Сурталчилгаа Том баннер

Спорт

Х.Хатанбаатарыг "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийнхэн урьжээ

Улсын баяр наадмын өмнөхөн “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгасан Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар ОХУ-ын “Россия-1” сувгийн Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авчээ.

1 сарын өмнө 21

Алдаанаасаа сургамж авч, аварга цол хүртсэн Э.Оюунболд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Улсын Аварга Энхтөгсийн Оюунболдын тухай

1 сарын өмнө 12

Аврагчид шүхрийн спортын мастер болон дэд мастерын болзол хангалаа

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид ОХУ-ын Чита мужид зохион байгуулагдсан Баатар Е.Н.Глазовын нэрэмжит шүхрийн спортын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

1 сарын өмнө 0

Шинэ аварга төрлөө

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Аваргууд” клуб, “Алтай констракшн” ХХК-ийн бөх, Улсын арслан Э.Оюунболд ес даван түрүүлж, Монгол Улсад шинэ Аварга цолтон төрлөө.

1 сарын өмнө 82

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

1 сарын өмнө 0

Шагайн харваанд УБТЗ-ын баг аварга боллоо

Үндэсний их баяр наадмын шагайн харваан түрүү байрыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Л.Болд ахлагчтай баг авч, алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранзаар ахлуулсан “АПУ” компанийн баг хүртлээ.

1 сарын өмнө 0

Улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд гурван аварга, гурван арслан, нэг гарьд, нэг начин учраа бөхчүүдээ давж долоогийн даваанд уран мэхээ уралдуулан хүчийг сорин барилдахаар боллоо.

1 сарын өмнө 1

Хүчит бөхийн зургаагийн даваа эхэллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс таван бөх Улсын начин цолны болзол хангаад байна.

1 сарын өмнө 0

Адаг өрөгт 16 харваач үлдэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний баяр наадмын сурын хасаа харвааны адаг өрөг одоо өндөрлөж аваргаа тодруулах гэж байна.

1 сарын өмнө 0

Р.Дуламсүрэнгийн халиун даага тод магнай, торгон жолоо өргүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага тод магнай, торгон жолоо өргүүллээ.

1 сарын өмнө 0

Хүчтэнүүдийг хаяж, начин цолны даваанд үлдсэн аймаг, цэргийн цолтнууд

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын өндөр цолтой учраа бөхөө давж, тавын буюу начин цолны даваанд барилдах аймаг, цэргийн цолтнуудаа танилцуулж байна.

1 сарын өмнө 10

Хүчит бөхийн гурвын даваа өндөрлөж дөрвийн эхлэхэд бэлэн боллоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа өндөрлөв.

1 сарын өмнө 1

Харваачид нийтдээ 40 сум тавин цэц мэргэнээ сорьж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд энэ жилийн наадмаар 540 харваач цэц мэргэнээ сорьж байна.

1 сарын өмнө 0

Д.Очирсүрэнгийн сартай зээрд соёолон түрүү магнайд хурдаллаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн сартай зээрд түрүү магнайд хурдаллаа.

1 сарын өмнө 1

Монгол сур харваа

Монгол сур харваа

1 сарын өмнө 0

Онцлох ишлэл

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан :

Би 2012 оноос хойш өвдөгний үений дурангийн мэс заслыг Монголд хийж, анхлан нутагшуулсан. Хүнийг эмчлэх мэс заслаа хийхдээ дуртай. Тэр ч утгаараа одоо хүртэл үений дуран, хиймэл үе солих зэрэг мэс заслуудаа хийсээр байгаа. Манай Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Хэрх үе судлалын төв гэж бий. Уг төвийнхөө хамт олонтойгоо нийлж, үений дурангийн мэс заслыг нэвтрүүлж, тогтмол хийхээр болсон. Цаашдаа олон шинэ эмчилгээний арга технологийг нэвтрүүлэн ажиллана гэж бодож байна. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
ЕТГ-ын дарга З.Энхболд:

Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна. Арав биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээний дараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллараар байшин худалдаж авах болсон. Яг ийм тохиолдолд ажилладаг энэ НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын дагуу улсууд бие биедээ туслах үүрэгтэй байдаг. Уулзалтаар мэдээж тодорхой хэрэг дээр ярихгүй шүү дээ. Хоёр улсын прокурорын байгууллагууд яаж хамтран ажиллах уу, хэрхэн шуурхай мэдээлэл солилцох вэ гэдгээ ярилцана. Тодорхой стандарт бий. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ын тал биелүүлж өгнө. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Э.Бат-Үүл:

Ардчилсан ерөнхийлөгч Элбэгдоржийн эхлүүлсэн шүүх эрх мэдэл болон уг эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч прокурор, АТГ зэрэг инстүүцүүдийг нөлөөндөө авах далд явуулга нь өнөөгийн Ардчилсан ерөнхийлөгч Баттулгын үед бүр ил цагаандаа гарсан. Сая гэхэд л Ерөнхийлөгч, Ерөнхий прокурортой "нэг баг" болсноо, төрийн албан ёсны айлчлалын үеэр "гайхуулж" байгааг хар л даа. Гэтэл прокурорын үйл ажиллагааны зарчмыг "Прокурорын тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "хараат бус, бие даасан байх" хэмээн тогтоосон байгаа шүү дээ!

Дэлгэрэнгүй
Монголбанкны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, Сангийн сайд, Элчин сайд асан Д.Даваасамбуу :

1990-1992 онд манай улс мал аж ауйн түүхий эдээ хязгаарлаж, Монголд аж үйлдвэрийн хувьсгал хийнэ гээд зүтгэв ээ, бид нар.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ардын уран зохиолч Тангадын Галсан:

У.Хүрэлсүх өмхий хотыг үнэргүй болгож эхэллээ. Шатахууны хөөрөгдлөөр эдийн засгийг шатаадаг чоно-гахайн эрлийзүүдээс үүрд аврах их үйлсийг эхлүүллээ. Ерөнхий сайдад эрх дутаагүй, эрхэлж суух завгүйг Хүрэлсүх баталлаа. “Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг гэж амнаасаа Алтай, Хангай ургуулчихаад, идэхийн ихээр идсэн Ерөнхий сайд бол Монголын түүхэнд “ёрын сайд” болж үлдэнэ. Хүрэлсүх сайд түүхэнд хүндэт сайд болж мөнхөрнө. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

Дарханы замыг одоо байгаа замаар нь явуулж байгаад хажуугаар нь шинэ замаа тавьчихгүй яасан юм гэдэг зүйл яриад байгаа. Тэгж болдог байсан бол болно л доо. Гэхдээ одоогийн Дарханы хоёр эгнээтэй замд их засвар хийж байгаа. Энэ их засварыг Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Дөрвөн эгнээтэй болох учраас хажууд нь хоёр эгнээтэй шинээр зам барина. Харин шинэ замыг нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм. Энэ хоёр нийлж Улаанбаатар Дархан чиглэлийн дөрвөн эгнээ зам бий болно. Хөнгөлөлттэй зээл нь хамгийн эхлээд гэрээ хэлэлцээр хийгээд бүтчихсэн нь Азийн хөгжлийн банк. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй