бөхийн “Баку-2019” гранд слам тэмцээн энэ сарын 10-12-нд болно. Тэмцээнд 57 орны 449 жүдоч хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ өгсөн байна.

2019-05-09 07:59 1

Г.Занданшатар: Шатрын ордонтой болохоор ярьж байгаа. Барилга барих газрын асуудал шийдэгдсэн

Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр /2019.05.08/ сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.

2019-05-08 18:27 8

Сурагчдын шатрын ДАШТ-ээс 3 алт, 3 мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Анталья хотноо сурагчдын ДАШТ болж 33 орны 392 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ.

2019-05-08 14:45 1

Онцлох ишлэл

Машбатын Амина:

Хэдийгээр урлагийн гэр бүлээс гаралтай ч би металл рок, хөгжим сонсдог, анархист үзэлтэй, эсэргүү нэгэн байлаа шүү дээ. Маш сахилгагүй. Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэчхээд дахин сургуулийн босго давахгүй гэж өөрийнхөөрөө гөжүүдэлсэн. Ээж Я.Булган маань дүрслэх урлагийн “Анима” коллежтой. Ээж минь гайхалтай сайн багш. Уран зурагт 30 гаруй жил багшилж байна. Ингээд ээж маань намайг өөрийнхөө дэргэд сургахаар болсны эцэст жилийн хугацаанд зургийн ангид суралцсан. Ээж, аав минь зураач учраас би ч бас зураач болох болов уу гэсэн бодол тээж байсан ч энэ миний ертөнц биш. Би бүтээл туурвихаас илүү судлах төрлийн хүн гэдгийг илүү ойлгосон. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь:

Цэцийн заалтуудыг Ерөнхийлөгч огт хөндөөгүй. Зөвшилцлийн ажлын хэсэг хасна гээд оруулаад ирчихсэн. Угтаа 62 гишүүний гаргасан нэр томьёолол нь зөв. Томилгооны сонсгол оруулж ирж байгаа нь давуу тал. Нийт гишүүдийнхээ саналаар гаргаж ирнэ. Томилсон хүнээ есөн жилийн хугацаатай томилно гэж байгаа юм. Томилгооны сонсгол явуулахгүй болохоор хоёр хоногийн дотор Цэцийн гишүүнийг томилчихдог. Насан туршдаа томилчихоор Ерөнхийлөгч, УИХ-аассонгогдсон хүмүүстээ үйлчлэх гэдэг. 20 хүн шийдэхгүй нийт гишүүдийн олонхоор шийднэ гэсэн давуу талууд бий. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр:

Тус шүүх хуралд улс төрийн болон бусад янз бүрийн гадны нөлөө орохгүй бол хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Мянга мянган хоригдол үеийн үед бие биенээ дээрэлхэж, дарамталсаар ирсэн. Тэр болгоныг хуулийн байгууллагын буруу гээд байвал Монголд ял хүлээдэг гэмт хэрэгтэн гэж байхгүй болно. Бүгд ялзарна. С.Зориг агсаныг хөнөөх захиалга өгсөн хүмүүс хэргийг булзааруулах гэж оролдож байна. Б.Хурцын хэргийг шийдчихвэл С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэг буцаагдана. Ингэснээр С.Зоригийн хэрэг дахиж сөхөгдөхгүйгээр замхраад алга болно. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Э.Бат-Үүл:

МАК компанийг үндэслэгч Нямтайшир манай бизнесийн нэг манлайлагч яах аргагүй мөн.Тэр хүн Зөвлөлт Холбоот Улс гэдэг тэжээгчээ алдаад,картын бараатай үлдсэн Монгол орны эдийн засгийг өдий зэрэгт хүргэхэд үнэхээр их зүтгэсэн бизнесмэн. Би түүний бизнесээ эхлүүлж байх үеийг мэднэ.Нөхдүүд дундаа "неудачник" хэмээн шоолуулсан нэгэн байв.Тэгэх нь ч тэр үедээ үндэсгүй биш байсан юм. Нямтайшир бизнесээ эхэлж байх үед дэлхийн зах зээл дээр алт,нүүрс зэрэг ашигт матмалын бүтээгдэхүүний үнэ цэнэ өчүүхэн байж.Дээрээс нь ухаад олдох магадлал 10 хувьтай,олдохгүй байх магадлал 90 хувьтай. Ер нь уул уурхайн бол том шатдаг бизнес.Модоо барих гэсэн тэнэг хүн л энэ салбарт орж бизнес хийнэ гэж хэлэгддэг байсан юм шүү! Нямтайширтай зэрэгцэж ганзагаар бизнес эхэлж байсан,одоогийн Ерөнхийлөгч Баттулга л лав,уул уурхайн бизнесийг их шоолдог байсан юмдаг!

Дэлгэрэнгүй
Монголын урлагийн алтан үеийн бурхдын нэг МУГЖ М.Бадамгаравын том хүү П.Батчимэг:

1945 онд манай ээжийн ээж Хоролхүү бурхан болсон байдаг. Тэр үед ээжийг хоёр залуу эргүүлж “сууя, гэрлэе” гэдэг байж л дээ.

Дэлгэрэнгүй
Бүжигчин Ч.Цэнгүүн:

-Хүмүүс нүцгэн зураг харчихаад “Ч.Цэнгүүн шалдан байна” гээд л хүлээж аваад байх шиг байна. Энэ бол миний тэр үед авахуулсан зураг. Энэ гэрэл зургийг засч, янзлаад бүтээл болгохоор надаас өөр тусдаа зүйл болсон гэсэн үг. Хүн бүрийн сэтгэлгээ, боловсрол, уран зураг ойлгох мэдрэмж харилцан адилгүй шүү дээ. Хүний нүцгэн бие гэдэг маш нандин зүйл. Грекийн сонгодог уран баримлууд дандаа реалист чиглэлийн нүцгэн баримлууд байсан шүү дээ. Хүн төрөлхтөн эртнээс таашаал авдаг байсан. Зарим хүмүүс утгагүй үгээр доромжилж байна. Энэ бол шүүмжлэл бус доромжилсон хэрэг. Мэдлэгтэй шүүмж хэлбэл надад олзуурхууштай. Гэтэл мэддэг хэдэн үгээ холбоод хэлж байгаа нь цэвэр доромжлол. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй