Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
 
Цаг агаар
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр  шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар  шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө  Дорноговийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 28-33 градус, бусад нутгаар   24-29 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй.  Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
 
Өнөөдрийн онч үг:
 
 
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)