Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
Цаг агаар
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 7-12 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 23-28 градус, бусад хэсгээр 29-34 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
Өнөөдрийн онч үг:
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)
Сэтгэгдэл0
Танай мэдээлийг байнга орж уншдаг таалагддаг ялан гуяа цаг уурийн мэдээлэл чинь чухал байдаг шүү та ажилийн амжилт хүсэж өшөө ихсонирхолтой мэдээллээр хангаж байгаарай.
Танай мэдээлийг байнга орж уншдаг таалагддаг ялан гуяа цаг уурийн мэдээлэл чинь чухал байдаг шүү та ажилийн амжилт хүсэж өшөө ихсонирхолтой мэдээллээр хангаж байгаарай.