Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
Цаг агаар
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Орхон-Сэлэнгийн саваар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солидмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Өнөөдрийн онч үг:
"Лектор Батын Батгэрэл"
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)
Сэтгэгдэл0
Аз жаргалтай амьдрал гэж байлгүй яахав дээ Б.Батгэрэл хүүхээ.
Хүн гэдэг амитан үргэлж аз жаргалтай амидрах үе цөөхөн шүү.үе үе аз жаргалтай мөчүүд тохиолддог гэж хэлжээ.хүн зовж бэрхшээлтэй тулгарч амидрах юм бол тэр ни ухаан суулгаж сэтгэлийн хаттай болж тэр л үе агшин аз жаргал юмдаа гэж бодогддог шүү
Хүн гэдэг амитан үргэлж аз жаргалтай амидрах үе цөөхөн шүү.үе үе аз жаргалтай мөчүүд тохиолддог гэж хэлжээ.хүн зовж бэрхшээлтэй тулгарч амидрах юм бол тэр ни ухаан суулгаж сэтгэлийн хаттай болж тэр л үе агшин аз жаргал юмдаа гэж бодогддог шүү
amidral bol az jargal uchir ni amid baij aj torj baigaa um
Batgerel tegz bodvoo bi zargoltai amid ger bultei ekh orontoi sonirholtoi horongo mongogui naiz nartai eruul saruul bi aztai zargaltai hun uunees iluu jum hereggui