Сурталчилгаа Том баннер

Спорт

Тавин хувиа хийсэн бөх байсангүй

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё буюу тавдугаар сарын тэмцээн тун сонирхолтой өрнөх янзтай болчихлоо. Тэмцээн эхлэх үеийн яриагаар бол Хакүхо аварга бэртлийн улмаас барилдсангүй башёг өнжих болсон учир түрүү бөх аварга Какирюү болон гурван озеки нарын хооронд л болох болов уу гэсэн таамаг байлаа.

1 сарын өмнө 2

Д.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм

Соробан сампингаар хичээллэдэг монгол хүүхэд Япон улсын Ибараки мужийн аварга болсон мэдээ хэд хоногийн өмнө дуулдаж, бахархах сэтгэл төрж суулаа. Оюуны спорт болгон хөгжүүлж буй соробаны гарал үүсэл Японоос эхлэлтэй.

1 сарын өмнө 4

“Бид үүнийг чадна гэсэн ойлголтыг төрүүлэхийг зорьдог”

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь бямба гаригийг “Автомашингүй өдөр” болгож 30 мянга гаруй хүн оролцсон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.

1 сарын өмнө 1

ЦСКА баг түүхэндээ 4 дэх удаагаа “Евролиг”-т түрүүллээ

ВИТОРИЯ-ГАСТЕЙС. /РИА Новости/. Москвагийн ЦСКА баг сүүлийн дөрвөн багийн шийдвэрлэх тоглолтод Туркийн "Анадолу Эфес" багийг ялж, сагсан бөмбөгийн 2018-2019 оны улирлын Евролигийн ялагч болжээ.

1 сарын өмнө 0

Толин хул зүрхэн чинадад эгшиглэсээр байх болно

Монгол төрийн наадмын алтан шар зурхайд Толин хул азаргаа түрүүлүүлж, уяачийн замналаа эхлүүлсэн цуутхүлгийн эзэн, Шунхлай удмын адууг бий болгогч, Тод манлай уяач Гаваагийн Батхүү мөнхтэнгэрийн орноо бурханы хүлгэдийн уяаг тааруулахаар одлоо.

1 сарын өмнө 11

Д.Дорлигжав "Увс нуур бөхийн гал"-ын үүрэгт ажлаа Н.Цэрэнбатад хүлээлгэн өгөв

"Увс нуур" үндэсний бөхийн дэвжээ, "Увс нуур гал"-ыг үүсгэн байгуулсны 20 жилийн ой, Монгол бөхийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр буюу ням гарагт боллоо.

1 сарын өмнө 13

О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар алтан медаль хүртэв

Чөлөөт бөхийн “Байгаль опен” олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод боллоо.

1 сарын өмнө 0

Э.Даваахүү: Арван жилийн дараа...сонихон бөгөөд гоёхон тохиол шүү

Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Э.Даваахүүтэй ярилцлаа. Тэрээр 2020 онд Япон улсын Токио хотод зохиогдох зуны олимпод оролцох эрхээ аваад удаагүй байгаа билээ.

1 сарын өмнө 4

“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад маргааш болно

МЗХ-ны "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай.

1 сарын өмнө 6

Зэвсэгт хүчний "олимп" эхэллээ

Зэвсэгт хүчний олимп гэгддэг, сургалт, бэлтгэлийн дээд шалгуур болсон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн, оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.

1 сарын өмнө 0

Цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлагын аваргууд тодорлоо

Зэвсэгт хүчний 2019 оны аварга шалгаруулах Цэргийн гурван төрөлтийн тэмцээнд 34 анги, байгууллагын 300 шахам баг, тамирчид оролцон аваргуудаа тодрууллаа.

1 сарын өмнө 1

Буриадын Ерөнхийлөгчийн цомд манай 100 гаруй бөх хүчээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотноо болох бөгөөд уламжлал ёсоор манай улсаас 100 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.

1 сарын өмнө 0

МАН-ынхан спортын наадам зохион байгуулж байна

Монгол Ардын Нам жил бүр намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом-2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах Зөвлөл, Удирдах Зөвлөлийн ажлын алба, УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулагдахаар болж Буян-Ухаа спорт цогцолборт нээлтээ хийн эхэллээ.

1 сарын өмнө 0

Х.Баянмөнх: Нутгархах үзлийг дэвэргэж, "Увс нуур" галыг байгуулсан

Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, Улсын Заан Д.Бумбаяр тэргүүтэй бөх, бөхийн зүтгэлтнүүд мэдээлэл хийлээ.

1 сарын өмнө 219

Чарганы зам лууг бэлгэджээ

Бээжин хотод 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах бөгөөд наадам болох хотхоны зураг төслийг олон нийтэд танилцуулсан. Хятад улсын бүтээн байгуулж буй олимпын хотхон техник, технологийн шинэчлэлээс гадна үндэстнийхээ хэв шинжийг тусгаснаараа онцлогтой аж.

1 сарын өмнө 2

Онцлох ишлэл

Ц.Доржготов:

Ардын дайсныг алаад бай, гүйцэтгэе. Японы тагнуулыг буудаад бай, гүйцэтгэе. Алаад байлаа, буудаад байлаа. Зүв зүгээр мөрөөрөө хязгааргүй тал нутагтаа тархай бутархай аж төрж явсан, гэм нь олон малтай малчид өөр лүүгээ чиглэсэн бууны онгойх хар амыг гайхсан нүдээр нэг их том хараад л буудуулж байв. Хуврагууд “бид даанч тамтаггүй явж сахил санваараа дэндүү бузарласан нүгэлтэй улс. Өөрсдийнхөө үйлийн үрээр буудуулж байна” гээд алуулж байсан гэдэг юм.

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр:

Монголын улс төрийн том дутагдлын нэг нь Ерөнхий сайдын албыг хашсан хүн дараа нь Ерөнхийлөгч болохын төлөө хичээж, Ерөнхий сайд байхдаа хийх үндсэн ажлаа орхигдуулдаг. Зөвхөн улс төрийн хожоо хайж ажилладаг. Жинхэнэ улстөрч хүн тухайн улс орныхоо болж бүтэхгүй асуудлуудыг шийдэхэд олон дайсантай тулгарна. Ард түмний бараг тал хувийн эсэргүүцлийг даван туулж байж нийгэмд бий болсон хүнд хүнд асуудлуудыг шийдвэрлэнэ. Гэтэл Ерөнхийлөгч болохын тулд Ерөнхий сайд ард иргэдийн тэр 50-60 хувьд таалагдахгүй байхаас эмээж асуудалд гар хүрэхгүй байна. Үнэндээ У.Хүрэлсүх зөвхөн 2020 оны сонгууль бодож юу ч хийхгүй байна. Олон нийтийн дургүйг хүргэж, рейтингээ алдчихна гээд асуудлыг хойшлуулсаар ирлээ. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Э.Бат-Үүл:

АТГ цагаандаа гарчээ! Огт үйлдэгдээгүй үйлдлийг гэмт хэрэг гэв. Болоогүй явдлыг болсон мэтээр "шааж" гэмт хэрэг болгочхов. Тэгээд мөнөөх "гэмт хэрэг"-тээ холбогдуулан иргэнээ эг маггүй гүтгээд шууд цагдан хорьчхов. Хамгийн хошин шог нь "галзуу, солиотой" байж мэдэх боловч хувийн атгаг сонирхолдоо хөтлөгдсөн хүний матаасыг "гэрчийн мэдүүлэг" хэмээн үзээд, түүнээсээ "хар" аваад шүү! Энхсайхан журамт иргэний ёсоор хуулиа ягштал сахин байсаар баривчлагдсан даа.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян:

Би 66 жил юм бичлээ шүү дээ. Энэ хооронд би худлаа юм ердөө бичиж үзээгүй. Бүх зүйл баримт, нотолгоотой. Ганцхан л алдаа гаргаж байсан. Тэр нь юу вэ гэхээр, ижил нэртэй хоёр хүнийг андуураад биччихсэн, тийм нэг юм бий. Тэрнээс бол уучлалт гуйсан. Бусад нөхцөлд би дандаа үнэн юм бичиж байсан, баримттай, нотолгоотой. Ерөнхийлөгч маань намайг шүүхэд өгнө. Нотлох баримтуудаа бэлэн болго гэсэн л дээ. Би бол Ерөнхийлөгчөөс уучлалт гуйхгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уучлалт гуйхгүй. Би үнэн юм бичсэнийхээ төлөө хэзээ ч, хэнээс ч уучлалт гуйхгүй. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар:

Энэ он гарсаар яам уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрээ ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан 50 аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу Улсын Комиссыг тухай бүр томилон ажиллуулж, өнөөдрийн байдлаар 33 уурхай, уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн аваад байна. Цаашдаа Гацуурт, Цагаансуварга, Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлье гэсэн бодолтой байгаа. Сүүлийн үед Дэлхийн улс орнуудын эрчим хүчний хэрэглээ өссөнтэй холбоотойгоор цөмийн эрчим хүчийг ашиглах сонирхол ихэсч байна. Мөн техник, технологийн өндөр хөгжлийг дагаад газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ тогтвортой өсч байгаа. Манай улсын хувьд цацраг идэвхт ашигт малтмал болон газрын ховор элементийн нөөц бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгараад байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан:

Ерөнхийлөгч Х.Баттулга бид Хоёр Төмөр замын төслөөс болоод муудалцсан. Улсын хөрөнгийг хий хоосон мөрөөдөлд үрэн таран хийж байна гэдгээс улбаатай. Төмөр замын хулгай, буруу бодлогыг анх би олон түмэнд ил болгосон. Бичлэгүүд интернэт орчинд байгаа. Одоо ч ач холбогдолтой шүү. Өс хонзон сүрхий тээдэг хүн юм байна. Түүнээс айж Монголоо золиослоно гэж юу байхав. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй