Сурталчилгаа Том баннер

Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улсад 2018 оны байдлаар 105,730 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байна

Монгол Улсад 2018 оны байдлаар 105,730 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагаас 35,589 нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 92,5% нь 15-аас дээш насныхан бөгөөд тэдний зөвхөн 21,1% нь хөдөлмөр эрхэлж байна.

2019-09-14 15:09 4

Их аварга Какүрюү М.Ананд, Асаноямад уналаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Асаноямад ёрикири мэхээр унаж 4 даваа, нэг унаатай болсон бол Асанояма аваргыг давснаар 3 даваатай боллоо.

2019-09-13 12:49 2

“Токио 2020”-д өмсөх шигшээ багийн ёслолын хувцасыг танилцуулав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг пүрэв гарагт танилцуулав.

2019-09-13 11:21 8

Азийн клубүүдийн 3х3 сагсан бөмбөгийн АШТ-ээс алт, мөнгөн медаль хүртжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мальдив улсад болсон Азийн клубүүдийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид өчигдөр эх орондоо иржээ.

2019-09-13 10:37 1

Жүдогийн шигшээгийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өглөө

Монголын Жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдлээ.

2019-09-12 09:38 22

ДАШТ-ий ринг дээр манай 4 боксчин учраагаа хүлээж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрийн тулаан болж мягмар гарагт /2019.09.10/ манай 2 тамирчин үзэгчийн суудалд шилжлээ.

2019-09-11 09:30 0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын спортын хүүхдийн VI наадмын нээлтэд оролцож баг, тамирчдад амжилт хүсэв

Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлт өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд боллоо. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм.

2019-09-10 14:36 2

Ахмад мэргэн буучид ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-д зохион байгуулсан буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид даваа гарагт /2019.09.10/ гурван алтан медаль хүртлээ.

2019-09-10 11:06 8

Хүүхдийн спортын их наадамд оролцогч баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

2019-09-10 10:15 0

Улсын цолыг дуудаж тайлбарлах нь даншиг наадамд зохимжгүй

Даншиг хэмээх шашин соёлын наадам тав дахь жилдээ болж өндөрлөлөө. Энэ наадам сэргээгдсэнээс хойш шинэ шинэ агуулга бүтэцтэй болсныг саяын наадам харуулав.

2019-09-10 07:41 12

Пүрэвтунгалагийн аав Мөнхбат: Б.Баттулгаа чи яахаараа миний хүүхдийг малаас дор үздэг юм бэ?

Пүрэвтунгалагийн аав Мөнхбат: Б.Баттулгаа чи яахаараа миний хүүхдийг малаас дор үздэг юм бэ?

2019-09-09 16:26 42

М.Вайсс: Сүүлийн үед Монголын шигшээ багийн ур чадвар, түвшин эрс өссөн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийслэлд болж байгаа “Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтын хоёр дахь тоглолт маргааш /2019.09.10/ Монгол, Тажикстаны хооронд болно.

2019-09-09 16:07 3

Хакүхо Их аварга цол хүртсэнээсээ хойш анх удаа тэмцээний эхний өдөр унав

Япон улсын нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмо бөхийн намрын баше өчигдөр эхэлсэн юм.

2019-09-09 11:16 29

Ерөнхийлөгч Х.Баттулга Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өчигдөр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулагддаг Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхлоо.

2019-09-06 13:16 7

Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх улсын баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэхийг Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өнөөдөр шийднэ.

2019-09-06 08:37 20

Онцлох ишлэл

Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн ач, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын том хүү Анар:

-Би аавынхаа нэг дүрд маш их хайртай. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Биндэр гуайн найруулсан “Амьдралын нахиа” монголын уран сайхны киноны дүр. Яагаад гэвэл би яг тэр замаар явж байсан. Аавынхаа шартаад түмпэн бариад огиулж байгаа тэр хэсгийг хараад “Би яг ингэдэг байх даа” гэж бодож байсан юм. Би бага залуудаа ихээхэн уудаг нөхөр байлаа. Надад амьдралдаа алдаж явсан үе бий. Гэхдээ би үүгээрээ бахархаагүй шүү. Зүгээр архи ууж, гудамжинд явснаа аавынхаа тоглосон “Амьдралын нахиа” киноны дүрээс олж харсан байхгүй юу. Тэр кинон дээр ямар гоё байсан амьдрал яагаад сүйрэх болов. Үүнийг л залуус маань ойлгож, олж харах хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл би тэр ухаарлыг олж харсан учраас тэр дүрд нь илүү хайртай. Маш сайн дүр. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж байгаа. Үүний дараа УИХ-д ес юм уу арван хүнийг сайд болголоо гэж мэдэгдэх юм байна. УИХ томилох албагүй. Гэхдээ УИХ босгоо өндөрсгөөд Ерөнхий сайд шиг сайдад хяналт тавих хэрэгтэй байсан. Жишээ нь, Ерөнхий сайдыг 19 хүн өргөн барьдаг бол сайдыг 20 хүн өргөн барьдаг байх хэрэгтэй байсан юм. Яагаад гэвэл энэ чинь том босго, том хяналт байхгүй юу. УИХ-ын тухай хуулинд “ УИХ-ын гишүүн нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавина” гэж байдаг. Гэтэл хариуцлага нэхэж чадахгүй юм бол яаж хянах юм бэ. Ерөнхий сайдын хажууд ерөнхий нарийн бичгийн дарга гэж төрийн бус байгууллагын эрх мэдэл бүхий хүн гараад ирнэ. Намын даргатайгаа нийлээд төрийн албыг наймаалцах ажил гараад ирнэ гэсэн үг. ( medee.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Д.Жаргалсайхан:

Гадны хөрөнгө оруулалт финтекд орж ирдэггүй бөгөөд зүгээр л WeChat монголын банкуудын данстай холбогдоод, эсвэл Facebook Calibra цахим түрийвчээ зэх зээлд нэвтрүүлэхэд л Монгол улс бэлэн бус төлбөр тооцооны хяналтаа автоматаар алдах юм. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Э.Бат-Үүл:

Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлшээр гэр хорооллыг хангах үлэмж далайцтай арга хэмжээ авсан юм. Гэр хорооллынхон маань ч баяртай байсан. Учир нь өөрөө голомт нь болохоороо хотын утаанаас хамгийн их хорддог, хохирдог нь гэр хорооллынхон. Тэд хөлдөж үхэхгүйн тулд гал түлдэг. Хүүхэд, хөгшдөө дааруулахгүйн тулд гал түлдэг. Өөр арга байхгүй! Тийм учраас сайжруулсан түлш авахаар гэр хорооллынхон уртаас урт оочёрлож байсан. Эрэлтийг нь хангаж дийлэхгүйгээс мөнөөх түлш олдохгүй тасалдах явдал ч гарч байлаа. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:

Түүхий нүүрс авдаг их газрын гүн дэх орон нутгийн чанартай ганц гангийн үйлдвэр бол Бугат. Тийш нь Таван толгойн нүүрсийг зөөх 267 км төмөр замыг 10 гаруй жил бариулаагүйг хугацаа хожсон Орос геополитик гэж цуурдаг. Энэ геополитикийн Монгол дахь диспийчэр нь З.Энхболд гэх хардлага төрөх үндэстэй. Учир нь тэр бээр төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө гэж 10 гаруй жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож нийтлэлч Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” хэмээн ёжилж байв. Аварга даацын хорь орчим мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, зам засварт өм цөм залгиулдаг нь “танк их буу” гэх марзан зохиомжийн ид ш ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Н.Учрал:

Өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний түвшин дийлэнх хувийг эзэлж байна гэсэн мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өгсөн. Энэ юутай холбоотой вэ гэхээр олны танил, нийгэмд танигдсан хүмүүс нь хар тамхи хэрэглээд эхлэхээр хүүхэд залуучууд тэднийг даган дуурайх хандлагууд байдаг. Энэ бол дэлхий нийтийн жишиг юм. Олны танил буюу нийгэмд танигдсан, өөрсдийнхөө дуу хоолойг сонсгодог нэр хүндтэй залуучууд маань хар тамхи, мансууруулах бодисноос хол байгаач ээ. Залуу үедээ зөв үлгэр дууриалал үзүүлээч ээ гэж хичээнгүйлэн хүсэж байна. (medee.mn сайт)

Дэлгэрэнгүй