sonin.mn
Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
 
Цаг агаар
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир орчим, Монгол-Алтайн нуруугаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.               
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө  8-10 градус хүйтэн байна.
 
Өнөөдрийн онч үг:
 
 
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)