Сурталчилгаа Том баннер

Спорт

Шведчүүд Швейцарийн шигшээ багийг 1:0-р хожиж 1/4 шигшээд туналаа

ОХУ-д болж хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээ тоглолтын Швед-Швейцарийн шигшээ багийн тоглолт Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.03/ өнгөрсөн шөнийн 22 цагт эхэлж, тулаан 1:0-ээр Шведын шигшээ багийн хожлоор өндөрлөв

2018-07-04 08:45 1

Сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтууд хийнэ

Өмнөд болон Умард Солонгосын тамирчид энэ долоо хоногт Пхеньян хотноо сагсан бөмбөгийн цуврал нөхөрсөг тоглолтуудыг хийхээр болсон тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв

2018-07-04 08:21 0

Англичууд Колумбын шигшээг 1:1 (4:3)-аар хожлоо

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Kолумб-Английн шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнгөрсөн шөнийн 02 цагт эхэлж, 1:1 (3:4)-өөр Английн шигшээ багийн хожлоор өндөрлөв

2018-07-04 08:06 1

Их аварга Хакухо, Кисэносато хоёр хамтдаа бэлтгэл хийжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын тэмцээн ирэх ням гарагт Нагоя хотод эхлэх бөгөөд Нагоя башё эхлэхийн өмнө бөхчүүд хамтарсан бэлтгэлд гарсаар байна

2018-07-03 15:32 4

Б.Шижир-Эрдэнэ 4 алт, тус бүр 3 мөнгө, хүрэл медаль хүртжээ

Филиппин улсад энэ амралтын өдрүүдэд болсон Ой тогтоолтын нээлттэй олон улсын тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин, их мастер Б.Шижир-Эрдэнэ амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн хур буулгажээ

2018-07-03 13:18 3

Леброн Жеймс "Лейкерс" багтай гэрээ байгуулжээ

Америкийн сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг тоглогчдын нэг Леброн Жеймс 154 сая ам.долларын дөрвөн жилийн хугацаатай гэрээг Лос Анжелес Лейкерс багтай байгуулсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав

2018-07-03 11:47 1

Бельгичүүд Японы шигшээг 3:2-оор хожиж гэрт нь буцаалаа

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Бельги-Японы шигшээ багийн тоглолт Донын Ростов хотын “Ростов арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнөө шөнийн 02 цагт эхэлж, 3:2-оор бельгичүүдийн хожлоор өндөрлөв

2018-07-03 08:18 1

Бразилчууд Мексикийн шигшээг 2:0-ээр хожлоо

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Бразил-Мексикийн тоглолт ОХУ-ын Самар хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 22 цагт эхэлж, 2:0-ээр дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөв

2018-07-03 08:16 0

Бидэнд амрах цаг байхгүй гэж Хорватын шигшээ багын дасгалжуулагч мэдэгджээ

Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич Оросын багтай хийх тоглолтод хөл бөмбөгчид нь улам хичээж тоглох болно гэж мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав

2018-07-02 11:26 6

Мэргэн хос

Монгол түмэн дэнж хотойтол наадамлах цаг айсуй. Төрийн наадамдаа хүч, бяраа сорих тамирчид бэлтгэлийн сүүлийн өдрүүддээ хэдийнэ ороод байна. Харин бид “Амьдралын тойрог” буландаа оролцуулахаар зорьсноор улсын мэргэн гэр бүлийнд очлоо

2018-07-02 08:33 2

А.Ганбаатар: Хөлбөмбөгийн спорт улс орныг бүхлээр нь хөгжүүлж чадна

Олимпийн наадмын маркетинг, PR хийдэг, 140 гаруй оронд салбартай тэр компанитай хоёр жилийн турш ярилцсаны эцэст холбооны цомын тэмцээнийхээ ивээн тэтгэгч болгож чадсан.

2018-07-02 08:27 19

Оросууд Испаничуудыг гэрт нь буцааж 1/4 шигшээд хүч үзэхээр туналаа

Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд өнөө үдэш /2018.07.01/ манай цагаар 22 цагаас хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээгийн Испани-Оросын тоглолт эхэлж, Оросууд багийн ахлагч, хаалгач Игорь Акинфеевийн ачаар 1:1 (4:3)-аар хожиж дуулиан тарьсан түүхэн ялалт байгуулав

2018-07-02 08:02 12

Хойд хөршид хөлбөмбөгийн ДАШТ-ий 1\8 шигшээгийн гал гарсан тоглолтууд энэ үдэш эхэлж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай хойд хөрш ОХУ-д анх удаагаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж энэ сарын 14-29-нд дэлхий нийт тэр дундаа монголчууд 14 хоногийн турш хөлбөмбөгөөр амьсгалж, хүүхэд, залуусаас эхлээд эр, эмгүй ярианы нэг гол сэдэв “Хөлбөмбөг” болж өнгөрлөө.

2018-06-30 20:29 4

Багануур дүүрэг дугуйн замтай болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй “Багануур ХК”-ийн 40 жилийн ойн хүрээнд тус компанийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс 4.5 км урттай дугуйн замыг барьж байгуулан өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

2018-06-29 16:28 7

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий 1/8 шигшээ тоглолтын салхийг Франц-Аргентин хагална

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний H, G хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо.

2018-06-29 14:06 8

Онцлох ишлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

Миний хувьд С.Батболд гэж хүн давхар дээл өмсөх гэж энэ албан тушаал руу шунаад байгаа юм ерөөсөө байхгүй. Хүлээх хариуцлагатай нь дүйх улс төрийн эрх мэдэл хотын даргад байх ёстой. Тэр нь манайхаар Нийслэлийн МАН-ын дарга. Аймгийн Засаг даргад бол аймгийн намын дарга. Тийм учраас нийслэл, аймгийн Засаг дарга хийж байгаа хүн нь тухайн шатныхаа намын байгууллагыг тэргүүлдэг практик манай намд бий. Тэр жишгээр миний өнөөдөр хашиж байгаа албан тушаалтан л Нийслэлийн МАН-ын хороог удирдах ёстой. (itoim.mn сайт)

Дэлгэрэнгүй
Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр:

Бас юмны үнэнийг хэлэх хэрэгтэй. Өмнөх хотын дарга Э.Бат-Үүлийн хийсэн сайн зүйлүүдийн нэг нь Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг санхүүжүүлээд, ерөнхий байдлаар хийлгэчихсэн байсан явдал. Үүн дээр хоёр зүйл дутуу байсан. Нэгдүгээрт, би Барилга, хот байгуулалтын сайд болсныхоо дараа ТЭЗҮ дээр өөрчлөлт оруулсан. Ингэхийн тулд мэргэжлийн хүрээнийхэнтэй зөвлөлдөж, Засгийн газар, УИХ-д удаа дараа танилцуулга хийж, хүмүүсийн санаа бодлыг маш их сонсож байлаа. Учир нь, техник технологи хөгжиж буй 21-р зуунд энэ ажлыг хийнэ. Тиймээс цэвэрлэх байгууламжаас саарал ус гарган авч, үйлдвэрлэлд ашиглах тухай асуудлыг зайлшгүй шийдэх ёстой байсан. Үүнийг анх би ярьж, ТЭЗҮ-д оруулж өгсөн юм. (medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардын жүжигчин Г.Мягмарнаран:

Хүн бүхэн баян, дарга, Ерөнхийлөгч байх ёстой юу? Хүн бүхэн нэг, нэг шатан дээр л байгаа. Өөр өөрийнхөө шатан дээр. Өнөөгийн хүмүүст нэг юм байна. Би хэн бэ, ямар зэрэг зиндааны, хаана байх ёстой билээ гэдгээ мэддэггүй. Би дээр, дээд түвшинд байх ёстой гээд л бодоод байдаг. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг том философи байна шүү дээ. Хүн нисч болно оо. Дээгүүр амьдарч ч болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт бууна шүү. Буух газраа л харж нисээрэй. Үүнийг манай өвөг дээдэс дандаа сургадаг байсан даа. Энэ бас гоё үг шүү. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан:

Монголд нар, салхины станцуудаа барьж байгуулаад Япон, Солонгос руу дамжуулж худалдахад аль аль талдаа илүү үр ашигтай гэсэн тооцоо гарч байна. Санхүү, эдийн засаг, байгаль орчны хувьд ч өгөөжтэй нь харагдаж байна. Нүүрс хүчлийн хийг хамгийн бага байлгах нь тодорхой болсон. Япон, Солонгост байгуулснаас Монголд барьсан нь илүү үр ашигтай байгаа. Хятад, Монгол, Орос, Япон, Солонгосын өнөөдрийн байгаа сүлжээнүүдийг хооронд нь холбож ажиллуулвал зардал нь багасч, тэр хэрээр хэрэглэгчид очих цахилгааны үнэ буурах тооцоо гарсан. Сая Ерөнхийлөгч Владивостокт их ойгомжтой тайлбарлаж байсан. “Японд нэг киловатт цаг цахилгааны үнэ 20-30 цент буюу дэлхийд хамгийн ѳндѳр үнэтэйд ордог. Харин бид Монголд нар, салхины нѳѳц сайн учир илүү хямд үйлдвэрлэх боломжтой. Цахилгаан эрчим хүч дамжуулах шинэ технологи ашиглан хол зайд алдагдал багатай тээвэрлэж Японд зарахад одоогийн өртгөөс нь илүү хямдаар зарж чадна” гэж байна лээ. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Хариуцлагатай, ил тод үзэл баримтлалтай, бодлоготой намын тухай яриад бид 26 жил болж. Харамсалтай нь ийм нам одоог хүртэл алга. Одоо байгаа намууд нь сүлжээний бизнес, санхүүгийн пирамид шиг нэг нэгнийгээ мөлжих байдлаар эрх мэдэлд хүрэх гэж оролддог, мөнгөөр асуудлыг шийдэх гэж хичээдэг, сонгуулийн өмнө зарсан мөнгөө төсвөөс болон төрөөс буцааж авах гэж оролддог, авахын тулд төрийг хаа, гуяар нь салгадаг фракц, бүлэглэлээр хувааж авдаг л намууд байна. Энэ бол намын тухай яриа биш нь үнэн. Таны хэлж байгаачлан намын нэр ашиглан төр барьж байгаа өөр зорилготой хүмүүсийн бөөгнөрөл. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Монголын хөдөө хогийн тантан болж гүйцлээ

Аль ч аймаг, суманд адилхан. Хог хариуцсан ажилчны орон тоо батлаад өгдөг бол байдал эрс сайжирна гэж бодож байна. Би өнгөрсөн хавар Багануураас хуванцар сав түүдэг хүмүүсийг авчирч хогийн цэгийнхээ ундааны сав түүлгэсэн юм. Хоёр машин сав гарч байна лээ. Тэр хүмүүсийг зориуд хэлж ярьж байж авчирсан. Түүнээс биш ийм хур хог руу орох хүн олдохгүй. Уг нь хог ачиж очсон хүн болгон нүхэнд нь хийгээд байх юм бол гадагш гарахгүй, тэр дотроо ялзраад байх учиртай. Товчхондоо хэлэхэд иргэдийн ухамсар улам доройтож байгаатай холбоотойгоор орон нутаг хогондоо дарагдаж байна” хэмээн ярилаа. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй