Сурталчилгаа Том баннер

Спорт

Туйванч М.Анхцэцэг Дэлхийн дэвжээнд өрсөлдөнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн манай шилдэг тамирчин ОУХМ М.Анхцэцэг энэ сарын 18-27-нд Тайланд улсад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор болжээ.

16 өдрийн өмнө 12

М.Даваажаргал Япон улсын иргэн боллоо

Монгол Улсын иргэн асан Сүмо бөхийн аварга Хакүхо буюу Мөнхбатын Даваажаргал албан ёсоор Японы иргэншил авч, тус улсын иргэн болжээ.

17 өдрийн өмнө 49

Дэлхийн бөхчүүд Токиогийн олимпод бэлтгэлтэй байгаагаа харууллаа

Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Бөмбөрцгийн шилдгүүдийг нэг дор цуглуулсан энэ тэмцээнд Монгол Улсын баг тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорьж ирэх жил болох зуны олимпын "өнгө”-өө сонжив

18 өдрийн өмнө 40

Н.Төгсцогт 10 дугаар сард тулалдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтын дараагийн тулаан 10 дугаар сард болохоор товлосныг спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин АНУ-аас мэдээллээ.

18 өдрийн өмнө 9

Э.Оюунболд баяр наадмын комиссыг шүүхэд өгчээ

Монгол Улсын Аварга Э.Оюунболд энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргажээ.

21 өдрийн өмнө 2

Токиогийн ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр манай 2 жүдоч хүч үзнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ-ий тав дахь өдөр /2019.08.29/ эрэгтэйчүүдийн 90 кг болон эмэгтэйчүүдийн 70 кг жингийн барилдаан болж манай 2 жүдоч хүчээ сорино.

22 өдрийн өмнө 4

Г.Ганхүү: Монголын "Хөлбөмбөгийн элч"-ээр өргөмжлөгдөв

Монголын хөлбөмбөгийн хөгжлийг өөрийн эх орондоо болон хилийн чанадад сурталчлах эрхэм үүрэг бүхий “Хөлбөмбөгийн элч”-ээр “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү тодорч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өргөмжлөлийг гардууллаа.

23 өдрийн өмнө 14

Өнөөдөр Токиогийн дэвжээнд гарсан жүдочдоос Б.Ганхайч ганцаараа 16-д шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр барилдсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч 3 тойрогт өрсөлдөгчдөө давж шөвгийн 8-д шалгарлаа.

23 өдрийн өмнө 1

Монголын хөлбөмбөгийн шигшээ Тажикстаны шигшээтэй анх удаагаа тоглоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны АТАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт Мьянмар Тажикстан, Киргиз Японы шигшээ багуудтай учраа таараад байгаа юм.

23 өдрийн өмнө 1

О.Баттулга: Хүүхдийн спортын наадмыг 36 төрлөөр зохион явуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.БАТТУЛГАТАЙ энэ сарын 7-нд эхлэх Хүүхдийн спортын VI наадмын талаар ярилцлаа.

23 өдрийн өмнө 1

Какирюү зүүн жигүүрийг манлайлав

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё ирэх сарын 8-22-нд Токио хотноо болно.

24 өдрийн өмнө 3

А.Оюунболд допинг хэрэглэсэн нь тодорхой боллоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.

25 өдрийн өмнө 48

Хакүхо: Багадаа сагсан бөмбөгчин болохыг мөрөөддөг байсан

Японы “Сайтама арена’’ цэнгэлдэх хүрээлэнд тус улсын сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчид Германы багийг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийлээ.

25 өдрийн өмнө 7

Допинг-Бөхчүүд-Наадам

Жил жилийн Үндэсний их баяр цэнгэлт наадмын дараа уралдсан морьд, барилдсан бѳхчүүд, харвасан харваачдын дунд "допинг" хэрэглэсэн эсэх талаар шалгалт хийгдэн, үүнийг дагасан хэрүүл маргаан тасардаггүй.

25 өдрийн өмнө 18

“Дэлхийн ур чадварын олимп-2019” эхэллээ

ОХУ-ын Казань хотноо болох Дэлхийн ур чадварын тэмцээнд дэлхийн 63 орны 1300 гаруй залуус 56 мэргэжлийн төрлөөр ур чадвараа сорино.

29 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл:

Ардчиллын ачаар ихэнх хүн машинтай болсон. Одоо, эрүүл мэндээ бодож алхдаг цөөхөн залуусыг эс тооцвол манайхан хоёр зуун метр ч алхахаа байсан. Малаа хүртэл мотоцикл, машинаараа хариулан бэлчээдэг болсон. Мах сүүнд оочёрлон, ховор бараанд алалдахаа байсан. Угаасаа ховор бараа гэж байхгүй болсон. Дэлгүүрийн лангуун дээр амтат идээ бялхдаг болсон. Энэ бүхнээс болоод монголчуудын биеийн жин социализмын үеийнхээс дунджаар 15 кг-аар нэмэгдсэн. Нийтээрээ хэт таргалах эмгэгтэй болсон. Өнөөдрийн монгол эрэгтэй, эмэгтэй хүний галбир эвдэрсэн. Бэлхүүс өргөн, бөгс оцгор, гүзээ урагш түрсэн, ер нь найман сартай жирэмсэн эх шиг галбиртай болсон.

Дэлгэрэнгүй
Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан:

Бүс нутгийн цахилгаан эрчим хүчний худалдааг эрчимжүүлэх, цахилгаан дамжуулах сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих санаачилгад Монгол Улс хамгийн идэвхтэй байна гэж олон улсын том талбарууд дээр үнэлэгддэг болсон нь бодитой үр дүн. Цаашид бодитой төсөл хэрэгжүүлэхийн тулд олон улсын зах зээл, эдийн засаг, технологи, эрчим хүч гээд бүх чиглэлд стандартынх нь дагуу судалгаанууд хийж байгаа. Эхнээсээ урьдчилсан үр дүн нь гараад, дараагийн шат руугаа орж байна. Гол зорилго нь ойлгомжтой. Монгол улс эрчим хүчний хангамжийн хувьд бусдаас хамаардаг биш, харин бусдадаа эрчим хүч экспортолдог орон болох гэж зорьж яваа. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав:

Дэмжсэн, дэмжээгүй гэж асуух ёсгүй. Агуулгаар нь л асуух ёстой. 35 зүйлтэй төсөлд зарим хүний дэмжиж байгаа заалт ч байна. Дэмжихгүй заалт ч бий. Би УИХ-ын баталсан тогтоолыг уншсан. Түүнд хоёр зүйлийг хамтатгаад хийчихэж. Ард нийтийн санал асуулга явуулах, нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай гэсэн гарчигтай байна. Энэ бол тус тусдаа асуудал. Хэрвээ нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталчих юм бол Ард нийтийн санал асуулга хийх ямар хэрэг байна вэ. УИХ-ын шийдвэр эцсийн байдлаар гарчихаж байгаа биз дээ. Энэ мэт асуудлуудаас үүдэн бид 62 гишүүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн. Цэц шударга ажилладаг бол дүгнэлт гаргах ёстой. Харамсалтай нь УИХ-ын зарим удирдлага Цэцтэй тохиролцоод маргаан үүсээд байгаа асуудлыг гурван сар гаруй хугацаанд дарж байна. Ийм байж болохгүй. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Бадарчийн Ёндонжамц:

Японоос 2000 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах санал ирсэн. Дараа 1200, 800 тонн ноолуур боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн санал ирлээ. Хүлээж аваад тус тусад нь судалгаа, шинжилгээ хийсэн юм даг. П.Дамдин сайд биднийг зүгээр суулгана гэж ер үгүй. Бид “Говь”-ийг барьж эхлэхийн өмнө Англи, АНУ-ын ноолуурын үйлдвэртэй танилцсан. Мөн Ноосны үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч Г.Дүгэрсүрэн бид Зөвлөлтийн ноолуур, ноосны чиглэлийн үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Москвагийн Нэхмэлийн дээд сургуулийн гол докторуудтай уулзаж санал солилцсон юм. Энэ зууртаа Английн лабораторид өөрийнхөө ноолуурыг шинжлүүллээ. Ингээд япончуудаар 1000 тонн ноолуур, 200 тонн тэмээний ноосны анхан шатанд боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бариулахаар тохирсон. Үйлдвэр жилд анхан шатны боловсруулалт хийсэн 266 тонн, 68 тонн бөмбөгөн ноолуур, 229.8 мянган ширхэг сүлжмэл, 45.1 мянган хөнжил үйлдвэрлэж, үүний 80 хувийг экспортод гаргахаар тооцсон. Одоо “Говь”-ийн анхан шатны боловсруулалтын хүчин чадал нь хэвээрээ байгаа. Үйлдвэрийн хүчин чадлыг сүлжмэл, нэхмэлийн чиглэлээр нэмэхээр бид ч багагүй ажилласан. ("Өнөөдөр" сонин)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

ОХУ-ын судлаач Е.Трипонов Цэдэнбалыг “шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу ч ойлгохгүй, бас юу ч чадахгүй, аль ч юмны учрыг олохгүй, дураараа авиртай эхнэр болон зөвлөлт “нөхдийн” гарт бүрэн орсон, гадаадын ВКП(б) намын гишүүн, гадаадын тусгай албаны (СССР-ийн КГБ-ын) мэдээлэгч” гэжээ. Орос ахын чинь судлаачийн бичсэнийг ишиллээ шүү. Өвгөн намайг битгий нясалчихаарай. Цэдэнбал хуурамч даруу зан гаргаж “Самбуу гуайгаас асууя”, “Самбуу даргатай ярья” гэх буюу олны нүдэн дээр Самбуу өвгөнийг сугадаад түшчихсэн явж байдаг энэ тэр нь түүний жүжиг. Самбуу өвгөнийг хүндэтгэсэн дүр эсгэж бүх дарга нарт саймширч байгаад өрсөлдөгчдөө бут цохиж, “Хүн зүгээр байвал би Самбуу гуайг хайрладаг шигээ бүгдэд тэгж хандана” гэсэн шоу санаатай юм. Мөн намын дайснаа цөлсөн болохоос гэмгүй хүнийг би цөлдөг жолоодогч биш гэж итгүүлэх зорилготой түүний ойрхон заль.

Дэлгэрэнгүй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо нэмэгдүүлэх тал дээр Ардчилсан нам сэтгэл дундуур байгаа. Харин олон нийт хүлээж авахгүй байгаа. Бид ерөнхий концефц, алс хэтдээ гишүүдийн тоо, УИХ-ын дархлаа, нэг гишүүнд ногдож байгаа төвлөрөлийг багасгах хэрэгтэй зүйл байгаа боловч өнөөдрийн цаг үе нь болоогүй юм байна гэдэг утгаар нь өөрчлөлт оруулаагүй. Олон нийтээс авсан судалгаа, УИХ-ын гишүүдийн ерөнхий байр суурийг харж байхад ч дэмжигдэхээргүй байсан. Сонгуулийн хуульд дуртай цагтаа өөрчлөлт оруулах байдлыг таслан зогсоож, УИХ-ын сонгуулийн хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө гар хүрэхгүй гэдэг заалт оруулж өгсөн. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй